| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025 оны 08 сарын 01 өдөр Дугаар 2025/ШЦТ/103 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох 2532000710099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, дүүгийн хамт ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, урьд өмнө 5 удаа ял шийтгүүлж байсан,
- дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар зүйлд зааснаар 01 жил хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овгийн ийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй буудалд С.ий зүүн мөрөнд хутгаар хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” буудалд хохирогч С.тэй маргалдан улмаар хохирогчийн зүүн мөрөнд хутгаар хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2025 оны 02 дугаар сарын 23-аас 24-ний шилжих шөнө Хаан банкны урд талын буудалд найзууд дээрээ очсон. Тэгэхэд Н.******* дотор нь сууж байсан бөгөөд урд өмнө нь миний ээжийн үхрээс хулгай хийж байсан болохоор тэр талаар нь жоохон үг хэлээд маргалдсан. Тэгэхэд Н.******* цаашаа өрөө рүү ороод хутга бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь заамдаад авахад миний зүүн талын мөр лүү хутгаараа зоочихсон. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод шууд эмнэлэг дуудсан. Би тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би ухаан ороход Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Одоо миний зүүн талын гар даагдахгүй мөр маш их өвдөж байна. Одоо миний зүгээс Н.*******т маш их гомдолтой байна. ...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, Би Н.*******т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.*******аас хохирлын мөнгө эмчилгээний зардал авсан. ...Би Н.*******аас хохирлын мөнгө эмчилгээний зардлыг авсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний гаргасан гомдлыг хааж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. ...гэх мэдүүлэг/хх-ийн 12-14, 16 дугаар хуудас/
Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутагт дөнгөж “буудал, хувцас угаалга” нээгдэж байна гэхээр нь найзуудаараа орж ирээд нэг өрөөнд нь юм яриад сууж байсан. Уг буудлыг Н.******* ах өөрөө ажиллуулж байсан юм. Тэгэхэд гаднаас шөнийн 00 цаг өнгөрсөн байхад Л., С. хоёр нэлээн согтуу гаднаас буудалд орж ирэхэд нь Н.******* ах зөрөөд гараад явсан. Тэгэхэд араас нь С. нь Н.******* ахыг “чи архинд явж өг” гэж хэлээд уурлаад байсан. Тэгэхэд Н.******* ах “миний бие өвдөөд байна, би орж амарлаа” гэж хэлэхэд С. "лалар минь, хулгайч минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хоорондоо цаанаа коридорт маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад тэнд байсан , , нар салгасан. Тэгээд салгасан хүмүүс өрөөнд ороод ирэхэд коридорт дахиад орилолдоод явчихсан. Тэгэхэд бид нар гайхаад гараад ирэхэд Н.******* ах С.ийг хутгаар зүүн талын мөрөнд нь хутгаар хатгачихсан байсан. Тэгээд коридорт цус болоод Н.******* ах С. ахын цус гоожиж байгаа хэсгийг даавуугаар ороогоод “эмнэлэг явъя” гээд би машинаа асаагаад Баянгол сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Тэгээд би С., Н.******* хоёрыг эрүүл мэндийн төвд үлдээгээд явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Сүүлд хоорондоо гомдол санал байхгүй гээд явж байна гэж сонссон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутагт дөнгөж “буудал, хувцас угаалга” нээгдэж байна гэхээр нь найз С., бид хоёр хамт архи ууж согтуу явж байгаад “” гэсэн хаягтай буудал руу нь орсон. Тэгэхэд тэнд , , , Энхжин ах нар байсан. Би найзуудтай буу халаад сууж байхад коридорт С., Н.******* хоёр хоорондоо маргалдаад байхаар нь салгасан. Тэгээд С.ийг би аваад гарах гэтэл С. эргээд Н.*******ийн өрөө рүү орох гэтэл өөдөөс Н.******* гараад ирсэн. Тэгэхэд С. зүүн мөрнөөс нь цус гараад намайг Н.******* хатгачихлаа гээд хэлсэн. Тэгээд тэр дор нь алчуураар мөрийг нь боогоод шууд эмнэлэг машинаараа хүргэж өгөхөөр явсан. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Иймд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 766692 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тэгэхэд цаанаас нь орилж орж ирээд дэлгүүр яваад архи аваад ир гэж хэлэхээр нь би чадахгүй бие хаа муу байна гэж хэлсэн. Тэгэхэд намайг заамдаж авахаар нь би чи муу ер нь намайг яагаад байгаа юм бэ байнга дарамтлаад байх юм гэж хэлэхэд яадгийн чи тэгээд яах юм бэ гэж хэлээд боогоод ам руу салаач хийгээд байсан. Тэгээд ийг цаана байсан хүмүүс , Хашаа 2-3 удаа салгасан боловч зүгээр байхгүй заамдаж аваад дайраад байсан. Би ээс салчхаад өрөөний хаалга онгойлгоход хөргөгч дээр хутга харагдахаар нь аваад эргэж хараад ий зүүн талын мөрөн дээр хутгаараа зоочихсон. Тухайн үедээ миний зүрх салгалаад бие муу байсан юм. Тэгээд би өөрөө ий мөрийг боогоод Мандуулын машинаар эмнэлэг рүү хүргүүлээд ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар хуудас/
Хохирогч С.ий Мандал сумын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 8 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх/хх-ийн 31-45 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт/хх-ийн 46 дугаар хуудас/
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №618 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэг
1.С.ий биед зүүн мөрөнд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 47-49 дүгээр хуудас/
Эрүүл мэндийн даатгалын санд 766692 төгрөгийг төлсөн баримт/хх-ийн 98 дугаар хуудас/
Хохирогч С.ий Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 99 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2532000710099 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч Н.*******ийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Н.*******ийн нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч С.ий биед зүүн мөрөнд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч С. нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Н.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” буудалд хохирогч С.тэй маргалдан улмаар хохирогчийн зүүн мөрөнд хутгаар хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Н.******* хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харийхан овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ийг 700/долоон зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь 700000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгчээс 766692/долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун ерэн хоёр/төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ