| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/02604/И |
| Дугаар | 183/ШШ2022/02752 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2022/02752
| 2022 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2022/02752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 мкв талбай бүхий * өрөө орон сууц, ** байр ** тоот, 15.5 мкв авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 2*-ний өдөр хүлээн авав.
/Хариуцагч шүүх хуралдааны товыг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Ө.Мд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 мкв талбай бүхий * өрөө орон сууц, ** байр ** тоот, 15.5 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 201* оны 9 сарын 10-ны өдөр Ө.Мтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээгээр улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 мкв талбай бүхий * өрөө орон сууцыг 85 9*3 000 төгрөг, ** байр ** тоот, 15.5 мкв авто зогсоолыг 10 000 000 төгрөг нийт 95 9*3 000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээнд заасны дагуу Н.Т нь төлбөрийг 201* оны 10 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээний нийт төлбөрийг төлж барагдуулсан даруйд худалдагч тал худалдан авагч талд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасан. Гэвч Ө.М нь одоо хүртэлх дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Тийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Н.Т нь 2017 оны 2 сараас эхлэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод амьдарч байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өөрийн хууль ёсны өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 мкв талбай бүхий * өрөө орон сууц, ** байр ** тоот, 15.5 мкв авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ө.М миний бие Н.Ттэй 201* онд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Н.Т надаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг мөн ** байр, ** тоот, 15.5 м.кв авто зогсоолыг нийт 95 9*3 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/**** дугаартай захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК нь 1 195 621 533 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ЧХХ ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг мөн ** байр, ** тоот 15.5 м.кв авто зогсоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тул дээрх эд хөрөнгийн өмчлөлийг Н.Тт шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 201*.09.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 201*.10.20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.0*.28-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/07265 дугаар захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх 5-13/
*. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв талбай бүхий * өрөө орон сууц, ** дугаар байр, ** тоот, 15.5 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргав. хх 39-*0/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 201*.09.10-ны өдөр Ө.Мтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны ** дугаар байрны ** тоотод байрлалтай 132.22 м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг 85 9*3 000 төгрөг, ** байр ** тоот, 15.5 м.кв авто зогсоолыг 10 000 000 төгрөг, нийт 95 9*3 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд Н.Т нь төлбөрийг 201*.10.15-ны өдөр бүрэн төлж барагдуулсан боловч Ө.М нь одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Тийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Иймд өөрийн хууль ёсны өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж байна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч тайлбартаа ...Н.Т нь маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг 95 9*3 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн *********** дугаар захирамжаар уг үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тул Н.Тийн нэр дээр шилжүүлж чадахгүй байгаа юм... гэж тайлбар гаргасан.
*. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 201* оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв * өрөө орон сууц, ** дугаар байр, ** тоот, 15.5 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь 1 м.кв-ыг 650 000 төгрөгөөр нийт 85 9*3 000 төгрөг, авто зогсоолыг 10 000 000 төгрөг, нийт 95 9*3 000 төгрөгийг төлөх гэрээ байгуулж уг төлбөрийг гүйцэтгэгчид төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5-6/
Талуудын хооронд Иргэний хуулийн 2*3 дугаар зүйлийн 2*3.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Т нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлж, 2017 оны 2 сараас эхлэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв * өрөө орон сууцанд орж амьдарч, ** тоот, 15.5 м.кв авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба уг асуудлаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв * өрөө орон сууц, ** дугаар байр, ** тоот, 15.5 м.кв авто зогсоолын өмчлөх эрхтэй этгээд болжээ.
5. Эдгээрээс дүгнэхэд талууд 201* оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн өөр өөрийн үүргээ биелүүлсэн асуудлаар маргаагүй боловч хариуцагч Ө.М нь дээрх орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1601 дугаар албан тоотоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв * өрөө орон сууц, мөн хаягт байршилтай зоорийн давхарын ** тоот, 15.5 м.кв авто зогсоол нь иргэн Ө.Мгийн өмчлөлд бүртгэлтэй байна гэснээр тогтоогдож байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.*.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Тийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлалтай 132.22 м.кв * өрөө орон сууцны болон мөн хаягт байрлалтай зоорийн давхрын ** тоот, 15.5 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, хариуцагч Ө.Мд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Тийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Мгөөс улсын тэмдэгтийн хураамжид 637 665 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ