| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0251/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/226 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Т.Г-, Б.Ц-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-, Б.Ц-д холбогдох эрүүгийн 1738005500008 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.Г-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Ц-,
Шүүгдэгч Т.Г-, Б.Ц-э нар нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд байдаг Улсын тусгай хамгаалалттай газар болох Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Шишгэд голоос ховор амьтны жагсаалтанд байдаг тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г-, Б.Ц-э нар нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд байдаг Улсын тусгай хамгаалалттай газар болох Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Шишгэд голоос ховор амьтны жагсаалтанд байдаг тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Т.Г-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 05 сарын 29-ний өдөр би гэртээ байж байгаад өөрийн танил -н хамт загасанд явъя, дэгээ шидэж үзье гээд Усарын ам гэдэг газар руу явган явсан. Бид хоёр алхсаар яваад 19 цагийн үед Усарын аманд очоод Шишгэдийн голд дэгээгээ шидэж загас барьсан. Дэгээ шидээд зогсож байтал дэгээнд загас орохоор нь татаад гаргаад ирсэн чинь тул загас орсон байсан. Тэгэхээр нь голын эрэг дээр гаргаад ирсэн чинь дэгээ маань загасны гэдсээр нь сүлбэсэн байхаар нь гэдсийг нь гаргаж дэгээгээ салгаж авсан. Тэгээд дахиад гол руу дэгээгээ шидэж байтал дэгээ маань чулуунд ороолдоод тасарчхаар нь буцъя гээд алсан нэг загасаа авч очсон байсан шуудайдаа хийгээд сумын төв рүү алхаад явсан. Бид хоёр машин замаар алхаж явтал тусгай хамгаалалттай газрын байцаагч ирээд бид хоёрыг шалгаад бичиж авсан. Тэр байцаагч бид хоёрын авч явсан загасыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б.Ц-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 05 сарын 29-ний өдөр би хуурай ах болох Т.Г-ын хамт Усарын ам гэдэг газарт байдаг Шишгэдийн гол руу загас барихаар явсан. Бид хоёр сумын төвөөс 19 цагийн үед явган яваад барагцаагаар 10 гаруй км газар явж Шишгэдийн голд очсон. Бид хоёр очоод авч очсон дэгээгээ шидэж байтал дэгээнд нэг загас орохоор нь татаад гаргаад ирсэн чинь тул загас гэдсээрээ сүлбэгдсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр тул загасны гэдсийг нь зүсээд дэгээгээ аваад дахиад гол руу шидэж байтал дэгээ чулуунд тээглээд тасарсан. Бид хоёр дэгээгүй болсон болохоор алсан нэг загасаа шуудайнд хийгээд буцаад сумын төв рүү алхаж явтал тусгай хамгаалалттай газрын нэг байцаагч ирээд бид хоёрыг шалгаад загасыг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохирогч Т.-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 06-р сарын эхний долоо хоногт байх би яг сайн сар өдрийг нь мэдэхгүй байна. Манай сумын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Гинжболд нь Шишгэдийн голд эргүүл шалгалт хийж яваад 1 тооны тул загас зөвшөөрөлгүй агнасан байх хоёр иргэнтэй тааралдаж арга хэмжээ авсан талаар хүнээс сонссон юм. Тэгсэн тэр зөвшөөрөлгүй агнасан хоёр иргэн нь манай Цагааннуур сумын 2-р багийн иргэн Т.Г-, Б.Ц-э нар нь зөвшөөрөлгүй тул загас агнасан байсан. 2017 оны 05-р сарын 29-ний шөнө гэж байсан байх. Тусгай хамгаалалттай газрын хүмүүсийн хэлж байгаагаар 70-77 см урттай гэж хэлж байсан, би өөрөө хараагүй учраас сайн мэдэхгүй байна. Эдийн засгийн үнэлгээ нь 211.000 төгрөг байдаг юм. Харин нөхөн төлбөр нь хоёр дахин нугалж төлдөг юм, нийт 422.000 төгрөг болж байгаа юм.Зөвшөөрөлгүй тул загас агнасан тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, тэр хоёр нөхөн төлбөр хийсэн бол нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч П.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 05-р сарын 28-ны орой 23 цагийн үед байх Цагааннуур сумын төвөөс Тэнгис, Шишгэд голын чиглэлд ажлаар явсан юм. Тэгсэн 2017 оны 05-р сарын 29-ний шөнө 01 цагийн үед Шишгэдийн голын захад миний урдаас нэг гэрэл гарахаар нь яваад очтол Цагааннуур сумын иргэн Т.Г-, Б.Ц-э хоёр цагаан өнгийн шуудайд нэг тул загас агнасан байсан. Тэгэхэд би өөрийгөө танилцуулаад хууль бусаар тул загас агнахгүй байх талаар хэлж тэнд нь би зөрчлийн тэмдэглэл үйлдсэн. Уг хууль бусаар агнасан тул загасыг нь хурааж авах гэхэд Б.Ц-э нь согтуу чи намайг ялд унагаах гэж байна. Чи нэг удаа нуугаад явчих гээд байсан. Тэгэхэд би тийм зүйл байхгүй, хууль дүрмийн дагуу арга хэмжээ авна гэж хэлээд би тэр тул загасыг нь хурааж авсан юм. Тэгээд би 05-р сарын 31-нд Цагааннуур сумын тусгай хамгаалалттай газрын байцаагч Батхүүгээр нөхөн төлбөрийн акт үйлдүүлж гаргуулж авсан юм. Зөрчил гаргасан Т.Г-, Б.Ц-э хоёр 06-р сарын 10-ны үеэр нөхөн төлбөрөө төлсөн гэж байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан юм. Тэр Т.Г-, Б.Ц-э хоёр 77 см урттай тул загас байсан. Уг тул загасны хэвлийг нь зүсээд гэдсийг нь гаргаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 05-р сарын 31-нд манай Цагааннуур сумын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Гинжболд нь 16 цагийн үед байх би сайн цагийг нь сайн мэдэхгүй байна. Над дээр хүрч ирээд 05-р сарын 29-ний өдөр Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр болох Усарын ам гэх газар эргүүл хийж явтал Цагааннуур сумын 2-р багийн иргэн Т.Г-, Б.Ц-э нар нь 70см урттай тул загас агнасан байхад тааралдсан гэж хэлж байсан. Тэр үед Гинжболд өөрөө зөрчлийн тэмдэглэл үйлдсэн гэж хэлж байсан. Харин намайг байцаагчийн акт бичээд нөхөн төлбөр ногдуулаач гэж хэлсэн юм. Тэгэхэд би тэр зөрчлийн тэмдэглэлийг үндэслээд улсын байцаагчийн акт үйлдэж 42.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан юм. Тухайн үедээ би акт дээрээ 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг төлж барагдуулах талаар тусгаж өгөөд 14 хоногийн дотор зөрчил гаргасан Т.Г- нь нөхөн төлбөр төлсөн баримтыг надад авчирж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №2017/01 дугаартай:
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 12 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Т.Г-, Б.Ц-э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирол төлбөрийн талаар шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 422.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Шүүгдэгч Т.Г-, Б.Ц-э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалттай дамартай сатурк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738000550008 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ