| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-09-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
2025 оны 08 дугаар Дугаар 2025/ШЦТ/106 Мандал сум
сарын 14-ний өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******т холбогдох 2532000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум ******* баг, Партизаны 3 тоотод оршин суух, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
-******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт гийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “Тост өргөө” хотхоны машины зогсоолд байрлуулсан улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслээс “Iphone-X”, “Redmi note-11 pro”, “Samsung-А2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч хохирогч У.д 350000 төгрөг, хохирогч Б.д 280000 төгрөг, хохирогч Б.эд 100000 төгрөгийг хохирлыг учруулсан,
-2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07 цаг 55 минутын үед “Iphone-X” загварын гар утасны хавтсанд байх хохирогч У.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны виза картыг ашиглан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арцат гол” хүнсний дэлгүүрт 24500 төгрөгийг уншуулсан,
-2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төөнт” хүнсний дэлгүүрт 11500 уншуулж, хохирогч У.д виза картны гүйлгээ, гар утасны хохиролд нийт 386000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах
талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2532000000066 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч У.Содномдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Б. дүүгийн хамт 2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөөний 04 цагаас 09 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хоёр хүү Б" дэлгүүрийн баруун талын гадна талын машины зогсоол дээр "Тоёота приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус байрны зогсоол дээр унтаж байсан бөгөөд би тээврийн хэрэгслийн хаалгыг цоожлоогүй унтаж байхад тээврийн хэрэгсэл дотор байсан миний Iphone-X загварын гар утас, дүү Б.ий Redmi note-11 pro загварын гар утас, арын суудал дээр байсан Б.ийн мартаж үлдээсэн Samsung-А2 загварын гар утаснуудыг хулгайд алдсан байсан. Миний бие тухайн тээврийн хэрэгслийн баруун тал буюу жолоочийн талд нь унтаж байсан. Манай дүү зүүн тал буюу зорчигч талд амарч байхад голын хайрцаг дээр тавьсан байсан 2 гар утас алга болсон байсан. Миний хулгайд алдсан гар утасны кейсны ард байсан Хаан банкны дугаартай дансны хуулгыг авахад 2 удаагийн гүйлгээгээр 35500 төгрөгийн зарлага гарсан байна. Би тухайн зарлагыг мэдэхгүй байна, хулгай хийсэн хүн миний картыг ашигласан байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/
Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... У., Б. бид гурав 2025 оны 05 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хоёр хүү-Б дэлгүүрийн баруун талын байр болох тост өргөөгийн гадна талын машины зогсоол дээр Тоёота приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд У. нь машин барьж байсан тул архи уугаагүй. Би Б.тэй 2 литртэй Сэнгүүр нэртэй пиво ууж байсан.Тэгээд би 05 дугаар сарын 08-ны 03 цагийн орчимд гэр лүүгээ орлоо гэж хэлээд улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөрийнхөө Samsung-А2 загварын гар утсаа тухайн тээврийн хэрэгслийн арын суудал дээр мартаад буусан. Өглөө очоод гар утсаа авъя гэж бодоод гэртээ ороод шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цагийн орчимд сэрээд У., Б. хоёр луу гараад очсон чинь гар утаснуудаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн.Тэгээд би арын суудал дээр үлдээсэн байсан гар утсаа хайж үзтэл миний гар утас алга болсон байсан. Алдагдсан гэх Samsung-А2 загварын гар утсаа дүүгээсээ үнэгүй авсан. Алга болох үед тоот дугаартай байсан. Цэнхэр өнгийн утас байсан. И-мей кодыг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/
Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөөний 04 цагаас 09 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хоёр хүү дэлгүүрийн баруун талын байрны гадна талын машины зогсоол дээр Тоёота приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ах болох У.ын хамтаар тус зогсоол дээр унтаж байсан. Тээврийн хэрэгслийн хаалгыг цоожлоогүй унтаж байхад тээврийн хэрэгслийн дотор байсан миний Redmi note-11 pro болон ах У.ын Iphone-X загварын гар утас, арын суудал дээр байсан Б.ийн мартаад үлдээсэн байсан Samsung-А2 загварын гар утаснуудыг хулгайд алдсан байсан. Миний бие тухай тээврийн хэрэгслийн зүүн талын зорчигч талд нь унтаж амарч байсан бөгөөд бид хоёр гар утсаа голын хайрцаг дээр тавьсан байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би алдагдсан гэх Redmi note-11 pro загварын гар утсаа хүнээс бэлгэд авсан Алга болох үед . тоот дугааруудтай байсан. Хар өнгийн кейстэй хөх өнгийн кодыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны үүрээр Тост өргөө хотхоны машины зогсоол дээр хог түүгээд явж байтал зогсоол дээр цагаан өнгийн приус маркийн машин байсан. Тэгээд харсан чинь хоёр залуу шал согтуу ухаангүй унтаж байхаар нь гурван ширхэг гар утас аваад явчихсан юм. Тэгээд нэг гар утасныхаа ард байсан картыг нь уншуулаад дэлгүүрээс архи аваад уучихсан юм. Тэр өдрөө цагдаа ирээд гар утсыг нь буцаагаад өгсөн. Би бол хүний гар утсыг хулгай хийж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...манай эхнэр нас бараад гурван жил болж байна. Би бага хүү Ялалтбаатартай хоёулаа л амьдардаг. Би хог түүх ажил хийж амьдардаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 4******* хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хохирогч У.ын өргөдөл/хх-ийн 1 дүгээр хуудас/
Мөрдөгчөөс эд зүйлс хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 3-12 дугаар хуудас/
Ашид-билгүүн ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ТХҮ-925-12281 дугаартай үнэлгээний тайлан/хх-ийн 31-35 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.*******ын бага насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 55 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.******* нь нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “Тост өргөө” хотхоны машины зогсоолд байрлуулсан улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслээс “Iphone-X”, “Redmi note-11 pro”, “Samsung-А2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч хохирогч У.д 350000 төгрөг, хохирогч Б.д 280000 төгрөг, хохирогч Б.эд 100000 төгрөгийг хохирлыг учруулсан,
-2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07 цаг 55 минутын үед “Iphone-X” загварын гар утасны хавтсанд байх хохирогч У.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны виза картыг ашиглан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арцат гол” хүнсний дэлгүүрт 24500 төгрөгийг уншуулсан,
-2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төөнт” хүнсний дэлгүүрт 11500 уншуулж, хохирогч У.д виза картны гүйлгээ, гар утасны хохиролд нийт 386000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч У.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч Б.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 4******* хуудас/,Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-н үнэлгээчний 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-925-12281 дугаартай дүгнэлт/хх-ийн 31-35 дугаар хуудас/, шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч У., хохирогч Б., хохирогч Б. нарын эд хөрөнгөд учирсан 730000 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохирол буюу эд хөрөнгийг хохирогч нарт буцаан өгсөн ба энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Д.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь өөрийн холбогдсон гэмт хэргийн шинж гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож ухаарч байгаа, бага насны хүүгийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж улсын яллагч, өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн эд мөрийн баримтгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн газрын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй болохыг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 06/зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1/нэг/ ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ