Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/00448

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогт, Т.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт, Н.Б-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.ц нар оролцов.

 

Хариуцагч Н.Б-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч Т.Э нь Н.Б од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Т.Э, Н.Б  нар 2020 оны 5 дугаар сард танилцаж, мөн оны 10 дугаар сард  хамтран амьдарч, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Н төрсөн. Жирэмсэн байх үед ирж очин байсан. Охин маань төрсний дараа ирэхээ больж, одоо сураггүй болсон. Ээж рүү залгахад хүүтэйгээ холбоогүй байгааг гэж хэлдэг байсан. Ингэж явсаар Н.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Герман улс руу явах гэж байгааг мэдсэн. Охин Э.Н д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

            Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Т.Э-ийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс Б овогтой, Э.Н  2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг гэрчилсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр олгосон төрсний гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Энх-Амгалан өлзийт” өрхийн эрүүл мэндийн төвийн “...Э.Н Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийтийн 14-266 тоотод эрүүл бойжиж буй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э гийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Т.Э, Н.Б  нарын дундаас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин Б овогтой, Э  гийн Н  төрсөн болох нь зохигчийн тайлбар, Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа, эх Т.Э  гийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ. 

 

Хариуцагч Н.Б ын “хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Боржигон овогтой, Э  гийн Н г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Б оос тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Боржигон овогтой, Э  гийн Н г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Б оос тэтгэлэг гаргуулсугай.           

 

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 33.170 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД