Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/03352

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/03352

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хаягт байрлах, Т ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, ... тоот хаягт оршин суух, И овогт С-лын А /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... байрны ... тоот оршин суух, Х овогт Ц-ын Ц /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,209,657.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаараг, С.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаараг, С.Баярсайхан нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.А, Ц.Ц нартай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн хөрөнгийг зээлдүүлэгч нь мөн өдөр зээлдэгчийн ... тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хугацааг удаа дараа зөрчиж байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг удаа дараа сануулж байсан боловч үр дүнд хүрээгүй. Зээлдэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,323,558.53 төгрөг, үндсэн хүү 804,499.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,372.11 төгрөг, нийт 4,201,157.38 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул энэ төлбөр дээр нотариатын зардалд нэхэмжлэгчийн төлсөн 8,500 төгрөг, нийт 4,209,657.38 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч С.А миний бие нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор Төрийн банкнаас 365 хоногийн 20.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай 5,500,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж байсан. 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд төрсөн дүү хүндээр өвчилсөн тул арга буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Автомашины зээлийн 2022 оны 05 дугаар сард 3,746,970 төгрөг төлж дуусгасан, тухайн үед 2 зээлтэй тул автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөх боломжгүй гэсэн. Ямарч байсан өөрийн боломжоор нэг зээлээ төлж барагдуулж байхад машиныг миний нэр дээр шилжүүлээгүй тул уулзаж асууж тодруулж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Эргэлтийн хөрөнгийн зээлийн 3,000,000 төгрөгийг яаралтай төлөх хэрэгтэй байна гэж эдийн засагч Өлзий гэж хүн надтай ярьсан. Нэг дор бөөн төлөхөд хэцүү, бага багаар буюу 100,000 төгрөгөөр ойр ойрхон төлж байя, хүүг зогсоож өгөөч гэхэд заавал 2,000,000 төгрөгийг бөөнөөр нь төл, би танай охин Цогзолын цалин авдаг банкны хүнд хэлээд өгье цалингийн зээл авахуул, энэ байдлаараа байхын бол хүүхдийн мөнгө авдаг дансыг чинь битүүмжлэнэ, ажлын газарт чинь бичиг өгнө, балай авгай минь төлж чадахгүйн бол яах гэж зээл авсан юм, хурдан бөөнд нь төл гэх зэргээр дарамтлан доромжилдог байсан. Бага багаар төлөлтөө хийхийг зөвшөөрсөн бол энэ байдал арай өөр байх байсан, за эгч нь авсан нь үнэн, төлөх нь үнэн, битгий охины минь ажлын газар руу очиж нэр хүндэд нь халдаарай гэж гуйсан. 2022 оны 09 дүгээр сараас 100,000-200,000 төгрөгөөр төлөх болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1156 тоот албан бичиг, итгэмжлэл, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ... барьцааны гэрээ, С.А, Ц.Ц нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, С.Агийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан болно.

 

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ад шүүхээс шүүх хуралдааны товыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 99962848 дугаар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг хариуцагч талын эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.А, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,209,657.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.А, Ц.Ц нартай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн хөрөнгийг зээлдүүлэгч нь мөн өдөр зээлдэгчийн ... тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хугацааг удаа дараа зөрчиж байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг удаа дараа сануулж байсан боловч үр дүнд хүрээгүй гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч С.А, Ц.Ц нар нь татгалзсан ба үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлээ. Үүнд, С.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч С.А миний бие нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор Төрийн банкнаас 365 хоногийн 20.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай 5,500,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж байсан. 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд төрсөн дүү хүндээр өвчилсөн тул арга буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Автомашины зээлийн 2022 оны 05 дугаар сард 3,746,970 төгрөг төлж дуусгасан, тухайн үед 2 зээлтэй тул автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөх боломжгүй гэсэн. Ямарч байсан өөрийн боломжоор нэг зээлээ төлж барагдуулж байхад машиныг миний нэр дээр шилжүүлээгүй тул уулзаж асууж тодруулж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Эргэлтийн хөрөнгийн зээлийн 3,000,000 төгрөгийг яаралтай төлөх хэрэгтэй байна гэж эдийн засагч Өлзий гэж хүн надтай ярьсан. Нэг дор бөөн төлөхөд хэцүү, бага багаар буюу 100,000 төгрөгөөр ойр ойрхон төлж байя, хүүг зогсоож өгөөч гэхэд заавал 2,000,000 төгрөгийг бөөнөөр нь төл, би танай охин Цогзолын цалин авдаг банкны хүнд хэлээд өгье цалингийн зээл авахуул, энэ байдлаараа байхын бол хүүхдийн мөнгө авдаг дансыг чинь битүүмжлэнэ, ажлын газарт чинь бичиг өгнө, балай авгай минь төлж чадахгүйн бол яах гэж зээл авсан юм, хурдан бөөнд нь төл гэх зэргээр дарамтлан доромжилдог байсан. Бага багаар төлөлтөө хийхийг зөвшөөрсөн бол энэ байдал арай өөр байх байсан, за эгч нь авсан нь үнэн, төлөх нь үнэн, битгий охины минь ажлын газар руу очиж нэр хүндэд нь халдаарай гэж гуйсан. 2022 оны 09 дүгээр сараас 100,000-200,000 төгрөгөөр төлөх болно

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч С.А, Ц.Ц нар нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102800408041 дугаартай барьцааны гэрээг талууд байгуулжээ.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн хүү сарын 1.7, жилийн 20.40 хувь гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болжээ.

 

8. Хариуцагч С.А, Ц.Ц нар нь нэхэмжлэгч Т ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж зээлийн хөрөнгө болох 5,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар, мөн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,323,558.53 төгрөг, үндсэн хүү 804,499.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,372.11 төгрөг, нийт 4,201,157.38 төгрөгийн үлдэгдэлтэй буюу тооцооллын талаар тус тус зохигчид маргаагүй.

 

9. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.А, Ц.Ц нараас 4,201,157.38 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,209,657.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,168.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 82,168.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан С.А, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 4,209,657.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,168.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 82,168.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР