Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 дугаар                         Дугаар 2025/ШЦТ/110                         Мандал сум

сарын 20-ний өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 253200000011 тоот  хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” *******-д засварчин ажилтай, ам бүл-3, ээж, аавын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ийн ******* /рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгүүл хүлээсэн ба 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 00 цаг 10 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000113 тоот хавтаст хэргээс

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр би Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хараа голоос төв зам руу нийлж ордог шороон зам дээр тээврийн хэрэгсэл шалгаж байхад улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч болох С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул С.******* гэгчийг замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд 0.88% согтолтын зэрэг гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг нь Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тухайн үед надаас архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байна гэж цагдаа хэлээд намайг замын цагдаагийн пост руу дагуулж очиж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд надаас 0.88 хувийн согтолтын зэрэг гарсан. Тэгээд миний унаж явсан тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах газар хийж намайг гэр рүү явуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн ******* хуудас/

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 05 минутад жолооч С.*******ийг “Алкотесть-Про” багажаар шалгахад 0.88 хувийн согтолт илэрсэн талаарх “Согтуурал шалгасан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-4 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа”-аар жолоочийн мэдээлэл шалгасан лавлагаа/хх-ийн 6 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 31-32 дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 37 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2532000000113 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч С.*******ийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч С.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч С.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгүүл хүлээсэн ба 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 00 цаг 10 минутийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч С.******* хүлээн зөвшөөрсөн 01 жил, 02 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс, орлогыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.1******* зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/жил, 02/хоёр/сарын хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 10/арав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 02 сарын хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Шүүгдэгч С.******* нь жолоочийн эрхийн үнэмлэхгүй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ