Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 30 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/98                    Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******-д холбогдох 2505014110081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 0 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, *******, эхнэр 4 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

- дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар  тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, овгийн ын ******* /рд:/

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь Д.ийн эзэмшлийн “” кредит ББСБ-н зээлийн аппилекейшнийг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 47 минутад 3,500,000 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 цаг 41 минутад 1,649,000 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 11 минутад 1,149,900 төгрөгийн зээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 6,298,900 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах

талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би ууланд хүний модны туслахаар ажиллаж байгаа учир хохирлоо удахгүй төлөх болно. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2505014110081 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

          Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний бие Өмнө-Говь аймгийн Цогтцэций суманд ажил дээрээ байхдаа “” гэх нэртэй зээлийн аппилекейшнаас 3.000.000 төгрөгийн зээлийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Тухайн үед миний бие урд өмнө нь гэх аппилекейшныг өөрөө мэдэхгүй болохоороо хамт ажилладаг залуучууд болох , ******* гэх хоёр хүнээс тухайн аппилекейшнийг ашиглаж чадах уу? гэтэл чадна гэж хэлээд миний гар утсаар тухайн гэх аппилекейшн руу ороод миний бүртгэлийг хийгээд тухайн аппилекейшнаас надад 3.000.000 төгрөг авч өгсөн. Тэгээд миний бие уурхай 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хотод ирээд аппилекейшнаас авсан мөнгөө төлөх гээд ортол 9.000.000 төгрөгийн зээлтэй болчихсон байсан. Тэгээд аппилекейшн руу залгаад оффис дээр нь очтол таны нэр дээр 6.298.900 төгрөгийн зээл авсан байна, тухайн зээлийг Geminiphone- 3.500.000 төгрөг, Arina-1.649.900 төгрөгөөр тус тус цахилгаан бараа авсан байна. Та цагдаагийн байгууллагад хандчих гэж надад хэлсэн. ...Миний бие тухайн хоёр хүнд аппилекейшнд бүртгүүлж байх үедээ өөрийн мэдээллүүдээ тухайн хүнд хэлж өгсөн. Өөр ямар нэгэн байдлаар миний бие бусад хүнд өөрийн мэдээллүүдээ өгөөгүй. Нэг дэх гүйлгээгээр 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 47 минутад 3,500,000 төгрөгийн зээл авсан. Хоёр дахь гүйлгээгээр 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 04 цаг 41 минутад 1,649,900 төгрөгийн зээл авсан. Гурав дахь гүйлгээгээр 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 06 цаг 11 минутад 1,149,900 төгрөгийн зээлийг тус тус авсан байсан. ...Надад нийт 6,298,900 төгрөгийн хохирол учирсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 55-57 дугаар хуудас/

          Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Иргэн Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “GT nео-20” загварын гар утсыг утас хөргөгчийн хамт 1000000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус гар утас нь 1190000 төгрөгийн барьцаанд хураагдсан. Мөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.******* нь “InFinix” таб загварын гар утсыг 400000 төгрөгийн барьцаанд тавьж, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 475.000 төгрөгийн барьцаанд тус гар утас нь хураагдаж зарагдсан болно. Би өөрийн барьцаалан зээлдүүлэх газарт хураагдсан байгаа GT neo-20 загварын гар утсыг утас хөргөгчийн хамт 1190000 төгрөгт хураагдсан эд зүйлсийг мөнгөн дүнгээр буюу 1190000 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Дараа нь би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг Arina цахилгаан барааны дэлгүүрээс infinix GT20 pro маркийн гар утсыг ахын зээлийн аппиликейшнаар  нь нэвтэрч ороод гэрээ байгуулан 1649900 төгрөгийн зээлээр аваад тухайн гар утсыг Зүүнхараагийн самсунг ломбардад 900000 төгрөгийн барьцаанд тавьсан Мөн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг Arina  цахилгаан барааны дэлгүүрээс  infinix X-pad-8 маркийн таблетыг ахын зээлийн аппиликейшнаар нэвтэрч ороод гэрээ байгуулан 1149900 төгрөгийн зээлээр аваад тухайн таблетыг Зүүнхараагийн самсунг  ломбардад 400000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би ахын зээлийн аппиликейшнаар нийт 3 удаа нэвтэрч ороод 6307007 төгрөгийн зээлээр бараа бүтээгдэхүүн авсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар хуудас/

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст хохирогч Д.ийн гаргасан өргөдөл/хх-ийн хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 7 дугаар хуудас/

2025 оны 03 дугаар сарын 03-ны, 24-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 09-13 дугаар хуудас/,

“ кредит” ББСБ-ын 02103645 дугаартай албан бичиг, харилцагчийн мэдээлэл/хх-ийн 15-18 дугаар хуудас/,

“” ХХК-иас хураан авсан №0000052, №0000184 тоот “Барьцаат зээлийн гэрээ”/хх-ийн 23 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 24-2 хуудас/,

Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 42-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь Д.ийн эзэмшлийн “” кредит ББСБ-н зээлийн аппилекейшнийг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 47 минутад 3500000 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 цаг 41 минутад 1649000 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 11 минутад 1149900 төгрөгийн зээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 6298900 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 55-57 дугаар хуудас/,иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/,шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар хуудас/,Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст хохирогч Д.ийн гаргасан өргөдөл/хх-ийн хуудас/,2025 оны 03 дугаар сарын 03-ны, 24-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 09-13 дугаар хуудас/, “ кредит” ББСБ-ын 02103645 дугаартай албан бичиг, харилцагчийн мэдээлэл/хх-ийн 15-18 дугаар хуудас/, “” ХХК-иас хураан авсан №0000052, №0000184 тоот “Барьцаат зээлийн гэрээ”/хх-ийн 23 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 24-2 хуудас/, Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 42-48 дугаар хуудас/,шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

 

               Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

   Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.ийн эд хөрөнгөд учирсан 6298900 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, шүүгдэгчээс хохирогчид учруулсан бодит хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 6298900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.т олгох, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох GT neo-загварын гар утас нэг ширхэг, гар утас хөргөх сэнс зэргийг Мөнх-эмэралд ХХК-ний барьцаалдан зээлдүүлэх газарт барьцаалан мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан эд зүйлийн үнэ 1190000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Мөнх-эмэралд ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6. зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хохирол төлбөр нөхөн төлөхтэй холбоотойгоор завсарлуулсан боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд завсарлуулсан хугацаанд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулан завсарласан шүүх хуралдааны товлогдсон хугацаанд хүрэлцэн ирээгүй, шүүгчийн захирамжаар албадан ирүүлсэн болно.

            Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.******* нь өөрийн холбогдсон гэмт хэргийн шинж гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ ямар арга хэлбэр, эд хөрөнгөөр хэрхэн нөхөн төлөх нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох GT neo-20 загварын гар утас 1/нэг/ ширхэг, гар утасны хөргүүр сэнс 1/нэг/ширхэг зэргийг хурааж гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36. зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 6298000/зургаан сая хоёр зуун ерэн найман мянга/төгрөгийг гаргуулж

            -Хохирогч тоотод оршин суух, овогт ы //-т,

            Шүүгдэгч Б.*******аас 1190000/нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж,

            -Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоот байрлах, Мөнх-Эмэралд ХХК-д/захирал М., утас-, /-д тус тус олгосугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох GT neo-20 загварын гар утас 1/нэг/ ширхэг, гар утасны хөргүүр сэнс 1/нэг/ширхэг зэргийг хурааж хохирол төлбөр нөхөн төлөхөд зарцуулсугай.

            8.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1/нэг/ ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

            10.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ