| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
2025 оны 07 сарын 31 өдөр Дугаар 2025/ШЦТ/101 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******-д холбогдох 2532000320097 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, ******* хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, анд хохирогч Л.ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах анд үйлчлүүлж байхдаа хохирогч Л.ыг араас ус цацлаа гэх үйл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүр орчимд гараараа цохиж зодон хамрын ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хоёр хажуу хананд зөрүү багатай хугарал, таславч урд дээд хэсгээр хугарал таславчийн муруйлт баруун нүдний дотор хонхорт хамрын хянга хэсэгт шарх баруун нүдний дээд доод зовхи зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи хамрын нураа, баруун хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотоос Мандал сумын дэлгүүрүүдэд гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүд танилцуулах гэж ирсэн. 02 дугаар сарын 08-ны өдөр Мандал сумын анд Дэсант болон Жэйсоны тоглолтыг үзэхээр 21 цаг 40 минутын үед найзтайгаа очсон. Очиход тоглолт эхлэх гэж байсан. Тэгээд Дэсант болон Жэйсон дуулж дуусаад 23 цаг 30 минутын үед би ны тек рүү ус авах санаатай алхаж байсан чинь нэг бүдүүн залуу урдаас юм хэлэхгүй шууд цохиод зодож эхэлсэн. Дунджаар 2-3 минут зодсоны дараа дахиж зодохоор ирсэн. Над руу орилж сүрдүүлсэн. 00-ын өрөө рүү цусаа угаах гээд 00-д зогсож байх үед ч дахин зодох гэж дарамталсан. Тэгээд л цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мандал сумын 3 дугаар багт байрлах ныхаа үйл ажиллагааг хянаад ажиллаж байсан. Тухайн үед хотоос Дэсантын тоглолт ирээд ерөнхийдөө анд хүн ихтэй ачаалал их байсан. Тэр үед миний танил Ц.******* ны тек дээр юм авах гэж байж байсан. Тэгээд *******ий ойролцоо сууж байсан хүмүүсээс ар талаас нь ус цацсан юм шиг байна лээ.Тэр үед нь Л. гэх залуу нь тек рүү ирж таарсан. Ирэхэд нь Ц.******* шууд Л. руу дайраад толгой руу нь цохиж эхэлсэн. Тэхэд нь би салгаад Л. гэх цохиулсан залууг нь 00 руу авч явсан. Тэгээд ардаас *******г орж ирэхэд өөр хүн шидсэн ш дээ чи хүн андуураад шидчихлээ гэдгийг нь хэлсэн. Тэгээд тэр хоёр гар бариад салсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...а. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт ойрын дуудлага 60711 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тус эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо179655 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус эмнэлэгт амбулаторийн үзлэг 24780 төгрөг нийт 265146 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой анд Десантын тоглолт болоод 23 цагийн орчимд анд тоглолт үзэхээр ганцаараа очсон. Тэгээд анд ороод уух юм авах гээд тек нь дээр нь зогсож байсан чинь миний араас хэн нэгэн ус цацахаар нь би эргээд харсан чинь миний ард танихгүй залуу зогсож байсан. Би яаж байгаа юм чи гээд асуусан чинь юу гэнэ ээ чи гээд миний өөдөөс уурлангуй хэлэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиод унагаачихсан юм.. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 44 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн ******* хуудас/
Цагдаагийн ахлагч Г.ын илтгэх хуудас/хх-ийн 10 дугаар хуудас/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол/хх-ийн 11-12 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 38 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн томограмфийн оношилгоо/хх-ийн 3******* хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №27 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэг
1.Л.ы биед хамрын ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хоёр хажуу хананд зөрүү багатай хугарал, таславч урд дээд хэсгээр хугарал таславчийн муруйлт баруун нүдний дотор хонхорт хамрын хянга хэсэгт шарх баруун нүдний дээд доод зовхи зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи хамрын нураа, баруун хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ... гэх дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн бичгээр гаргасан нэхэмжлэл/хх-ийн 29-30 дугаар хуудас/
Эрүүл мэндийн даатгалын санд 197000 төгрөгийг төлсөн баримт/хх-ийн 58 дугаар хуудас/
Хохирогч Л.ы Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 60 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.*******ий Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2532000810053 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч Ц.*******ий гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Л.ы биед хамрын ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хоёр хажуу хананд зөрүү багатай хугарал, таславч урд дээд хэсгээр хугарал таславчийн муруйлт баруун нүдний дотор хонхорт хамрын хянга хэсэгт шарх баруун нүдний дээд доод зовхи зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи хамрын нураа, баруун хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Л. нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Ц.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах анд үйлчлүүлж байхдаа хохирогч Л.ыг араас ус цацлаа гэх үйл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүр орчимд гараараа цохиж зодон хамрын ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хоёр хажуу хананд зөрүү багатай хугарал, таславч урд дээд хэсгээр хугарал таславчийн муруйлт баруун нүдний дотор хонхорт хамрын хянга хэсэгт шарх баруун нүдний дээд доод зовхи зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи хамрын нураа, баруун хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******г 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгчээс 197000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ