Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03320

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03320

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт оршин байх, Т.Г СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Х овогт Д-ийн Д /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 731,583 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаа,

Хариуцагч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Г СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тухайн Богд Ар хотхоны 10, 11а дугаар байрны нийт оршин суугчдын хурлын шийдвэрээр манай Т.Г СӨХ-нд нэгдэн орох шийдвэр гаргаад тус шийдвэрийг үндэслээд Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... хотхоны ... байрыг Т.Г СӨХ-д нэмж тухайн байранд байсан Б.Ө СӨХ-ноос хасалт хийсэн, захирамжийн дагуу гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт орсон. Үүний дагуу манай сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн байранд шат дараалалтайгаар ажил хийж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Уг холбоо нь манай холбоонд шилжиж ирэхдээ хуучин сууц өмчлөгчдийн холбооны өр авлага, банкны бүх файл, өр авлага нь албан ёсоор манай руу шилжин орж, ном журмын дагуу үйл ажиллагаа явж байгаа. Үүний дагуу банкнаас бид нарт өр авлагыг үндэслээд тухайн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй байгаа өмчлөгч нарыг шүүхэд өгсөн. Үүний нэг нь Д.Д гуай байгаа.Төлбөрийг хэд хэдэн удаа төлөхийг шаардсан. Тухайн өмчлөгч өөрөө үүргээ биелүүлээгүй татгалзсан учраас шүүхийн журмаар шүүхэд өгсөн. Холбоо нь цаг тухайд нь засвар үйлчилгээ хийгээд ном журмын дагуу явж байгаа. Тийм учраас заавал төлбөрөө төлөх ёстой гэж үзэж байна. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 731,583 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн. Д.Д гуай болохоор өмнөх холбоо юу ч хийгээгүй, танайх авсан цагаас эхлэн төлбөрөө авах ёстой гэдэг асуудлыг ярьдаг. Манай холбоо болохоор нэгэнт өр авлагатайгаа шилжээд ирсэн учраас танай байранд засвар үйлчилгээ хийхэд их хэмжээний санхүүжилт орох учраас төлбөрийг төлөх ёстой гэдэг шаардлага тавьсан. Төлбөртэй холбоотойгоор бартерын асуудал орж ирсэн. Тухайн асуудлыг тэр үед нь сонссон болохоос хийнэ гэдэг асуудал байгаагүй. Иймд хариуцагч Д.Д-ас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөр болох 731,583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Д-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би амьдарч байгаа ойр орчиндоо сар бүр төлбөрөө төлөөд ирсэн. Тэр амьдарч байгаа байрны минь орчин, хогийг цэвэрлэх, бусад үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо маань хийдэггүй тул эцэстээ хүрээд төлбөрөө өгөхгүй гэдэг саналыг манай оршин суугчид гаргасан. Өглөө, орой орж гаргахад согтуу иргэд, хог новшоор дүүрэн, орцонд хүмүүс бие засдаг. Энэ бүгдэд арга ядаад хэлж ярьж байгаад сууц өмчлөгчдийн холбоог солих шийдэлд хүрсэн. Ковидын үед ямар ч замбараагүй, ариутгал байхгүй. Сүүлд нь хэл ам хийж байж гар ариутгал тавьж өгсөн. Ийм байдал эцэстээ хүрээд бид нар дургүйцэж ийм байдалд хүрсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй, би ганцаараа л өнөөдөр ирж байна. Тэнд маш олон хүн хэл ам болж байна. Давхараа охиноороо цэвэрлүүлж, давхар давхарт нь цэвэрлүүлж байсан. Үндсэндээ өнөөдөр Г.Нямдаржаа гэдэг хүн надаас мөнгө нэхэх эрхгүй, бид нар чамайг сонгоогүй, би чамтай олон удаа уулзаж байсан. н.Дүгэрээ болон чамтай ярьсан хүн би. Манай охин сэтгүүлчээр ажилладаг болохоор холбооны ажлыг сурталчлаад дутагдлаа засаад хийе гэсэн, дараа нь би больсон. Түүнээс болоод би өөрөө шалаа угааж, ханаа угааж цэвэрлэгээ хийдэг байсан. Би урьд талын төлбөрийг төлөхгүй, эрүүл мэндээрээ хохироод өөрийн хүүхдүүдээрээ хохироод нийтийн жорлон болгосон учраас би өмнөх төлбөрийг төлөхгүй гэж хэлсэн. Дараа нь төлье гэхэд та бүгдийн төл гэсэн. Ингээд өр нэмэгдсэн. Дараа нь бартерын асуудал дээр дахин өр нэмэгдсэн. Энэ бүгдэд дээр гомдолтой байгаа учраас би цааргалаад төлөхгүй байгаа юм гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 291 тоот гэрчилгээ, тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 тоот, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот тогтоол, Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тооцоолол, Г.Нямдаржаагийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удирдах зөвлөлийн хурлын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2 тоот шийдвэрийг гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Г СӨХ нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 731,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тухайн Богд Ар хотхоны 10, 11а дугаар байрны нийт оршин суугчдын хурлын шийдвэрээр манай Т.Г СӨХнд нэгдэн орох шийдвэр гаргаад тус шийдвэрийг үндэслээд Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... хотхоны ... байрыг Т.Г СӨХ холбоонд нэмж тухайн байранд байсан Б.Ө СӨХ-ноос хасалт хийсэн, захирамжийн дагуу гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт орсон. Үүний дагуу манай сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн байранд шат дараалалтайгаар ажил хийж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Уг холбоо нь манай холбоонд шилжиж ирэхдээ хуучин сууц өмчлөгчдийн холбооны өр авлага, банкны бүх файл, өр авлага нь албан ёсоор манай руу шилжин орж, ном журмын дагуу үйл ажиллагаа явж байгаа. Үүний дагуу банкнаас бид нарт өр авлагыг үндэслээд тухайн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй байгаа өмчлөгч нарыг шүүхэд өгсөн. Үүний нэг нь Д.Д гуай байгаа.Төлбөрийг хэд хэдэн удаа төлөхийг шаардсан. Тухайн өмчлөгч өөрөө үүргээ биелүүлээгүй татгалзсан гэжээ.

 

3. Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ: Би амьдарч байгаа ойр орчиндоо сар бүр төлбөрөө төлөөд ирсэн. Тэр амьдарч байгаа байрны минь орчин, хогийг цэвэрлэх, бусад үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо маань хийдэггүй тул эцэстээ хүрээд төлбөрөө өгөхгүй гэдэг саналыг манай оршин суугчид гаргасан. Өглөө, орой орж гаргахад согтуу иргэд, хог новшоор дүүрэн, орцонд хүмүүс бие засдаг. Энэ бүгдэд арга ядаад хэлж ярьж байгаад сууц өмчлөгчдийн холбоог солих шийдэлд хүрсэн. Ковидын үед ямар ч замбараагүй, ариутгал байхгүй. Сүүлд нь хэл ам хийж байж гар ариутгал тавьж өгсөн. Ийм байдал эцэстээ хүрээд бид нар дургүйцэж ийм байдалд хүрсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй, би ганцаараа л өнөөдөр ирж байна. Тэнд маш олон хүн хэл ам болж байна. Давхараа охиноороо цэвэрлүүлж, давхар давхарт нь цэвэрлүүлж байсан. Үндсэндээ өнөөдөр Г.Нямдаржаа гэдэг хүн надаас мөнгө нэхэх эрхгүй, бид нар чамайг сонгоогүй, би чамтай олон удаа уулзаж байсан. н.Дүгэрээ болон чамтай ярьсан хүн би. Манай охин сэтгүүлчээр ажилладаг болохоор холбооны ажлыг сурталчлаад дутагдлаа засаад хийе гэсэн, дараа нь би больсон. Түүнээс болоод би өөрөө шалаа угааж, ханаа угааж цэвэрлэгээ хийдэг байсан. Би урьд талын төлбөрийг төлөхгүй, эрүүл мэндээрээ хохироод өөрийн хүүхдүүдээрээ хохироод нийтийн жорлон болгосон учраас би өмнөх төлбөрийг төлөхгүй гэж хэлсэн. Дараа нь төлье гэхэд та бүгдийн төл гэсэн. Ингээд өр нэмэгдсэн. Дараа нь бартерын асуудал дээр дахин өр нэмэгдсэн. Энэ бүгдэд дээр гомдолтой байгаа учраас би цааргалаад төлөхгүй байгаа юм гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

6. ... дүүрэг, ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Д.Д мөн эсэх талаар зохигчид маргаагүй, харин тухайн орон сууц нь Т.Г СӨХ-нд харьяалагддаг талаар хариуцагч үгүйсгэж байх боловч дээрх орон сууц нь тус холбоонд харьяалагддаг болох Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 291 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Тус холбооноос оршин суугчдаас 1 сард төвлөрүүлдэг лифт, засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаанын төлбөр, ажилчдын цалингийн зардлын талаар хариуцагч маргаагүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

7. Хариуцагч Д.Д нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 731,583 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 731,583 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 22,108 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул дээрх төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,108 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д-ас 731,583 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,108 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР