Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/03193

 

 

 

 

       2022 оны 09 сарын 23 өдөр

              Дугаар 102/ШШ2022/03193

         Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, Бага тойруу-49, М /РД:0000000/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо, хотхон, а байр, 00 тоотод оршин суух, Д-ын Б /РД:00000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 0,000,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

хариуцагч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                   

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д-ын Бнь М-д ажиллах байх хугацаандаа 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,895,020 төгрөгийн цалингийн зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 308,852.6 төгрөгийг эргүүлэн төлж 2,586,167 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Д.Б нь уг цалингийн зээлийн үлдэгдлээ төлж дуусгаагүй ажлаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна.

Иймд иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Б-ээс цалингийн зээлээр олгосон 2,586,167 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2012 онд М-т ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн цалингийн зээл авснаа санахгүй байна. Би ээжийнхээ тэтгэврийн зээлийн батлан даагчаар орж байснаа санаж байна. Байгууллагаас цалингийн тодорхойлолт гаргаж өгч байсан. Түүнээс биш байгууллагаас цалингийн зээл авч байгаагүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хэрэгт улсын бүртгэлийн лавлагаа /хх-3/, итгэмжлэл /хх-4/, дансны хуулга /хх-5/, нэхэмжлэх /хх-6/, харилцагчийн тооцооны жагсаалт /хх-7/, ажилд түр томилох тухай тушаал /хх-22/ зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 2,586,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.         

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч М-д ажиллах байх хугацаандаа 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,895,020 төгрөгийн цалингийн зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 308,852.6 төгрөгийг эргүүлэн төлж 2,586,167 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Д.Б- нь уг цалингийн зээлийн үлдэгдлээ төлж дуусгаагүй ажлаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна.

Иймд иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Б-с цалингийн зээлээр олгосон 2,586,167 төгрөг гаргуулж өгнө үү... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ... Би 2012 онд М-т ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн цалингийн зээл авснаа санахгүй байна. Би ээжийнхээ тэтгэврийн зээлийн батлан даагчаар орж байснаа санаж байна. Байгууллагаас цалингийн тодорхойлолт гаргаж өгч байсан. Түүнээс биш байгууллагаас цалингийн зээл авч байгаагүй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            3. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Б- 2012 онд Мэ-т ажиллаж байсан

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-д цалингийн зээлд 2,586,167 төгрөг 40 мөнгө зээлж, хариуцагч 308,852 төгрөг 6 мөнгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй. 

 

Харин хариуцагч нь

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид 2,586,167 төгрөг 40 мөнгийг шилжүүлсэн баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэжээ.

 

 

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэдээлэл, технологийн үндэсний паркаас хариуцагч Д.Б рүү  2,586,167 төгрөг 40 мөнгийг шилжүүлснээр хариуцагч Д.Б-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хариуцагч Д.Батцэнгэлд холбогдуулан гаргасан 2,586,167 төгрөг 40 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Б-с 2,586,167 төгрөг 40 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Мэ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,328 төгрөг 67 мөнгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА