Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр                       Дугаар2025/ШЦТ/104                   Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

          Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2532001010091 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, *******, эрэгтэй, халх, бага боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* дугаар баг. ******* тоотод оршин суудаг, урьд

  • ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар,
  • дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 04 сар 05 хоног хугацаагаар хорих ялаар,
  • дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
  • дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* /рд:/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.******* нь архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаар баг, тоотод шалтгаангүйгээр хохирогч Б.ыг төмрөөр цохих, цээжин хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед 5,6,7 дугаар хавирганы хугарал хуйх баруун хацарт шарх зүүн шанаа зүүн мөрөнд зулгаралт зүүн мөрөнд цус хуралт зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  Үүнд:    

     

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэдэг найзтайгаа ажилд явах гэж байсан. найз маань манай нэг ах хүү байдаг юм аваад ажилд явъя гээд очсон.  дээр очиход сайн танихгүй , талийгаач хоёрыг л танина. гээд нэг өвөө тэд нар байсан. Бид нар очихдоо нэг шил архи авч очсон. Цуг хувааж уугаад юм яриад сууж байсан чинь надтай цуг яваа залууг шүдийг нь цөм цохичихлоо чи гээд бид нар рүү хараад нөгөө талын орон дээр надаас хол байсан л даа. Тэгээд би чиний шүдийг яахаараа цохидог юм бэ гэсэн чинь талийгаач чи цохио биз дээ гэхээр нь би юу гэж цохидог юм гээд хоорондоо маргалдаж байгаад болиод  архи дарсаа ууж дуусгаад нөгөө хэд яваад согтуу унтаж байгаа өвгөн талийгаач бид 3 үлдсэн юм. Тэгээд бид 3 үлдээд талийгаач чи одоо явж унтахгүй юу гээд би орон дээр хэвтээд үлдсэн юм. Тэгээд талийгаач буцаж орж ирээд чи яахаараа намайг  хөөдөг юм адилхан айлд байж гэхээр нь танайх ойрхон биз дээ би замын хойшоо явах юм чинь гээд дахиад маргаан үүссэн.  Чи намайг хөөлөө гэхээр нь юу яриад байгаа юм. Чи ер нь яахлаараа том том дуугараад хүний шүд ам цөм цохидог юм  бэ гээд хоёулаа маргалдаад би орон дээр хэвтэж байсан талийгаач нэг юм шидэхээр нь босож ирээд маргалдаад ноцолдож байгаад би өшиглөсөн. Өшиглөж байгаад толгой тархи руу нь цохисон юм байна лээ. Тийм л зүйл болсон. Талийгаач яваад төд удалгүй намайг цагдаа ирээд авч явсан. Тэгээд төд удалгүй маргааш нь хөдөө ажилтай байсан юм. Хот руу бие хаа нь өвдөөд явсан .Муу байгаа юм шиг байна гээд араас нь хальт очоод биеийг нь асуугаад ирсэн. Ирчхээд эмнэлгээс гарсных нь дараа гээд нэг ахтай гудамд явж байхад нь уулзаад уучлалт гуйсан. Хохирлын мөнгө төгрөгийг нь өгчихмөөр гээд байна сүүлд нь очиж уулзсан. Тэгэхэд эхнэртэйгээ цуг байсан. Яах уу гээд байцаагч дуудаад байна. Хоёулаа үнэн учраа олоод асуудлаа хурдан шийдүүлэх гээд байна гээд дахиад 30-нд би хайж очсон. Тэр архи уудаг айлдаа байхгүй байсан. ...гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Талийгаач Б. нь бурхан болооч болсноос хойш би болоод бурхан болоочийн ээж, 2 хүүхэд нь сэтгэл санаа ар гэрийн хэцүү байдалд орсон. 2025 оны 04 дүгээр сарын 06-нд хэрэг болсноос хойш би маргааш нь эмнэлгээр авч яваад илаашраад 12 хоногийн дараа  Зүүнхараад ирээд би өөрөө хувиараа Зүүнхараа remax худалдааны төвд гар утасны жижиглэнгийн дэлгүүр ажиллуулдаг. Тэндээ ажлаа хийж байх үед ын эхнэр хүрч ирж надтай уулзсан. Машины маркийг нь сайн мэдэхгүй тэгээд эгчид нь энэ машиныг, 1000000 төгрөгтэй байна. Гомдлоо татчих гэсэн. Би тухайн үед ахынхаа ямар байдалтайг мэдэж байсан болохоор энэ хүн нас барчихсан байсан бол та нар наад машинаараа 1000000 төгрөгөөр амийг өгч  чадах юм уу гэж хэлэхэд тэгвэл миний дүү өөр тохирох арга байна уу гэж хэлсэн. Надаас уучлалт гуйхаасаа өмнө ахаас минь уучлалт гуйсан бол арай өөр байх байсан болов уу л гэж бодож байна. Одоо босоод ирэх биш хийсэн хэрэгтээ ял шийтгэл аваад ухамсарлаад дахиж ийм мангас шиг үйлдэл хийж нэг хүний цаана өчнөөн олон хүн байдаг. Ах дүү хамаатан садан, үр хүүхэд хүн болгоны сэтгэл санааг хохироосонд гомдолтой байна. Бурхан болооч нас барахаасаа өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөд ахын дүү аль аль нь амьдрах гэж байгаа хүмүүс байна. Ахынхаасаа өмнө оролцоод шийдээд өгч ахынх нь бие өвдөөд хэцүү байна гэж  надад хэлсэн. Асуусных нь улмаас би тухайн хэрэгт оролцсон. Тухайн үед цаашид эмчлүүлэх зардал үлдсэн байсан. Одоо 2 хүүхэд үлдсэн байгаа. Тэр хүүхдүүд тэжээгчээ алдсан харж үзээсэй. Бодоосой гэж хүсэж байна. Бурхан болоочийн оршуулгын зардлыг нотлох баримт байгаа. Гэхдээ мэдэхгүй болохоор авч ирээгүй. ...гэх мэдүүлэг.

 

Нэг.Эрүүгийн  2532001010091 тоот хавтаст хэргээс  

 

Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би тухайн өдөр гэх найзындаа гэрт нь хэвтэж байсан. Хэсэг хэвтэж байгаад унтчихсан байсан. Орой 20 цагийн орчимд гаднаас Оюунбат , ******* нар согтуу орж ирсэн. бид хоёрыг унтаж байхад сэрээгээд 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Хараа гэх нэртэй архи 1 ширхгийг бид нар хувааж уусан. Гэтэл ******* уурлаад ийг цохисон. Яагаад уурлаад ийг цохисныг нь би сайн мэдэхгүй байж байтал ******* хажуугаасаа төмөр барьж аваад намайг толгой тархигүй тэр төмрөөрөө нүдээд байсан. Тэгээд би өндийх гэтэл цээж хэсэгт өшиглөөд унагаасан. Би арай гэж гарч зугтаад дүүгийндээ очсон. Манай дүүгийн гэр Гармын цаад талын гудамд байдаг. ******* дүү дээрээ ороод цагдаад дуудлага өгөөд дүү намайг нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн... Толгойны зүүн хэсэг хоёр газар тус тусдаа 2-оос 3 оёдол хийлгэсэн. Баруун хацар урагдаж боолгосон.Нуруу маань төмрийн ором гарсан, цээжинд зүүн талын 5, 6-р хавирга хугарсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний төрсөн ах Б. нь амиа хорлосон байдалтай нас барсан. Надад хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Эмчилгээ хийлгэсэн 2 сая гаран төгрөгийн баримт байгаа. Би баримтаар гаргаж өгөх хохирлоо нэхэмжилж байна. ...Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/.

            Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ...Тухайн өдөр би гэртээ эхнэр хүүхдийн хамт амарч байсан чинь шөнө 01 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүчтэй нэг хүн нүдсэн. Би очоод хэн бэ гэсэн чинь дугарч чадахгүй хоолой нь гарахгүй байсан. Хаалгаа тайлсан чинь манай ах Б. хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь цус нөж болчихсон, гар хуруу нь хавдчихсан ахдаа туслаарай гэж хэлсэн. Би ахыг үүрээд машины урд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэг хүргэж өгөх замдаа ахаас юу болсон талаар асуутал хүнд зодуулсан гацаа намайг төмрөөр балбасан гэж надад хэлсэн, Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай урд айлын гэх залуу хотоос ирээ надтай таарсан. надад ахад ганц юм задална гээд бид хоёр н гэрт 0.75 Хараа нэртэй архи 1 шилийг байхад тэд нар чанга чанга яриад байхаар нь би сэрээд та нар одоо харьцгаа би лүү ороход гэрт манай хүү найзуудтайгаа ууж байсан. Тэгээд намайг унтаж амармаар байна гэсэн чинь за одоо удахгүй явцгаана гэж хэлсэн. Би буцаад унтаж байтал хэсэг хугацааны дараа гэнэт гэр оронд түчигнээд эхлэхээр нь сэрээд харсан чинь Б. хоёр хоёулхнаа үлдчихсэн зодолдож байсан. Бусад нь бүгд явчихсан байхгүй байсан. Би босоод дундуур нь орж салгаад гэрээсээ хөөгөөд явуулсан. Би бас нэлээн согтуу байсан болохоор яг хэн хэнийгээ зодоод байгааг сайн ойлгоогүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн өдөр би гэх найзтайгаа ажилд явах гээд уулзаж байсан чинь нэг хүн байгаа хоёулаа цуг ажилд аваад явчихъя гэж хэлсэн. Очсон чинь гэрт нь архи уугаад сууж байхаар нь бид нар мэнд ус мэдэлцээд хамт суугаад архи ууцгаасан. бид хоёр оройтчихсон юм чинь ажил төрлөө больё доо амаръя гээд бид нар дахиад 0.5 литрийн хараа нэртэй архи 2 шилийг ууцгаасан. Тэгээд миний эсрэг талын орон дээр сууж байснаа миний шүд уначихлаа гэж хэлсэн чинь би очоод худлаа яриад бай гээд харсан чинь амнаас нь цус гарчихсан сууж байсан. Тэгсэн чинь намайг чи пизда минь шүдийг нь цохисон биз дээ гээд над руу дайраад эхэлсэн. Би яахаараа цохидог юм гээд бид хоёр хэрүүл маргаан болсон. Тэгээд би ээс би чамайг цохисон юм уу гээд асуусан чинь чамд ямар хамаатай юм пизда минь гээд байсан. Хэсэг маргалдаж байгаад хэрүүл маргаан намжаад үлдсэн тал шил архиа ууж байгаад харьж амарлаа гээд яваад өгсөн. бид хоёр үлдсэн. Удалгүй гадаа гараад байж байгаад буцаад ороод ирсэн. Тэхээр нь ыг чи хөгшөөн явж унтаач ээ гэсэн чинь адилхан айлд байж нэгнийгээ хөөгөөд байхдаа яадаг юм чи ийн шүдийг цохисон биз дээ гээд дахиад хэрүүл маргаан болоод над руу босож ирээд нэг юмаар далайхаар би босож ирээд барьсан байсан юмыг нь авч шидээд хоёр барилцаад ноцолдсон. Ноцолдох явцад би хөл гараараа өшиглөж цохисон зүйл байгаа. Ноцолдож байсан болохоор хаашаа хэдэн удаа цохиж зодсоноо сайн санахгүй байна. Тэгээд бид хоёрыг босож ирээд салгасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 7 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл/хх-ийн 8 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл/хх-ийн 21-22 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 41 нээлттэй хаалттай хорих ангийн  шүүгдэгч Б.ын талаар гаргасан тэнсэгдсэн ялтны ялын тооцоо/хх-ийн 96 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № дугаартай гүйцэтгэх хуудас/хх-ийн 57 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 35 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № 7тай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

            1.Б.ын биед зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, хуйх баруун хацарт,  шарх, зүүн шанаа, зүүн мөрөнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 52-5 хуудас/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 84-94 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №29 дугаар дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.Амь хохирогч Б.ын цогцост  хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүнд дүүжлэгдсэн ором гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх дүүжлэлтийн ором гэмтэл нь уяа/гогцоогоор/ хүзүүг ороож биеийн жингээр дүүш татагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон үед үүсгэгдсэн  байх боломжтой.

3.Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч  өвчин тогтоогдоогүй.

4.Амь хохирогч Б. нь механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт/хх-ийн 101-102 дугаар хуудас/

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор өмгөөлөгчөөс:

 

Шүүгдэгч Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 48 дугаар хуудас/

Хохирогчийн хохирлын тооцоо/хх-ийн 104 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны оройн 20 цагийн орчимд ******* дугаар баг, ийн тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.ыг үл ялих зүйлээр шалтаглан төмрөөр болон гараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, хуйх баруун хацарт,  шарх, зүүн шанаа, зүүн мөрөнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/,гэрч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/,гэрч З. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар хуудас/,шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 35 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № 7тай дүгнэлт/хх-ийн 33-34 дүгээр хуудас/,зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Шүүгдэгч Б.ын гэмт үйлдэл нь хохирогч Б.ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцээгүй тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Гурав.Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, хуйх баруун хацарт,  шарх, зүүн шанаа, зүүн мөрөнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хавтаст хэрэгт хохирогчоос гаргаж ирүүлсэн 1204633 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна./хх-ийн 104-112 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нотлох баримтаар 1204633 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч Б.******* нь бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй болохыг дурдах нь  зүйтэй байна./шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн 2 ширхэг нотлох баримт/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчийн оршуулгын зардал болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Б. нь өөрийгөө боомилж амь насаа хохироосон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.ын гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоо хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан шууд бус хохирол 587100 төгрөгийг нөхөн төлсөн болно.

 

Дөрөв.Шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны оройн 20 цагийн орчимд ******* дугаар баг, ийн тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.ыг үл ялих зүйлээр шалтаглан төмрөөр болон гараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, хуйх баруун хацарт,  шарх, зүүн шанаа, зүүн мөрөнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч Б.Хишигсувдаас: ... Шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдаанд хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөхдөө албадлага хэрэглэх албадлагын арга хэмжээ авагдсан. Сая шинжлэн судалсаар 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тухайн тэнсэнтэй хугацаа дуусна. Уг тэнсэнтэй байх хугацаанд дахин  санаатай гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас өмнөх тэнсэнтэй хугацаанаас үлдэгдэл тэнсэнгийн хугацааг одоо оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр  торгох ял дээр нэмж нэгтгэх нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500000 төгрөгөөр торгох буюу Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн 1500000 төгрөгийг 15 нэгжийг хорих ялаар сольж нийт эдлэх хугацааг 100 хоногоор тооцож өмнөх тэнсэнтэй байх хугацааг 129 хоног үлдсэнийг нэмж нэгтгээд 229 хоногоор хорих ял оногдуулах саналтай байна. ...гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* эрүүгийн хариуцлагын саналдаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь хэмж нэгтгэх, хугацааг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль заасан доогуур хугацаагаар тооцуулах саналтай байна. ...гэх саналыг шүүх тус тус хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Б.******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулийн хүчин төгөлдөр болж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн ба тэнссэн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолбол 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” ...гэж зааснаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд буюу 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэгт холбогдохгүй байх байсан боловч шүүгдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны орой хохирогч Б.ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэх буюу шүүхийн тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ял шийтгүүлж түүндээ дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид торгох ялыг сонгон хэрэглэх нь шударга ёсны зарчим, ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй болно.

 

 Тиймээс шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн ялаас эдлээгүй үлдсэн буюу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон өдрөөр тооцон, 08 сар 13 хоногийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийн ялыг хорих ялын 01 хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 01 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн 2532001010091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн 50 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.1 зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 06/зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шүүгдэгч Б.*******д холбогдох шийдвэрийг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 06 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийн ялыг, хорих ялын 01 хоногоор тооцож, 06/зургаа/сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08/найм/сар, 13/арван гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01/нэг/жил, 02/хоёр/сар, 13/арван гурав/хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жил, 02 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 41 нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 6.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 1205000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 587100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 7.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг эдлэх хугацааг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 8.Энэ хэрэгт эд мөрий баримтаар хураагдаж ирсэн 50см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ