Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 14 өдөр                       Дугаар2025/ШЦТ/105                   Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

          Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч О.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******эд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.******* нарт холбогдох эрүүгийн 2532001160103 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, гэх газарт оршин суух, урьд  өмнө 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

- ******* аймаг дахь Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/,

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн суманд -ний өдөр төрсөн, , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, гэх газарт оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч О.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт “худгаас хонь услуулахгүй байна” гэсэн шалтгаанаар Д.*******тай маргалдаж, цээж, нүүр хэсэг рүү цохих, өшиглөх зэргээр зодож, хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”

- мөн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт “худгаас хонь услуулахгүй байна” гэсэн шалтгаанаар Ц.тай маргалдаж, нүүр, толгойн тус газарт нь зодож, хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”

 

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт О.*******тэй маргалдаж, овтеркаар цээжин тус газарт нь хатгаж, хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:    

     

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний хувьд нутгийн 2 ахтайгаа тэр өдөр маргалдаад манай худаг шинээр ухчихсан байсан. Шинээр ухсан малынхаа онгоцыг тавьж чадахгүй өргөж дийлэхгүй том цементэн 3,4 хэсгээс бүрддэг онгоцтой. Тэрийгээ өргөж дийлэхгүй онгоцоо тавиагүй байсан учраас ахын худгаас эхний өдөр усалчхаад дараагийн өдөр ганцаараа худгийнхаа онгоцыг тавьж чадахгүй байсан учраас худгаасаа услаач гэж гуйсан юм. Тэгээд услуулаагүйгээс болж ахтайгаа маргалдсан нь миний буруу. Би худгаас нь услах албатай биш. Гэхдээ нутгийн 2 ахыгаа усалчих болов уу гээд итгээд очсон нь миний буруу. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Ингээд ялын шийтгэлийг минь багаар оногдуулж өгөөч гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй цагдаа дээр үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг.

 

Нэг.Эрүүгийн  2532001160103 тоот хавтаст хэргээс  

 

Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад  ******* сумын 5 хэсэг гэх газарт хүргэн ах Ц. ах өөрийнхөө хонио услаад гаргахаар нь би өөрийнхөө хонийг услаад дуусчхаад бид хоёр худгаа хаачхаад байж байхад О.******* // хүрч ирээд “хонио усалчихъя” гэхээр нь манай хүргэн ах Ц. өчигдөр усалсан өнөөдөр бол чадахгүй гэж хэлээд морин дээрээ мордоод явахад нь араас нь мотоциклтой давхиж очоод боонгуутаа цээж рүү нь 2-3 өшиглөөд авахад “ах дүү хоёр намайг нийлж зодох гэж байна” гэж хэлээд намайг боож аваад миний эрүү рүү өшиглөөд зүүн талын шанаа хэсэгт, уруул руу гараараа цохиод газар унагааж байгаад ар нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би дахиад боогоод ухаан алдуулах гээд байхаар нь би өөрийнх нь мотоцикл дээр нь байсан овтеркаар О.*******ийг баруун талын цээж хэсэгт 1 удаа овтеркаар хатгасан. Тэгэхэд О.******* намайг дахиж зодоогүй больсон. Тэгээд О.******* намайг хонин дээр очъё эр хүн шиг хээр очоод учраа олъё эхнэр хонин дээр байгаа гэж хэлээд намайг мотоциклын ард талдаа суулгаад хонин дээрээ очоод байж байхад цагдаа нар ирсэн. Миний хүргэн Ц.ыг О.******* мориноос нь татаж унагаагаад боогоод цээж хэсэгт нь 1-2 удаа өшиглөөд, эрүү уруул хэсэгт нь 1-2 удаа цохиод байхаар нь би “чи хөгшин хүнийг цохиж болохгүй, хоорондоо учраа ол” гэж хэлэхэд намайг бас давхар О.******* зодсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/

            Хохирогч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад  ******* сумын 5 хэсэг гэх газарт гэрийнхээ хажуу талд хонио усалж байгаад гаргаад байж байхад миний хадам дүү Д.******* өөрийнхөө хонио хөөгөөд услах гээд ирсэн. Би Д.*******ын хонийг услаад дуусчхаад мотороо унтраагаад худгаа цоожлоод морио унаад хөдлөх гэж байхад хөрш айлын О.******* // ирээд “хонио усалчихъя” гэхээр нь би “өчигдөр танай хонийг усалж өгсөн. Өнөөдөр хонийг чинь услахгүй. Танайх өөрөө худагтай шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд О.******* намайг хонь руугаа морио унаад явж байхад хажууд мотоциклтойгоо ирээд мориноос татаж унагаагаад “чи ямар овоо бацаан бэ? юм үзээгүй бацаан байна” гэж хэлээд хоёр талын хацар луу зөндөө олон удаа алгадаад хамар луу цохиж цус гаргаад хавсарч унагаагаад цээж рүү өшиглөөд зодож байхад миний хадам дүү Д.******* ирээд салгах гээд “боль, хөгшин хүн зодож яах гэж байгаа юм” гэхэд “та хоёр намайг зодох гэж байна уу?” гэж хэлээд Д.*******ыг боож унагаагаад шанаа руу нь өшиглөөд байхаар нь “боль” гэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би хурдан цагдаад мэдэгдэх гээд морин дээрээ мордоод сүлжээтэй газар гараад эхнэр Д. руу яриад “ намайг алах гээд байна, цагдаа дуудаад хүрээд ир” гэж хэлсэн. Намайг О.******* // дахиж ирж зодоогүй. Би харин хадам дүү Д.******* дээр очиход баруун талын нүд нь хавдчихсан, зүүн талын шүд нь хөдөлчихсөн, ам, хамраас нь цус гарчихсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/.

            Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үеэл ах аас аав Д.*******, хүргэн ах Ц. нарыг хажуу айлынх нь ******* // худаг дээрээ мал услуулсангүй гэдэг шалтгаанаар зодсон байсан. Би аав Д.*******, хүргэн ах Ц.*******ыг зодуулсныг нь сонсоод шууд Улаанбаатар хотоос гараад ирсэн. Намайг ирэхэд аав Д.*******, хүргэн ах Ц. нарыг ******* аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан байсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө аав Д.*******, хүргэн ах Ц. нартай уулзахад нүүр ам нь хавдчихсан хөл дээрээ явж чадахгүй байсан тул ******* аймаг руу цагдаагаас Шүүх эмнэлгийн бичиг аваад явсан. ******* аймгийн Саран клиникийн гэмтлийн эмчид үзүүлж гэмтлийн эмчийн заавраар томографи, хэвлийн эход харуулаад эмчилгээ хийлгээд *******д хоносон. 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу аав Д.*******ыг аваад явсан. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын нэгдсэн 1 дүгээр эмнэлэг эрүү нүүрний мэс заслын тасагт аав Д.*******ыг үзүүлж шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эмчийн зөвлөлөөр орж нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  аав Д.******* эрүү хадуулах , шүдээ авхуулах хагалгаанд орсон.  Эмнэлэг дээр 4 хоноод Улаанбаатар хотод аав 4-5 хоноод өчигдөр ******* суманд ирсэн. Одоо миний аав Д.******* унтахад зовуурьтай, эргэж хөрвөөж унтаж чадахгүй, ойр ойрхон сэрээд толгой нь маш их өвдөлттэй байна. О.******* худгаа хаагаад дөнгөж хөдлөөд хүргэн ах Ц.ыг хонь руугаа явж байх үед араас нь мотоциклтой араас нь очоод морин дээрээс нь татаж унагаагаад нүүр ам руу нь цохиод цээж хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа дэвссэн, нүүр, ам, чих рүү нь өшиглөөд чихнийх нь хэнгэргийг цоолсон байсан. Яг тэр үед нь миний аав Д.*******, О.*******ийг хүргэн ах Ц.ыг зодож байх үед нь “боль” гэж хэлэхэд “та хоёр намайг нийлж зодох уу” гээд зодсон байсан. Миний аавыг баас шээстэй нь холиод зодож байх үед хүргэн ах Ц. зугтаагаад сүлжээн дээр гарч эхнэр руу залгаад ярьж бэр охин Шинэцэцэг /Сэнжигээ/ цагдаа дуудсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...О.******* // нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний аав Ц. хонийг нь өөрийнхөө худаг дээр услуулсан байсан. Тухайн өдөр О.******* 1 удаа л хургатай хонио усалъя гээд худгийн түлхүүр аваад сувай, хургатай хонио услаад явсан. Би тухайн үед гэртээ байсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр намайг хотод явж байхад О.******* дахиад хонио усалъя гэхээр нь миний аав Ц. услуулах боломжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл моторын бензин хийгээгүй, усны ундарга нь татарчихдаг учир услуулахгүй гэсэн. О.******* өөрөө гэрийнхээ гадаа худагтай боловч өөрийнхөө худаг дээр услахгүй байсан. Тэгээд аав Ц.ыг худгаасаа хонийг нь услуулахгүй байна гэдэг шалтгаанаар аавыг морио унаад хонь руугаа явж байхад нь О.******* араас нь мотоциклтой очиж мориноос нь татаж унагаагаад цээжин дээр нь 3-4 удаа дэвсээд хамар, хацар, чих рүү нь гараараа олон удаа цохиж хамраас нь цус гарч байх үед нь авга ах Д.******* хараад очсон байсан. Авга ах Д.******* “хөгшин хүнийг зодоод яах вэ дээ, хэл амаараа учраа олж болдоггүй юм уу” гэхэд авга ах Д.*******ыг “та муу хоёр намайг бүлэглэж зодох гэж байна уу?” гээд Д.******* ахыг боогоод зодож эхэлсэн. Тэр хооронд аав Ц. морио унааж сүлжээ рүү явж ээжид утсаар “ зодоод алах гээд байна, цагдаа аваад хурдан хүрээд ир” гэж хэлсэн байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хонио услах гээд Ц. ахын худаг дээр очиж уулзсан. Ц. ах хонийг чинь услуулахгүй гээд худгаа цоожлоод морио унаад яваад өгсөн. Би араас нь мотоциклтой очоод ахиад гуйхад үгүй гэж хэлсэн. Тэгээд би Ц. ахтай хоорондоо маргалдаад зууралдахад морь нь үргээд Ц. ах мориноосоо унаад үлдсэн. Би тэр үед Ц. ахыг хоёр удаа гараараа цохиж байхад Д.******* ах ирээд боль гэж хэлсэн. Тэгээд би больсон байхад Д.******* ах  мотоциклийн урд хамар дээр байсан овтеркийг очиж аваад намайг мотоцикл тойруулаад хөөсөн. Тэгээд миний баруун талын суганд нэг удаа овтеркаар хатгаад пудволкоос цус нэвтэрч гараад ирэхээр нь Д.******* ахыг гараараа нүүр рүү нь 3-4 удаа цохисон. Тэгээд дахиад овтерка өгөхгүй байхаар нь би овтерка өгчих гэж гуйхад өгөхгүй байсан. Би манай эхнэр ойрхон байна  эхнэрт овтерка өгчих гээд гуйгаад мотоциклынхоо ард суулгаад аваад явсан. Би эхнэр дээд очоод овтеркаа Д.******* ах өгсөн. Тэгээд би Д.******* ахыг 2-3 удаа гараараа нүүр рүү нь цохисон. Би Д.******* ахтай уулзаад уучлалт гуйгаад салаад байж байхад цагдаа нар ирсэн. ...Ц. ах намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Надад гомдол санал байхгүй. ....гэх мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Хохирогч О.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би хонио услах гээд Ц. ахын худаг дээр очсон. Би “хонио өнөөдөр усалчихъя” гэж гуйхад Ц. зөвшөөрөөгүй. Би Ц.ыг дахиад гуйхад морио унаад яваад өгсөн. Би араас нь мотоциклтой давхиж очоод дахиад гуйсан. Тэгэхэд дахиад зөвшөөрөөгүй учир бид хоёр хоорондоо дахиад маргалдсан. Би Ц.ыг нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд байж байхад Д.******* ах ирээд “боль, та хоёр” гэж хэлсэн. Тухайн үед Д.******* ах Ц. ахыг өмөөрөөд тэр хоёр надтай маргалдсан. Тэгэхэд гэнэт Д.******* ах гүйгээд миний мотоцикл дээр байсан 2 овтеркны нэгийг нь сугалж аваад гүйгээд ирсэн. Тэгээд намайг Д.******* ах “хатгана шүү” гэхээр нь би эхлээд мотоциклоо тойроод 2-3 тойроод зугтаасан. Тэгээд Д.******* ах намайг хөөж байгаад миний баруун суга руу овтеркаар хатгасан. Би тухайн үед мэдээгүй Д.******* ахтай ноцолдож байхад суганаас цус гарсан. Тэгэхээр нь би Д.******* ахыг нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Д.******* ах овтеркаа өгөхгүй байхаар нь би эхнэр дээр очоод овтеркаа өгчих гээд гуйхад өгөхгүй байсан. Би аятайхан аргыг нь олоод эхнэр лүү дагуулж яваад овтеркыг нь өгүүлсэн. Тэгээд би Д.******* ахыг эхнэрийнхээ хажууд нүүр лүү нь хэдэн удаа цохисон. Би Д.******* ахаас буцаж уучлалт гуйгаад гар бариад салаад байж байхад цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дугаар хуудас/,

Хохирогч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад  ******* сумын 5 хэсэг гэх газарт гэрийнхээ хажуу талд хонио усалж байгаад гаргаад байж байхад миний хадам дүү Д.******* өөрийнхөө хонио хөөгөөд услах гээд ирсэн. Би Д.*******ын хонийг услаад дуусчхаад мотороо унтраагаад худгаа цоожлоод морио унаад хөдлөх гэж байхад хөрш айлын О.******* // ирээд “хонио усалчихъя” гэхээр нь би “өчигдөр танай хонийг усалж өгсөн. Өнөөдөр хонийг чинь услахгүй. Танайх өөрөө худагтай шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд О.******* намайг хонь руугаа морио унаад явж байхад хажууд мотоциклтойгоо ирээд мориноос татаж унагаагаад “чи ямар овоо бацаан бэ? юм үзээгүй бацаан байна” гэж хэлээд хоёр талын хацар луу зөндөө олон удаа алгадаад хамар луу цохиж цус гаргаад хавсарч унагаагаад цээж рүү өшиглөөд зодож байхад миний хадам дүү Д.******* ирээд салгах гээд “боль, хөгшин хүн зодож яах гэж байгаа юм” гэхэд “та хоёр намайг зодох гэж байна уу?” гэж хэлээд Д.*******ыг боож унагаагаад шанаа руу нь өшиглөөд байхаар нь намайг “боль” гэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би хурдан цагдаад мэдэгдэх гээд морин дээрээ мордоод сүлжээтэй газар гараад эхнэр Д. руу яриад “ намайг алах гээд байна, цагдаа дуудаад хүрээд ир” гэж хэлсэн. Намайг О.******* // дахиж ирж зодоогүй. Би харин хадам дүү Д.******* дээр очиход баруун талын нүд нь хавдчихсан, зүүн талын шүд нь хөдөлчихсөн, ам, хамраас нь цус гарчихсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, хөндийн Ц.ын  худаг дээр би малаа услах гээд Ц.ын малыг ороод гарахыг нь хүлээж байсан. Би Ц.ыг хонио услаад дуусахаар нь би хонио услаад дуусаж байхад О.******* ирээд Ц. ахаа би хонио танай худаг дээр усалчихъя гэж хэлсэн. Тэгэхэд Ц. О.*******эд би өчигдөр танай хонийг усалсан учир өнөөдөр услахгүй гэж хэлсэн. Тэгээд Ц. хониндоо морио унаад явсан. Тэгэхэд араас нь О.******* мотоциклоо унаад Ц. ах дээр очоод мориноос нь татаж унагаагаад газар унагааж байгаад зодсон. Би хараад наанаас нь очоод та хоёр боль учраа ол хоорондоо зохиц гэж хэлсэн. Тэгэхэд О.******* намайг барьж аваад боож унагаагаад эрүү рүү ар нуруу руу өшиглөсөн. Би тэр үед муужирч ухаан алдсан учир юу болсныг мэдэхгүй байсан. Тэгээд ухаан орох үед О.*******ийн мотоциклийн урд талын түлхүүрийнх нь урд зоолттой байсан овтеркийг аваад О.*******ийн баруун талын цээж хэсэгт нэг удаа хатгачихсан юм. Тэгэхэд О.******* намайг овтеркаа өгчих гэхээр нь би овтеркаа өгсөн. Намайг О.******* хоёулаа манай эхнэр дээр очъё тэнд учраа ольё гэж хэлээд дагуулаад эхнэр дээрээ дагуулж очоод намайг барьж аваад миний хамар шанаа хэсэгт гараараа цохиж зодоод байж байхад цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.О.*******ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/

******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №383 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Ц.ын  биед хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алимны салстад цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №382 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Д.*******ын биед эрүү ясны зүүн их биеийн далд хугарал, хамар ясны хугарал зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү ясыг эвэнд оруулж хадах мэс заслын дараах байдал, зүүн доод 6-р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх эрүү ясны их биеийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь дангаараа болон нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн доод 6-р шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. ...гэх дүгнэлт/хх-ийн 63-65 дугаар хуудас/

Хохирогч Ц.ын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/хх-ийн 132 дугаар хуудас/

Хохирогч Д.*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан сэтгэцэд учирсан хохирлыг О.*******ээс нэхэмжлэхгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/хх-ийн 133 дугаар хуудас/

Хохирогч О.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.*******т 5 сая төгрөг төлсөн, 5 сая төгрөгт тооцож 27 толгой хонь өгсөн гэх тодорхойлолт/хх-ийн 134 дүгээр хуудас/

Хохирогч Ц.ад 3000000 төгрөг, хохирогч Д.*******т 5000000 төгрөг тус тус шүүгдэгч О.*******ээс шилжүүлсэн банкны дансны хуулга/хх-ийн 136-137 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалав.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч О.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт хохирогч Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг

-мөн хохирогч Ц.ыг худгаасаа хонь, мал услуулсангүй гэх шалтгаанаар мориноос татаж унагаан, гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт хохирогч О.*******ийг иргэн Ц.ыг зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаас овтеркаар цээжин тус газарт нь хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: ...хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/,хохирогч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/,хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 23-24 дугаар хуудас/,гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар хуудас/,гэрч Ц.ын мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №77 дугаартай дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/, ******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №382 дугаартай дүгнэлт/хх-ийн 52-54 дүгээр хуудас/, ******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №382 дугаартай дүгнэлт/хх-ийн 63-65 дугаар хуудас/,шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар хуудас/, шүүгдэгч  Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар хуудас/, шүүгдэгч О.*******, шүүгдэгч Д.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Шүүгдэгч О.*******ийн гэмт үйлдэл нь хохирогч Д.*******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, хохирогч Ц.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь хохироогч О.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.******* нь хохирогч Д.*******ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Ц.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь хохирогч О.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцээгүй тул шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Гурав.Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Д.*******ын эрүүл мэндэд учирсан эрүү ясны зүүн их биеийн далд хугарал, хамар ясны хугарал зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү ясыг эвэнд оруулж хадах мэс заслын дараах байдал, зүүн доод 6-р шүдний булгарал бүхий гэмтлийг, хохирогч Ц.ын эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алимны салстад цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлийг, хохирогч О.*******ийн эрүүл мэндэд учирсан цээжинд үүссэн шарах гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.*******ээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ын эмчилгээний зардалд 5000000 төгрөгийг бэлнээр, 5000000 төгрөгийн үнийн дунд дүйцэхүйц 27 толгой хонь өгснийг, хохирогч Ц.ын эмчилгээний зардалд 3000000 төгрөгийн төлж барагдуулсан, хохирогч нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй болохыг дурдах нь  зүйтэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ээс 3466410 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дөрөв.Шүүгдэгч О.*******, Д.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт хохирогч Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг

-мөн хохирогч Ц.ыг худгаасаа хонь, мал услуулсангүй гэх шалтгаанаар мориноос татаж унагаан, гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн 5 дугаар хэсэг “” гэх газарт хохирогч О.*******ийг иргэн Ц.ыг зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаас овтеркаар цээжин тус газарт нь хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч О.*******, шүүгдэгч Д.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч нарын хүн хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж, гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж, гэмт хэргийг улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байгааг харгалзан үзлээ.

 

Тиймээс шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1050000 төгрөгөөр тогтоож,

-шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн 2532001160103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн овтеркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг,

-Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр ялаар шүүгдэгч О.*******ийг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ,  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1050000/нэг сая тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******эд оногдуулсан 1050000 төгрөгийн торгох ялыг 01/нэг/жилийн, шүүгдэгч Д.*******т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 06/зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, шүүгдэгч Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.*******, шүүгдэгч Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч О.*******, шүүгдэгч Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.ад 3000000/гурван сая/ хохирогч Д.*******т 5000000/таван сая/ төгрөг, 27/хорин долоо/ толгой хонийг хохирол нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******ээс 3466410/гурван сая дөрвөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулж,

-Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрий баримтаар хураагдаж ирсэн  1/нэг/ ширхэг овтеркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.*******, шүүгдэгч Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ