| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0251/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/225 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг
Шүүгдэгч Ч.Н- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн 1738000690025 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Н-,
Шүүгдэгч Ч.Н- нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн А.М-ын цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н- нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн А.М-ын цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын 29-ний өдөр би орой гэртээ унтах гээд байж байтал миний танил А.М- над руу утсаар яриад Бишрэлтийн ресторанд нь нэг найзтайгаа байна хүрээд ирээч гэхээр нь би очиход А.М- нэг эмэгтэй найзтайгаа сууж байсан. Бид гурав тэнд юм ярьж сууж байгаад Доргио бар орсон. Доргио баранд очоод пиво авч уугаад хэсэг бүжиглэж байтал манай хажуу талын ширээнд сууж байсан хэсэг залуучууд А.М-ыг доромжлоод тэд нартай маргалдсан. Тэгж маргалдаж байснаа А.М- нөгөө найзтайгаа хамт нөгөө маргалдаж байсан залуучуудтайгаа гараад явчихсан. Тэгэхээр нь би намайг хаяад явчихаж байгаа юм уу би харьж амарлаа гээд араас нь утсаар ярьсан чинь эмнэлгийн байрны энд байна хүрээд ир гэхээр нь би араас нь явж очсон. Тэнд очтол А.М- цүнх байхгүй болчихлоо гэчихсэн цүнхээ хайчихсан байж байхаар нь би хамт хайж байтал А.М-ын сууж ирсэн залуугийн машин дотор цүнх нь уначихсан сандал доогуур нь байхаар нь би цүнхийг нь аваад А.М-ыг харьж амаръя гээд дагуулаад өөр таксинд суугаад А.М-ыг гэрт нь буулгаж өгчихөөд би гэртээ хариад таксины жолоочид мөнгөө өгөөд буух гэсэн чинь жолооч цүнхээ аваарай гэхээр нь хартал А.М-ын цүнх машин дотор байхаар нь аваад гэртээ буусан. Тэгээд гэртээ орж амарчхаад өглөө байж байтал А.М- над руу утсаар яриад цүнх байхгүй болчихсон байна, нөгөө залуучуудыг олж уулзмаар байна тэд нар авчих шиг боллоо гэхээр нь надад байгаа гэдгийг нь хэлээгүй тэр чигтээ нуучихъя гэж бодоод цүнхийг нь өгөөгүй юм. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 03 сарын 29-ний өдөр би найз А- болон Ч.Н-ын хамт Доргио нэртэй баранд сууж Сэнгүр нэртэй 2 ширхэг 0.5 лаазтай пиво ууцгаагаад тарах дөхсөн. Тэгтэл найз Ч.Н- нь хойно сууж байсан залууг очиж алгадаад хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед А- бид 2 барнаас гараад 60-11 ХӨВ улсын дугаартай жижиг машинд суугаад эмнэлгийн хажуу талын шинэ байранд очоод бүгдээрээ буугаад байж байхад Ч.Н- араас хүрээд ирсэн. Би тэр үед машинд цүнхээ үлдээсэн байсан, миний цүнх байхгүй болсон. Тэгээд би А-ыг гэртээ аваад орсон байна гэж ойлгоод гэртээ харьсан. Өглөө босоод А-ын гэрт нь очсон чинь цүнхний талаар мэдэхгүй байна гэхээр нь Ч.Н-ын гэрт очсон чинь нөхөр нь Ч.Н- бид 2 салж байгаа би мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Утсаар нь зөндөө залгаж байж уулзсан чинь хамт явсан залуучууд авсан байх гэж хэлээд байсан. Дараа нь Ч.Н-ын ээж нь багш миний нот 1 нэртэй утсыг бариад хичээл дээрээ 300.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Миний цүнх шаргал өнгийн арьсан цүнх байсан юм, өвөл 2 сард 70.000 төгрөгөөр авсан. Дотор нь нот 1 гар утас 320.000 төгрөг, Самсунг S4 утас 380.000 төгрөг, 1 улаан өнгийн түрийвч 60.000 төгрөг, хуурай пүдэр 35.000 төгрөг, шингэн пүдэр 18.000 төгрөг, нүүрний тос өдөр, шөнө 2 ширхэг 26.000 төгрөг, улаан өнгийн уруулын будаг 30.000 төгрөг, харааны шил 35.000 төгрөг, би шилийг нь 12.000 төгрөгөөр тааруулж авсан. Цагаан цэнэглэгч /утасны/ 10.000 төгрөг, шаргал өнгийн цаг 55.000 төгрөг, нийт надад 1.040.000 төгрөгийн хохирол учирсан байсан...миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын эхээр би ангидаа байж байхад ангийн багш Н.М.Ц- нь 2 хоногийн амралтаар Мөрөнгөөс ирэхдээ НОТ 1, Самсунг S4 маркийн утастай ирсэн. Маргааш нь багш Н.М.Ц- нь гэртээ утсаа мартсан байна, чи манай гэрт очоод утас аваад ир гээд намайг гэрлүүгээ явуулсан. Утсыг нь аваад ангидаа зураг авсан чинь манай эгч А.М-ын авахуулсан зураг нь утсанд нь байхаар нь би яагаад эгчийн зураг утсанд нь байдаг юм бол гэж бодоод НОТ 1 утасны арын тагийг авч үзэхэд ягаан гэртээ утас байсан. Багш М.Ц- нь ангийн хэсэг охидын дунд энэ гар утсыг зарга 200.000 төгрөг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ч.Н- нь миний төрсөн охин юм. 2017 оны 05 сарын 12-ны өдөр охин Ч.Н- Түнэл суманд ирсэн. Тэр үед ягаан өнгийн том утас барьж очсон юм. Надад тэр үед хэлэхдээ манай найзын утас юм. Авах хүн байвал зарна гэж байсан. Тэр утсаар нь Түнэл сумын ЕБС-ын хонхны байрын зураг авч байсан. ...Манай охин Нямжарал нь шаргал өнгийн бугуйн цаг гартаа зүүсэн харагдаж байсан. Түүнээс өөр ямар нэгэн эд зүйл авч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч М.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын сүүлээр байсан байх би өөрийн найзууд болох Энхтөр, Мөнгөн-Ундраа нартай Доргио бар орсон. Тэгээд тэнд хэсэг байж байгаад гарч явахдаа А.М- болон түүний нэг найзтай нь хамт хүргэж өгөхөөр болоод эмнэлгийн цагаан байрны тэнд очиж зогсоод А.М- нөгөө найзыгаа байрных нь үүдэнд хүргэж өгчхөөд манай найз Энхтөртэй байрны үүдэнд юм яриад яваад байсан, энэ үед би машиныхаа гадаа зогсож байсан. Энэ үед А.М-ын найз Ч.Н- гэдэг эмэгтэй манай найз Мөнх-Ундраатай хамт араас ирсэн. Тэр хоёр ирээд бид гурав юм яриад зогсож байсан чинь Ч.Н- гэдэг эмэгтэй намайг машиныхаа түлхүүрийг өгөөч гэхээр нь би түлхүүрээ өгсөн, тэгсэн удалгүй миний машины түлхүүрийг буцаагаад өгсөн. Тэгээд тэндээс Ч.Н-, А.М- хоёр таксинд сууж яваад би хоёр найзтайгаа тэндээс хөдлөөд гэртээ харьж амарцгаасан. Тэгтэл маргааш өглөө нь байж байтал А.М- надруу залгаад би чиний машинд цүнхээ орхичихсон байна цүнхээ авъя гэхээр нь машин дотор цүнх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ч.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Ч.Н-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Н-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч А.М- нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ч.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738000690025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ