Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,

 

Нарийн бичгийн дарга                               М.Баярмэнд

Улсын яллагч                                              Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч                                                      *****

Шүүгдэгч                                                      *****

Өмгөөлөгч                                                    Б.Э*****

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****, ***** нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ****оны **** дүгээр сарын *****ы өдөр ******* аймгийн **** суманд төрсөн, ******* настай, *******, бүрэн бус дунд боловсролтой, ******* аймгийн сумын багт , ам бүл 4, 2 хүүхдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л**** овгийн Б******лын А***** (РД:‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍*******)

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ***настай, *******, боловсролтой, , ам бүл 4, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ****сумын ****** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,**** овгийн **** ***** (*****)

Шүүгдэгч ****, **** нар нь согтуурсан үедээ, **** бүлэглэж ******* аймгийн *** сумын *** багийн нутаг *** гэх нэртэй газарт *******25 оны дугаар сарын -ны өдөр иргэн **** зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, чулуугаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон үйлдлийн улмаас хохирогч **** эрүүл мэндэд баруун гарын сарвууны 5 дугаар хурууны 4 дүгээр шивнүүрийн хугарал, баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдэнд цус хуралт, дээд уруулд зулгаралт зэрэг хүндэвтэр хохирол хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****, **** нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нь шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ****, **** нар нь иргэн **** зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, чулуугаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч **** “...*******25 оны дугаар сарын -ны өдрийн цагийн үед****сумын зүйл багийн нутаг ****гэдэг нэртэй газарт нүүдэл хийгээд явж байсан чинь манай сумын **** хочтой ****, *** гэдэг нэртэй гурван залуу архи уучихсан согтуу, нэг ширхэг 2.5 литрийн хэмжээтэй том пиво авч ирээд тэгээд бид нар хувааж уугаад юм яриад сууж байсан чинь ****намайг "чи их баян гэсэн, их том гэсэн" гэж хэлээд гараараа зүүн талын шанаа руу нэг удаа цохиод би газарт уначихсан чинь***босож ирээд хөлөөрөө миний цээж хэсэг рүү хоёр гурван удаа өшиглөөд авсан чинь манай *** тэр хоёрыг салгах гээд дундуур орсон чинь **** миний цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд авахаар нь би биеэ хамгаалах санаатай боссон чинь ****чамайг энд нам алаад хаячихъя гээд орилоод дайраад байсан. Тэгээд би арай гэж боссон чинь**** газраас гарын алганы хэмжээтэй шөвгөр үзүүртэй чулуу барьж аваад миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь судас дайрчих болсон, цус аймар гоожоод байсан. Тэгээд тэр гурав машинаа асаагаад хойшоо гол гараад зогсчихсон харагдаж байсан. Би тэгээд бие өвдөөд байсан болохоор аймгийн төв рүү орж ирээд цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч *** "... Иргэн **** нь *******25 оны ******* дүгээр сарын -ний өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 442,632 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. **** нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 442.632 төгрөгийг одоогийн байдлаар төлөөгүй байна..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч ****: "...*******25 оны дугаар сарын -ны өдөр **** сумын **** багийн нутаг *** гэдэг нэртэй газарт манайх буух гээд байж байсан чинь манай сумын **** гэх нэртэй гурван залуу архи уучихсан, согтуу 2.5 литрийн хэмжээтэй нэг ширхэг пиво авч ирээд манай нөхөр **** хувааж уусан. Тэгээд уугаад сууж байхдаа *** гэдэг залуу нь манай нөхрийг "чи яасан том баян пизда вэ" гэж хэлсэн чинь манай нөхөр урдаас нь "чи өөрөө ямар том юм бэ" гэж хариулсан чинь **** манай нөхөр ****нүүр хэсэг рүү нь гараараа цохиод газарт унагаагаад би чамайг ална гээд цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд авахаар нь би салгах гээд дундуур нь орсон боловч хүчрэхгүй байсан болохоор хонь тууж явж байсан хүүхдэдээ очиж хэлэхээр мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд хүүхдээ дуудаад цуг хүрээд ирсэн чинь манай нөхрийн баруун нүдний дээд талд нь яз цохиод хаячихсан тэрнээс нь цус гараад тогтохгүй олгойдоод байж байсан. Тэгээд манай хүү бид хоёр тэд нарыг салгасан чинь тэр гурав тэнд жаахан байж байгаад яваад өгсөн. Явсны дараа нь харсан чинь манай нөхрийн хажуу талд цус болчихсон цэнхэр өнгийн чулуу газарт хэвтэж байхаар нь би нөхрөөсөө энэ ямар учиртай чулуу вэ гэж асуусан чинь сая наад чулуугаар чинь миний толгой руу цохчихлоо гэж хэлэхээр нь би тухайн чулууг аваад машиндаа хийчихсэн юм. Тэгээд нөхөр миний цээж өвдөөд байна гээд байсан болохоор бид хоёр аймгийн төв орж ирж цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч ****: "... **** нар машинаас гараад хэсэг байж байснаа хоорондоо маргалдаад хэрэлдээд унах шиг болж байснаа ****нүүр хэсэг рүү нь мөргөөд авсан чинь ****машинд сууж байгаад тэр хоёрыг муудалцаад барьцалдаж аваад дээр доороо ноцолдоод байх шиг харагдсан. Би хараад бууж очоод салгасан чинь ****хоёр бас хоорондоо машин дотор сууж байсан болохоор тэнд болсон зүйлийг нарийн сайн харж чадаагүй. Ямар ч байсан **** хамраас нь цус гоожчихсон буцаад машин дотор ороод ирсэн. Тэгээд бид гурав тэндээс хөдлөөд гаруй км яваад хөдөө машин дотроо унтаад өгсөн. ...****бид гурвыг та муу гурван цагаач гээд дуудаад байсан болохоор хэрүүл маргаан үүссэн байх гэж би бодож байна.... Би эхлээд **** хоёрыг машинаас буунгуут араас нь машины цонхоор харсан чинь **** нэг удаа мөргөсөн тэгээд **** хамраас нь цус гоожчихсон харагдаж байсан. Би **** толгой руу хэн юугаар цохисныг бол хараагүй тэр гурав буцаад машинд орж ирж суухад ****дух хэсэг нь язарчихсан цус гоожчихсон харагдаж байсан. Тэгээд ****бид гурваар юм хэлүүлэхгүй гурван цагаачин гээд урдаас орилоод байсан болохоор бид гурав яваад өгсөн. Би чулуугаар цохисныг хараагүй болохоор тухайн чулуу одоо хаана байгааг мэдэхгүй байна. ... **** дух хэсэг нь нэлээд том язраад тэрнээс нь нэлээд их цус гараад цамц руу нь цус гоожчихсон харагдаж байсан. **** хамраас нь цус гарчихсан нэг нүд нь хавдчихсан юм шиг харагдаж байсан..." гэсэн мэдүүлгээр

Шүүгдэгч ***үйлдлийн  улмаас хохирогч  **** биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь  ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, **** дугаартай нэмэлт шинжилгээ: "1. **** биед үүссэн баруун гарын сарвууны 5-р хурууны 4-р шивнүүрийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун хөмсөгний шарх, дээд уруулын шарх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг баруун нүдэнд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч **** нар  нь ***зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, чулуугаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл зориуд учруулсан байна.

Шүүгдэгч **** нар нь хохирогч ****Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

  Шүүгдэгч **** нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй.

**** нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч П.т хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.        

Шүүгдэгч **** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч ын “...*******25 оны сарын -ны өдөр ****нарт зодуулсан нь үнэн. Харилцан тохирч **** нарт гомдолгүй....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч **** “...хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас  гаргуулсан 442.632 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** нарыг тус бүр 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** нарт оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын /арван тав/ нэгж /000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч **** нарт *******25 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл болох чулууг устгасугай.

7. Шүүгдэгч **** нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ш.ОДОНЗУЛ