Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0060/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч*******ий өмгөөлөгч Э.Одончимэг,

Шүүгдэгч,******* нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,,,,,,,,,,,,, нарт холбогдох эрүүгийн 2418000740476 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, /РД: /, 1986 оны 10 сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн,8 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Олон хөтөл гэх газар оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, /РД: /, 1969 оны 01 сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХК-ийн Алтны уурхайд ковшийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Дархан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1988 оны 03 сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж 1989 оны 09 сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Монгол Улсын иргэн, /РД: /, 1987 оны 01 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн,8 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

4. Монгол Улсын иргэн, / /, 2001 оны сарын-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, “ ” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Санжинт дугаар баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

5. Монгол Улсын иргэн, / /, 1988 оны 01 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн,7 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

6. Монгол Улсын иргэн, / /, 1991 оны 04 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн,4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулах ХХК-д дампын оператор, ам бүл, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 02 сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар00 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

7. Монгол Улсын иргэн, / /, 1987 оны 02 сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн,8 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймагт гурилын үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Санжинт баг тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 1/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар жилийн хорих ялыг хасаж 2010 оны 01 сарын-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

8. Монгол Улсын иргэн, / /, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн,7 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

9. Монгол Улсын иргэн, / /,9 оны 07 сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 сарын 17-ны өдрийн566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дэх хэсэгт зааснаар жил хорих ял оногдуулж 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

10. Монгол Улсын иргэн, /РД: /, 1985 оны сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,9 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн3 дугаар хороо тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

11. Монгол Улсын иргэн, / /, 1988 оны 01 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн,7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг8-02 оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 03 сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн6 дугаар зүйлийн6.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлэн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 11 сар 29 хоногийг хасаж 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

12. Монгол Улсын иргэн, / /, 1986 оны 07 сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн,8 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

13. Монгол Улсын иргэн, /РД: /, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн,5 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн сумын Хайрхан баг тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

14. Монгол Улсын иргэн, /РД: /, 1985 оны 03 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын 17 дугаар цэцэрлэгт үйлчлэгч ажилтай, ам бүл 6, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, сум, Санжинт баг,, тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,,,*******,*******,,*******, нарыг бүлэглэн, үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн 2024 оны 01 сарын 20-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэхэр цөөрөм гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         шүүгдэгч*******, нарыг *******,*******,*******,*******,*******,,,*******,*******,,*******, нарын хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж тогоочоор ажилласан буюу гэмт хэрэг үйлдэхэд нь хамжсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарын: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/,

“...Цэхэр цөөрөм гэх иргэд гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газарт үзлэг явуулахад молдок 4 ширхэг, осков гэх тахир үзүүртэй төмөр ширхэг, хүрз 4 ширхэг зэрэг газар ухахад ашигладаг багажууд болон шороо угаах төхөөрөмж болох гар хийцийн 2 ширхэг төмөр, ашигт малтмал ялгах резин 4 ширхэг, ногоон резин 1 ширхэг, усны насостой мотор байх бөгөөд уг мотороос0 метр урт шар өнгийн шланк татаад шороо угааж байсан ул мөр байв. Мөн мод, мөс цоолох боломжтой цахилгаан хөрөө 1 ширхэг, лоом 1 ширхэг, лантуу 1 ширхэг, сүх 1 ширхэг байсныг хураан авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-16/,

БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан гаргах зориулалттай бензинээр ажилладаг мотор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах, шахах зориулалттай бензинээр ажилладаг мотор 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг молдок 4 ширхэг, гар хийцийн тахир төмөр ширхэг, хүрз 4 ширхэг, задгай амсартай төмөр сав 2 ширхэг, задгай амсартай хуванцар сав 1 ширхэг, шар өнгийн 25 метр урт шланк, хар өнгийн дөрвөлжин хээтэй металл ялгах зориулалттай резин эд зүйл 4 ширхэг, ногоон өнгийн зүлэг гэх эд зүйл 1 ширхэг, лоом 1 ширхэг, сүх 1 ширхэг, лантуу 1 ширхэг, цахилгаан дамжуулах утас модон дамартай 1 ширхэг, мод, мөс хөрөөдөх зориулалттай хөрөө 1 ширхэг, саарал, шар өнгөтэй олсоор бариул хийсэн сав 2 ширхэг, металл ялгах, шороо угаах зориулалттай төмөр эд зүйл 2 ширхэг, шар өнгийн багтаамж нь тодорхойгүй олсоор бариул хийсэн задгай амсар бүхий савтай 18 килограмм0 грамм шороог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 21/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч ын: Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогч ажилтай бөгөөд Хонгор сумын байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой асуудалд намайг хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн мэргэжилтэй Б.Эрдэнэзаяагийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу Хонгор сумын нутаг дэвсгэрт учирсан хохирлыг 02 дахин нугалж нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх саналтай байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/,

Шүүгдэгч*******ийн:  ...би найз,,,, нартай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газарт очиж алт ухаж мөнгө олъё гэж ярилцсан. Тухайн үед манай хамаатны эгч ажилгүй гэртээ байж байхаар нь “бид нар ажилд явах гэж байна, та гал тогоо бариад хоол хийгээд өгөөч, хоёр өдөр болно, 100,000 төгрөг өгье” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид нарэс авсан улсын дугааргүй ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр 2024 оны 01 сарын 19-нд сумаас гараад Хонгор сумын 02 дугаар багийн нутаг Могойн даваагаар давах гэж байхад 4-5 хүн явган явж байсан. Хаашаа явж байгааг нь асуухад машин эвдрээд сэлбэг захичихсан гэхээр нь тэднийг машиндаа суулгаад Хонгор сумын 02 дугаар багийн Цэхэр цөөрөм гэх газарт очсон. Тэгээд хоол хийж идчихээд унтаж байтал цагдаа нар ирж шалгасан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн4/,

Шүүгдэгчий: Би 2024 оны 01 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод байхдаатэй 10:00 цагийн үед утсаар залгаж “виз өгсөн, мөнгөний хэрэг гарсан, ажил төрөл байна уу” гэхэд “маргааш 4-5 хүнтэй цуг Өлөнт явах гэж байна” гэхээр нь “би цуг явъя, надад мөнгөний хэрэг байна” гэхэд “тэгвэл хүрээд ирэхгүй юу” гэсэн. 2024 оны 01 сарын 19-ний орой 17:00 цаг өнгөрч байхад Зил-131 маркийн машинаар,,,, нарын хамтаар Шарын сумаас гарч явсан. сумаас гарч яваад, удаагүй харанхуй болоод бид нар замдаа төөрч явж байхад машины мөр байхаар нь тэрийг дагаж явсаар байгаад оролцоогоор 07 цагийн бид нар Цэхэр цөөрөм гэх газарт очсон. Бид нар хоол цайгаа машинд хийх юм чинь гээд машинд байсан багаж хэрэгслийг зааж, ухсан нүхний хажууд зөөж, байрлуулсан юм. Нүх рүү орж 2-3 үүрэг шороо гаргаж өгөхөөр нь цөөрөмд угааж үзэхэд 1-2 цэг байхаар нь энэ нүхний коридорыг нь тархилж, ухахад түнель дээр буусан. Тэндээс дахиж шороо үзэхэд таруу 1-2 цэг гарахаар нь болиод хоолоо идчихээд, ухсан нүхээ түнельдэхээр болоод, бид нар унтсан. Бид нар унтаж байхад цагдаа нар ирж шалгасан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн6/,

Шүүгдэгч*******ы: Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр гэрээсээ гараад гадуур ажил хайгаад явж байхад гэх манайын залуутай таарсан юмаа.гийн нэрийг нь би мэдэхгүй ээ, нэг хөлгүй доголон хүн байдаг. Тэгээд надад “Цэхэр цөөрөм явах гэж байна, тэнд хүмүүс ажиллаад нүх ухсан гэж ярьж байна чи явах юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “за за тэгье явъя” гээдгийн машинд суугаад хашаан дээр очиход миний таньдаг, гэх хүмүүс байсан. Бусад хүмүүсийг танихгүй ээ. Өөр бас бригад байсан. Манай бригад 11 хүнтэй байсан. Нөгөө бригадад 8, 9 хүн байсан байхаа танихгүй болохоор сайн анзаараагүй ээ. Тэгээд бид 01 сарын 19-ний орой 16:00 цагийн үедоос хөдлөөд шөнөжин яваад Цэхэр цөөрөм гэх газар үүрээр 06:00 цагийн үед очсон. Тэгээд тэнд хоол ундаа хийж идчихээд манай бригадынхан ээлжилж нүх ухсан. Нөгөө бригадын хүмүүс мөн адил нүх ухаж шороо гаргаж байсан. Манай бригадынхан хоёр нүх ухаж гаргасан шороогоо манай нөгөө хэдэн хүмүүс угаасан. Би эхлээд хэдэн хүнтэй нүхээ ухаж шороо татаж гаргачхаад машиндаа унтаж байсан. Тэгсэн өдөр 15:00 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн8-39/,

Шүүгдэгч*******ын: ... эгчийнд очиход,,,, эгч нар хөдөө явах гээд бэлдэж байсан. Бид нар эгчийн хашаанд байсан Зил-131 маркийн машинд бүгд суугаад, орой 17:00 цагийн үед Өлөнт гэх газар луу явсан. Би машины ачаан дээр сууж яваад, удалгүй унтсан. Намайг унтаж байхад босоорой гэж хүн сэрэхээр нь босож ирэхэд үүр цайгаад гэгээ орж байсан. Би хаана ирснээ мэдэхээр ойр орчмоо харахад Цэхэр цөөрөм гэх газарт ирсэн байсан. Тэгээд бид нар машинаас багаж, хэрэгслийг зөөж, нүхэндээ аваачиж, байрлуулсан юм.,,, бид 5 метр гаран нэг нүх ухаад, 2-3 шуудай шороо гаргаж аван, шороо угаах төхөөрөмжөөр угааж үзэхэд юм гараагүй. Тэгээд бид нар хоолоо идчихээд унтаж амарч байхад цагдаа ирсэн гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43/,

Шүүгдэгчын: ...Тэгээдгийн хашаанд бас нэг залуу байсан бид гуравгийн машинд хөнжил, гудас, алт олборлох багаж хэрэгслээ Зил-131 маркийн машин дээр нь ачаад баглаад байж байтал,, нар ирээд бид нар харуй бүрий бараг болж байхадгийн хашаанаас хөдөлсөн.ын бригад гээд 4 хүн манай машинд суугаад би машинаа бариад явсан. Бид нар явсаар байгаад Могойн даваан дээр гараад тэндээсээ уулынхаа нуруугаар Их ноён чиглэлээр явж байгаад Цэхэр цөөрмийн аманд очсон. Тэндээ урьд ухчихсан нүхнүүд дээр очоод үзээд нэмж ухаж байх хооронд зарим нэг нь алт угаах тоног төхөөрөмжөө буулгаж усан буугаа суурилуулсан. Тэр нүхнүүдээс шороо гаргаж угааж үзсэн чинь олигтой алт гарахгүй болохоор нь манай бригадын хүмүүс хэсэг хугацаанд амарч байгаад эргээд гаръя гэж ярилцаад тогооч Гэрэлээг сэрээгээд хоол хийлгэж идээд хэсэг унтаж байсан чинь цагдаа нар ирсэн байсан гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

Шүүгдэгчийн: ...2024 оны 01 сарын 19-ний өглөө хочтойийн машинтай хамт суугаад Дархан руу яваад хоногийн хоол хүнс цуглуулаад ирсэн. Тэгээдгийн Шаазгайтад байдаг хашаанд хочтой, Гипс хочтой, Бөөр хочтой,ийн эгч, Балай хочтой Баагий,гийн дүү Боожий хочтой*******, төмөр замын байрны Эркэгүлийн нөхөр хочтой, /Улаанаа/ы хадам ах Бовко гэж дууддаг Казах, хочтой, миний бие, тэгээдг таньдаг гээд миний танихгүй 4 хүнийг машиндаа суулгаад хашаан дотроосоо шороо угаадаг усан буу, молдок, ойр зуур ашиглах багаж хэрэгсэл, хөнжил гудас, хоол хүнсээ ачуулж аваад сумаас шууд Цэхэр цөөрмийн амны араас нь орж ирсэн. бид нар тэндээ урд ухчихсан нүхнүүд дээр очоод, нэмж ухаад алт угаах тоног төхөөрөмжөө буулгаж усан буугаа суурилуулсан. Тэр нүхнүүдээс шороо гаргаж угааж үзсэн чинь олигтой алт гараагүй. Тэгээд тогооч эгчээр хоол хийлгэж идээд манай хэд унтсан. Би ганцаараа ухаж байсан нүх рүүгээ очоод молдок эвдрээд янзлах гээд алт ухаж байсан нүхэн дээрээ очсон. Тэнд нөгөө бид нартай цуг ирсэн хүмүүс ажиллаж байсан, тэр хүмүүс нүхнээс угаах шороогоо гаргаад, овоолоод байсан. Тэгээд надаас танай буугаар шороогоо угааж  болох уу гэхээр нь биг сэрэхээр нь асуу би хүний юмыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бас тэр газар морьтой 4 хүн байсан. Нийт бараг 8 хүн байсан. Би тэд нарын яриаг сонсож байхад урд хэд хоногийн өмнө ажиллаж байсан янзтай сонсогдож байсан. Тэгээд би нүх рүү ороод молдокоо авах гээд ороод хэсэг байж байгаад гараад ирэхэд цагдаа ирсэн байсан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51, 53-54/,

Шүүдэгч*******ий: Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр найз хочтой*******,, хүргэн хочтой, Гипс хочтой, Балай хочтой,гийн дүү Боожий хочтой*******, Бөөр хочтой, Гахай хочтой бүдүүн,гийн эгч, өөр бригадын Дарваан хочтой*******, танихгүй нэг эмэгтэй, нөхөр нь гээд залуу, бас Увсын нэг танихгүй ах байсан нийлээд бид нар Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм рүү гар аргаар ашигт малтмал олборлох зорилготой Балай хочтоййн зил-131 маркийн машинд суугаад сумаас өдөр 14 цаг өнгөрч байхадгийн хашаанаас машиндаа суугаад явцгаасан. Цэхэр цөөрөмд ирээд хөлдүү газраа ухаж мотор молдок ажиллуулаад шинээр 5 нүх ухаж алт олборлох ажлаа эхлүүлж нүхнээс гаргасан шороогоо хөлдүү нуурын мөсийг цоолж байгаад мотороор ус соруулж угаасан. Цэхэр цөөрөм рүү явж алт олборлох ажлыггийн бригадын бид нар хоорондоо 2024 оны 01 сарын 17-ны өдөр ярилцацгаагаад явцгаасан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,

Шүүгдэгч*******ын: ...нөхөр бид хоёр Цэхэр цөөрөм гэх газарт очиж үзэх тухай ярилцаж байсан, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг хөдөө дүүгийндээ байж байхад нөхөр маань намайг жижиг машинаар очиж аваадын төвд нэг айлын хашаанд очоод ногоон өнгийн Зил-131 маркийн авто машинд суугаад Цэхэр цөөрөм гэх газар луу явсан. Тэр машинд танихгүй хүмүүс байсан яг хэдэн хүн явж байсныг мэдэхгүй байна 10 гаруй хүн явж байсан. Нэг машинд хоёр тусдаа бригад явж байсан, нэг бригад нь гэх хүнээр ахлуулсан хүмүүс байсан. Манай нөхөр болох надтай нийлээд 4 хүн нь нэг бригад болж явсан. Тэгээд тухайн 01 дүгээр сарын 20-ны өглөө үүрээр очсон. Тэнд багаж хэрэгслээ буулгаад хоол унд хийж идээд тэр газраа нүх ухаж эхэлсэн. Манай бригадын хүмүүс болох ******, ******, манай нөхөр бид нар 1 нүх ухаад шороог угааж үзээд алт байхгүй байна гээд байсан. Харингийн бригадын хүмүүс хоёр нүх ухаад гаргаж авсан шороогоо ус татагч насосоор ус татаад угааж үзээд байсан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/,

Шүүгдэгч*******ын: ...2024 оны 01 сарын 19-ний 10:00 цагийн үед машинаа бариадгийн зааж өгсөн айлд нь ирэхэд түүний эхнэр, ******, ******* гээд байсан малчин залуу эхнэр хүүхэдтэйгээ, бас танихгүй 2 залуу гэрт нь сууж байсан. Тэгээд битэй уулзахад “өнөөдөр бригадаа аваад том машинтайгаа Цэхэр цөөрөм явна та харин, манай машины 2 хүнийг аваадгийн машинд суугаад араас ирээрэй бид хоёр морьтой яваад очно” гэж хэлсэн. Тэгээд би,гийн 2 найзыг аваадгийн хашаанд танихгүй 2 хүнийг хүргэж өгчхөөд дулаан хувцсаа аваад машинаа худынхаа хашаанд тавьчхаад алхаадгийн хашаанд очсон. Тэгээд 2024 оны 01 сарын 19-ний өдрийн орой 18:00 цаг өнгөрч байхадгийн хашаан дотор очоод байж байхад бригадын хүмүүс гээд 11-12 хүн байсан тэгээд бид нар нийлээд машинд Цэхэр цөөрөм рүү явж очиход нийлээд миний тооцоогоор 15-16 хүн байсан. Цэхэр цөөрөмдгийн машинтай очиход, хоёр түрүүлээд очсон байсан. 2024 оны 01 сарын 19-ний өдөр, бид нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм гэх газарт хувиараа гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор очиж нух ухаж алтны илэрцтэй шороо гаргаж шороогоо угааж алт гарган авч мөнгө олох зорилготой ажилласан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн-63/,

Шүүгдэгч*******гийн: ... хочтойтой уулзахад тэдний бригадын хүмүүс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газар руу алт ухах ажлаар явна гэхээр нь би машинд машины сэлбэгтэйгээ хүмүүсээ дайгаад явуулчихъя би өөрөө араас чиньтай хамт морьтой явна гээд тохирсон. Тэгээд 2024 оны 01 сарын 19-ний оройгийн хашаанаас Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлд буюуийн бригадын, Буйр,,, Балай Баагий хочтой, Мэндээ, Боожий, Казах бололтой шар залуу, Боёко гэж дууддаг зүс харвал танина бүтэн нэрийг нь мэдэхгүй нийт 10 гаруй хүн, надтай хамт явж байсан Мөөгий, түүний найз ******, *******, ****** нар суугаад хөдөлсөн. Би түрүүлээдтай хамт морьтой шууд Бухтын даваагаар даваад Цэхэр цөөрөм гэх газарт 22:00 цагийн орчимд очсон, Зил-130 машинтай хүмүүс 23:00 цагийн үед ирсэн. Мөөгий, ****** хоёр машины сэлбэгээ аваад замдаа буугаад үлдсэн байсан. Манай бригадаас *******, ****** хоёр ирээд бид 4 уг газарт нэг нүх доошоо 50 сантиметр орчим ухаж байтал ус гарахаар нь орхиод дахин нэг нүх ухаж уг нүхнээсээ алтны илэрцтэй шороо татаад усаар угааж амжаагүй байсан. Харингийн бригадынх гээд бараг 13 хүн байсан байхаа бас нэг Сараа гээд хүүхэн байсан. Тэд нар урд нь өөрсдөө ухаж гаргаад ажиллаж байсан нүх гээд хоорондоо яриад байсан. Тэгээд тэр ухчихсан байсан нүх рүү өөрөө орж алтны шороо гаргаж харагдсан. Дахин хажуугийн нүх рүү нь хоёр хүн орчихсон дээр нь хоёр хүн шороо татаж харагдсан, дахин 2-3 хүн шинээр нэг нүх ухаж байсан. Тэд нар нүхнээс гаргасан шороогоо хажуугийн нуураас жижиг усны насос ашиглан ус татаж нүхнийхээ хажууд усаар угааж алтаа ялгаж авч байсан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Шүүгдэгч *******ийн: ...Би, Мөөгий, Дариа, нартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм гэх газарт гар аргаар ашигт малтмал олборлох, мөнгө олох зорилготой хамт явсан. Намайг*******ийн Зил-131 маркийн авто машиндоос суугаад Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ашигт малтмал гарч байгаа гэх Цэхэр цөөрөм гэдэг газарт 2024 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нийг шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад ирээд машинаас буухад /Гээдэн/*******ийн бригадын хүмүүс нь гээд миний харснаар бараг 10 гаран хүн байсан... гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/,

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн: Зил-131 маркийн ДАХ улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашин 6,000,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын: Шинжилгээнд хүргүүлсэн шороо нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн чулуу болон шорооны гол элементийн найрлагад төмөр, цахиур, кальци, хөнгөн цагаан, кали, титан, манган зэрэг химийн элементүүд агуулагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн чулуу шорооны дээжид ямар нэг алтны металл элемент илрэхгүй байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 182-186/,

“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн: 2024 оны 02 сарын 06-ны хэмжилтийн ажлаар нийт 27.91 м.кв талбай эвдрэлд оруулсан нь тогтоогдсон. Иргэдийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 187,115.33 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 561,594.95 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 101,043.03 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-104/,

“Тус тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн улсын дугаар байхгүй, арлын дугаарыг үзэхэд тээврийн хэрэгслийн тэвшний доор рам дээр байсан гэх ул мөр үлдсэн байх ба дугаарыг зориудаар хусаж арилгасан байв. Мөн жолоочийн эсрэг талын буюу баруун талын суудлын доор байдаг гэх бөгөөд уг газраас салгаж авсан байдалтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн-15/,

Шүүгдэгчийн: Би тухайн үед гэртээ байхад миний дүү болох надтай уулзаад “та алтанд явах хүмүүсийн тогоог барьж өгөх үү? танд өдрийн 50,000 төгрөг өгье, хоёр хоног яваад ирнэ” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед цагаан сарын баяр ойртчихсон байсан болохоор хэдэн төгрөг хэрэг болж байсан юм. Тэгээд 2024 оны 01 сарын 20-ны өдөр санагдаж байна гэртээ байж байхад гэрийн гадаа ЗИЛ131 маркийн ачааны автомашинтай хэдэн хүмүүстэй ирээд намайг авсан. Тэр үед би яг хаашаа алтанд явах гэж байгааг мэдээгүй, би машиных нь бүхээгт суугаад явсаар байгаад оройдоо Хонгор сумын Цэхэр цөөрөм нэртэй газарт очсон. Нэлээн орой очсон учраас миний хувьд унтаж амраад маргааш өглөө нь босоод хувцас хунараа өмсөж байтал цагдаа нар машинтай хүрч ирээд бид нарыг барьсан гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 149/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,,,*******,*******,,*******, нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн 2024 оны 01 сарын 20-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэхэр цөөрөм гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан, шүүгдэгч*******, нар нь *******,*******,*******,*******,*******,,,*******,*******,,*******, нарын хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж тогоочоор ажилласан буюу гэмт хэрэг үйлдэхэд нь хамжсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,,,*******,*******,,*******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна гэв.

         Өмгөөлөгч Э.Одончимэг дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн гаргасан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэв.

         Өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ: Шүүгдэгч*******, нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Улсын яллагчийн гаргасан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэв.

         Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,, нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч*******,******* нар нь санаачилга гарган алт олборлох ажлыг зохион байгуулж буюу явах машин, ажиллах хүн, ашиглах тоног төхөөрөмж, эд зүйлсийг цуглуулан *******,*******,*******,*******,*******,*******,,,, нарыг ахалж 2024 оны 01 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газарт нүх ухаж гарсан шороог угаах зэрэг ажиллагаа явуулсан, энэ үед шүүгдэгч*******, нар нь дээрх шүүгдэгч нартай хамт Цэхэр цөөрөм гэх газарт очин тогоочоор ажилласан гэх үйл баримт тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

         Шүүгдэгч нарын санаа нэгдэн, ашиг олох зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газарт нүх ухаж гарсан шороог угаасан үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон хамтран оролцогчдыг нэрлэн заасан бөгөөд хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.

         Гэмт хэрэгт хамтран оролцогчдыг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэж ангилдаг ба гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэж тус тус тодорхойлсон.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******,******* нарын санаачилга гарган алт олборлох ажлыг зохион байгуулж буюу явах машин, ажиллах хүн, ашиглах тоног төхөөрөмж, эд зүйлсийг цуглуулан бусад шүүгдэгч нарыг ахалж, удирдаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн зохион байгуулагчийн шинжийг, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,,,, нарын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж шороо гарган түүнийгээ угаах үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь гэм хэргийн гүйцэтгэгчийн шинжийг, шүүгдэгч*******, нарын дээрх шүүгдэгч нартай хамт Цэхэр цөөрөм гэх газарт очин тогоочоор ажилласан үйлдэл нь гэмт хэргийн хамжигчийн шинжийг тус тус хангаж байна.

         Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,,,, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

         2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

         Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 187,115.33 төгрөгийн шууд хохирол учирсан ба нөхөн төлбөрийн хэмжээ 561,594.95 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 101,043.03 төгрөг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь байгаль орчинд учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх саналтай байгаагаа мэдүүлжээ.

         Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирол болон сэргээлтийн зардлыг тус тус хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.

         Иймд байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөр, сэргээлтийн зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 47,331 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа Байгаль орчин, уур амьсгалын санд 662,638 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдвал зохино.

        . Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

         Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

         Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******, нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******,*******, нар нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч, нар нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч нь урьд удаагийн ял шийтгэлтэй зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.

         Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

         Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж0 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 09 хоногийг торгох ялаас хасах саналтай байна гэв.

         Өмгөөлөгч Э.Одончимэг, Д.Оюунчимэг нар нь улсын яллагчийн саналыг дэмжсэн бөгөөд шүүгдэгч нар нь урт хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэв.

         Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч*******ы 2025 оны 06 сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 сарын0-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 09 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаас 135,000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 5,265,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

         Шүүгдэгч нарын сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 сарын хугацаанд шүүгдэгч******* нь сар бүр 175,500 төгрөгөөр, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нар тус бүр сард 180,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүгдэгч нь цагдан хорих байранд очоогүй тул шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.

         Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ЗИЛ131 маркийн улсын дугааргүй, “Хавцгайн аргалант” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан гаргах зориулалттай шатахуунаар ажилладаг мотор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах, шахах зориулалттай шатахуунаар ажилладаг мотор 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг молдок 4 ширхэг, мод, мөс хөрөөдөх зориулалттай хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулж, гар хийцийн осков төмөр ширхэг, хүрз 4 ширхэг, задгай амсартай төмөр сав 2 ширхэг, задгай амсартай хуванцар сав 1 ширхэг, шар өнгийн 25 метр урт шланк, хар өнгийн дөрвөлжин хээтэй металл ялгах зориулалттай резин эд зүйл 4 ширхэг, ногоон өнгийн зүлэг гэх эд зүйл 1 ширхэг, лоом 1 ширхэг, сүх 1 ширхэг, лантуу 1 ширхэг, цахилгаан дамжуулах модон дамартай утас 1 ширхэг, саарал, шар өнгийн олсоор бариул хийсэн сав 2 ширхэг, металл ялгах, шороо угаах зориулалттай төмөр эд зүйл 2 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүгдэгч*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 1, 4,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч,,,,,,,,, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,,,, нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******, нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 09 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон оногдуулсан торгох ялаас хасаж, эдлэх ялыг 5,265,000 /таван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 /гуч/ сарын хугацаанд сар бүр 175,500 /нэг зуун далан таван мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 /гуч/ сарын хугацаанд сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЗИЛ131 маркийн улсын дугааргүй, “Хавцгайн аргалант” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан гаргах зориулалттай шатахуунаар ажилладаг мотор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах, шахах зориулалттай шатахуунаар ажилладаг мотор 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг молдок 4 ширхэг, мод, мөс хөрөөдөх зориулалттай хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулж,

гар хийцийн осков төмөр ширхэг, хүрз 4 ширхэг, задгай амсартай төмөр сав 2 ширхэг, задгай амсартай хуванцар сав 1 ширхэг, шар өнгийн 25 метр урт шланк, хар өнгийн дөрвөлжин хээтэй металл ялгах зориулалттай резин эд зүйл 4 ширхэг, ногоон өнгийн зүлэг гэх эд зүйл 1 ширхэг, лоом 1 ширхэг, сүх 1 ширхэг, лантуу 1 ширхэг, цахилгаан дамжуулах модон дамартай утас 1 ширхэг, саарал, шар өнгийн олсоор бариул хийсэн сав 2 ширхэг, металл ялгах, шороо угаах зориулалттай төмөр эд зүйл 2 ширхэг зэргийг устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР