Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 дугаар                    Дугаар 2025/ШЦТ/107                                Мандал сум

сарын 14-ний өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /онлайн/

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2532000000073 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ны өдөр төрсөн, *******, *******, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,*******-ын *******-ны ажил хийдэг, , , хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүл байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2025 оны 0 сарын 02-ны өдрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын багт үйл ажиллагаа явуулдаг “Гомбо Тулгат” гэх амралтын газарт өөрийн найз О.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч О.ийг  зодох, угзарч татах зэргээр түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:    

     

Өсвөр насны шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2025 оны 0 сарын 01-ний өдөр , , гээд 3 найзтайгаа уулзсан. Өдөр 02 цагийн үед уулзчихаад ий дээд байшинд нь очиж юм хийсэн. Тэгээд орой 22 цагийн үед ажлаа дуусчхаад манай хэд хөлсөө авчхаад би харилаа гэсэн чинь өнөөдөр амралт авч хоноё наадах чинь гомдох гээд байх шиг байна гээд төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд гараад явсан. Гараад явж байсан чинь сургуулийн урд тай таарсан. Тэр хэд заал аваад тарч байгаа бололтой байсан. , хоёр ыг хүрээд ир гээд дуудсан. 22 цаг өнгөрч байхад амралтад очоод шовгор худалдаж авсан. Хоолоо хийх гээд байж байсан чинь , хоёр х руу нэрмэлд явсан. Би утсаараа тоглоод байж байсан чинь ч хоолоо хийж дууссан. Нөгөө 2 гаднаас ыг дагуулаад ороод ирсэн. Тэрийг уучхаад байж байсан чинь 12 өнгөрөөд 1 болох гэж байсан чинь ах орж ирээд архи дарс уугаагүй биз дээ. Эртхэн шиг амраарай гэсэн. Спикерийнхээ дууг багасгаарай гэсэн. Тэгээд нэрмэлээ нуух гэж байгаад бараг талыг нь шахуу асгаад хаячихсан. Тэгээд уух юм дуусаад дахиж уух юманд явахаар болоод нэлээн согтчихсон байсан. агсам тавиад эхэлсэн. Эхлээд хоорондоо юм ярьж байсан чинь өөрийнхөө хотод ажиллаж байсан өөрийнхөө амьдралын талаар яриад байсан. Бид нарт таалагдахгүй байхаар нь өөр юм ярьчих гэсэн чинь яриагаа дуусгана гээд ширээ нүдээд эхэлчихсэн. , хоёр дахиж нэрмэлд явахаар болоод , бид хоёрыг хоорондоо хэрэлдээд байна би энэ хоёрыг хараад үлдье гээд үлдсэн. , хоёр наад хоёрыгоо сайн харж байгаарай гээд яриад байх шиг байснаа х руу явсан. Дахиад литр 500 грамм нэрмэл дахиж авчраад уусан. ирэнгүүтээ нойр хүрээд байна гээд унтаад өгсөн. Үүрээр 3 цаг өнгөрч байхад нэрмэл дуусах гэж байхад унтаад өгсөн. , бид 3 хоорондоо юм яриад байж байсан чинь яриагаа дуусгана гээд агсам тавиад эхэлсэн. Би гэр лүүгээ явлаа гээд харих гэж байсан чинь намайг эхлээд нэг аргадаад хэсэг байж байснаа дахиад агсам тавиад эхэлсэн. Дахиад харилаа гэсэн чинь дахиж нэг аргадсан.  Дахиад 4 өнгөрч байхад хальт унтаад өгсөн. бид хоёр хоорондоо юм ярьж байсан чинь босч ирээд үлдсэн архиа дуусгана гээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд харьж хонолоо гэсэн чинь намайг ямар охин шиг зантай юм бэ гээд агсам тавихаар нь би чи зүгээр дуугай унтчих гээд алгадах гэж байсан чинь  бултаад хацрыг нь хальт шүргэсэн. бид хоёрыг болиулаад байж байсан чинь бос ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь аяга хагалчихсан байсан. Бид хоёрыг салгаад хэсэг байж байсан чинь унтлаа гэснээ гэнэт над руу орилоод дайрахаар нь би татаж унагасан. ...гэх мэдүүлэг.

 

Нэг.Эрүүгийн  2532000000073 тоот хавтаст хэргээс  

 

Насанд хүрээгүй хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2025 оны 0 сарын 01-ний өдөр 22 цаг өнгөрч байхад өөрийн найз , , ******* нарын хамт гэрээсээ гарч өөрийнхөө найз нартайгаа төрсөн өдрөө тэмдэглэх зорилготой амралт дээр 23 цагийн үед очсон. Тэгээд бид дөрөв 1 хонох зорилготой тэр амралт дээрээ 80.000 төгрөгөөр 1 шовгор байшин авсан. Тухайн байшин дотроо ороод бид дөрөв хоол хийж идсэн. Намайг хоол хийж байх хооронд , хоёр “айл руу яваад ирье” гээд 1.5 литрийн 1 ширхэг, 2 литрийн 1 ширхэг, нийт 2 ширхэг ундааны савтай нэрмэл архи аваад хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв хоолоо идчихээд тэр архиа тойруулж уусан. Тэгэхдээ бид нар спикерээр дуу сонсоод, юм ярьж сууж байгаад ******* бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаад, ******* би явлаа гэхээр нь би нэг удаа аргадаад үлдээсэн. Тэгээд жаахан сууж байгаад тэр гурав хоорондоо юм яриад, миний яриаг сонсохгүй байхаар нь би тэр гуравт гомдоод жаахан уурласан чинь, ******* дахин “явлаа” гэхээр нь би аргадах гэж үзээд болохгүй болохоор нь “чи чинь яасан охин шиг юм бэ” гээд хэдэн үг хэлчихсэн юм. Би тухайн үедээ яг юу гэж хэлснээ бол сайн санахгүй байна. Тэгтэл *******г би тэвэрч аваад, явах гээд байсан болохоор нь жаахан зууралдаад, явуулахгүй гээд уурлаж зандарсан юм. Тэгсэн чинь ******* “чи чинь одоо яах гээд байгаа юм бэ” гээд уурлаад намайг нэг удаа хальт цохих гээд гар нь миний хацарт шүргээд өнгөрсөн. Тэгсэн чинь , хоёр бид хоёрыг “та хоёр одоо боль, боль” гээд бид хоёрыг хоёр тийш нь салгаад нэг нь л намайг тэвэрч авсан. Тэгээд би жаахан шаралхаад “намайг андаа тавьж бай” гээд тавиулж байгаад *******г тэвэрч авах хооронд ширээн дээрээс нэг аяга унаад хагарчихсан юм. Тэгээд Б.******* намайг биеийн үйлдлээрээ илүүрхэж шалан дээр өвдгөөр унагаасан. Харин би өвдөглөсөн үедээ тэр чигээрээ мөлхөж очоод, хөлийг нь бариад унагаах гэж оролдсон. Тэгээд гэнэт хөл рүүгээ хартал миний хөл зүсэгдчихсэн цус гоожиж байсан. Тэгээд тэр гурав эмч, цагдаа дуудаарай гээд эмч, цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32-3 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өчигдөр буюу 2025 оны 0 сарын 01-ний өдөр ...“Гомбо тулгат” гэдэг амралтын газарт очиж 80.000 төгрөгөөр 1 ширхэг шовгор байшин авч хонохоор тохиролцсон. Тэгээд би гэртээ харьчхаад очихоор болоод тэр хэдээс салаад явтал З. тэр амралтын газарт тэд нартай хамт ирчихсэн байсан. Тэгээд О. хоол хүнсний материал авч очоод, тэнд О.ийг хоол хийж байх хойгуур би гэдэг найзтайгаа 2 литрийн ундааны савтай 1 ширхэг, 1.25 литрийн ундааны савтай 1 ширхэг, нийт 2 ширхэг ундааны савтай нэрмэл архийг гэдэг хаас 20.000 төгрөгөөр худалдаж аваад амралтын газарт буцаад ирсэн. Тэгээд намайг О.ийн хамт амралтын газарт ирэхэд З., О., Б.******* гурав хоолоо хийчихсэн бид хоёрыг хүл байсан. Тэгээд бид тав О.ийн хийсэн цуйванг идчихээд 00 цагийн үед О. бид хоёрын авч ирсэн, 2 ширхэг ундааны савтай нэрмэл архийг хувааж ууцгаасан. Тэгээд бид нарыг дуулж, бүжиглээд байж байхад шөнийн 03 цагийн үед ах орж ирээд “юу болцгоож байна, та нар архи дарс уугаагүй биз дээ” гээд бид нарыг шалгаж орж ирсэн. Тэгэхэд нь О. ахаас тэр архиа нуух гэж байгаад газар унагаад, 200-500гр орчим архи асгачихсан юм. Тэгээд ахыг гараад явсны дараа нь бид нар тэрийгээ үргэлжлүүлээд уусан. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байхад О. өөрийнхөө Улаанбаатар хотод байх үеийн зүйлээ ярьсан. Тэгсэн Б.******* “тэрийгээ больчих” гэж хэлсэн. Тухайн үед О. зөвхөн өөрийнхөө талаар яриад байсан болохоор, тэр яриа нь бид нарт сонирхолгүй байсан. Тийм учраас Б.******* О.д тэгж хэлсэн юм. Тэгсэн О. уурлаад, би “яриагаа дуусгаадахъя” гэж хэлээд ширээн дээр гараараа цохиод жаахан агсарсан. Тэрнээс болоод Б.*******, О. хоёр хоорондоо маргалдсан. Тэрнээс хойш О. ганцаараа нэлээн согтчихсон, бид нарт уурлаад агсам тавих төдий ширээн дээр гараараа цохиод мөн ширээн дээр байсан аягыг авч гартаа бариад ширээн дээр цохиод, би “яриагаа дуусгамаар байна” гээд байсан. Тэгсэн ширээн дээр байсан бариултай аяга, стакан, хоолны таваг, газар унаж хагарсан. Тэгээд Б.*******, О. хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж, зууралдаж авах гээд хоорондоо улайраад, бие бие рүүгээ дайраад байхаар нь би О.ийг тэвэрч аваад, харин Г. нь Б.*******г тэвэрч аваад, бид хоёр, хоёр тийшээ холдуулсан. Тэгээд жаахан байж байгаад, тэр хоёрыг гайгүй болохоор нь Г. бид хоёр газар унаж хагарсан аяга, тавгийг цэвэрлэх гээд тэр хоёрыг буцаагаад тавьсан. Тэгсэн чинь Б.*******, Г.ийн хамар руу нь гараараа нэг удаа цохиод, О. хойшоо ор руу унаад хамраас нь цус гарсан. Тэгэхэд Б.*******, О.ийг орноос нь гуд татаад газар унагаачихсан. Тэгэхэд нь тэр орных нь доор газар шалан дээр хагархай аяга тавгууд байсан. Тэр хагархай аяга таваг дээр О. хөлөөрөө дараад унасан. Тэгээд О., Б.******* хоёр хоёулаа газар шалан дээр уначихсан, дээр доороо ороод ноцолдоод, зодолдоод байсан. Тэгээд Г. бид хоёр тэр хоёрыг салгах гээд харсан чинь О.ийн хөл нь аймар зүсэгдчихсэн, нэлээн их хэмжээний цус, нөж гарчихсан асгарчихсан байсан. Тэгээд бид нар О.ийн хөлийг нь харсан чинь хоёр хэсэг газар нэлээн лав зүсэгдчихсэн байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өчигдөр буюу 2025 оны 0 сарын 01-ний ...шөнө 02 цагийн үед ах орж ирээд “юу болцгоож байна” гэхэд нь би ахаас тэр архиа нуух гэж байгаад газар унагаад талыг нь асгачихсан юм. Тэгээд ахыг гараад явсны дараа тэд нар намайг “архи асгалаа” гээд уурласан. Тэгсэн бид нарын ууж байсан нэрмэл архи дуусчихсан чинь , Б. дахиад нөгөө Зам гэдэг х руу архинд явсан. Тэр хооронд О., Б.******* хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг би нэлээн удаан хэрэлдэхийг нь зогсоогоод байж байтал З., Б. хоёр 1.25 литрийн 1 ширхэг ундааны савтай нэрмэл архи авч ирсэн. Тэгээд би тэр хоёрыг ирснийх нь дараа нь жаахан зүүрмэглэж байгаад орон дээр унтсан. Тэгээд намайг унтаж байхад аяга хагарах чимээ гараад би сэрсэн чинь О.ийн хамраас нь цус гарчихсан, Б.*******тай зодолдсон байдалтай байсан. Тэгтэл Б., О.ийг барьчихсан байсан. Тэгэхээр нь би сэрээд Б.ийг “чи Б.*******г бариад тайвшруулж бай, би наад О.ийн цусыг нь цэвэрлээдэхье” гээд хамраас нь гараад байсан цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэгсэн чинь О., Б.******* руу ахиж дайраад “наадахыг чинь би ална” гээд улайраад дайраад байсан. Тэгээд би орчин тойрноо харсан чинь, газар шалан дээр аяга, таваг хагарчихсан, О.ийн хамраас нь гарсан цус нь газар нэлээн дусчихсан, газар нэлээн цус болчихсон байсан. Тэгэхэд О.ийн өмд нь цус болчихсон, дээгүүрээ ц нүцгэн, баруун гар нь сарвуу хэсгээрэй цус болчихсон байсан чинь О. цустай өмдөө газар суучихсан тайлж байсан. Харин би тэр газар дуссан цусыг нь цэвэрлэж байтал миний ард яг пад гээд О., Б.*******тай дахин зууралдаад ноцолдоод дээр доороо ороод унасан. Тэгсэн чинь Б.*******, О.ийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод, дэвсэх гэж байхаар нь би холдуулаад “та хоёр болилдоо, жаахан хүүхдүүд шиг” гэж хэлсэн. Тэгтэл нэг ус алдаж байгаа юм шиг пис гэх чимээ гарах шиг болсон. Тэгээд би эргээд хартал О.ийн хөлөөс нь цус гараад аймар том ангайчихсан байсан. Тэгтэл Б.******* “эмнэлэг дуудаадахъя” гээд гараад гүйсэн. Б. бид хоёр О.ийн цусыг тогтоож, цамц, пудволк, малгайгаар дарж барьсан. Тэгээд З.ыг би амралтын эзнийг дууд гэж орилсон. Тэгсэн ах ирээд Б.*******гаас түрүүлээд утсаар түргэн дуудсан юм шиг байна лээ. Түргэн ирээд Б., О.ийг аваад түргэний машинтай аваад явсан. Тэрний дараа нь би З.тай хамт тэр байшингийн доторх цусыг цэвэрлэж агаар салхи оруулаад байж байтал цагдаа ирсэн. Тэгээд ирээд бид нарыг аваад цагдаа дээр ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 0 сарын 01-ний өдөр 22 цагийн үед сургуулийн урд өөрийн найз Г., Б.*******, О. гуравтай тааралдсан. Тэгсэн тэр гурав надад “ амралтад нэг шовгор байшин авчихсан байгаа тэнд хононо, тэнд Г.ийн төрсөн өдрийг тэмдэглэнэ, чи ирвэл ирээрэй” гэж хэлэхээр нь би “за тэгье, тэгье. Би хальт яваад очъё” гэж хэлсэн. ... Тэгээд 00 цаг 10 минутын орчимд Г. над руу утсаар залгаад “цуг хоноё гараад ир, гэрийн чинь энд ирчихлээ” гэхээр нь би гэрээсээ гараад тэр хоёртой цуг амралт руу цуг явсан. Тэгсэн тэр хоёр замдаа надад “уух юм авчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид гурав амралт дээр очоод О., Б.******* хоёр байж байсан. Б.******* утсаараа тоглочихсон. О. хоолоо хийчихсэн аягалж байсан. Тэгээд бид нар хоолоо идээд гэрлээ унтраагаад эхлээд 2 литрийн ундааны савтай нэрмэл архийг тойруулж уугаад сууж байтал ах шөнө 01 цагийн орчимд орж ирээд “одоо эрт унтацгаа, наад дуугаа унтраа хажууд чинь хүмүүс амарч байна, та нар архи, дарс уугаагүй биз” гэж асуугаад гараад явсан. Тэгэхэд Г. нөгөө ундааны савтай тойруулж байсан нэрмэл архиа ахаас нуух гэж байгаад 500 грамм орчмыг асгачихсан юм. Тэгээд бид нар тэр архиныхаа үлдсэнийг нь тойруулж дуустал Б., Б.******* хоёр “юм дуусчихлаа дахиад авъя” гээд Б., бид хоёр гэдэг д очоод 1.25 литрийн ундааны савтай нэрмэл архийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд буцаад амралт дээрээ ирээд тэр дөрөв тэр архийг тойруулж уусан. Харин би нойр хүрээд унтаад өгсөн. Тэгсэн намайг унтаж байхад Б. цус гараад байна ш дээ  гээд гэнэт аймар орилсон. Тэгээд би сэртэл баахан аяга, таваг газар шалан дээр хагарчихсан, О.ийн баруун хөлийн шилбэ хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгсэн Б., О. хоёр тэр цусыг нь тогтоох гээд гараараа дарчихсан байхаар нь Б.******* эмнэлэг дуудах гээд явсан. Харин би ахыг дуудсан. Тэгсэн ах орж ирээд “та нар юу болсон юм бэ, яагаад архи дарс уугаад хоорондоо зодолдчихсон юм бэ” гээд загнасан. Тэгтэл эмнэлгийн түргэний машин ирээд О.ийг эмнэлэг рүү авч яваад Б. цуг явсан. Тэгээд Г. бид хоёр тэр амралтын байшинг нь цэвэрлэж өгөөд үлдсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Иргэн О. нь 2025 оны 0 сарын 02-ны өдрөөс хойш 2025 оны 0 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн үйлчилгээнд 190650 төгрөг, ойрын дуудлагын190650 төгрөг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт эрчим эмчилгээ 4091178 төгрөг амбулатори үзлэг 18585 төгрөг, амбулатори мэс ажилбар 34692 төгрөг эмийн эмчилгээнд 1012263 төгрөг нийт 6 удаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 5519433 төгрөгийн үйлчилгээ авсан байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 44-4 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.ий согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 8 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 17 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 24-29 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн насыг тоолсон тухай тэмдэглэл/хх-ийн 130 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.ий өвчний түүх/хх-ийн 63-103 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн №99 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

            1.О.ий биед баруун хөлийн шилбэнд дээд болон дунд гадна хэсэгт шарх булчингийн тасрал дундын артерийн тасрал баруун хөлийн шарх, эдгэрч сорви тогтож буй гэмтэл тогтоогдсон.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4.Дээрх шарх гэмтэл нь аяга тавагны хагархай ир үзүүртэй шилэн дээр унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Аяга тавагны хагархай үйрмэг дээр унах үед үүсгэгдэх боломжгүй. Шархыг шалгасан хагалгаа хийсэн эмч нараас тодруулах боломжтой.

            5.Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

            6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 59-60 дугаар хуудас/

            Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЕГ0825/2082 дугаартай дүгнэлт

            Дүгнэлт хэсэгт:

            1.ийн /рд:/-ийн сэтгэцэд 2025 оны 0 сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

            2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 179-180 дугаар хуудас/

            Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 124 дүгээр хуудас/

            Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн оршин суугаа газрын лавлагаа/хх-ийн 12 хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 129 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.*******гаас хохирогч О.ий эмчилгээний зардалд 2800000 төгрөгийг нөхөн төлсөн баримт/хх-ийн 144 дүгээр хуудас/

 Өсвөр насны хохирогч О.ий Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан эмчилгээний зардалд 2800000 төгрөг авсан, гомдол саналгүй гэх тодорхойлолт/хх-ийн 153 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 0 сарын 01-ний шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тосгонд үйл ажиллагаа явуулах  Гомбо Тулгат амралтын газарт насанд хүрээгүй хохирогч О.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас түүнийг орноос татаж газар унаж хагарсан таваг дээр унагааж хөлийн шилбэнд дээд болон дунд гадна хэсэгт шарх булчингийн тасрал дундын артерийн тасрал баруун хөлийн шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...насанд хүрээгүй хохирогч О.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 32-3 хуудас/,насанд хүрээгүй гэрч Б.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр хуудас/,насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,насанд хүрээгүй гэрч З.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 54-56 дугаар хуудас/,өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 119-122 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 0 сарын 22-ны өдрийн №99 дугаартай дүгнэлт/хх-ийн 59-60 дугаар хуудас/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ЕГ0525/960 дугаартай дүгнэлт/хх-ийн 168-173 дугаар хуудас/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЕГ0825/2082 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний дүгнэлт/хх-ийн 179-180 дугаар хуудас/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь хохирогч насанд хүрээгүй хохирогч О.ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцээгүй тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Гурав.Хохирол төлбөрийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч О.ий эрүүл мэндэд учирсан хөлийн шилбэнд дээд болон дунд гадна хэсэгт шарх булчингийн тасрал дундын артерийн тасрал баруун хөлийн шарх бүхий гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогчоос гаргаж ирүүлсэн 11185336 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна./хх-ийн 134-14 хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.ий эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд өсвөр насны шүүгдэгч Б.******* нь 2800000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болохыг дурдах нь  зүйтэй байна./

            Өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч О.ий сэтгэцэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Шүүх шинжилгээний тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шинжилгээний байгууллага  Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” ...гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.Энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” ...гэж, тус тус зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/27тай хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар насанд хүрээгүй хохирогч О.ий сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ЕГ0825/2082 дугаартай дүгнэлт

            Дүгнэлт хэсэгт:

            1.ийн /рд:/-ийн сэтгэцэд 2025 оны 0 сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

          2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 179-180 дугаар хуудас/-ийг гаргасан байна.

Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон дүгнэлтийг насанд хүрээгүй хохирогч О. хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******гаас

Насанд хүрээгүй хохирогч О.ий сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан шалтаан, нөхцөл гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосны дагуу 792000₮ х 15=11880000 төгрөгөөр тогтоож өсвөр насны шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлж 11880000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэж байгаа нь хохирогчийн эрүүл мэнд болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгаас шалтгаалан удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж ажилгүй байсан, цаашид эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад гарах эмчилгээ, үйлчилгээний зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан үзсэн болно.

Мөн иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан шууд бус хохирол буюу насанд хүрээгүй хохирогч О.д Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ үйлчилгээ авсан түүний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байгаа учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаас өсвөр насны шүүгдэгч Б.*******гаас 5519433 төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

Дөрөв. Өсвөр насны шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 0 сарын 01-ний шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тосгонд үйл ажиллагаа явуулах  Гомбо Тулгат амралтын газарт насанд хүрээгүй хохирогч О.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас түүнийг орноос татаж газар унаж хагарсан таваг дээр унагааж хөлийн шилбэнд дээд болон дунд гадна хэсэгт шарх булчингийн тасрал дундын артерийн тасрал баруун хөлийн шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл гэмт хэрэг үйлдэгдэхэд насанд хүрээгүй хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдыг гэмт хэрэг зөрчил үйлдэхэд өдөөн хатгасан зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, 01 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 15 хоногийг хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Эрүүгийн 2532000000073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 8.3 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******г 01/нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 15/арван тав/хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5.Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч О.ий эмчилгээний зардалд 2800000/хоёр сая найман зуун мянга/төгрөгийг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******гаас 11880000/арван нэгэн сая найман зуун наян мянга/төгрөгийг гаргуулж,

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тосгон, тоотод оршин суух, овогт ийн насанд хүрээгүй хохирогч /рд:/-д,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.******* түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******ээс 5519433/таван сая таван зуун арван есөн мянга дөрвөн зуун гучин гурав/төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.*******гийн РЕ-0479573 дугаартай гадаад паспортыг буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ