Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 30 өдөр                       Дугаар2025/ШЦТ/99                   Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Я.*******

Иргэний нэхэмжлэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2532000210074 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* дугаар баг, ******* оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ын *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Гонир 3 дугаар багийн нутаг “Сүмбэр” салдаг уулзварын урд төв асфальтан зам дээр улсын дугаартай, “Тоуоtа Рremio” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн З.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай, Huyndai Sonota загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Я.*******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2024 оны сарын 07-нд болсон. ...гэх мэдүүлэг.

 

Хохирогч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2024 оны сарын 07-нд Улаанбаатар хотоос руу явж байгаад би өөрөө санахлаар тэгж бодоод байгаа.  16:30 үед л суусан гэж бодоод байгаа юм. Тэгээд тендерийн машин байсан учраас бид нар байгууллага маань заавал албан ёсны машинд суухыг зөвшөөрдөг учраас тендерийн машинд суусан. Тэгээд наашаа явж байгаад Баруунхараа яг гэрэл харагдаж байсан байхгүй юу. Тэгээд хүүхэд рүүгээ ярьж тосож аваарай гэж хэлэх гээд залгаад л явсан чинь л ёстой түс тас түс гээд л явчихсан тэгээд өөрөө гэнэт ингээд нэг ингээд ерөөсөө амьсгалж чадахгүй байсан. Тэгээд сэрээд л ингээд л юу билээ бүсээ тайлсан чинь л нэг их гоё явчихсан тэгээд л өөрөө баярласан л даа амьд үлдсэндээ. Тэгээд баярлаад л ерөөсөө босоод л тэгээд л цонх руу эргээд харсан нөгөө хүмүүс маань буучихсан юм шиг байсан. Тэгээд цонх онгорхой байхлаар нь цонх руу мөлхөөд гараад мөлхөж дор буугаад л ерөөсөө өөрөө босож чадахаа больчихсон нуруу сонин болчихсон. Тэгээд харин цагдаа ирчихсэн байсан. Түргэний машин удаагүй ирсэн. Тэгээд цагдаа маань намайг үүрээд л түргэний машиндаа оруулсан. Тэгээд ы нэгдсэнд очсон нэгдсэн эмнэлэг дээр очоод тэндээ гурван хоног хэвтээд гурав дахь хоногтоо Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү шилжиж тэнд хагалгаанд ороод арван хоног хэвтсэн. Тэгээд дандаа хүний асрамжид асаргаанд байсан арван хоёр сараас таван сар хүртэл ажилгүй гэртээ байсан асаргаанд байж байгаад хэвтэрт тэгээд таван сараас эхлээд санхүү тал ер нь хэцүүдээд ирээд ер нь ажилдаа орсон. Тийм үйл явдал болсон. ...гэх мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2024 оны сарын 07-ны өдөр ажилдаа яваад бид нар очирлоод явдаг. Тэгээд нэгдүгээр тэрэг байсан юм тэр өдөр. Тэгээд нэгдүгээр тэргээрээ явчхаад дөрвөн хэд дөрвөн цаг хэдэн минутад билээ драгон дээрээс ийн ажилчдыг аваад хөдөлсөн.цаг өнгөрч байхад Баянгол Баянцогт тонгойгоод явж байсан чинь араас нэлээн хурц гэрэл ороод ирдэг юм. Нэлээн ширүүн орж ирсэн араас тэгэнгүүт нь би толиндоо харж явж байсан учраас зай тавиад өгсөн байхгүй юу тэгсэн чинь яг хажуугаар орж ирэнгүүтээ нэг цаашаа дараад л цаад хүн рүү мөргөсөн яг мөргөж байгаа дуугаар тэгэнгүүтээ буцаагаад над руу дарчихсан байхгүй юу тэгээд л хоёулаа хамтдаа намайг хамж аваад л замын хажуу руу орчихсон. Тэгээд ашгүй нэг ямар ч байсан машинаа унагаагаагүйдээ баярлаад л тэгээд хүмүүсээ гаргаад л цагдаа дуудчихаад л явсан цагдаа ирээд л тэгээд ч тэнд зөндөө олон машин зогсоод түргэн дуудчихсан байсан тэгээд тун удалгүй түргэний тэрэг ч ороод ирсэн чинь урд нэг машин  дээшээ харчихсан байж байсан чинь хоёр нөхөр шал согтуу хөл дээрээ тогтож чадахгүй бууж ирсэн тэгээд цагдаа нь авч яваад л үлээлгээд аваад ирнэ дээ намайг ч гэсэн авч явж үлээлгэсэн Баруунхараагийн цагдаа тэгээд л иргэний нэхэмжлэгч болчихлоо тиймэрхүү байдлаас болоод энэ нөхрийн согтуу архи ууснаас болоод ******* нэг хэсэг сэлбэг авч өгсөн. 4740000 төгрөгийн тэгээд машины чинь үлдэгдэл сэлбэгийг чинь авч өгнө.  Машиныг чинь засварт оруулж өгнө гэчхээд тэгээд л алга болсон шүү дээ тэгээд тэрнээс хойш утсаа ч авахаа больсон хоёр сар гаран хүлээгээд би тэгээд бүтэхгүй болохоор нь өөрөө өөрөөсөө мөнгө гаргаад машинаа засвараас авсан юм. Тэр хооронд чинь зүгээр зээл болохоор чинь бас зээлээ төлөх үү машинаа янзлуулах уу, дахиад дээр нь нэмж зээл аваад шуурхай машинаа гаргаж тэгж ажилдаа орсон доо. Одоо засвар үлдэгдэл сэлбэгийн мөнгө нийлээд 3865000 төгрөг . 3 сар ажил хийгээгүй цалин нийт 6166400 төгрөг нэхэмжилж байна. ...миний зүгээс машиныхаа зарим нэг сэлбэг хэрэгслийг техникийн зах дээрээс хямд үнээр аваад машинаа засварлаад зөрүү 2530000 төгрөг болсон түүнийг *******оос нэхэмжлэхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн 2532000210074 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Я.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд ажлын газрын хүмүүс болох , , , нарын хамт Улаанбаатар хотод сургалтад суучхаад Улаанбаатар хотоос аймаг руу явах гээд тендерийн унаа болох гэх улсын дугаартай машинд сууцгаасан. Тухайн үед би жолоочийн урд суудал дээр сууж явсан. Тэгээд цагийн орчимд байх Баруунхараа орж явах замд хүүхэд рүүгээ утсаар ярих гээд утсаа аваад залгах гэж байтал замын хажуу талаас 01 -29 СЭҮ гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж орж ирсэн Тэгээд би нэг хэсэг мэдээгүй болсон байсан. Хэсэг хугацааны дараа сэрээд харахад миний цээж дарагдчихсан юм шиг болоод байхаар нь суудлын бүсээ тайлаад жолоочийн цонхон талаар мөлхөж машинаас гарсан. Машинаас буугаад гарахад миний нуруу тэнийж болохгүй босож чадахгүй болсон байсан. Манай ажлын газрын цуг явж байсан хүмүүс бүгд шокт орчихсон байдалтай байцгааж байсан. Ингээд эмнэлэг ирэхийг хүлээж байгаад Баруунхараагийн түргэний машинаар аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн.... би тухайн өдөр суудлын бүс зүүсэн байсан.... Тухайн осол болсон өдрөөс хойш нурууны хагалгаанд орсон. Нуруу одоо бол байнгын зовуурьтай байгаа. Байнгын хяналтад байгаа. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө гарсан зардлуудаа нэхэмжлэх хүсэлтэй байна. ...Би 2024 оны сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл өөрөөсөө 2000000 орчим төгрөг, мөн манай ажил болох -иас 2593700 төгрөгийн эмчилгээний зардал надад гаргаж өгсөн. Мөн надтай хамт явж байсан Х., А., Ч., Б. нарт Жүр Үр -иас 9000000 орчим сая төгрөгийн эмчилгээний зардал гаргаж өгсөн. Мөн би 2024 оны сарын 07-ны өдрөөс хойш ажилгүй байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа орсон. Би ажилгүй 5 сар гэртээ байж байгаад эмчилгээгээ хийлгэсэн. ...Би гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 37, 39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тус өдөр 14 цагийн үед Улаанбаатар хот руу орж Драгон авто төв дээр хүмүүсээ буулгаад хоол идчихээд буцаад “Жүр Үр” -ны ажилчин гэсэн 5 хүн явна гэж хэлэхээр нь тэр даруй машиндаа суулгаад 16 цагийн Улаанбаатар хотоос аймгийн зүг гарсан. Улмаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа орох гээд Баянцогт хайран уруудаад явж байхад араас нэг машин хурдтай ороод ирсэн. Тухайн үед би зам тавьж баруун гар тал руугаа шахаад явж байтал араас гүйцэж түрүүлж ирсэн машин гэнэт цаад талдаа байсан замын төмөр хашлага мөргөөд буцаж дараад миний машиныг мөргөөд, замын хажуу талын жалга руу унагасан. Тухайн үед би машинаасаа буугаад зорчигч нараа машинаасаа гаргаж эхэлсэн. Тэгтэл намайг мөргөсөн машин дотроос хоёр согтуу залуу бууж ирээд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлгийн машин хүрч ирсэн. Ийм л зүйл болсон. ...Дээрх миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд одоогоор “” хоршоонд хамаарч хот хооронд таксинд явдаг болоохоор “Шар зам ирээдүй” хоршооны нэр лүү шилжүүлчихсэн байгаа юм... Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлд үнэлгээ хийхэд 11135000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд миний машиныг мөргөсөн жолооч 4740000 төгрөгийн хохирол барагдуулсан бөгөөд одоо үлдсэн сэлбэг болон засварын ажлын хөлс нь 3840000 төгрөг болсон бөгөөд би өөрөө уг зардлыг төлж барагдуулсан. Би буруутай этгээдээс өөрөөсөө гаргасан 3,840,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Мөн машинаа осол оруулж ажилдаа явахгүй хоногийн хөлс болох 6166400 төгрөгийн хохирол учирсан. Би сард 1800000 төгрөгөөс 2000000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд дээрх зам тээврийн ослын улмаас 3 сар орчим ажилгүй байсан. Би дээрх мөнгийг мөн нэхэмжилж байна. ...Манай Шар зам хоршоо нь бүх таксинууддаа GPS тавьсан байдаг учир би 80 км цагаас илүүгүй хурдтай явж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай байгууллагаас дээрх ажилтнуудын эрүүл мэндэд 9.251.900 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд дээрх төлбөрүүд нь эмнэлэгт хэвтсэн 5 хоногийн төлбөр болон эмчийн нарийн мэргэжлийн үзлэгийн төлбөр, имрайн зураг авхуулах төлбөр, эмийн зардал зэргээр зарцуулагдсан. ..Манай байгууллагын зүгээс дээрх эмчилгээний зардалд гаргасан 9,251,900 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр гаргах гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 44 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би СЭҮ улсын дугаартай тоёото перимо загварын тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Би 2024 оны 09 дүгээр сард танихгүй хүнээс худалдаж авсан юм. ...Тухайн зам тээврийн осол гардаг өдөр манай нөхөр Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхдаа гэрийн гадаа байсан миний эзэмшлийн СЭҮ улсын дугаартай, тоёото перимо загварын тээврийн хэрэгслийг надад хэлэхгүй унаж яваад зам тээврийн осол гаргасан байсан. Надад нөхөр Э.*******т холбогдох ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ... гэх мэдүүлэг/хх-ийн 47 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн хэрэгт хохирогчоор оролцсон Я.******* нь 2024 оны 12 сарын 07-ны өдөр болон сарын 11-ний өдөр эмчилгээнд 5766101 төгрөгийг эрүүл  мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Хохирогч Я.******* нь Баянгол  сумын эрүүл мэндийн төвөөс дуудлага мэдээлэлд  очих болон анхан шатны эмчилгээнд 576852 төгрөг, ГССҮ төвийн 2024 оны сарын 11-ний өдөр 5132640 төгрөгөөр мэс засалд орсон байх бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн адил тус өдөр 56609 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 5 хуудас/

            Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би аймагт үйл ажиллагаа явуулдаг Жүр Үр -ны салбарын үйлдвэрийн даргаар ажилдаг юм. Би өөрийн салбарын ажилчид болох , , , ******* нарын хамт Улаанбаатар хот руу Жүр Үр -ны удирдлагын багийн хуралд суухаар 2024 оны сарын 06-ны өдөр аймгаас Улаанбаатар хот руу яваад тэндээ 1 хоноод маргааш нь буюу 2024 оны сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Драгон худалдааны төвийн авто зогсоол дээрээс түрээсийн машин авч аймгийн зүг явсан. Бид нар Баруунхараа руу орохын өмнө буюу хоёр даваа даваад уруудаад хэсэг явж байхад миний утсанд сүлжээ орсон. Тухайн үед би жолоочийн ард талд утсаар оролдоод явж байхад жолооч ах ******* хоёр хоорондоо урд талын машин яаж яваад байна гэх утгатай зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би хэрэгт дурлаад тухайн машиныг харсан чинь урдаас хурц гэрэл туссан. Тухайн үед жолооч юмнаас бариарай гэж хэлэхээр нь биеэ хураагаад суучихсан. Тэгтэл миний сууж явсан машин замын хажуу хэсэг рүү гулгаад, дайвалзаад унах гэж байгаа юм шиг болоод төмөр мөргөлдөж байгаа юм шиг чимээ дугарч байгаад замын хажуу талын хөвөө хэсэг рүү унаад зогссон. Тэгээд би машинаас буухад сааралтаад шороо болчихсон, байдалтай, бид нарын сууж явсан машины урд талд нэг машин доошоо хөмөрчихсөн байдалтай байсан. Тэгтэл манай машины жолооч эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид нарыг мөргөсөн машины жолооч согтуу байсан. Бид нар машин дотроос нэгнийгээ гаргаад байж байхад нэг машин ирээд, машин дотроос хэдэн эмэгтэй хүмүүс гарч ирээд хоорондоо хэрэлдээд байсан. ...Тухайн өдөр би машины хойд талд жолоочийн ард талын суудалд сууж явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 58 дугаар хуудас/.

            Гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэгтэл гэнэт *******, жолооч хоёр хоорондоо урд талын машин яаж яваад байна гэх утгатай зүйл ярьж байхаар нь сэрээд хартал урдаас хурц гэрэл туссан. Тухайн үед жолооч юмнаас бариарай гэж хэлэхээр нь биеэ хураагаад суучихсан. Тэгтэл гэнэт хүчтэй дуу чимээ гараад. машин дотор утаа саагаад, замын хажуу талын хөвөө руу яваад орчихсон. Тэгээд би машины хаалга нээж бууж чадахгүй хэсэг байж байтал жолооч бид нарыг гаргаад эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид нарыг мөргөсөн машины жолооч согтуу байсан. Бид нар машин дотроос нэгнийгээ гаргаад байж байхад нэг машин ирээд, машин дотроос хоёр эмэгтэй бууж ирээд хоорондоо хэрэлдээд байсан. тухайн үед би буугаад бөөлжиж байхад нэг эмэгтэй ирээд яана, зүгээр үү гэж хэлээд байсан. тухайн үед би та нар яагаад согтуу хүнээр машин бариулж байгаа юм гэж хэлэх үед тухайн эмэгтэй надад хандаж манай нөхөр үнээ сааж байх хооронд машин унаад зугтаад явчихсан байна гэх утгатай зүйл ярьж байгаад яваад өгсөн. ...Тухайн зам тээврийн ослын улмаас миний нурууны 5 дугаар үе дээр ургатал үүссэн, хүзүүний 4 болон 5 дугаар үе дээр ургатал үүссэн өөр учирсан гэмтэл байхгүй байна. ...Тухайн өдөр би машины хойд талд жолоочийн эсрэг талын захын суудалд сууж явсан.Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 60 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Намайг машинаас гарах үед бид нарыг мөргөсөн жолооч согтуу машинаас гарч ирж байсан бөгөөд тэр машин дотор хоёр согтуу эрэгтэй хүн байсан. Тухайн үед нэг машинтай хоёр эмэгтэй ирээд нийлж битгий архи уу гэж байхад яагаад нийлээд архи уучихдаг байна гэж хэлээд нөгөө хоёр согтуу эрэгтэйг загнаад байсан. ...Тухайн зам тээврийн ослын улмаас миний зүүн хөмсөг орчим хавдаж, хөл, өвдөг, шилбэ хэсгээр хавдаж, хонхойж орсон байсан.  ...Тухайн өдөр би машины хойд талын суудлын голд тай хамт сууж явсан. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 62 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бид нар Баруунхараа руу орохын өмнө хоёр даваад уруудаад хэсэг явж байхад хажуугаар нэг мөнгөлөг саарал өнгийн машин 2 дугаар эгнээгээр гүйцэж түрүүлээд урд гарсан. Тухайн машин нь мөнгөлөг саарал өнгийн гэсэн улсын дугаартай тоёото перимо маркийн машин байсан бөгөөд урд гараад нэг болон хоёр дугаар эгнээг голлоод хэсэг явж байгаад ертөнцийн зүгээр баруун талд байрлах замын хашлага мөргөөд зам дээр эргэсэн тухайн үед манай машины жолооч хурдаа хасаад замын зүүн талын хөвөөгөөр тойрч гарах гэсэн боловч тухайн машин эргэх явцдаа дахин замын хашлага мөргөөд миний сууж явсан машиныг мөргөж замаас гаргасан. Манай машин замын зүүн талаар байх шороо руу мөргүүлж орсон. Тэгээд бид нар машинаас бууж эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид нарыг мөргөсөн машины жолооч согтуу байсан. Тухайн машин дотор хоёр хүн явж байсан бөгөөд хоёулаа согтуу байсан. ...Тухайн үед манай машин 70-00 орчим км цагийн хурдтай явж байсан. Харин бид нарын сууж явсан машиныг мөргөсөн гэсэн улсын дугаартай, тоёото перимо маркийн тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан. Миний харснаар бол 95-100 орчим км/цагийн хурдтай явж байсан. ...Тухайн зам тээврийн ослын улмаас би чихэндээ 6 ширхэг оёдол тавиулсан Мөн баруун мөрний шөрмөс сунасан гэмтэл учирснаас өөр учирсан гэмтэл байхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 65 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Надад прокурорын тогтоолтой холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 132 дугаар хуудас/

Зөрчлийн талаар  амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-20 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.*******ийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 21-22 дугаар хуудас/

          Шүүгдэгч Э.*******ийн жолоочийн эрхийн лавлагаа/хх-ийн 27 дугаар хуудас/,

          аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт

          Дүгнэлт хэсэгт:

          1.Я.*******ийн биед сээр нурууны Th-12 нугалмын бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 69-70 дугаар хуудас/

          аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт

          Дүгнэлт хэсэг:

          1.Б.ын биед эрүү зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй.

          4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 76-77 дугаар хуудас/

          аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №40 дугаартай дүгнэлт

          Дүгнэлт хэсэгт:

          1.Ч.ын биед баруун хөмсөг баруун чихэнд шарх баруун хөмсөг баруун нүд баруун шуунд зулгаралт булчингийн сулралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

          4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 85-8 хуудас/

          аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт

          Дүгнэлт хэсэгт:

          1.А.ийн биед зүүн нүд баруун зүүн шилбэнд цус хуралт зүүн шанаа зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

          4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 94-95 дугаар хуудас/

          аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт

          Дүгнэлт хэсэгт:

          1.Х.гийн биед баруун шуу, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хүзүүний булчингийн чангарал С4/5, L4/58 L5/S1 нугалмын фиброзон цагаригийн ургатал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

          4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 105-10 хуудас/

          Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2025 оны 0 сарын 17-ны өдрийн №ЕГ0825/1220 дугаар дүгнэлт

          Дүгнэлт хэсэг

          1.ы *******/рд:/-ийн сэтгэцэд 2024 оны сарын 07-ны өдрийн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 201-203 дугаар хуудас/

          Техникийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №52-55/17тай дүгнэлт

          Дүгнэлт хэсэг

          1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад toyoto premo  маркийн СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөр дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” ...гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2.Энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан.

          3.Hyundai Sonata маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          4.Энэ дүгнэлтийг 3 дугаар хариултаар хариулсан.

          5. Toyoto premo маркийн СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 117-119 дүгээр хуудас/

          Хохирогч Я.*******ийн цалингийн тодорхойлолт/хх-ийн 151 дүгээр хуудас/

          Хохирогч Я.*******ийн хохирлын баримтын жагсаалт/хх-ийн 152 дугаар хуудас/

          -иас зам тээврийн осол өртсөн нэр бүхий ажилчдад эмчилгээний зардал олгосон баримт/хх-ийн 153 дугаар хуудас/

          Хохирогч Я.*******ийн эмчилгээний болон бусад зардалд гарсан баримт/хх-ийн 154-170 дугаар хуудас/

          Шүүгдэгч Э.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 14 хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны сарын 09-ний оройн 19 цагийн орчимд СЭҮ улсын дугаартай, toyoto premo загварын тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос аймгийн чиглэл, Төв аймгийн Сүмбэр сум руу салдаг хот хоорондын төв асфальтан хоёр урсгалтай замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн З.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай, Huyndai Sonota загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгсэл зорчиж явсан Я.*******ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Ч., А., Х. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: ... Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр хуудас/,зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-20 дугаар хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирогч Я.*******ийн дахин өгсөн мэдүүлэг/хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.ын мэдүүлэг/хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.ы мэдүүлэг/хх-ийн 47 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.*******ын мэдүүлэг/хх-ийн 50-51 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мэдүүлэг/хх-ийн 5 хуудас/, гэрч Б.ын мэдүүлэг/хх-ийн 58 дугаар хуудас/, гэрч Х.гийн мэдүүлэг/хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч А.ийн мэдүүлэг/хх-ийн 62 дугаар хуудас/,гэрч А.ын мэдүүлэг/хх-ийн 65 дугаар хуудас/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт/хх-ийн 69-70 дугаар хуудас/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт/хх-ийн 76-77 дугаар хуудас/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №40 дугаартай дүгнэлт/хх-ийн 85-8 хуудас/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт/хх-ийн 94-95 дугаар хуудас/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны сарын 17-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт/хх-ийн 105-10 хуудас/, Шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №52-55/17тай дүгнэлт/хх-ийн 117-121 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 132 дугаар хуудас/, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 0 сарын 17-ны өдрийн №ЕГ0825/1220 дугаартай дүгнэлт/хх-ийн 201-203 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа  өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөлийг зөв тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн өөрийгөө эрүү/согтоогүй/ гэж өөрийн зорьсон газарт аюулгүйгээр хүрч чадна гэж хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг болно.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

  Иймд Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 12 дүгээр сарын 07-ны оройн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн СЭҮ улсын дугаартай тоёото перимо загварын суудлын автомашиныг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр төв засмал замд, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөр дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай, Huyndai Sonota загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогч Я.*******ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Ч., А., Х. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн З.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчиж, хохирогч Я.*******ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Ч., А., Х. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” ...гэж зааснаар хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож, хохирогчийн хавтаст хэрэгт эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчлүүлэх болон бусад зардалд гаргаж ирүүлсэн нотлох баримт хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байна./хх-ийн 154-170 дугаар хуудас/,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос

-Хохирогч Я.*******ийн эмчилгээний болон бусад зардалд 1454160 төгрөг,

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.*******ын Hyundai Sonata маркийн улсын дугаартай автомашинд 11135000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Э.******* 4740000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос 3865000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.*******ад олгож, тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээнээс үлдэх 2530000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.******* нь шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдаад,  

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч -иас хохирогч Ч., А., Х., Б., Я.*******  нарын эмчилгээний зардалд гаргасан 9251900 төгрөгийг шүүгдэгч Э.*******оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Жүр Үр -д олгож,

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******оос 5766101 төгрөгийг гаргуулж, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч Я.******* нь гэмт хэргийн улмаас 5 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, иргэний нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Я.*******, иргэний нэхэмжлэгч Б.******* нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого зэргийг нэхэмжлэхдээ ажиллаж байгаа байгууллагын цалингийн тодорхойлолтыг ганц нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь учир дутагдалтай байгаа бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн лавлагаа, олж байсан орлогоос татвар төлж байсан эсэх лавлагааг хавсаргах, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.

          Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” ...гэж зааснаар шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Я.*******ийн сэтгэцэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Шүүх шинжилгээний тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” ...гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.Энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” ...гэж, мөн хуулийн 40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх,” ...гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч Я.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2025 оны 0 сарын 17-ны өдрийн №ЕГ0825/1220 дугаар дүгнэлт

          Дүгнэлт хэсэг

   1.ы *******/рд:/-ийн сэтгэцэд 2024 оны сарын 07-ны өдрийн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” ...гэх дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч Я.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос

Хохирогч Я.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл шалтаан, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосны дагуу 660000₮ х 15=9900000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлж 9900000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэж байгаа нь хохирогчийн эрүүл мэнд болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгаас шалтгаалан удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж ажилгүй байсан, цаашид эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад гарах эмчилгээ, үйлчилгээний зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан үзсэн болно.

 

   Гурав.Шүүгдэгч Э.*******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: ...Шүүгдэгч Э.******* үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон  тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1–т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад биеэ зөв авч авч дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ял эдлүүлэх саналтай байна”. ...гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: ...Манай үйлчлүүлэгчийн тухайд гэм буруутайгаа маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсгээр зүйлчилсэнтэй маргахгүй байгаа. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал бас хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн өөрөөр хэлбэл 4740000 төгрөгөөр төлсөн хохирол төлбөрөө тодорхой хэмжээнд төлье хохирол төлбөртэй бол маргахгүй  гэж байгаа байдлууд мөн тохиолдлын нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бас тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа байдлуудыг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасаж 01 жилээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү”. ...гэх саналыг тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба энэ зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал яригдахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хэргийн зүйчлэл өөрөө гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу шинжийг шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэнээр хангаж байгаа болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ...гэх санал шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч өөрт ямар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, өөрийн өрхийн орлого зэргээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг хэзээ хэрхэн нөхөн төлөх боломжтой байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлбөрийг хэзээ хэрхэн төлөх талаар хохирогч сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрч гэрээ байгуулсан зэрэг нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Б.*******ад учирсан хохирлоос төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал  зүйчлэл үзэхгүй болно.

Тиймээс шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”. ... заасан эрүүгийн  хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Б.*******ад 4740000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн № дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36. зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36. зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.*******ад шүүгдэгчээс 4740000/дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн гэснийг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын *******оос

- дугаар баг, тоотод оршин суух, хохирогч овогт ы *******/рд:/-д

Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд 1454160/нэг сая дөрвөн зуун тавин дөрөв мянга нэг зуун жар/ төгрөг,

Сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 6600004₮ х 15 = 9900000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос

- аймгийн сумын баг, хороолол, тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч ******* овогт ын ******* /рд:/-д

Эд хөрөнгө учирсан хохиролд 3865000/гурван сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос

- хороо, , иргэний нэхэмжлэгч Жүр Үр -д 9251000/есөн сая хоёр зуун тавин нэгэн мянга/төгрөгийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зүйлийн 12.1.1-д зааснаар

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэс-т 5766101/таван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун нэг/ төгрөгийг тус тус олгосугай.

7.Иргэний нэхэмжлэгч Б.******* нь эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжлэлээс үлдэх 2530000/хоёр сая таван зуун гучин мянга/төгрөгийг иргэний шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.*******, иргэний нэхэмжлэгч Б.******* нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого зэрэг нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.*******ийн жолоочийн № дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлсүгэй.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ