Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

2025 оны 07 дугаар                    Дугаар 2025/ШЦТ/95                                 Мандал сум

сарын 29-ний өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 2503005360630 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******, ******* хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* ажилтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт гийн *******/рд: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “-Төмөр замын галт тэрэгний найруулагч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “-Төмөр замын галт тэрэгний найруулагчийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар хуурамч болохыг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа нд 2023 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дугаартай даргын тушаалаар Төмөр замын галт тэрэгний найруулагчийн туслахаар ажилд орж хуурамч бичиг баримт болох мэргэжлийн үнэмлэхийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “-Төмөр замын галт тэрэгний найруулагч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “-Төмөр замын галт тэрэгний найруулагчийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар хуурамч болохыг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа нд 2023 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дугаартай даргын тушаалаар Төмөр замын галт тэрэгний найруулагчийн туслахаар томилогдон ажилласан буюу хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: …Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2503005360630 дугаартай хэргээс

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Галт тэрэгний найруулагчийн туслах С.******* нь 2023 оны 0******* сарын 01-ний Б/27 дугаартай тушаалаар галт тэрэгний найруулагчийн туслахын дагалдан албан тушаалд томилогдсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/51 дугаартай тушаалаар галт тэрэгний найруулагчийн туслахаар томилогдсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхэлсэн түүнд олгогдох цалин, хөлс урамшууллыг авсан байна. Тухайн ажилтан нь хийсэн ажлаа үнэлүүлэн авсан цалинг Улаанбаатар төмөр зам -ийн ний ангийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ний галт тэрэгний найруулагчийн туслах С.******* нь 2023 оны 0******* сарын 01-ний Б/27 дугаартай тушаалаар галт тэрэгний найруулагчийн туслахын дагалдан албан тушаалд томилогдсоноос хойш 56.911.418.68 /тавин зургаан сая есөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван найман төгрөг жаран найман мөнгө/төгрөгийн цалин урамшуулал авсан нь нягтлан бодогчийн гаргасан задаргаагаар харагдаж байна. нь сул ажлын байр гарах үед Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/474 дугаартай тушаалаар хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг. С.******* ажилтны хувьд 2013 оноос хойш Зорчигч талбайн үйлчлэгч, тээшний ачигчаар ажиллаж байх хугацаандаа идэвх зүтгэлтэй ажилдаг байсан учир өөрийнх нь өргөдөл хүсэлтийг харгалзан тухайн ажилтнаа дэмжиж, дэвшүүлэн галт тэрэгний найруулагчийн туслах албан тушаалд байгууллагын даргын тушаалаар томилсон. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, мэргэжлийн үнэмлэх буюу тухайн ажлын байрны мэргэжлийн чадамжийн үнэмлэхтэй болон насанд хүрсэн, анкет, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг материалыг бүрдүүлж авдаг. Ажилтныг шинээр анх томилоход бүрдүүлж авахдаа Улаанбаатар төмөр замын -ийн даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны А/560 дугаартай хөдөлмөрийн дотоод журмаар бүрдүүлэх материалыг тусгасан байдаг. Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга М. намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон бөгөөд уг асуудалд холбогдуулан манай байгууллагын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, байгууллагын зүгээс уг хүмүүсийг ажлын байранд нь сургаж ажиллуулах хүсэлтэй байгаа. ...гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар хуудас/

Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай байгууллагын ний галт тэрэгний найруулагчийн туслах С.******* нь 2023 оны 04 дүгээр сард анх томилогдож өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна. ний галт тэрэгний найруулагчийн туслах мэргэжил нь цагийн тарифаар үндсэн цалинг тооцож боддог ба үүн дээр нэмэгдэж сар бүр шагнал цалин, бусад холбогдох нэмэгдлүүд авдаг мөн жилийн эцэст үр дүнгийн шагнал цалинг тооцож олгодог байгаа. Галт тэрэгний найруулагчийн туслах С.******* нь томилогдож ажилласнаас хойш өнөөдрийг хүртэлх буюу 2023 оны 04-р сараас хойш хугацаанд өнөөдрийн байдлаар олгосон цалингийн картаас харахад нийт 56911418.68 төгрөгийн цалин гарт олгосон байна, уг дүнд үндсэн цалин болон шагнал цалин орсон ба жилийн эцсийн үр дүнгийн шагнал цалин авсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 85 дугаар хуудас/

Гэрч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Мэргэжлийн үнэмлэхийг нууцлал бүхий цаасан дээр хэвлэж байгаагүй. Зураг хэвлэхэд ашигладаг бичгийн цааснаас арай зузаан цаасан дээр хэвлэн өгдөг байсан. Манай сургалтын төвөөс гарган өгсөн бүх мэргэжлийн үнэмлэх боловсролын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагад бүртгэлгүй. Тухайн иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гарган өгч байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Эгч нь одоо юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Тухайн мэргэжлийн үнэмлэхийг бүгдийг нь шууд хэвлэн өгч байсан. Эдгээр хүмүүс нь ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Надад тухайн иргэдийг суралцаж байсан болон төгссөн болохыг нотлох ямар ч бичиг баримт байхгүй. Шууд хэлэхэд бүгд хуурамч мэргэжлийн үнэмлэх юм. Манай байгууллагаас гарган өгч байсан мэргэжлийн үнэмлэх нь бүгд хуурамч боловсролын үнэмлэх байсан болохоор холбогдох байгууллагад бүртгэлгүй байх нь аргагүй. Яг хэзээ гарсан шийдвэр болохыг нь би мэдэхгүй байна. Зам яамнаас -д бүрэн дунд боловсролтой иргэдийг ажилд авч болно гэх шийдвэр гарсан юм байна лээ. Тэр шийдвэрийн хүрээнд -ын байгууллага, аж ахуйн нэгжид нэлээд олон мэргэжилгүй хүмүүс ажилд орсон байсан. Гэтэл 2020 он шиг санаж байна. Төмөр замын ажилтан нар нь заавал мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой гэх шаардлага тавьсан юм байна лээ. Түүний дагуу над дээр төмөр замд олон жил ажилласан төмөр замын тусгай мэргэжилгүй хүмүүс ирээд “...Мэргэжлийн үнэмлэхтэй болохгүй бол ажлаас халах гээд байна...” гэж хэлээд гуйгаад ирдэг байсан. Зарим нь миний танил талаар дамжуулаад “...төмөр замд ажилд орох гэсэн чинь заавал мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой гэнэ. Сургалтын байгууллагад суралцаж цаг алдмааргүй байна” гэх зэрэг асуудал яриад ирэхээр нь би хуурамч мэргэжлийн үнэмлэхийг гарган өгч байсан. Яг хэдэн хүнд хуурамч боловсролын үнэмлэх гарган өгч байсан болохыг мэдэхгүй байна. Тэгэхээр манай сургалтын байгууллагыг суралцаж төгссөн гэх мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж буй иргэд нь хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг өөрсдөө мэдэж байгаа. Мэргэжлийн үнэмлэх бүр дээр дарагдсан "Олон улсын зам харилцаа аж үйлдвэрийн институт” гэх тамга нь надад байсан. Түүнийг 2024 онд би шатаачихсан. Одоо байхгүй болсон. Харин мэргэжлийн үнэмлэх дээр байгаа хүмүүсийн нэрсийг би заримдаа зохиогоод бичдэг байсан. Гарын үсгийг нь би өөрөө зурчихдаг юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13-1******* хуудас/

Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... “Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчийн мэдээлэл төсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар хуудас/

Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Боловсролын бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч үсчин гэх мэт” ...хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас” ...мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ын -ийн ний ажиллаж байх хугацаандаа хамт ажилладаг хүмүүсээсээ Бүтээгч сургалтын төв гэх газрын талаар сонссон.Тухайн сургалтын төвтэй холбогдоод би галт тэрэгний туслах найруулагч мэргэжлийн үнэмлэхтэй болох хэрэгтэй байна гэсэн  чинь галт  тэрэгний найруулагчийн туслах мэргэжил манайд байгаа гээд миний нэр болон регистрийн  дугаарыг бүртгэж авсан. Би дэвшиж ажиллах х хүсэлтэй байсан боловч мэргэжлийн үнэмлэхгүй байсан учир боломжгүй байсан болохоор галт тэрэгний туслах найруулагчийн үнэмлэхтэй болох хэрэгтэй юм байна гээд тухайн сургалтын төд мөнгө өгөөд үнэмлэхээ авахаар болсон учир би хуурамч мэргэжлийн үнэмлэх гэж мэдсэн. ...Би тухайн албан тушаалд 2020/264 дугаартай хуурамч боловсролын үнэмлэхээ ашиглаж орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 100-102 дугаар хуудас/

 

            Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Бичмэл нотлох баримтаар хуулбарлан авсан тэмдэглэлд дурдсан:

2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан тэмдэглэлд дурдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “...Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно...” гэх 1/78 дугаартай албан бичиг,

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам,

            Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирүүлсэн 196 дугаартай... 14-26/846 тоот албан бичгийн хавсралт дахь 38 иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын Mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. ...гэх албан бичиг,

            2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар төмөр зам -ийн рүү явуулсан 14-2в/1060 дугаартай 3... овогтой ******* ()-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал,

Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албанаас 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 18/214 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2020/264 дугаартай албан бичгийн хүрээнд ирүүлсэн мэргэжлийн үнэмлэх, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт

Шүүгдэгч С.*******ын нь Тээврийн Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2530005360630 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой болно.

 

Шүүгдэгч С.******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/264 дугаартай “, ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашиглан -ын ний галт тэрэгний найруулагчийн туслахаар 2023 оны 03 дунаар сарын 01-ний өдрийн №Б/27 дугаартай тушаалаар томилогдон ажилласан буюу хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласан гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч С.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч С.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Шүүгдэгч С.******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “-Төмөр замын галт тэрэгний найруулагч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “-Төмөр замын галт тэрэгний найруулагчийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар хуурамч болохыг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа нд 2023 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дугаартай даргын тушаалаар Төмөр замын галт тэрэгний найруулагчийн туслахаар томилогдон ажилласан буюу хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хуурамч мэргэжлийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч С.******* хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс, орлогыг харгалзан 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.1******* зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2020/264 дугаартай -галт тэрэгний хөдөлгөөний холбогч найруулагч”/хуурамч/ мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, буцаан олгох ажлын хэсэгт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ