Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02883

 

оны 09 сарын 26 өдөр

Дугаар 18*******/ШШ/02883

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, хороо, тоот хаягт оршин суух, овогт /РД: /

*******11 0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Я.т холбогдуулан *******11 0 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие цахилгааны тоолуураа Я.ын хашаан доторх щитний тоолуураас тог залгадаг. Я. нь щитний цоожийг эвдэж бүх тоолуурын ломбыг хуу татаж, өөрийн цахилгаан утсыг манай тоолуур дээр залган, цахилгааны утас шатаасан. Иймд Я.аас АВВ-2х2.5-ын 10 метр утас 000 төгрөг, 5 ширхэг чийдэн 5 000 төгрөг, цахилгааны автомат 2 ширхэг 000 төгрөг, цахилгаан зуухны ширэм 1 ширхэг 50 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 0 төгрөг, хариуцагчийн хэрэглсэн цахилгааны төлбөр 270 000 төгрөг, цахилгааны хэрэгсэл шинээр авсан 71 000 төгрөг, нийт *******11 0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: гаргасан нэхэмжлэл үндэсгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Манайх оноос тог, цахилгаан огт хэрэглээгүй, хэрэглэх тогны утас, гар чийдэн, залгуур байдаггүй гэв.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтсийн оны 01 сарын 11-ний өдөр, оны 0******* сарын -ны өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, фото зураг, оны 01 сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, 692 хэрэглэгчийн кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 03 сарын 18-ны өдрийн 18*******/ШЗ/03069 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 0******* сарын 07-ны өдрийн 102/ШЗ/062 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 03 сарын 23-ны өдрийн 18*******/ШШ/00759 дүгээр шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 05 сарын 09-ний өдрийн 18*******/ШЗ/0729******* дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, зарлагын баримт, №608001093 дугаар төлбөрийн нэхэмжлэх, ХХХТС-2 Тоолуур гэх 2 хуудас хуулбар баримт, 08*******89 хэрэглэгчийн кодтой Я.ын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 5-, 30-3*******, 52-55, 67-72 тал/,

Шүүх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас оны 05 сарын 01-ний өдрөөс оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаан эрчим хүч хэрэглэгч байсан эсэх талаар баримт тус тус бүрдүүлсэн. /хэргийн 78-86 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

нэхэмжлэлтэй Я.т холбогдох *******11 0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч нь манай цахилгааны тоолуурт утас залгаж цахилгаан хууль бусаар хэрэглэсэн, цэхилгааны утас шатааж үндэслэлгүй хөрөнгөжсөн тул цахилгааны төлбөр, гарсан зардлаа төлүүлнэ гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: Манайх оноос эхлэн цахилгаан огт хэрэглээгүй, хэрэглэх цахилгаан утас, залгуур байхгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С.******* цахилгаан эрчим хүч хэрэглэгч болох нь хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн нэхэмжлэлээр тогтоогдсон. /хэргийн 8, 32, 69, 83-86 тал/

С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.ыг эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамжид 70 0 төгрөг төлсөн нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 03 сарын 23-ны өдрийн 18*******/ШШ/00759 дүгээр шийдвэрээр нотлогджээ. /хэргийн тал/

Эрчим хүчний тухай хуулийн 28-33 дугаар зүйлээр эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг зохицуулсан ба эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчийн эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, хэрэглэгч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах, эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга, хэрэгт цугларсан баримтаар дээрх хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөнтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хөрөнгө буцаан шаардсан гэж үзлээ.

Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, *******92.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан. Эд хөрөнгийг бусдын зардлаар хууль болон гэрээнд заагаагүйгээр олж авсан этгээдийн эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх нөхцөл бүрдсэн тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсдэг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.*******, хариуцагч Я. нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь цахилгааны төлбөр болон гарсан зардлаа буруутай этгээдээс шаардах эрхтэй боловч үүнийг нотолсон баримт хэрэгт цуглараагүй. Тухайлбал хариуцагч нь 270 000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хууль бусаар хэрэглэснээр эд хөрөнгийнх нь үнэ нэмэгдсэн эсэх, нэхэмжлэгч нь 71 000 төгрөгөөр цахилгааны утас, чийдэн бусад хэрэгсэл худалдаж авсан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь оны 05 сараас оны 06 сар хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглээгүй гэх тайлбар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн оны 08 сарын 02-ны өдрийн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар няцаагдсан.

Иймд Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1.1-д зааснаар хариуцагч Я.аас эрэн сурвалжилсан зардал 70 0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 3*******1 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид *******16 төгрөг төлөхөөс ******* 550 төгрөг дутуу төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 70 0 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж ******* 550 төгрөгийг хариуцагч Я.аас гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс дутуу төлсөн ******* 550 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1.1-д зааснаар хариуцагч Я.аас эрэн сурвалжилсан зардал 70 0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 3*******1 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******эс ******* 550 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Я.аас ******* 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР