| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/328 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0109/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч П.Батжаргал, Д.Золзаяа,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2518000000023 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2001 оны 02 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
2. Монгол Улсын иргэн,******* /РД: /, 2001 оны 05 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2024 оны 11 сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Батлионы эцэс гэх газраас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 02 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж 2024 оны 11 сарын 25-ны өдрийн хүртэл дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал түүсэн газрынхаа орчимд гялгар уутанд хийж нууж үлдээсэн буюу хууль бусаар хадгалсан, 2024 оны 11 сарын 25-нд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг шүүгдэгч*******д худалдан борлуулах зорилгоор ахуйн газ ашиглан шинж байдлыг нь хувирган өөрчилж шавар хэлбэрт оруулж бэлтгэж, 2024 оны 11 сарын 26-ны өдрийг хүртэл биедээ хадгалан тухайн өдрийн 20:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “ ” ХХК-ийн урд байрлах автомашины зогсоол дээрээс хот хоорондын таксигаар******* лүү илгээхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч*******ийг 2024 оны 11 сарын 23-ны өдөр фэйсбүүк чатаар шүүгдэгч *******тэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 02 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хариу төлбөрт нь шүүгдэгч *******ий 2024 оны 11 сарын 30-ны өдрийн аппликейшний зээлийн төлөхөөр харилцан тохиролцож тухайн сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг тээврийн хэрэгслээр буюу такси үйлчилгээгээр тээвэрлүүлэн олж авахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ий: Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс хамгийн анх 2018 онд хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэж байгаагүй, хааяа л хэрэглэж байсан. Өмнө нь Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан.*******тэй зээл төлөх талаар тохиролцсон асуудал байхгүй, чат бичиж байхдаа зээлтэй гэхэд төлье гэж хэлсэн. Мөн чат бичээд*******д өвс явуулахаар болсон. Тухайн өвсийг хоёр дахь удаагаа ингэж боловсруулсан. Гэм буруугаар хүлээн зөвшөөрч, харамсаж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******ийн: *******д мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс байгаа талаар тухайн үед түүнээс асуугаад л мэдээд таксигаар авахаар тохиролцсон. Тэгээд цалин буухаар боломж байвал зээлийг нь дарж өгье гэж *******д хэлсэн. Заавал төлөхөөр тохиролцоогүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,
“Хэрэг учрал болсон гэх газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” ХХК гэх хаягтай 1 давхар байрны төмөр сараалжин хашаа руу ******* гэгчийн шидсэн эд зүйлийг өөрөөр нь заалгуулан шалгахад Caster4 гэх бичиглэлтэй тамхины хайрцаг дотор 4.6х0.4 сантиметр хэмжээтэй нарийн босоо бор өнгийн шавар баримал мэт зүйл байсныг хураан авав. Мөн *******ий сууж явсан ДАА улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд урд салхины шилний булан хэсгээс 7х4 сантиметр хэмжээтэй цаасан дээр 6 ширхэг дугуй хэлбэртэй бор өнгийн шавар баримал мэт зүйл наалдуулсан байсныг хураан авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-19/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч *******ий шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 21-22/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх сэжигтэнын шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 24-25/,
“...Үзлэгийг *******ий баруун гарын нугалаа хэсэг, баруун зүүн гарын бугуй, баруун хөлийн шагай хэсэгт олон тооны зүү, тариурын мэт шарх, сорвитой байв...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-29/,
“...Үзлэгийгын гарын шуу, сарвуу, хөлийн үе хэсэгт хийхэд баруун зүүн гарын нугалаа, зүүн гарын бугуй хэсэгт тариурын мэт сорвитой байв...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-32/,
“... ******* нь . гэх хаягтай мессенжер хэрэглэгчид Улаанбаатар хот руу дайварт цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй зүйл хүргүүлэх гэж байсан нөхцөл байдал тогтоогдов...” гэх шүүгдэгч *******ий эзэмшлийн Iphone XS загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-36/,
“...MBM зочид буудлын гадна талын хяналтын камер нь зүүн урд зүгт тусгалтай хяналтын камерын бичлэгт MBM зочид буудлын арын жалга руу явах боломжтой улаанаар дугуйлсан шат болон урд талын явган хүний зам дээр *******тэй гадна талаасаа ижил төсөөтэй хүн яваагүй болох нь тогтоогдож байна....” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг MBM зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-40/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан Caster гэх бичиглэлтэй тунгалаг наалтаар ороосон тамхины хайрцаг 1 ширхэг, улаан өнгийн асаагуур, хажуу хэсэгтээ 4.6 сантиметр урт, 0.4 сантиметр өргөнтэй бор өнгийн шавар баримал мэт зүйл, 6 ширхэг бор өнгийн шавар, баримал мэт зүйл наалдсан 7х4 сантиметр хэмжээтэй нимгэн тугалган цаас 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48/,
Гэрчын: ...миний тоот данс руу 2024 оны 11 сарын 25-нд тоот данснаас 20,000 төгрөгийн орлогын гүйлгээ ороод тоот данс руу sex22 гэх утгаар зарлагын гүйлгээ гарсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед ******* надаас гуйгаад энэ гүйлгээг хийлгэсэн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,
“... ******* нь VIII БАГ №74 гэсэн бичиглэлтэй гэрлийн шонгоос ертөнцийн зүгээр баруун зүгт байх модон хашааны булан хэсгийг заах ба миний түүсэн марихуан өвс энд ургаж байсан гэв...” гэх шүүгдэгч *******ий 2024 оны 11 сарын 27-нд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 67-70/,
“...Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт өвс түүсэн газраа заав...” гэх шүүгдэгч *******ий 2024 оны 12 сарын 15-нд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 73-78/,
Сэжигтэнын: ... ******* “дайвар өгөөдөхье” гээд бид хоёр Комфорт зочид буудлын замын эсрэг талд байдаг тээшний газар луу явсан. *******ий дайварт өгөх гэж байсан зүйл нь хатуу хэлбэрт оруулсан мансууруулах өвс байсан. Бид хоёр тэр өвснөөс нь жижиг хэмжээгээр тастаж аваад мөнгөлөг цаасан дээр тавьж доороос нь шатааж утааг нь сорсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн дугаартай: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ДУА ******* 1” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн улаан өнгийн асаагуурт наалдсан хар хүрэн өнгийн зүйл, “ДУА ******* 2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. “ДУА ******* 1” гэсэн хаягтай цаасан хайрцагтай зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин 159.0 грамм, улаан өнгийн асаагуур дээр наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн асаагууртай үеийн жин 75.5 грамм, цэвэр жин 1.5 грамм байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-91/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 167 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “ ************** 2024.11.26” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-98/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “ 2024.11.27” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 103-105/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна гэв.
Өмгөөлөгч Д.Золзаяа дүгнэлтдээ: Улсын яллагч миний үйлчлүүлэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.
Өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.
Өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр*******ийн үйлдлийг 2024 оны 11 сарын 23-ны өдөр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал буюу Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 02 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвсийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүсэн.
2024 оны 11 сарын 23-нд******* нь *******тэй фэйсбүүк чатаар холбогдож сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс олж Улаанбаатар хот руу илгээж өгөхийг хүссэн.
2024 оны 11 сарын 25-нд ******* нь 2 ширхэг газны мөнгө өгөөч гэхэд******* 20,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар 11 сарын 30-нд *******д мөнгө шилжүүлэх талаар харилцсан. ******* нь өөрийн түүсэн байсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвсийг ахуйн газтай хольж шавар мэт бүтэцтэй болгосон.
2024 оны 11 дүгээр сарын 26-нд ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай шавар мэт зүйлээ асаагуурт наан, тамхины хайрцагт хийж, наалддаг туузаар битүүмжилж Улаанбаатар хот руу явах машинд өгөх гэж байгаад цагдаагийн албан хаагчдад баригдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь анх өөрөө хэрэглэх зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүсэн боловч*******д худалдах зорилгоор уг ургамлыг ахуйн газтай хольж боловсруулан шавар мэт бүтэцтэй болгож Улаанбаатар хот руу явах машинд өгөх гэж байсан, шүүгдэгч******* нь *******тэй холбогдож түүнээс сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвсийг худалдаж авахаар буюу төлбөрт нь *******ий нэр дээрх зээлийг төлөх, хугацааг нь сунгах зэргээр харилцан тохиролцсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ий үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгоор ахуйн газтай хольж гаргаж авсан шавар мэт бүтэцтэй болгон боловсруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг,*******ийн үйлдэл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг өөрөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авахыг завдсанаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* нь ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,******* нь ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 116 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай гэв.
Өмгөөлөгч Д.Золзаяа: Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага наснаасаа өвөөтэйгөө өссөн. Дөрвөн дүүтэй. Энэ байдлаас шалтгаалан шүүгдэгчийн хүмүүжил нь доголдсон гэж үзэж байна. *******ий хувьд хэдийгээр 2 удаа ял шийтгэл хүлээж байсан боловч энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагыг хүнддэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү гэв.
Өмгөөлөгч П.Батжаргал: Шүүгдэгч *******ий хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлын хувьд миний үйлчлүүлэгч нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрдэг. Нийгэмд учруулсан хор уршгийн хувьд өөрөө өөртөө л хор хохирол учруулсан. Улсын яллагчийн зүгээс 06 жил хорих ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь хүнддэж байна. Өмгөөлөгч Д.Золзаяагаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх саналыг дэмжиж байна. Иймд миний үйлчлүүлэгчид хамгийн бага хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн 1 жил хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Миний үйлчлүүлэгч******* нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн төгсөөгүй гэмт хэрэг болон төгссөн гэмт хэрэгт ялгамжтай хандах хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 06 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 116 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 116 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Caster гэх бичиглэлтэй тунгалаг наалтаар ороосон тамхины хайрцаг 1 ширхэг, улаан өнгийн асаагуур, асаагуурын хажуу хэсэгт наасан 4.6 сантиметр урт, 0.4 сантиметр өргөнтэй бор өнгийн шавар баримал мэт зүйл, 6 ширхэг бор өнгийн шавар, баримал мэт зүйл наалдсан 7х4 сантиметр хэмжээтэй нимгэн тугалган цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийг хорих ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 116 /нэг зуун арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 02 /хоёр/ жил 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Caster гэх бичиглэлтэй тунгалаг наалтаар ороосон тамхины хайрцаг 1 ширхэг, улаан өнгийн асаагуур, асаагуурын хажуу хэсэгт наасан 4.6 сантиметр урт, 0.4 сантиметр өргөнтэй бор өнгийн шавар баримал мэт зүйл, 6 ширхэг бор өнгийн шавар, баримал мэт зүйл наалдсан 7х4 сантиметр хэмжээтэй нимгэн тугалган цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР