Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 дугаар                         Дугаар 2025/ШЦТ/108                         Мандал сум

сарын 18-ний өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох эрүүгийн 2532000000104 тоот 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг ******* тоотод оршин суух, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг нэмж нэгтэн 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж цагдан хоригдсон 350 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон.

-******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан,

- дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ы *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: …Би цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгсөн.Түүнээс өөрөөр дахин мэдүүлэх зүйл байхгүй. Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000104 тоот хавтаст хэргээс

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Уусан бол бүү жолоод арга хэмжээний хүрээнд нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр би Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хараа голоос төв зам руу нийлж ордог шороон зам дээр тээврийн хэрэгсэл шалгаж ажиллаж байхад улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч болох О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул ******* гэгчийг замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд 1.05 хувийн согтолтын зэрэг гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг нь Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тухайн үед цагдаа нар машин зогсоож шалгаж байсан бөгөөд намайг зогсоож согтуурал шалгах багажаар шалгаж үзэхэд надаас 1.05 хувийн согтолтын зэрэг гарсан. Тэгээд цагдаа нар миний машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт хийж намайг гэр рүү явуулсан. Би тухайн өдөр голын эрэг дээр байхдаа айраг уучихсан байсан юм. ...Би өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 21 хоног баривчлуулах шийтгэвэр оногдуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-8 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.гийн илтгэх хуудас/хх-ийн 6 дугаар хуудас/

            Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ийн цахим сангаас О.*******ын мэдээллийг шалгахад “эрх хасагдсан” лавлагаа/хх-ийн 10 дугаар хуудас/

            дугаартай шийтгэвэр/хх-ийн 12 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 21 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт toyoto prius-30 загварын 34-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь: ... Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/,шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/,Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-8 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.гийн илтгэх хуудас/хх-ийн 6 дугаар хуудас/,Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ийн цахим сангаас О.*******ын мэдээллийг шалгахад “эрх хасагдсан” лавлагаа/хх-ийн 10 дугаар хуудас/, дугаартай шийтгэвэр/хх-ийн 12 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч О.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба хэдийгээр Эрүүгийн хуулийн тухай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдэх гэмт хэрэг боловч мөн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчиж үйлддэгээрээ энэ зүйл ангид заасан гэмт хэргээс ялгагдах бөгөөд шүүгдэгч О.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

Гурав.Шүүгдэгч О.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 21 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт toyoto prius-30 загварын 34-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын боломжийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Эрүүгийн 2532000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000/гурван мянга/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 3000000 төгрөгийн торгох ялыг 12/арван хоёр/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ