Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02940

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дугаар 102/ШШ2022/02940 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, эмэгтэй, *** овогтой ***ы *** /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хаягт оршин суух, эмэгтэй, *** овогтой ***ийн *** /РД:***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,550,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

Зохигчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийн оролцогчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*** хариуцагч Б.*** д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.*** гийн хүсэлтээр *** байрны 59 тоот, 2 өрөө орон сууцыг амьдрах зориулалтаар түрээсэлсэн. Б.*** нь орон сууц түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Төлбөл зохих түрээсийн өр төлбөрт 2,550,000 төгрөгийн өр төлбөр үлдсэн. Энэ төлбөрөө 2022 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй.

 

2.Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.*** гийн байрыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэн амьдарч байсан. 2020 оны 11 дүгээр сар хүртэл би хувийн цэцэрлэгт тогоочийн ажилтай байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөл хорио эхэлж ажилгүй болсны улмаас орлого тасалдаж, түрээсээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй гэх бодолгүй байсан. Ойрын хугацаанд төлөх боломжгүй байна. Энэ асуудлыг хоорондоо ярилцаж шийдэж болно.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б.*** , Ц.А нарын хооронд байгуулагдсан гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, Г.*** гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б.*** , Г.*** нарын хооронд байгуулагдсан орон сууц түрээслэх гэрээ, хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б.*** , Г.*** нарын хооронд байгуулагдсан орон сууц түрээслэх гэрээ гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.*** орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс төлөх үүргийг гүйцэтгээгүй.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч Г.*** , хариуцагч Б.*** нар нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч тал болох Г.*** нь *** тоотын 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслөгч тал болох Б.*** нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал нэг сарын хөлс 650,000 төгрөгийг сар бүрийн 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

5.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.*** нь гэрээний дагуу орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хариуцагч Б.*** гийн эзэмшилд шилжүүлсэн, харин хөлслөгч Б.*** орон сууцны хөлс 2,550,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

6.Хөлслүүлэгч Г.*** нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.*** гаас 2,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*** д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 55,750 төгрөгөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*** гаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,550,000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*** д болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.*** гаас 55,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*** д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ