Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/03253

 

 

 

 

 

 

 

       2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/03253

                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо, бэлхийн  гудамж,  тоотод бүртгэлтэй,  аймаг, сум  баг, эрдэм 0-000 тоотод оршин суух, А овогт Р-ийн Б- /РД:ИЗ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б  дүүрэг, 00 дүгээр хороо, , өөрийн байранд байрлах М НҮТББ /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 0 ширхэг бакалаврын диплом, 00,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р. Б миний бие нь 2006 онд БТДС-ыг багш-дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөг дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй. 2013 оноос АЗЗА ТӨХК-д одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос ......- ийн авто замын барилгын инженерийн түргэвчилсэн ангид бүртгүүлж орсон боловч хичээл сургууль үр дүн муутай байсан тогтмол хичээл ороогүй хэдий ч тухайн сургуулийн салбар сургуулийн захирлаас дипломын хуулбар нотариатаар баталгаажуулж авсан нь 2018 онд АТГ, цагдаа, прокурор, шүүхээр шалгагдаж хуурамч диплом болох нь тогтоогдсон тул гэм бурууг  би өөрөө дангаараа хариуцсан. Р. Б миний бие 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр шүүхээр эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх торгох ялаар шийтгүүлсэн.  Р. Б миний бие тухайн сургуулийн авто замын барилгын инженерийн дипломыг авахын тулд өмнөх хуурамч дипломын дүн асуудлыг өөр дээрээ хүлээж тухайн сургуульд ямар ч хамааралгүй мэтээр асуудлыг шийдвэрлүүлсэн. Шүүхээр шийтгүүлсний дараа .....-д дахин суралцах хүсэлтээ өгч, кредитийн тооцоо төлбөрийг барагдуулж тухайн үеийн сургалт хариуцсан захирал Шийравын шийдвэрээр А35И-ийн 3 дугаар курсээс суралцаж 2020 оны 6 дугаар сард төгссөн боловч миний (D202000000000) дугаартай дипломыг өнөөдрийг хүртэл тодорхой бус шалтгааныг тавьж өгөхгүй байхын зэрэгцээ өмнөх сургуулийн бакалаврын дипломыг мөн барьцаалсан нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг миний хувьд нэн хохиролтой зардал чирэгдэл ихэд учруулж байна. Хэд хэдэн удаа сургууль дээр очиж сурсан боловч цаг аваагүй гэх шалтгаанаар захирлууд нь уулзахгүй би мэдэхгүй чиний диплом тэр захиралд байгаа гэх шалтгаанаар бие бие рүүгээ худлаа хэлж явуулан, хууль бус шаардлага сургуулийнхаа дотоод асуудалд суралцагч намайг хамруулах хутгах тулган шаардах, бусдыг гүтгүүлэх зорилгоор миний 2 ширхэг дипломыг барьцаалж байгаад  гомдолтой байна. Миний бие автозамын салбарт тасралтгүй ажиллаж байгаа хэдий ч тус сургуулийн захирлуудын хууль бус шийдвэрээс болж ажил албан тушаалд сөргөөр нөлөөлж, хамт олон ажилчдын таагүй харьцаа, гэр бүлийн уур амьсгал, сэтгэл санааны болон эдийн засгийн үлэмж их хохирол учруулж байна.

Иймд миний сэтгэл санааны болон сүүлийн жилүүдийн эдийн засгийн хохирол болох 10,000,000 төгрөг, 2 ширхэг дипломыг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч М-с нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. НОтлох баримт гаргуулах доорх хүсэлтүүдээс татгалзаж хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна. Үүнд:

2020 онд М-с 2020 онд Боловсролын яам руу явуулсан оюутнуудын нэрс,

2020 онд М-г автозамын инженерийн мэргэжлээр төгссөн оюутнуудын нэрсийн жагсаалт,

2020 онд М-ийн захирлын төгсөгч нараас шалгалт авах тушаал, комисс батлах тухай шийдвэрийг тус тус гаргуулахаас татгалзаж байна.

Учир нь дээрх баримтуудыг тус сургуулиас гаргаж өгөхгүй удааширч байгаа тул нотлох баримт гаргуулахаас татгалзаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Мөн хариуцагч М-д холбогдуулан гаргасан 2 ширхэг бакалаврын диплом, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх шаардлагаас 10,000,000 төгрөг гаргуулах болон - биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын диплом гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд М-д холбогдуулан гаргасан Р.Б-ийн нэхэмжлэл гардан аваад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 02006611849, 0202013918 дугаартай 2 ширхэг диплом гаргуулах болон 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага тус бүрээр дараах тайлбарыг гаргаж байна.

  Р.Б-нь 020061------ бакалаврын дипломыг манай сургуульд эх хувиар өгөөгүй нотариатаар батлуулсан хуулбар өгсөн байна. Мөн тус дипломыг эх хувиар нь М-ийн бүртгэл мэдээллийн албанд өгсөн гэх бичгээр хүлээлцэн үйлдсэн акт огт байхгүй байна. Иймд дээрх дугаартай бакалаврын диплом манай сургуульд байхгүй тул олгох боломжгүй юм. М-ийн “Оюутан элсүүлэх журам”-аар элсэгчээс “бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг нотлох диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний хуулбарыг холбогдох бичиг баримтын хамтаар бүрдүүлэн авдаг. Иймээс “02006-------- бакалаврын дипломыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ “2014 онд М--д авто зам барилгын инженерийн түргэвчилсэн ангид бүртгүүлж орсон боловч хичээл сургууль үр дүн муутай байсан, тогтмол хичээл ороогүй хэдий ч тухайн сургуулийн салбар сургуулийн захирлаас авсан дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ авсан нь 2018 онд АТГ, цагдаа, прокурор шүүхээр шалгагдаж хуурамч диплом болох нь тогтоогдсон тул гэм бурууг би өөрөө дангаараа хариуцсан гэх тайлбар нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй манай байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “салбар сургуулийн захирлаас нотариатаар баталгаажуулсан диплом” авсан гэдэг боловч салбар сургуулийн захирал тухайн асуудлыг хариуцдаггүй харин сургалтын менежер. бүртгэл мэдээллийн алба, чанарын алба нь төгсөгчдийн диплом олгох асуудлыг хариуцан ажилладаг. Мөн дипломыг төгсөгчдөд хүлээлгэн өгөхөөс өмнө диплом дээр тавигдах дүнгийн хуудсыг танилцуулж гарын үсэг зуруулсны дараагаар үнэт цаасан дээр хэвлүүлэн бакалаврын дипломыг гардуулан өгдөг. М- нь боловсролын салбарт 24 жил үйл ажиллагаа явуулахдаа 15,000 оюутан төгсгөсөн баялаг түүхтэй сургууль билээ. Манай байгууллага хуурамч диплом суралцсан оюутнууддаа олгосон удаа огт байхгүй болно. Байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулах болно.   Хэрэв энэхүү байгууллагын нэр хүндэд халдсан үйлдлээ таслан зогсоож, хэнээс хэзээ хуурамч дипломыг гарган өгөх боломжтой бөгөөд ------------ дугаартай дипломыг бүртгэл мэдээллийн алба, чанарын алба тухайн үеийн суралцсан хугацаа, нөхөн судалсан хичээл, сургалтын төлбөр төлсөн байдал зэргийг нэг бүрчлэн шалгаж байна.

Нэхэмжлэгч нь 00,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан үндэслэлгүй бөгөөд хариуцагч М нь түүнд гэм хор буюу хохирол учруулсан гэх нотлох баримтыг гарган өгөөгүй байна. Хариуцагчийн зүгээс түүнд, ялангуяа түүний сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурамч дипломын асуудал шүүхээр Р.Б-ийг гэм буруутай болохыг тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.Үүнд манай сургууль буруугүй, хуурамч диплом олгоогүй гэдэг нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, төлбөрийн баримт /хх-7-9/, авлага өглөгийн тооцоо /хх-10/, шилжин ирж суралцах оюутны хичээл дүйцүүлэх маягт /хх-11/, Монголын үндэсний их сургуулийн дүнгийн тодорхойлолт /хх-12-13/, Шонхор биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-4-16/, З аймгийн Т сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /хх-17-19/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

4.Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-42/,  биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-163-166/, шилжин ирж суралцах оюутны хичээл дүйцүүлэх маягт /хх-167/, Монголын үндэсний их сургуулийн дахин судалсан хичээлийн шалгалтын хуудас /хх-168/, М-ийн захирлын тушаал /хх-169-170/, М-ийн оюутны шилжилт хөдөлгөөний журам /хх-171/, М-ийн оюутны шилжилт хөдөлгөөний болон оюутныг сургуулиас чөлөөлөх, хасах журам /хх-172-175/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгосон тухай нэгдсэн бүртгэл /хх-79/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч М НҮТББ-д холбогдуулан 2 ширхэг бакалаврын диплом, 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь 00,000,000 төгрөг гаргуулах болон Ш биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын диплом гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.

 

Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 00,000,000 төгрөг гаргуулах болон Ш биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын диплом гаргуулах тухай нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                   

ТОГТООХ нь:

 

1.

 

2.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА