Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                     М.Баярмэнд,

Улсын яллагч                                                                      Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч                                                                               Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                    В.Содномцэрэн,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д  холбогдох 2523000510061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД: ИФ98**************12)

Шүүгдэгч Б.******* нь 2*******3 оны 12 дугаар сард Завхан аймгийн сумын нутаг дэвсгэр "н " гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч ын эзэмшлийн "" зүсмийн хязаалан насны зөв талын ташаа дээрээ "" үсгэн хайчилбар тэмдэгтэй ланз тамгатай 1 тооны гүүг эзэмшигчид нь хэлэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан буюу  “мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нь шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар ийн 1, 3.8 дугаар ийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2*******3 оны 12 дугаар сард Завхан аймгийн сумын нутаг дэвсгэр "н " гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч ын эзэмшлийн "" зүсмийн хязаалан насны зөв талын ташаа дээрээ "" үсгэн хайчилбар тэмдэгтэй ланз тамгатай 1 тооны гүүг эзэмшигчид нь хэлэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

1 тооны  гүүгээ  алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч ын  “...Манайх 2*******3 оны 12 дугаар сард Завхан аймгийн сумын нутаг "” гэх газарт өвөлжиж байсан. Манай адуу *******, сумын залгаа нутаг "" гэх газарт бэлчээрлэж байсан. 2*******3 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ны үед миний өөрийн эзэмшлийн Хар азаргатай адуун сүргээс "Хүрэн цавьдар" зүсмийн байдсан гүү эхлээд алга болсон. Дараа нь 6,7 хоногийн зайтай тухайн хар азаргатай адуун сүргээс бор хээр зүсмийн гүү алга болсон. Тэгээд би хулгайд алдагдсан адуу малын сураг гаргах гээд хүнээс асуухад ******* сумын харьяат Б.*******, , нарыг цуг "” гэх газарт айлд очоод явж байсан гэж хүн надад хэлсэн. Тухайн үед манай ах нь *******гийн аймгийн хашаанд “Хүрэн цавьдар” гүү уяатай байж байсан. Тухайн гүү ташаа “” үсгэн хяргаадастай чиний тамгатай адуу байсан гэж надад ах хэлж хэлсэн. Би 2******* оны зун тай уулзаад чи миний адууг *******тэй авчихсан байна гэж хэлэхэд ахаа би таны адууг аваагүй ******* таны адууг авчихсан шүү гэж надад хэлж байсан. Би Б.*******тэй утсаар яриад ахынхаа 2 байдсыг чи авчихсан байна гэж хэлэхэд Б.******* нь би цагдаа, шүүх болж яваад ирлээ та юу яриад байна аа гэж хэлэхээр нь чи миний хоёр гүүг авсан байна. харсан байна. Манай ах чиний хашаанд уяатай байсан миний адууг харсан байна гэж хэлэхэд за би таны адууг авчихсан юм аа. Тантай уулзмаар байна гэж хэлж байсан. ...Би хулгайд алдсан гүүгээ бусдад худалдан борлуулах талаар хэлж ярьж байсан байхгүй. ... Миний адууг надаас өөр хүн захиран зарцуулах эрх байхгүй. Миний өөрийн эзэмшлийн адуу байгаа юм. ...2 адууны хохирлоо барагдуулмаар байна. Өөр гомдол санал гээд байх юм алга байна..." гэсэн мэдүүлгээр,  

Гэрч ийн: "...2*******5 оны ******* дугаар сарын 10-ны үед санагдаж байна. Яг сайн мэдэхгүй байна. Б.******* бид хоёр адуунд хамт явсан. ... Б.*******тэй хамт адуунд явж байсан юм. Тухайн үед Б.******* сумын багийн иргэн тай уулзана гээд бид хоёр ын гадаа очиход гэртээ байхгүй байсан. Тухайн үед эхнэр нь байсан. Тэгээд ахыг асуухад гэх айл руу явсан гэж хэлсэн. Тэгээд сумын багийн гэрийн гадаа очоод Б.******* нь тай уулзсан. Тухайн үед би Б.*******гээс чи ямар ажлаар тай уулзаж байгаа юм гэж асуухад би ахтай адууны ажлаар уулзаж байгаа юм гэж надад хэлсэн. Би Б.*******гээс өөр янз бүрийн юм асууж тодруулаагүй.... Эхлээд миний машин дотор уулзсан. Тухайн үед ах та хоёр хаагуур юу хийж явав гэж асуусан. Тухайн үед Б.******* нь Махгал ахаа хоёулаа уулзъя гээд миний машинаас буусан өөр янз бүрийн миний машин дотор яриагүй. ... Тэр талаар надад хэлж яриагүй. Ямар ч байсан миний машинаас буугаад гадаа хоёулаа уулзсан тухайн үед Б.******* болон ах хоорондоо юм ярьсан талаар нь би мэдэхгүй. Мөн адууны мөнгө өгсөн талаар нь би сайн мэдэхгүй байна.... Манай ******* -р багийн иргэн байгаа юм. ******* сумын "", "Улаан толгой" хавиар л байдаг. ... Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр хэсэг адуутай ... Б.******* нь адуугаа тамгаар тамгалдаг. Өмнөх жилээс цагаан үсгэн болгон дарж байгаа. ...дуундаа ямар нэгэн тэмдэг тавьдаггүй. “” үсгэн тамга энэ өвлөөс эхлээд тавьж байгаа... Б.******* нь "" үсгэн хяргаадсан тамга адуундаа огт тавьдаггүй. Би адуу малд байнга явдаг Б.*******гийн адуу малтай байнга л таарч байдаг "" үсгэн хяргаадсан тамга, тэмдэг тавьдаггүй. ...Б.******* нь адуундаа "" үсгэн хяргаадас тэмдэг огт хийдэггүй. Би гэх мэдүүлэг, Б.*******гийн адууг сайн мэднэ. ... Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. гэрч аас (2*******5.03.30-ны өдөр дахин авсан): ". .2*******3 оны 12 дугаар сарын 10-дын үед байх манайд гэрт Б.*******, Д., Ю. нар манайд ******* цагийн үед орж ирж байсан. Тухайн Д. нэлээд согтуу байсан манай гэрийн орон дээр унтаад байсан. Би Б.*******гээс энэ яачихсан юм гэж асуухад Д. ажиллаж байгаа нойр муутай байгаа гэж хэлж байсан. Тэгээд манайд ганц, хоёр цаг юм ярьж сууж байгаад гараад явсан. байсан. Би маркийн машин байсныг сайн мэдэхгүй байна. ... Тэр талаар нь би асуугаагүй. Ямар ч байсан тэр гурав хамт явж байсан. ... Онцын юм яриагүй. дуу мал яриад л байсан. Өөр онцын юм яриагүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.: "...2*******5 оны ******* дугаар сард Б.******* нь манай нөхрийг сурч ирсэн. тай хамт ирсэн. Тэгээд манай нөхрийг асуугаад би ынд байгаа гэж хэлсэн. Чамайг машин сураад явсан уулзсан юм уу гэж асуухад *******ы ******* миний хүрэн цавьдар гүүний мөнгө гээд надад 1 сая төгрөг бэлнээр өгч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.ийн: “...******* сумын залуу байгаа юм. Надаас хөх өнгийн маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан юм. Тэгээд би таньдаг. Садан төрлийн холбоо болон өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. ...2*******3 оны 12 дугаар сарын үед над руу Б.******* нь утсаар яриад ахаа би нэг адуу аваад ******* аваагүй гэж хэлсэн. Энэ нь ч үнэн болох нь батлагдаж миний ланз тамгатай бор хээр гүү нь гэх хүний эзэмшлийн хүний адуун сүрэгт нийлсэн байсан нь тогтоогдож би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ энэ талаар тусгуулсан юм аа.... Би ******* гэх хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул хэргийг хурдан шуурхай *******д ашигтай байдлаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэсэн дүгнэлтээр  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч д 900,00 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “шид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн  2*******5 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн THY-925-911758 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар д заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй тул  хууль ёсны  үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар д заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр ийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн  Монгол Улсын ндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан  мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч ын эзэмшлийн "" зүсмийн хязаалан насны зөв талын ташаа дээрээ "" үсгэн хайчилбар тэмдэгтэй ланз тамгатай 1 тооны гүүг хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  ийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч ын “...Би ******* гэх хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17. дүгээр ийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

 Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан буюу “мал хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. дүгээр ийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.*******д прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр ийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр ийн 1 дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн  шүүгдэгч Б.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр ийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар ийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар ийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар ийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн  дээрх хугацаанд  түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр  ийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар ийн  , 5 дахь хэсэг, 36.10 дугаар ийн 3, дэх хэсэг, 36.13 дугаар ийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан  буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар ийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******г тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар ийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.******* дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар ийн 1 дэх хэсэг, 189 дүгээр ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Б.*******д 2*******5 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7.Шүүгдэгч Б.*******д   нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр ийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

                       ДРГЛГЧ, ШГЧ                                 Ш.ОДОНЗУЛ