Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/78                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга:С.Төртулах

Улсын яллагч:Г.Тунгалаг

Шүүгдэгч:Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох 2532000000079 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******, ******* хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг ны тоотод түр оршин суух, урьд өмнө нэг удаа ял шийтгүүлсэн,

   Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овгийн ын *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн нутаг дэвсгэр “МН” баарны урд талын гудамжинд явж байсан хохирогч Т.ын эзэмшлийн “Iphone-14 pro” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1700000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …2025 оны 05 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд МН баарны урд гудамжинд явж байхад нэг эмэгтэй хүн утсаар яриад явж байсан. Тэр эмэгтэй жаахан согтуу байсан. Ярьж байсан утсаа газар  унагаахаар нь би аваад зугтаасан. Маргааш өглөө нь утсыг нь зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. ...гэх мэдүүлэг.

           

Эрүүгийн  2532000000079 тоот хавтаст хэргээс

 

            Хохирогч Т. мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-03 цагийн орчимд нөхрийгөө авах гэж айл руу очсон чинь байхгүй болохоор нь буцаад гэр рүүгээ буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг тоот руу төрийн банкны урдуур гараад нэвт таксины зогсоолын хойгуур нь зүүнээс баруун чиглэлтэй гудамжаар гар утсаараа ярих гээд гаргаж ирээд гараа бариад явж байсан чинь гэрэлгүй харахгүй, камергүй хэсэгт нэг эрэгтэй хүн өөдөөс шууд гүйж ирээд миний гар утсыг шууд шүүрээд аваад зугтсан, би ганцаараа явж байсан учраас айгаад араас нь хөөгөөгүй гэр рүүгээ гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад өөрөө ломбард, гар утас засвараар “Iphone-14 pro” загварын гар утас зарах гэж орж ирсэн хүн байгаа юу гэж асуусан чинь “Самсунг” билүү шилэн 2 давхар гар утасны дэлгүүр дотор орсон чинь ломбард байдаг юм, тэрийг ажиллуулдаг залуу нэг эрэгтэй хүн гар утас зарахаар орж ирсэн гэж хэлсэн. Би өөрийнхөө Iphone-14 pro” загварын гар утсаа 2025 оны 0 сард Зүүнхараа “Тэнүүн-гоо” дэлгүүрээс 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй”. ... гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ жижүүрийн өрөөнд сууж байтал Т. гэх иргэн өргөдөл бариад орж ирсэн. Т. нь гар утсаа “МН” баарны урд талд төмрийн үйлдвэрийн хойно харанхуй хэсэгт шөнө буулгачихлаа гээд орж ирсэн. Тэгээд би хариуцсан нутаг дэвсгэртээ биечилсэн сурвалжилгаа хийгээд явж байхад архины хамааралтай ын ******* гэх иргэн нь бараан захын хойд тал “Нарны өртөө” буудлын ойролцоо гар утас зарна гээд явж байсан юм. Тэгээд шалгасан чинь Т. гэх хүний булаалгасан гар утас байх магадлалтай байсан. Г.******* нь надад шөнө 04 цагийн үед төмрийн үйлдвэрийн хойно хүнээс булаагаад зугтчихсан, уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад авч ирсэн юм.” ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

 

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, худалдааны гудамжинд байрлах “Самсунг” центр төвийг ажиллуулдаг юм. Тэгээд ажил дээрээ байж байтал 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд нэг хүн “Iphone-14 pro” загварын гар утасны код гаргах уу гэж асууж орж ирсэн. Тэгэхээр нь би гаргахгүй гэж хэлээд гаргасан. Тэрнээс нээх удаагүй байтал нэг эмэгтэй гар утсаа алдчихсан юм, Iphone-14 pro” загварын гар утас зарна гэсэн хүн орж ирсэн үү гэхээр нь би нэг хүн код гаргах уу гэж асуугаад орж ирсэн. Саяхан орж ирээд гараад явсан гэж хэлсэн. Ийм л зүйл болсон.” ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 04 цагийн үед МН баарны урд талын гудамж, таксины зогсоолын хойд талд төмрийн үйлдвэрийн ард харанхуй хэсэгт архи хайгаад явж байсан чинь хүн таарахгүй байсан согтуу байх шиг байсан эмэгтэй хүн утсаар яриад явж байхаар нь гар утсыг нь булаагаад зугтчихсан юм. Тэгээд Старс баар руу очсон чинь архи олдохгүй байхаар нь шууд гар рүүгээ харьж унтсан. Өглөө нь архи гараагүй зарах гэж явж байгаад цагдаад баригдчихсан. Тэгээд тэр гар утсыг цагдаа хураагаад авчихсан. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бага ял оногдуулж өгөхийг гуйж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.ын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ин 1 дүгээр хуудас/

Гар утасд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 5-6 дугаар хуудас/

“Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний” ХХК-ний үнэлгээчний 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №ТХҮ-925-12339 дугаартай “Iphone-14pro” маркийн гар утас” 1.700.000 төгрөг.” ...гэх үнэлгээний тайлан/хх-ийн 25-28 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 41 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 56-60 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-41 нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №01/1362 дугаартай тодорхойлолт/хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Эрүүгийн 2532000000079 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Нэг.Шүүгдэгч  Г.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах МН баарны урд талын харанхуй гудамжинд ганцаараа явж байсан хохирогч Т.ын эзэмшлийн Iphone-14pro загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшил, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авах зорилгоор довтолсноор эхэлж, төгсдөг гэмт хэрэг бөгөөд довтлогч этгээдэд саад, бэрхшээл учруулж байгаа аливаа зүйлийг арилгах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэн заналхийлж, довтолж байгаа этгээдийн идэвхтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг алтны уурхайн хамгаалагч нарын сэтгэцэд нөлөөлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын хэн, хэрхэн яаж ямар идэвхтэй үйлдлээр хэн гэдэг хамгаалагчийн сэтгэцэд хэрхэн яаж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэхийг шалгаж тогтоогоогүй  байна. Сэтгэцэд нөлөөлсөн гэдэгт довтлогч этгээд хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл бодис хэрэглэснийг ойлгохоос гадна ямар нэгэн идэвхтэй үйлдэл, үг хэллэгээр илэрхийлэгдэхийг тус тус ойлгоно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.******* нь уг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой, бусдын эд хөрөнгөд халдсан, өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Тиймээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”. ...гэж заасан ба шүүгдэгч Г.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.т 1700000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч Г.******* нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, хохирогч сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

   Гурав.Шүүгдэгч Г.*******ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах МН баарны урд талын харанхуй гудамжинд ганцаараа явц байсан хохирогч Т.ын эзэмшлийн Iphone-14pro загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлага хүлээлгэхдээ бусдад учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгч хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолыг улсын яллагчийн зүгээс эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлал 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд ирсэн, эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудас бичигдэх хуулийн хугацаа болоогүй буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Тиймээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36. зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.1 зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр авч” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ыг 01/нэг/жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн оногдуулсан 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01/нэг/ жил, 06/зургаа/сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ЭРДЭНЭМӨНХ