2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Х.Анхцэцэг, /ХУД/

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2310015250741 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны 10 дугаар сарын 18-ны өдөр ************* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ************** дүүргийн ********** дугаар хороо ************* дугаар гудамжны *********** тоотод оршин суух хаягтай гэх боловч одоо ********** дүүргийн *********** хороо, ********** дугаар  байрны ********** давхар ******** тоотод оршин сууж байгаа, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар  сарын 23-ны өдрийн 20/336 дугаар тогтоолоор дуусгавар болгосон, *********** овгийн ***********ын *********** /РД: ****************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь танил ***********ын нөхрийг Анагаах ухааны үндэсний их сургуулийн шүдний техникчийн ангид оруулж өгнө гэж хуурч, урьдын  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн *********** хороо *********** хотхоны ***********-р байрны *********** тоотод гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр авч,  нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Би найзыгаа сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан, 1 жил орчмын дараа эргүүлж төлсөн. Найзаасаа авсан мөнгийг хувьдаа ашигласан. Гэм буруугаа ухамсарлаж байгаа.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч *********** “...гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо төлсөн байгаа” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч *********** нь өөрийн танил ***********ыг Анагаах ухааны үндэсний их сургуулийн шүдний техникчийн ангид оруулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худал хэлж итгүүлсний улмаас ***********ын эхнэр *********** нь Хан-Уул дүүргийн *********** хороо *********** хотхоны ***********-р байрны *********** тоотод гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр өгснийг тус тус авч, нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Иргэн ***********аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 30-нд нөхрийн найз болох *********** овогтой ***********д /РД:88101816/ 4.000.000 төгрөг өгсөн. Мөнгө өгсөн шалтгаан нь миний нөхөр болох ***********ыг сургуульд оруулж өгнө гэж худлаа хэлж авсан” гэж, (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

2. Хохирогч ***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны хавьцаа манай нөхөр ***********ын найз гэх *********** нь манай нөхрийг АШУИС-ийн шүдний техникчийн ангид оруулж өгнө гэж хэлээд бид ярилцаж тохиролцоод тус оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг гэртээ буюу Хан-Уул дүүргийн 0*********** хороо *********** хотхоны ***********-р байрны *********** тоотод байхдаа шилжүүлсэн. Тэр мөнгө нь сургуулийн *********** гэж багшийн дүн шүү гэж хэлж Хаан банкны ***********тоот дансыг өгсөн. Тэгээд 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр 32 дугаар тойргийн ангаахын сургууль дээр очиж арван жилийн гэрчилгээгээ өгсөн ба тэр үед *********** гэх хүн гарч ирж авсан гэж хэлсэн. 06 дугаар сарын 15-ны өдөр *********** нь өөрийн эхнэр ***********тай цуг ирээд данс руу шилжүүлчих гэж байгаад болиод “бэлнээр өгчих, би аваачаад өгчихье” гэж хэлээд 2,500,000 төгрөгийг бэлнээр авч явсан. Тэр үеэс хойш асуудалгүй гэж ярьсаар 10 дугаар сар гарсан. Тэр үед *********** сайдын шалгалт явж байна гээд түүнээс хойш худлаа үнэн ярьсаар өдий хүрсэн. Надад нийт 4.000.000 төгрөгийн хохирол учирсан. Манай нөхөр надад хэлэхдээ хар багын найз учраас намайг хэзээ ч хуурахгүй гэж хэлсэн учраас би нөхөртөө итгээд мөнгө шилжүүлсэн. ... *********** нь надад учруулсан 4,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. *********** нь 3.000.000 төгрөгийг дансаар 2 удаагийн гүйлгээгээр, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. *********** нь сүүлийн 2,500 000 төгрөгийг манай гэр буюу Хан-Уул дүүргийн *********** хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхон дээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирээд бэлнээр надаас аваад явсан байдаг” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 130-131 дэх тал),

 

3. Гэрч ***********ын “...анх 2022 оны 05 дугаар сарын сүүлээр манай лагерийн байшинд гэр бүлийн найзуудаараа уулзахад *********** эхнэртэйгээ ирсэн. Тэгээд уулзаж суухдаа би ***********д сургуульд орох гэж байгаа талаараа хэлсэн, тэр үед би элсэлтийн ерөнхий шалгалтаас хоцорчихсон байсан. Тэгээд таньдаг хүн байгаа юу гэж би асуусан. Асуусан шалтгаан нь *********** АШУИС, НАСС дотор цайны газар ажиллуулдаг байсан учраас танилтай байх гэж бодсон. Тэгсэн тэр уулзалтаас хойш 3,4 хоногийн дараа байх, над руу залгаад “одоо 1,500,000 төгрөгийг шилжүүлчих, хэрэгтэй байна яг одоо” гэж хэлээд Соёл- Эрдэнэ гэх хүний Хаан банкны ***********тоот дансыг өгсөн. Тэгэхээр эхнэртэйгээ ярьж байгаад эхнэрийн Голомт банкны ***********тоот данснаас 1,500,000 төгрөгийг Хан-Уул дүүрэг *********** хороо *********** хотхоны *********** байр *********** тоотод байхдаа шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш 7 байна уу 10 хоногийн дараа нийт 5,000,000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгсэн эхнэрийн дансанд байсан нь 2.500.000 төгрөг бөгөөд 2.500.000 төгрөгийг 300,000, 300.000 төгрөг, 1.900.000 төгрөг гэж хуваан бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. Шүүгдэгч ***********ы: “...Би 2022 оны 05 дугаар сард өөрийн багийн найз ***********ын гэрт арван жилийн найзуудаараа нэг удаа уулзсан тэр үед *********** найз нь шүдний техникчээр сурах гэсэн юм, АШУИС-д шалгалтгүй оруулаад өгөх хүн байна уу гэж надаас асуухад нь би сураглаад үзье гэж хэлээд орхисон. Тэгээд 10 гаруй хоногийн дараа Дамбасүрэн гэх Олон улсын байгууллагад эмч хийдэг залуутай холбоо барихад “болно, 4.000.000 төгрөгөөр оруулдаг юм байна, 10 жилийнх нь адистаттай намар хичээл орохоор аваад ирээрэй, би чамайг гуйсан гэж бодоод 2,000,000 төгрөгөөр оруулж өгье, чи 2,000.000 төгрөгийг нь өөрөө хэрэглэхгүй юу” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би намар болчих байх гэж бодоод өөрийн найз ***********тай холбогдоод намар болчихно гэж байна, эхний ээлжид надад 1,500,000 төгрөг 10 жилийн гэрчилгээний хамт өгчих гэж хэлээд ***********аас 1,500,000 төгрөгийг хадам ээж ***********ийн Хаан банкны ***********тоот дансаар 2022 оны 05 дугаар сарын 30-ний өдөр шилжүүлэн авсан. Дансаар авсан мөнгийг би АТМ-ээс бэлнээр авч өөрийн амьдарч байсан байр болох Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 1566 байрны 96 тоотын байрны түрээсэнд 1,200,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 300,000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан. Түүний дараа үлдэгдэл 2,500,000 төгрөгийг найз ***********, *********** хоёрын гэр болох *********** хотхон дээр очиж бэлнээр авч байсан юм. Яг хэзээ авсан өдөр, огноог бол санахгүй байна. Би авч мөнгөнүүдийг өртэй байсан хүмүүст болон хэрэглээндээ зарцуулж дуусгасан, сургуульд оруулж өгөхөөр хүнд мөнгө төгрөг өгсөн зүйл бол байхгүй, сүүлд би ***********т 10 жилийнх нь адистатыг нь өгсөн. Сургуульд оруулна гэж аваад хувьдаа хэрэглэчихсэн. Би ***********аас авсан мөнгийг бүгдийг нь эргүүлэн төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 124-125 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч *********** нь хохирогчийн сургуульд орох гэсэн хүсэл, хэрэгцээ шаардлагыг нь ашиглан түүнээс мөнгө авах зорилгоор “сургуульд оруулж өгч чадна” гэж худал хэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан уг үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Иймээс шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********д 4.000.000 төгрөгийн  хохирол учирсан болох нь хохирогч ***********ын мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдсон, улмаар шүүгдэгч *********** нь дээрх хохирлыг төлж барагдуулсан нь Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 11-12 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч ***********ы мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ***********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялаас хасах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч *********** нь “...прокурорын санал дээр хэлэх тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.*********** зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ***********д Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *********** нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 4 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 32 цагийг хасаж, эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 448 цагаар тогтоов.

Шүүгдэгч *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.1*********** зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч *********** овгийн ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*********** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д 480 (дөрвөн зуун наян) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ы цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 32 (гучин хоёр) цагийг хасаж, 448 (дөрвөн зуун дөчин найман) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч ***********д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ