Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум ын  анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж

Нарийн бичгийн дарга                                          М.Баярмэнд,

Улсын яллагч                                                          Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч                                                                   Р.*******-*******,

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг  хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******-*******т холбогдох 2523000000109 дугаартай  эрүүгийн  хэргийг  хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, , , ам бүл , үүдийн хамт ******* аймгийн сумын багийн нутаг дын хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. овогт гийн *******-******* (РД: ИУ82*********************)

               

            Шүүгдэгч Д.*******-******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны орой 23 цаг 0 минутын орчимд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт маркийн -7   улсын дугаартай согтуурсан үедээ дахин жолоодсон гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Д.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь 2025 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийтгэврээр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны орой 23 цаг 0 минутын орчимд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт маркийн -7   улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Гэрч Б.ын: "... 2025 оны 07 дугаар сарын 25-ны орой би Д.*******-******* ахын гэрт нь Д.*******-******* ахтай 0.5 литртэй нэртэй архи хувааж уусан юмаа. Тухайн 2 шил архийг хувааж ууж дуусаад 2025 оны 07 дугаар сарын 25- ны орой 23 цаг нэлээн өнгөрч байх үед Д.*******-******* ах дэлгүүр орж архи авъя гэж хэлээд надтай хамт тухайн газраас буюу гэрээсээ гарсан. Тэгээд -7 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр багийн нутаг 1 дүгээр буудал дээр байдаг Зоригоогийн дэлгүүр гэдэг газарт очтол дэлгүүр цоожтой байсан. Тэгээд тухайн газраас Д.*******-******* ах машинаа бариад гэртээ харихаар явсан бөгөөд манай хашааны гадна талд очиж зогссон. Удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд Д.*******-******* ахыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах зорилгоор тандагч багажаар шалгатал архи уусан байна гэж гарсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч С.гийн: "...Би ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч ажилтай хүн байгаа юм. Би ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт 2025 оны 0 дугаар сараас хойш цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 2-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасагт ажилладаг цагдаа зохицуулагч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Д.ийн хамт сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт шалгалтаар ажиллаж байсан. Энэ үед ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд -7 улсын дугаартай маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй жолоочийг зогсоож шалгахад тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул тандагч багажаар үлээлгэн шалгахад тандагч багаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж улаан өнгөтэй дохиолол нь ассан тул тухайн иргэнийг тээврийн хэрэгслийнх нь хамт түр саатуулж ******* аймгийн цагдаагийн газарт авч ирэн согтуурал хэмжих багаж буюу драгер багажаар үлээлгэн шалгахад 2.5% согтолттой байна гэж гарсан. ...-7 улсын дугаартай маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд аваачсан. Тухайн иргэнийг Д.*******-******* гэх хүн байсан бөгөөд тухайн хүн нь хэлэхдээ найз нарынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн. Би цагдаагийн ахлах ахлагч Д.ийн хамт багийн нутаг дэвсгэрт буюу иргэдийн хэлж заншсанаар Шинэ хорооны нэгдүгээр буудал дээр хяналт шалгалтаар ажиллаж байсан бөгөөд Д.*******-******* гэх иргэн нь -7 улсын дугаартай маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй шинэ хорооны нэгдүгээр буудал дээр байх дэлгүүрийн урд талаас хөдөлгөөн үйлдсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 00 орчим метр зайтай гудамжны өнцөг дээр байх айлын гадна талд очоод айлын бетонон хашааг бага зэрэг шүргээд зогсох үед нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг буюу Д.*******-******* гэх хүнийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Тухайн хашаа нь бетонон хашаа байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болно. Мөн тухайн бетонон хашаа руу дөхөж очоод урд талаараа шүргээд зогссон байсныг нь гэрэл зургаар бэхжүүлж эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд хавсаргасан юм..." гэсэн мэдүүлгээр,

 

Мөрдөгчийн: "... ургийн гийн *******-******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-наас 2-нд шилжих шөнө ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар -7 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол улсын замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Д.*******-******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-наас 2-нд шилжих шөнө ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар -7 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн "а" заалтад заасан "...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..." гэсэн заалтыг зөрчсөн байна..." гэсэн магадалгаагаар болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Д.*******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн 2025 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийтгэвэр нь хүчин төгөлдөр байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заажээ.

 

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.

 

Шүүгдэгч Д.*******-******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны орой 23 цаг 0 минутын орчимд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт маркийн -7   улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд  шүүгдэгч Д.*******-*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. 

 

Шүүгдэгч  Д.*******-******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.    

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Д.*******-*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хангагджээ.

Шүүгдэгч Д.*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Д.*******-*******т прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

           

            Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******-*******т оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хорин дөрөв/ сарын хугацаанд тэнцүү хэмжээний төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

           

            Шүүгдэгч Д.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1., 3.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлийн 3, дэх хэсэг, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч овогт гийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.*******-*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Д.*******-*******т  оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хорин дөрөв/  сарын хугацаанд тэнцүү хэмжээний төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            . Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   Д.*******-******* нь 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

 

            5.Шүүгдэгч Д.*******-*******т 2025 оны 08 дугаар сарын *******-ний өдрөөс  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

             .Шүүгдэгч Д.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

           

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ОДОНЗУЛ