| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03811/И |
| Дугаар | 183/ШШ2022/00420 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2022/00420
| 2022 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2022/00420 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: З овогтой, Д.И гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогтой, Б.З т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэдтэй уулзуулж байхыг даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.
Хариуцагч Б.З .
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.С.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.И нь Б.З т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.И миний бие нь Б.З тай 2017 онд танилцаж, үерхэж байгаад бидний дундаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Хадчин овогтой, З ын Э төрсөн. Б.З бид хоёр хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2021 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч байна. Охин З.Э нь надтай хамт амьдар байгаа. Б.З нь эцэг хүнийхээ үүргээ биелүүлэхгүй, охиндоо тусалж, дэмжлэг үзүүлэхгүй байх тул охин З.Э г миний асрамжид үлдээж, эцэг Б.З аас нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Д.И бид хоёрын дундаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Х овогтой, З ын Э төрсөн. Д.И бид хоёр таарч тохироогүйн улмаас тусдаа амьдарч байна. Охин З.Э г эх Д.И гийн асрамжид үлдээж, хуульд хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “хүүхэдтэй уулзуулж байхыг даалгах тухай” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний хувьд охиноо Д.И гийн асрамжид өгөхийг зөвшөөрч байгаа хэдий ч долоо хоног бүрийн бямба, ням гарагт охин З.Э тэй уулзуулж байхыг Д.И д даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...гарагт охин З.Э г эцэг Б.З тай уулзуулж байхад надад татгалзах зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тодорхойлолт, “Амгалан-Өрх” эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний бүртгэлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрчилгээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн “...хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хангах нь, мөн хариуцагчийн “...хүүхэдтэй уулзуулж байхыг даалгах” тухай сөрөг нэхэмжлэлийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Д.И , Б.З нарын дундаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Хадчин овогтой, З ын Э г Д.И гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.З аас гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Хадчин овогтой, З ын Э г Д.И гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хүүхдийг долоо хоног бүрийн бямба, ням гарагт уулзуулж байхыг Д.И д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, охин З.Э г эцэг Б.З тай нь уулзуулж байхад татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тодорхойлолт, “Амгалан-Өрх” эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний бүртгэлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрчилгээ гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.И , Б.З нарын дундаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Х овогтой, З ын Э төрсөн, эрүүл бойжиж байгаа ба эх Д.И гийн хамт амьдарч байгаа. Д.И , Б.З нар гэрлэлтээ батлуулаагүй, 2021 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Хадчин овогтой, З ын Э г эх Д.И гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин З.Э г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.З аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, Б.З ыг охин З.Э тэй долоо хоног бүрийн бямба, ням гарагт уулзуулж байхыг нэхэмжлэгч Д.И д даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Хадчин овогтой, З ын Э г эх Д.И гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин З.Э г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.З аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нь хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, Б.З ыг охин З.Э тэй долоо хоног бүрийн бямба, ням гарагт уулзуулж байхыг нэхэмжлэгч Д.И д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД