Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 20 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/109                       Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Ц.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******, Д.******* нар холбогдох 2532001140101  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ны өдөр төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” *******-д ******* ажилтай, *******, , хамт *******, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүл байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , , , хамт Сэлэнгэ аймгийн сум, дугаар баг, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүл байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, д овогт ийн *******/рд:/,

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг ны баруун талын стадион дотор Д.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөж, улмаар тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг тоот ын гэрт хохирогч Д.*******, Ц.******* нар нь харилцан зодолдсоны улмаас Д.*******ийн биед  хамрын баруун тал, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт, ц шууны дотор хэсэгт цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотын хашаан дотор хохирогч Б.тэй тухайн үед үүссэн маргааны улмаас үснээс зулгааж нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон хохирогч Б.ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруу, баруун гарын тохойн үе, зүүн гарын тохойн үений дээд хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: …Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: …2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би 212-р точикоос Зүүнхараад өглөөний вагоноор ирсэн. Тэгээд , хоёрынд би очсон чинь хоёр хүүхэдтэйгээ 4-үүлээ хэвтэж байсан. Тэгээд удаа ч үгүй нь 2 эрэгтэй найзтайгаа хашааных нь үүдэнд хүрээд ирсэн. Тэр хоёр залуу нь шал согтуу тэр 3 орж ирээд гол явъя гээд байхаар нь согтуу яаж машин барих гээд байгаа юм гээд ын гэрт нь уухаар болсон. Бүгдээрээ орж ирээд суухад , , , би, ийн хоёр эрэгтэй найз бид зургуулаа суугаад 0,5 тал архи хараа, бүтэн 0,5 авч ирээд ууцгаачхаад надтай дэлгүүр ороод надаар нэг пиво, архи авхуулаад уух гэж байсан чинь нөгөө хоёр залуу нь яваад машин дуудаад ийнх рүү , , бүгдээрээ миний авсан юмыг аваад намайг ынд хаяад явцгаасан. Тэгээд би ынд ганцаараа үлдчихээд тэнд хүүхэдтэйгээ хоёулхнаа хоносон. Тэгээд өглөө нь 05 дугаар сарын 04-ний өдөр ийд очсон чинь ******* хэвтэж байсан. Тэгээд , , эд нар миний уух юмыг аваад явчихлаа. Би гэрт нь ганцаараа хонолоо. Одоо би өдрийн вагоноор явлаа гээд ынд очоод хүүгээ авчхаад бөөндөө ий гэрт ирцгээсэн. Тэгээд ******* бид хоёр юм ууж байгаад лүү ******* зодолдъё гээд стадионд дуудсан.  байрных нь орц руу ирчхээд үүдэнд чинь ирсэн байна. Гараад ир гээд бөөнөөрөө би хүүхдээ ий ид үлдээчхээд ******* бид хоёр лүү гарсан. Тэгээд бөөндөө стадионд очиж зодолдох уу гэхээр нь би зодолдохгүй. Яагаад миний өчигдрийн авч өгсөн уух юмнуудыг аваад явчихсан юм гэсэн чинь би авч яваагүй гээд маргалдаж байгаад ийн найз залуу нь ирсэн. ч гэсэн ирээд , ийн найз залуу, , бид 5-уулаа ынх руу явсан. ынд бөөндөө ууцгааж байгаад нөгөө г хэлбэрийн буйдан дээр би хэвтэж байсан чинь бид хоёрыг нэг нэгээрээ зодолдчих гээд байхаар нь би бүр ядраад хэвтчихсэн. ын эмэгтэй дүү нь гэрчээр харсан. ий нүүрэн дээрээс хэвтэж байхад нь цохиод байсан чинь наад хүнээ аллаа шүү дээ. Яагаад зодоод байгаа юм гээд тэр  дүү нь болиулсан. Тэр охин 7 дугаар анги гээд гэрчээр оруулаагүй гэсэн. Удаа ч үгүй эргэж орж ирээд байж байсан чинь , *******, би Пони гээд залуу байсан. Бид хэд ий 96 байр луу очсон. Эргэж очоод бөөндөө байж байсан чинь ахиж намайг бас намайг хананд шахаад боож унагасан. Би ядраад байна гээд хээ хажууд хэвтэж байсан чинь миний орон дээр хэвтлээ гээд орон дээрээс чирч унагаагаад бас бос гичий минь айлын гэрт хэвтлээ гэхээр нь би явлаа гэсэн чинь цагдаа дуудна гээд би тэг тэр нь хамаагүй дээр юм байна гэсэн чинь 2 цагдаа очих айл байна уу гэхээр нь манайх 212-т байдаг юм. Энд дүүгийндээ гийнд очоод хоночихъё гээд очиж хоночхоод өглөө нь ийд ирээд вагоны мөнгө гуйгаад одоо ёстой харихгүй бол болохгүй байна гэсэн чинь надад 5000 төгрөг өгөөд би вагондоо суугаад явах гэж байсан чинь гэдэг нь цуйван идчихсэн ынд байж байсан. Тэгээд надаас гээд манай найзынд оччихоод ирье гээд г хүүхдийг нь түр хараад байж бай гээд тэр 2 манай хүүхдийг үлдээчихсэн. Тэгэнгүүтээ хойшоо цуг явчхаад ирсэн чинь чи манай найз залуугийнд надтай цуг байж байгаач гээд видео калл хийгээд бид хоёр танайд байж байя чи орой хүрээд ир гээд яриад л яваад байсан. Тэгээд би одоо вагоноосоо хоцорлоо гэсэн чинь өнөөдөртөө өнжчих гээд хүүхдээ авах гээд ынх руу бид хэд бөөндөө явсан. Өдөржингөө тэнд хоол унд хийж идэж явж байгаад урагшаа гэр лүүгээ явчхаад ирье гээд явчхаад ирсэн. Тэгээд би тай цуг ирээд тэгэхэд нь би ын гэрт хүүхэдтэй нь гурвуулаа өдөр гэрт нь гэр орныг нь янзлаад хоол хийгээд байж байсан. , хүүхэдтэйгээ бөөндөө ирцгээгээд удаагүй ийн найз залуу нь ажлаасаа буугаар ирсэн. Тэгээд пиво уугаад  манай хүүхэд ын дүү охинтой цаад өрөөнд нь тоглоом тоглоод байж байсан юм. Бид хэд өрөөнөөс нааш коридорт “Г” хэлбэрийн буйдан дээр нь ууцгаагаад байж байсан чинь ын пүү гээд залуу ирээд 2 пиво авч ирчхээд шууд яваад өгсөн. Тэгээд удаа ч үгүй ажлаасаа тараад ирсэн. Тэгээд гэр лүүгээ яваад би , , найз нь ирээд 2 пиво авч ирээд ууцгаасан. Уугаад нэлээн орой болчихсон байсан чинь нь коридорт зогсож байснаа чи тэй нэг нэгээрээ үзээдэх. Дийлэх үү гээд байхаар нь үгүй ээ би өчигдөржингөө  *******д зодуулаад бие өвдөөд байна. Битгий зодоон нүдээн яриад бай. Би маргааш хүүхдээ аваад яваад өгнө гээд өөрөө гуйж намайг үлдчих гээд гуйчхаад зодоон нүдээн яриад байх юм. Би та нараас залхаж байна гэсэн чинь ын хойшоо оччихоод зодолдъё гээд хувцсаа тайлаад байхаар нь чи боль хөөе би бие хаа ядраад байна гээд гэрч гэх юм бол бичлэг хийгээд утасныхаа гэрлийг асаагаад байсан. Чи найзыгаа аваач би ядраад байна орж унтлаа гэж хэлээд л шууд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө нь сэрсэн чинь ахиад найз залуу нь чи хамар эд нар луу нь цохисон гэж байна. Чи одоо цохиодохдоо зодолдоод байхдаа гээд нь хэлсэн. Та нар чинь одоо зодоон нүдээнээ болилдоо ямар төвөгтэй юм бэ гээд байсан. Одоо чи ингээд найз охиноо зодолдоодох гээд байх юм. нь гэгээн цагаан  өглөө болж байхад хувцас левчикээ тайлчихсан. Хүн хараад байна шүү дээ гэсэн чинь амбаар луугаа оруулчихсан энд хүн харахгүй гээд энд та хоёр зодолдоодох гээд левчик тайлах гээд байхаар нь би наадах чинь хүчирхийллийн нэг хэлбэр шүү гээд би чам шиг мэдрэл муутай биш шүү гээд хэлсэн. Тэгээд би хүүхдээ аваад ынд очоод одоо би хүүхдээ аваад явлаа гээд хэлээд гарах гэсэн чинь араас , хүрч ирээд наадахаа битгий явуул аниаг нь цохисон гэхээр нь би цохисон зүйл байхгүй. Нэг өдрийн дотор хөхрөхгүй. Тэглээ ч цус нь хадаас ч биш зүүгээр олгойдож гараад байсан. Би цохиогүй. Одоо би явлаа гэсэн чинь чи наанаа байж бай янхан, гичий, ал минь гээд хэлсэн. Тэгэхээр нь би одоо цагдаа дуудъя болъё юм л болбол энэтэй зодолдоод байх гээд байх юм. Би явмаар байна. Цагдаа дууд гэсэн чинь чи түрүүлээд цагдаа дуудаад өгчих гээд цагдаа нь ирээд манай хүүг бид 3-ыг аваад явсан. Тэгээд яаралтай тусламжид үзүүлээд тэгээд би маргааш нөгөөдрөөс нь бие өвдөөд ажлаас дуудаад замдаа явж чадахгүй. Чихрийн хэнгэрэг цоороод чихнээс хий гараад арай гэж ажилдаа очоод тэгээд чихний нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд Багануур дүүрэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн баримтуудаа үзүүл гэсэн. Гэхдээ үзүүлээгүй юм. Тухайн үед болсон асуудлаар наад хүмүүстэй чинь зууралдмааргүй байна гээд намайг байнга байнга мэдүүлэг авна гэж дуудаад тэгээд би байнга ирээд байгаа юм. Энэ зун бол ажил хийж чадаагүй. Шүүгчийн тогтоол бил үү би тэр нь дээр нь ажилтай байгаад очиж чадаагүй. Ажилтай байна одоо бие зүгээр болчихсон гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би Хэнтий аймагт бол баахан үзүүлсэн л дээ. Тухайн үед тэгээд энд тэнд биеийн ард ташааны ард нил хөх няц болчихсон байсан. Одоо бол ийн цохисон зодсон асуудал дээр би ерөөсөө цохиж зодоогүй. Хэрвээ би цохисон бол үнэнээ хэлнэ. Тэгсэн чинь стадион дотор хувцсаа тайлаад үзье гээд шар пудволкоо тайлсан гээд байгаа. Тэр пудволкийг би тайлаагүй. ий пудволкийг гуйж аваад орой ыд очиход зодуулаад тэр пудволк урагдсан. ынд зодуулчхаад , хоёрт 96-д дахиж зодуулаад тэр пудволк урагдаад одоо тэр нь ынд байгаа юм. Тэгээд гэрчээр өгсөн хүмүүс нь байгаагүй байж худлаа мэдүүлэг өгчихсөн байсан. Г хэлбэрийн буйдан дээр ******* бид 2 зодолдож байсан гэдэг 05 сарын 04-ний шөнө. Нөгөөдөх нь 05 сарын 05-ны шөнө хүмүүс нь цаг хугацаагаа аймар холиод ярьчихсан. Яллагдагчаар татахад нь би гарын үсэг зураагүй. Шүүх дээр очоод бүгдийг нь тайлбарлаад өгчихнө гэсэн. Гэрч гэвэл л гэж хүн байгаа. нь гэртээ байсан. л бид хоёрыг зодолд гээл шөнө гэрэл тусгаад зодолдсон гэсэн байна. Энэ нь буруу. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000020 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Стадион дотор орсны дараа *******, бид хоёр хувцсаа тайлаад үзэлцье гээд ******* шар өнгийн фудволкоо тайлаад, би цагаан өнгийн фудволкоо тайлаад хоорондоо барилцаад нэг нэгнээ хавирч унагаагаад босож ирээд больцгооё гээд салцгаасан. Өөрөөр бид 2 хоорондоо зодолдоогүй. ******* нь /*******/-д хандаж “Чи намайг өмөөрдөггүй юм уу” гэсэн чинь /*******/ нь “Чи // бид хоёрын дунд яс хаяж гаргаж ирсэн байна ш дээ. Чамайг яасан гэж өмөөрөхийн. Яс юман дээрээ // миний найз шүү” гэж хэлсэн чинь ******* нь “Тэгвэл хоёулаа үзэх үү” гээд ******* нь /*******/-г цохиод авсан чинь /*******/ нь зөрүүлээд “Чи миний толгойны амтыг үзэх үү, мөргөдөг гэж мэдэх үү” гээд *******ийн нүүр рүү 1 удаа мөргөсөн чинь ******* нь /*******/-г заамдаад авсан. /*******/ нь “Чи намайг барахгүй шүү” гээд салцгаасан. ...ынх руу явж байхад ******* нь урагшаа, арагшаа 4-5 удаа савж унаад байхлаар нь бид хоёр *******ийг газраас босгоод хоёр талаас сугадаад ынх руу явсан. ын амбаарт ороод хойд талд байрласан “Г” хэлбэрийн буйдан дээр /*******/, наад талд нь ******* нар толгойгоо нийлүүлээд хэвтэцгээсэн. Жижиг ширээний доод талд би сууж, нөгөө талд сууж, босоогоороо архи хундагалаж өгсөн. /*******/, ******* хоёр толгойгоо нийлүүлээд хэвтэж байснаа гэнэт хоорондоо муудалцаж бие биенээ заамдалцаж, нүүр толгой руугаа цохилцоод харилцан зодолдоод эхэлсэн. , бид 3 /*******/, ******* хоёрыг салгасан. ...******* нь уурлаад байхлаар нь би тайвшруулах гээд гадна тамбарын үүдэнд Төрөкө // гэх залуу, ******* бид 3 зогсож байсан. ******* бид 2 хоорондоо маргалдсан. ******* нь намайг заамдахаар нь тавиулсан чинь намайг үсдээд дээрээс дарахад нь газар нь уруу болохоор би өнхрөөд уначихсан. Би босч ирээд хувцсаа гөвөөд уурлаад “Яагаад байгаа юм, тэнэг юмуу, мэдрэл муутай юм байна ш дээ гичий чинь” гэж хэлсэн чинь ******* нь миний хамар руу баруун гараа атгаж байгаад цохьчихсон. ...ын гэрийн хаалгаар шагайсан чинь ******* нь хэрүүл хийчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь “Яах гээд наашаа байн, байн ирээд байгаа юм бэ, явлаа гээ биздээ, дүүгийнд ирж асгам согтуу тавиад, явах мөрөөрөө явахгүй, гэр орон руугаа яваач чи” гэж хэлсэн чинь ******* нь намайг үсдээд авангуут гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд ******* бид хоёрыг авч явсан. Ийм л юм болсон. ...Би *******тэй хэрүүл маргаан үүсгэсэн нь үнэн. Харин бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гаргаагүй. Би *******ийн үсэнд нь ч хүрээгүй. гэрчилнэ. ...Одоо миний хамар хугарчихсан баруун тал руугаа муруйсан. Хамрын баруун талын хамрын нүх байнгын битүү, амьсгалахад хүндрэлтэй, гар хүрэхэд хөндүүртэй байгаа. ...2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 96-р байрны баруун талд байдаг стадион дотор Д.*******, /*******/ бид гурав орсны дараа Д.*******, бид хоёр хувцсаа тайлаад үзэлцэе гээд Д.******* шар өнгийн фудволкоо тайлаад, би цагаан өнгийн фудволкоо тайлаад хоорондоо барилцаад нэг нэгнээ хавирч унагаагаад босч ирээд  “Больцгооё” гээд салцгаасан. Өөрөөр бид 2 хоорондоо зодолдоогүй. Д.******* нь /*******/-д хандаж “Чи намайг өмөөрдөггүй юм уу” гэсэн чинь /*******/ нь Чи // бид хоёрын дунд яс хаяж гаргаж ирсэн байна шдээ , чамайг яасан гэж өмөөрхийн, яс юман дээрээ // миний найз шүү” гэж хэлсэн чинь Д.******* нь “Тэгвэл хоёулаа үзэх үү” гээд Д.******* /*******/-г цохиод авсан чинь  /*******/ нь зөрүүлээд “Чи миний толгойны амтыг үзэх үү, мөргөдөг гэж мэдэх үү” гээд Д.*******ийн нүүр рүү 1 удаа мөргөсөн чинь Д.******* нь /*******/-г заамдаад авсан. /*******/ нь “Чи намайг барахгүй шүү” гээд салцгаасан. Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн орчим ын гэрт согтуугаар намайг заамдахаар нь тавиулсан чинь Д.******* нь намайг үсдээд дээрээс дарахад нь газар нь уруу болохоор би өнхрөөд уначихсан. Би босч ирээд хувцсаа гөвөөд уурлаад “яагаад байгаа юм, тэнэг юм уу, мэдрэл муутай юм байна шдээ гичий чинь” гэж хэлсэн чинь Д.******* нь миний хамар руу баруун гараа атгаж байгаад 1 удаа цохьчихсон. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Д.*******, /*******/ хоёр толгойгоо нийлүүлээд “Г” хэлбэрийн буйдан дээр хэвтэж байхдаа бие биенийхээ нүүр, толгой руу цохилцоод байсанг , // бид 3 салгасан. ...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, дүгнэлт гаргуулах. ...Би Д.*******ээс хамрын хагалгааны эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-2 хуудас/

Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .../*******/ надтай архи хувааж ууж байхдаа //-рүү залгаад “Чи /*******/-н авч ирсэн юмнуудыг аваад явсан байна. 96 дээр хүрээд ир, үзье” гээд утсаар ярьсан. Төөгөө // “96-р байран дээр хүрээд ирлээ” гэж яриад /*******/ бид хоёр гарсан. /*******/ нь Төөгөө / бид хоёрыг “Хоорондоо зодолд” гэж хэлэхээр нь би /*******/-д “Би зодолдохгүй, чи өөрөө зодолдъё гэж дуудсанаараа өөрөө зодолд” гэж хэлсэн. Би нэлээн согтсон байсан. ...Өглөө нь сэрсэн нь //-ийн найз залуу нь шартаад байна гээд 0,5 литрийн Хараа архи авч ирээд хувааж ууцгаасан. Төөгөө // “Энэ намайг хамар руу цохичихсон” гээд хүн болгонд хэлээд хамраа үзүүлээд байсан. ...//-нд байж байсан чинь Төөгөө // найз залуу ын хамт араас хүрч ирээд “Энэ эгчийнх нь хамар руу цохичихсон ш дээ” гэж хэлсэн чинь нь “Наад муу жингэрээ алаач” гэж хэлэхээр нь би “Өнөөдөр би харина, та нарыг цагдаад өгнө, бүгдээрээ намайг зодсон” гэж хэлсэн чинь нь “Түрүүлээд цагдаад дуудлага өг //” гэж хэлээд // нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд Төөгөө //, бид хоёрыг аваад явсан. Би цагдаагийн байгууллагад очоод намайг үлээлгэсэн, хэдэн хувь гарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байгаа. ...2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ын гэрт би ийн хамар руу цохисон. Гэхдээ би ийг цохисон үйлдлээ санахгүй байгаа. Энэ үед Төөгөө //, , // бид 4 байцгаасан. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29-3 хуудас/

Гэрч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би //-д “Чи чинь одоо хаашаа юм, нээрэн оролдчихсон юм уу, яв, яв” гээд //-г гэрээсээ гаргаж далан руу дөхүүлээд гэртээ орж ирэхэд ийн хамраас нь цус гарчихсан манай дүү ус хийж өгөөд байж байсан. өөс юу болсон талаар асуухад “******* миний хамар руу цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд толь руу харж байгаад хамрын нь дээд талаас цус гараад байсан газраа шахсан чинь цус үсрээд байсан. ийн хамрын цусыг тогтоогоод бид бүгдээрээ унтаж амарцгаасан. ...Өглөө нь 10 цагийн орчим босоцгоогоод // бид хоёр Баянхангайд айлд очих гээд гарах гэсэн чинь ******* нь манай найз //-г 1 хөлөө өргөөд хаалгаар гарах үед нь мөрнөөс нь барьж байгаад нөгөө хөл рүү нь хавираад унагаачихсан. // унах үедээ хаалганы төмөрт гарынхаа алгыг эсгээд гараас нь цус гарсан. // босож ирээд “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь ******* нь “Юун сүртэй юм бэ, эр юм байж, зардлын мөнгө өгчихгүй” гэж хэлсэн. ...// гэгч нь рүү залгаад “*******ийг агсам тавиад байна, ирж энийгээ аваачжээ” гэж ярихлаар нь бид хоёр // гэгчийнх рүү яваад очоод нь *******т хандаж “Болиоч чи, яв гэсэн болохоос эднийд ирээд агсам тавь гэж хэлсэн үү” гэж хэлсэн чинь ******* нь ийг үсдээд авсан. *******ийг //-н нөхөр 1 гараас нь, би 1 гараас нь барьж байгаад салгасан. Удалгүй *******, нарыг 2 цагдаа ирээд аваад явсан. Би гэр рүүгээ харьсан. ...Манай гэрт ******* нь /*******/ гэгчтэй харилцан зодолдсон. ******* нь ийн хамар руу цохисон, мөн маргааш нь үсэдсэн. ******* нь //-г араас нь мөрнөөс нь барьж байгаад хавирч унагаасан. ******* нь хүн болгон дээр очиж “Янхан, пизда, гичий, лалраа” гэх мэт зүй бус үгээр доромжлоод хэрүүл өдөөд байсан. ******* нь тавтиргүй, аймаар агсам зантай хүн байна лээ. ...******* , /*******/ нар харилцан зодолдсон. Өөр ******* гэгчийн биед халдаж зодсон хүн байхгүй. ... нь *******ийн биед халдаж зодсон үйлдэл гаргаагүй. ...*******, /*******/ нарын харилцан зодооныг , //, бид 3 харсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим ажлаа тараад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Дунд өлөнт 17 тоотод ынд дэлгүүрээс 2,5 литрийн 2 пиво, 2 чипс аваад очсон. ын гэрт нь ороход , , *******, *******ийн хүүхэд, ын дүү нар байсан. ******* нь хамар нь хавдчихсан нэлээн согтуу байдалтай байсан. ...2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ынд ******* нь хүн хүн рүү агсраад элдвээр хэлээд хэрүүл өдөөд байсан. Намайг бие засах гээд гарах гэсэн чинь шууд хавирч унагаасан. Гадна талын түлээний саравчинд *******, нар нь хоорондоо маргалдаад байсан. Гаднаас орж ирэхдээ ийн нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Өөр хоорондоо хэрэлдэж маргалдаж, зодолдсон хүн байхгүй. ******* нь өмнөх өдөр нь , бид нар ууцгаасан гэж ярьж байсан. ынд эхэлж очиход *******ийн хамар нь хавдчихсан харагдаж байсан, ийн хамар, нүд нь зүгээр байсан. *******тэй гадаа муудалцаад орж ирэхдээ нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. *******ийн хэзээ, хаана, хэнтэй муудалцаад хамраа гэмтээснийг хэлж мэдэхгүй байна. Гадаа түлээний саравч дотор *******, нар нь муудалцаад байх шиг байсан. Хоорондоо зодолдсон асуудлыг нь би хараагүй, ******* нь ийн нүд рүү цохисон байдалтай орж ирцгээсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар хуудас/

Гэрч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шиг санагдаж байна. Миний авч орсон 2,5 литрийн пивыг бүгдээрээ хувааж ууцгаагаад 00 орохоор гарсан //******* гадаа байж байсан. Би 00 орж бие засчхаад буцаж дотогш орох замдаа //******* нь нэлээн согтчихсон уначих гээд байхлаар нь түшээд дотогш оруулсан чинь над руу агсраад эхэлсэн. ынд ороод //******* нь “Энэ пиздаа намайг оролдлоо, өдлөө” гээд над руу орилж хашхираад байсан. // намайг “Яв, яв, хэрүүл зодоон болох юм шиг байна” гэхлээр нь тэднийхээс гараад харьсан. Ийм л юм болсон. Тухайн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр намайг ынд байх хугацаанд хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, бие эрх чөлөөндөө халдсан хүн байгаагүй. /Д.*******/-ийг уначих гээд байхлаар гадаа 00-с орж ирэх замдаа түшсэнээс болж /Д.*******/ нь намайг оролдсон, өдсөн гээд пиздаа гэж жаал орилж хашхирч агсам тавьж над руу агсарсан. Би ынд 30-аад минут л болсон байх. ...Би *******ийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаагүй. *******ийг өдөж, хоргоож, оролдсон зүйл ч байхгүй. Уначих гээд байхлаар нь 1 гараараа гараас нь барьж, нуруугаар нь нөгөө гараараа түшээд дотогш оруулах гэсэн чинь над руу агсраад орилоод намайг түлхэхээр нь би тавиад холдсон. Дотогш ороод //******* нь “Энэ пиздаа намайг оролдлоо, өдлөө” гээд над руу орилж хашхираад байсан. // намайг “Яв, яв, хэрүүл зодоон болох юм шиг байна” гэхлээр нь тэднийхээс гараад харьсан. Хүн оролдож, өдсөн гэж гүтгэгдэж, эвгүй байдалд ороод тэднийхээс явсан. ...гэх мэдүүлэг/хх-ин 61-62 дугаар хуудас/

Гэрч Ч.э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .../Б./, /Д.*******/, /Сувдаа/, Мөнхбаяр нар нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. // нь анх гэрээсээ гарч ирэхдээ эрүүл байсан, сүүлд нь бид нартай хамт пиво ууцгаасан. Харин /Д.*******/ нь өөрийгөө хянах чадваргүй болчихсон байсан, юу хэлж ярьж байгаагаа мэдэхээргүй байсан, хөл дээрээ ч тогтож чадахгүй харагдсан, ухаан санаа нь орж гараад байгаа юм шиг байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...ынх руу явж байх замд эргээд харсан чинь /*******/ нь шургаад уначихсан газар хэвтчихсэн байхлаар нь // бид хоёр буцаж очиж /*******/-ийг 2 талаас нь түшээд ынд очоод үүдний амбаарынх нь “Г” хэлбэртэй буйдан дээр /*******/-ыг хэвтүүлсэн. Манай найз /*******/ “Г” хэлбэрийн буйдан дээр хэвтэж байсан, нөгөө талд нь /*******/-ийг толгойг нь нийлүүлээд хэвтүүлсэн. нь ширээн дээрээ архи аваад тавьчихсан байсан, тэр архинаас нь , // бид гурав, 3,3 татаад би аас 00 асуугаад гарч 00 орж хүндрээд орж ирсэн чинь /*******/, /*******/ нар босчихсон бие бие рүүгээ муухай, муухай хараад ууртай сууцгааж байсан. ...Тухайн 2025. Оны 05 дугаар сарын 05-ны өдөр ны хажуу талын стадион дотор /Б./, /Д.*******/ нар хоорондоо барилцаж аваад //-ийн өмсөж байсан фудволк тайлагдсан харагдсан. /Б./, /Д.*******/ нар хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хоорондоо барилцаж авсан асуудал бол байгаа. ынд намайг 00-д орчхоод буцаад ороход /Д.*******/, /*******/ нар хоорондоо маргалдсан асуудал гарсан байдалтай бие бие рүүгээ муухай, муухай харцгаачихсан сууцгааж байсан, хоорондоо зодолдсон асуудал гаргасан эсэхийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. /*******/-нд /*******/-тай зодолдсон асуудал байхгүй, харин /*******/ нь намайг “Хүүхэд гаргадаггүй, сувай эм” гэх мэтээр доромжлоод орилж хашхираад хүүхдээ дагуулж гарах гээд ширээ сандлыг нь авч шидэх гээд агсраад дийлдэхгүй байхлаар нь 00-с /э/ гарч ирээд /*******/-т хандаж “Чи ийм хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байж хүүхдээ дагуулж гарах гэлээ” гээд уурлаад хүүхдийг нь салгаж авсан. Тэгээд /*******/ нь хэсэг тайвширсан, би ч цагдаад дуудлага өгөөд гэр рүүгээ яваад орчихсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Явж байсан чинь ******* 96 айлын ард гүүрний тэнд хоёр удаа халтирч унаад нүүр гар хэсгээрээ эвгүй унасан. Тэгээд хоёр сугадаад босгоод аваад явсан. Удалгүй ынд орсон чинь 1 шил 0.5литрийн хараа архи авсан байсан. Тэр архийг хувааж уугаад би хэсэн унтсан. Удалгүй сэрээд нойл орох гэж байсан чинь ******* над руу гэнэт уурлаад намайг түлхээд унагаасан. Яагаад намайг тэгснийг нь мэдэхгүй байна. Тэгээд нойлоос гарч  ирээд юу болоод байгаа юм гээд салгаад бид хоёр харихаар болоод бид гурав манайх руу явсан. Бид гурав манайх руу 1шил 0.33 литрийн хараа архи авч ороод ууж эхэлж байсан чинь араас удалгүй ******* хүүхэдтэйгээ орж ирсэн. Би хүүхэдтэй нь унтуулж амраачхаад сууж байсан чинь ******* сэрээд наадахаа явуул яах гээд байгаа юм гээд орилж хашигчдаа байхаар нь хүүхэд чинь амарч байна яах гээд байгаа юм гэсэн чинь намайг гичий минь нохой минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан чинь намайг өмөөрөөд чи айлд орж ирчхээд ингэж болохгүй гэсэн чинь манай найзыг бас хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудаад өгсөн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 86-87 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэрний дараа өдөр найз Төрөкө нь ирж уух юм авч уугаад тэй үз гээд үүдэн дээр гараад ирцгээсэн би хүүхэд унтаж байгаа маргааш би явна одоо больё гээд орсон чинь үсдээд толгой дээр дэвсээд ц, хүзүү рүү өшиглөсөн өөрөө намайг зодсон байж бүгдээрээ нийлж ижил мэдүүлэг өгч намайг буруутгаж байна. Сүүлд цагдаа дуудаад бид хоёр явахад үсдэлцэж зодолдоогүй байхад үсэдсэн гэж бүгд тэгж худлаа мэдүүлэг өгсөн учир яллагдагчаар татсан асуудалд гомдолтой байгаа учир мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/ хх-ийн 12 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа С.Дөлгөөний илтгэх хуудас/хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3563 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 63 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3562 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 7 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Б.ийн биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн гуя шилбэ зүүн гуянд цус хуралт хамрын нуруу баруун гарын тохойн үе зүүн гарын тохой, үений дээд хэсэгт зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №85 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Д.*******ийн биед хамрын баруун төл нуруу, баруун гарын тохойд зулгаралт ц шууны дотор хэсэгт цус хуралт толгойн хуйх зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн нэхэмжлэл/хх-ийн 33-3 хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Ц.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, Төмөр замын стадион дотор болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, ийн 17 тоотод иргэн Л.ын гэрт хохирогч Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын баруун төл нуруу, баруун гарын тохойд зулгаралт ц шууны дотор хэсэгт цус хуралт толгойн хуйх зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, ийн тоотод хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн гуя шилбэ зүүн гуянд цус хуралт хамрын нуруу баруун гарын тохойн үе зүүн гарын тохой, үений дээд хэсэгт зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: ...Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/ хх-ийн 12 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа С.Дөлгөөний илтгэх хуудас/хх-ийн 13 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.*******ийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3563 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 63 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3562 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 7 хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт. ...гэх дүгнэлт/хх-ийн 61-62 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №85 дугаартай дүгнэлт. ...гэх дүгнэлт/хх-ийн 69-70 дугаар хуудас/,Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн нэхэмжлэл/хх-ийн 33-3 хуудас/,Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 24-2 хуудас/,Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 29-3 хуудас/,Гэрч Л. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар хуудас/,Гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар хуудас/, Гэрч Л. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ин 61-62 дугаар хуудас/,Гэрч Ч.э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр хуудас/,Гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар хуудас/,Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.******* яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн болон хэргийн зүйчлэлийн талаар маргаж байгаа боловч хохирогч Б. нь өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт этгээдийг шууд зааж мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой заасан ба гэмт хэрэг үйлдэгдэхэд байсан гэрч нарын мэдүүлгээр давхар хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байгаа болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Д.*******ийн хамрын баруун төл нуруу, баруун гарын тохойд зулгаралт ц шууны дотор хэсэгт цус хуралт толгойн хуйх зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

-хохирогч Б.ийн баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн гуя шилбэ зүүн гуянд цус хуралт хамрын нуруу баруун гарын тохойн үе зүүн гарын тохой, үений дээд хэсэгт зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Д.*******, хохирогч Б. нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах эмчлүүлэхэд гаргасан эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч нараас нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б., Д.******* нарыг Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг яаралтай тусламжаас анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******эс 30975 төгрөг, шүүгдэгч Д.*******ээс 135975 төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900220080 тоот дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, Төмөр замын стадион дотор болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, ийн 17 тоотод иргэн Л.ын гэрт хохирогч Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын баруун төл нуруу, баруун гарын тохойд зулгаралт ц шууны дотор хэсэгт цус хуралт толгойн хуйх зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, ийн тоотод хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн гуя шилбэ зүүн гуянд цус хуралт хамрын нуруу баруун гарын тохойн үе зүүн гарын тохой, үений дээд хэсэгт зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6. зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, шүүгдэгч Ц.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, шүүгдэгч Д.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин орлогыг харгалзан үзэж торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарын хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулсан болно.

          Эрүүгийн 253200010001тай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36. зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38. зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч халх овогт ийн *******, шүүгдэгч д овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

-шүүгдэгч Д.*******ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарт оногдуулсан торгох ялыг 12/арван хоёр/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэхгүй, хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******эс 30975/гучин мянга есөн зуун далан тав/ төгрөг,

-шүүгдэгч Д.*******ээс 135975/нэг зуун гучин таван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900220080 тоот дансанд оруулахыг даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ