Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2022/00385

 

 

 

 

 

0 оны 0******* сарын 0 өдөр

Дугаар *******3/ШШ0/0038

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1************** оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, *******, ам бүл *******, ******* хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1************** оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******- тоотод түр оршин суух, овгийн холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийг эх асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 0 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь 00******* онд тэй танилцаж дотносон хамтран амьдарсан бөгөөд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний хамтран амьдрах хугацаанд 011 онд овогтой , 013 онд овогтой , 01 онд овогтой , 00 онд овогтой нар мэндэлсэн. Я. нь ар гэрийн амьдралаа авч явахын тулд хөдөө гадаа удаан хугацаагаар ажилладаг байсан бөгөөд хүүхдүүддээ тавих анхаарал, халамжаа алдуулалгүй, тэжээн тэттэх үүргээ биелүүлж ирсэн, 01 оноос эхлэн тэй таарч тохирохоо больсон, учир нь согтууруулах ундаа хэрэглэх болж, өөр хүнтэй танилцан түүнтэйгээ дотносож эхэлсэн, энэ байдлын улмаас хүүхдүүддээ тавих анхаарал халамж суларч, төрөөс хүүхдэд зориулан олгож буй мөнгийг хүүхдүүдээ тэжээн тэтгэхэд зарцуулахгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас хүүхдүүдийн эд хөрөнгийн эрх зөрчигдөж эхэлсэн тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. 01 оны 11 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа. 011 онд төрсөн овогтой , 013 онд төрсөн овогтой , 01 онд төрсөн овогтой , 00 онд төрсөн овогтой нарыг овогтой асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би Я.тай 00******* оноос хойш ******* гаруй жил хамтран амьдарсан. Хүүхдүүд маань 1-******* насны бага нялхаараа байгаа. төрснөөс хойш Я. архи уусан үедээ агсам согтуу тавьж, биднийг элдвээр хэлж, хөөж туудаг болсон. Эрүүлдээ ч согтуудаа ч хүүхдүүдээ жаахан л шалтаг гарвал шууд алгадаад авдаг, эсхүл гар утасны цэнэглэгчээр ороолгох гэх мэтээр зоддог, муухай хашхирч загнадаг. Хүүхдүүд биднийг өвлийн хүйтэн, шөнө өдөр хамаагүй гэрээс хөөдөг. Би хүүхдүүдээ дагуулаад айлаар очиж хонодог байсан. Энэ байдал дунджаар сард удаа давтагддаг. Найзындаа, өөрийн хамаатнуудаар, нөхрийн хуурай ах болох айлд гэх мэтээр олон удаа шөнө өдөр очиж хонодог байсан. Аавыгаа согтуу орж ирэхээр хүүхдүүд бүгд айдаг. Эрүүл үед нь ч айдаг, аавыгаа муухай харцтай байх үед нь бүгд дуугаа хураагаад харцаа буруулсан байдалтай байдаг. Би ч архи уусан үед нь хэзээ ороод ирэх бол гэж айдаг байсан. Намайг жирэмсэн байхад боож алахыг шахаж байсан. Согтуугаар гэртээ хутга бариад биднийг айлгахаар нь би хүүхдүүдээ дагуулаад 1 км зайтай байдаг аавынхаа гэр рүү явган явж байсан. Тухайн үед манайх хөдөө байсан, өвлийн цаг юм. Бид гадуур хувцсаа өмсөж гарч чадаагүй учир замдаа би өөрийн цамцаа тайлаад бага охиндоо өмсгөсөн. Бүгд осгохоо шахаж, охин Д. гараа хайруулж байж бид наад талын ******* км зайтай байсан айлд хүрч очсон. Өвлийн шөнө нуугдаж бургас дамжиж алхаж байж айлд очсон. Мөн нэг удаа намайг төрөөд удаагүй ******* гаруй хонож байхад буу барьж намайг болон өөрийгөө буудна гэж айлгаж байсан. Архи уусан үедээ биднийг хэзээ ч унтуулдаггүй, шөнөжингөө агсарч орилж хашхичиж байгаад гэгээ орохоор өөрөө унтаад өгдөг. Би өөрийгөө болон хүүхдүүдээ гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор Я.аас салсан. Я. нь хүүхдүүдээ асрах ажилд ер оролцдоггүй, анхаарал тавьдаггүй, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэх орон гэргүй. Бид 01 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд маань миний асрамжинд байсан. Я. нь 0 оны дугаар сард "хүүхдүүдээ санаад байна, өөр дээрээ хэд хонуулъя" гээд аваад явсан. Хэд хоногийн дараа Я. над руу утасдаж "цалинтай аавын мөнгөнд ормоор байна, хүнсний талонд ормоор байна, өрх толгойлсон аавын мөнгөнд ормоор байна, хүүхдүүдийнхээ мөнгийг би өөрөө авмаар байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "чадахгүй" гэж хэлсэн. -3 хоногийн дараа би "хүүхдүүдээ авъя" гэсэн чинь "шүүхээр яваад ав гэж надад хэлсэн. Тэгээд хүүхдүүдийг маань өгөхгүй байж байгаад шүүхэд өргөдөл гаргасан байна. Я. нэхэмжлэлдээ 01 оны 11 дүгээр сараас хойш хүүхдүүдээ өөрөө асарсан мэтээр худал бичсэн байна. сарын хугацаанд л аавтайгаа хамт байсан. Яг одоогоор хүүхдүүд миний асрамжинд байна. Мөн би Я.аас тусдаа амьдарсан үеэс одоог хүртэл хүүхдүүдээ өөрөө асарч байгаа. Хүүхдүүд маань аавынхаа асрамжид байхдаа ээж дээрээ хурдан ирмээр байна гээд байсан. Мөн нэхэмжлэлд намайг согтууруулах ундаа хэрэглэх болсон, өөр хүнтэй танилцан дотносож эхэлсэн гэх мэтээр худал зүйл бичсэн байна. Хүүхдэд төрөөс олгож байгаа мөнгийг мэдээж би хүүхдүүдийнхээ хэрэгцээ ахуй амьдралд нь зарцуулж байгаа. Өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан асуудал байхгүй. Харин ч Я.аас тусдаа амьдрах болсноос хойш би түүнээс хүүхдийн тэтгэлэг нэхэлгүй өөрөө л хүүхдүүдээ тэжээж ирсэн. Түүнийг өрөвдөж шүүхээр тэтгэлэг нэхэмжлэхгүй байсан биш харин бүр давруулсан байна. Я. нь хүүхдүүдээ өөрөө асрах зорилгогүй, харин тэдний мөнгийг авах гэж надаас нэхээд байгаа. Миний төрөөс авдаг цалинтай ээжийн 0,000 төгрөгийг авна гээд байгаа. Эрүүл согтуудаа хүүхдүүдээ зодож айлгаж, хөөж тууж хүчирхийлдэг, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, тогтмол цалин орлогогүй, суурьшсан амьдралгүй, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдүүд аавтайгаа хамт амьдрах дургүй байгаа зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ Я. асрамжид өгөхгүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүү эх надаар овоглосон, харин , нарыг төрөх үед Я.аар өргөдөл гаргуулъя гэхэд архидаад ирэхгүй байсан учир хүүхдүүд маань надаар овоглосон. Том хүүхэд маань аар овоглосон. Иймд хүү , охин , охин нарын эцэг болохыг тогтоолгож, , , Номин- Эрдэнэ, нарыг эх миний асрамжид үлдээж, хүүхдүүдийг эцэг Я.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд архи ууж агсан согтуу тавьж зүй бус авирладаг талаар дурьдсан байх боловч уг асуудлыг нотлох баримтыг сөрөг нэхэмжлэлд хавсаргаагүй, нэхэмжлэгчийн хувьд хадмууд амьдралд оролцдог байдлын улмаас хариуцагчтай маргах зүйл гарч байсан, мөн найз нөхдийн харилцааны байдлаас улбаалан ёс бус авир гаргах тохиолдол гаргадаг байсан, харин хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хүчирхийллийн шинжтэй үйлдэл огт гаргаж байгаагүй болно. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд өгч болох хэдий ч хариуцагч хүүхдүүдийг тэжээн тэтгэх мөнгийг хүүхдүүдэд зориулж байна гэдэгт итгэхгүй байгаа, учир нь өмнө төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг тэдэнд зориулаагүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй үрэгдүүлсэн, хүүхдүүддээ хадгаламж нээгээд хүүхдийн мөнгийг уг дансанд төвлөрүүлэн хуримтлал үүсгэх талаар санал тавихад огт хүлээн зөвшөөрдөггүй, үүний улмаас маргаан үүсч өнөөдөр шүүхэд хандахад хүрсэн болно. 013 онд төрсөн овогтой , 01 онд төрсөн овогтой , 00 онд төрсөн овогтой нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр төрийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагад хандахад ааваараа овоглоогүйн улмаас хүндрэл байнга үүсдэг. Хүүхдүүдийн овог солих асуудлаас үүдэн хүүхдүүдийн мөнгөний талаарх маргаан үүсч байсан. Төрөөс хүүхдүүдэд зориулан олгосон мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зориулан зарцуулаагүй байж, хүүхдийн тэтгэлгийг тэднийг тэжээн тэтгэхэд зориулан зарцуулна гэдэгт нэхэмжлэгч итгэхгүй байгаа учраас хариуцагчид бэлнээр нь мөнгө төлөхгүй, хүүхдүүдээ хэрэгцээтэй бүх зүйлээр хангаж тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлэх чадвартай. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас ******* дүүргийн ******* дүгээр хорооны даргын 0 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн тодорхойлолт, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаарх Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ХХК-ийн тодорхойлолт, цалингийн задаргаа, ******* дүүргийн ******* дүгээр хорооны даргын 0 оны 08 дугаар сарын *******, 30-ны өдрүүдийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр , нарыг шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн мэдүүлэг авсан, хуульд зааснаар 7 настай С., ******* настай С., 11 настай Д. нараас асрамжийн талаар тайлбар авсан болно.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я. нь хариуцагч Ш. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгч Я.ад холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийг эх асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Я., хариуцагч нар нь 00******* онд танилцаж, хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 011 онд охин Нандин-Эрдэнийг, 013 онд хүү Анар-Эрдэнийг, 01 онд охин Номин-Эрдэнийг, 00 онд охин Болор-Эрдэнийг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 01 оны 11 дүгээр сараас эхлэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүүхдүүд ээжийнхээ асрамжинд эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбарууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я. нь өөрийн шаардлагын үндэслэлээ Эх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, өөр хүнтэй танилцаж түүнтэйгээ дотносож эхэлсэн, хүүхдүүдэд зориулан олгосон мөнгийг хэрэгцээнд нь зарцуулдаггүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулдаг, юунд зарцуулсан нь тодорхойгүй үрэгдүүлсэн гэж тодорхойлсон, түүнчлэн хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байгаа хэдий ч өөрийн гэсэн орон сууц байртай эсэх, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, цалин хөлс авдаг эсэх, хүүхдүүдээ өөрийн асрамжид авснаар юугаар ч дутаахгүй өсгөж чадах эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрийн шаардлага, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, мөн шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийн шаардлагаа дэмжихгүй байгаа, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, ******* хүүхдүүдээ гэрээсээ байнга хөөдөг, ******* нь хүүхдүүдээ дагуулаад таньдаг айл, ах дүү, хамаатан саднаараа хоног төөрүүлдэг байсан болох нь гэрчүүдийн болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдүүдээс асууж авсан тайлбар зэргээр тогтоогдож байх тул Я. нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан, хүүхдийг 013, 01, 00 онуудад төрөхөд улсын бүртгэлд хүүхдүүдийн овгийг гэж эхээр нь овоглосон нөхцөл байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүх эцэг мөн эсэхийг тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Я. нь хүүхдүүдийг өөрийн хүүхэд биш эсэхэд маргаан үүсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байх тул хүү охин , охин нарын эцэг болохыг тогтоож, охин нь эцэг аар овоглож 0000*******3*******0 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ авсан нь Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар охин Д.Нандин-Эрдэнийн эцэг Я. болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дахь хэсэгт ...шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, ...асуудлыг шүүх шйидвэрлэнэ, 1*******.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж тус тус хуульчилсан.

 

Хариуцагч Ш. ХХК-д оор ажилладаг, сарын 1.00.000 төгрөгийн цалинтай, хүүхдүүдийн ээжтэйгээ хамт байх хүсэл эрмэлзлэл, санал, насны байдал / -11настай/, эхийн хайр халамж , ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Ш. асрамжид үлдээх нь хүүхдүүдийн хүмүүжил болон хөгжилд илүү үр дүнтэй, нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн хөгжлийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 1.-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 3 дугаар зүйлийн 3.1-д эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу үүснэ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7-д зааснаар хүүхдүүдийг эх Ш. асрамжид үлдээж, нэхэмжлэгч Я. хүүхдүүдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1. дахь хэсэгт зааснаар эцэг Я.аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж Д., С., С., С. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар Я.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******. дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, *******. дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох зэргээр хохирч үлддэг.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, .3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар Д., С., С., С. нартайгаа эцэг Я. нь хүссэн үедээ уулзаж, байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

 

Иймд хариуцагч Ш. зүгээс нэхэмжлэгч Я.ыг хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.00 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 0 оны 08 дугаар сарын -ны өдөр товлосон боловч хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтээр шүүх хуралдааныг 0******* дүгээр сарын 0-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 08 дугаар сарын , 0******* дүгээр сарын 01-ний өдрүүдэд **************08*******71 дугаарын гар утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хурлуудад ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэлээ дэмжихгүй байна гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч тал нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийх боломжтой гэсэн саналыг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11..1, 11..3, 11*******, 118, 13 дугаар зүйлийн 13..7 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар , , нарын эцэг овгийн мөн болохыг тогтоосугай.

.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7-д зааснаар , , , нарыг эх Ш. асрамжид үлдээж, нэхэмжлэгч овгийн хүүхдүүдийг өөрийн асрамжид авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1. дахь хэсгүүдэд зааснаар 011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин , 013 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү , 01 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин , 00 оны ******* дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Я.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .3, Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******.*******-д зааснаар эцэг Я. охин Д., С., С., хүү С. нартайгаа байнгын харилцаатай байх, эцгийн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах эрхгүйг хариуцагч Ш. анхааруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.00 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.аас 70.00 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш. олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.*******, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ