| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 оны 07 сарын 07 өдөр Дугаар 2025/ШЦТ/84 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******өд холбогдох 2532000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд *******-ны өдөр төрсөн *******, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум *******, ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* тоотод хамтран амьдрагч Ш.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар цохиж түүний биед баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, ухархайн доод хана доош хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацар, эрүүний баруун талд, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******, ******* тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний биед баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, ухархайн доод хана доош хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацар, эрүүний баруун талд, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч Ш. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би өөрийн нөхөр Д.*******ийн эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна. ...Зодуулсны улмаас миний сэтгэл санаа хохирсон зүйл байхгүй учир би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр өглөө би гэртээ унтаж байсан чинь /*******/ манайд ирээд таксинд яваад өгөөч гээд орж ирсэн. Тэгээд замын хойшоо явж байгаад больчихоо гээд “Арцат гол” гэх дэлгүүр ороод 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад манайх руу буцаад явсан. Манайд очоод , бид 1 шил архиа хувааж уучхаад би дахиж 1 шил архи аваад ууцгаасан. Тухайн үед манай нөгөө өрөөнд манай найз унтаж байсан. бид нартай архи уугаагүй. Бид нар ууж дуусчхаад унтаад 16 цагийн орчимд сэрсэн чинь өөрийн эхнэр тэй маргалдсан байдалтай хоорондоо зууралцаад бие бие рүүгээ орилж хашхираад зогсож байсан. Ш. хэзээ манайд ирснийг мэдэхгүй байна. Тухайн үед манай нөгөө өрөөнд унтаж байсан бид хоёр босож ирээд салгаад хойд өрөөнд ор засаад унтуулсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Унтаж байсан чинь шөнө 00 цагийн орчимд , хоёр бид хоёр гэртээ харимаар байна хүргээд өгөөч гээд бид хоёр тэр хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхөд Ш.ийн нүүр хавдсан байсан. Нөхөр нь тэрийг нь хараад арай дэндүү цохичхож ээ гээд яриад байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би өглөө оо гэх найзындаа унтаж байсан чинь /*******/ гэх залуу ирээд оогийнд бид нар 0.75 литрийн “хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Ууж дуусчхаад манайхаас мах ав гээд бид нар ынд очсон. ынд очоод бид нар дахиад 1 шил 0.75 литрийн “хараа” архи ууцгаасан. Тэнд ууж дуусчхаад бид нар оогийнх руу явах гэж байсан чинь машинд суучхаад буухгүй оогийнд очно гээд байсан. Тэнд очоод бид нар дахиад үргэлжлүүлээд ууцгаасан. Удалгүй эхнэртэйгээ яриад дуудаад эхнэр нь ирсэн. Тэгээд эхнэр нь ирээд нийлээд уугаад сууж байсан чинь гэнэт эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна. Маргалдаж байгаад эхнэрийнхээ нүүр ам руу нь гараараа цохиж зодоод эхэлсэн. Тэгээд зодоод байхаар нь оо бид хоёр салгаад хойд өрөөнд ор засаад унтуулсан. Унтаж байгаад нэлээн орой болсон байхад , хоёр гэртээ харимаар байна хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд оо бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхөд ийн нүүр аймаар хавдчихсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төмрийн үйлдвэр рүү ажилдаа явах гээд такси дуудсан чинь оо гэх манай найз ирсэн. Тэгээд оо намайг ирж аваад би ажил руугаа явах гэтэл төр өдөр ажил байхгүй гэхээр нь бид хоёр оогийнд ороод 0.5 литрийн хараа нэртэй архи 1 шилийг уусан. Бид нар 1 жил архиа ууж дуусчхаад манайд очоод дахиад 1 жил 0.75 литрийн хараа нэртэй архи уугаад тэгээд буцаад оогийн гэр рүү явсан. оогийнд байхад манай эхнэр Ш. араас ирсэн. Тэгээд би ууж байгаад нэлээд согтоод эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн нүүрэн тус газар гараараа цохисон. Юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг ухаан орчсон чинь би цагдаа дээр сэрсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл/хх-ийн 16-17 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн томограмфийн оношилгоо/хх-ийн 3 хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №3377 дугаартай хуудас/хх-ийн 32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №97 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэг
1.Ш.ийн биед баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, ухархайн доод хана доош хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацар, эрүүний баруун талд, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Хохирогч Ш.ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 385398 төгрөгийг нөхөн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2532000000085 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Д.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Ш.ийн биед баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, ухархайн доод хана доош хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацар, эрүүний баруун талд, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Ш. нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Д.*******өд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******, ******* тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний биед баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, ухархайн доод хана доош хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацар, эрүүний баруун талд, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Д.*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.1 зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийг 500/таван зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.*******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ш. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 385398 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ