Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02892

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02892

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч ******* дүүрэг, ******* хороо, 40д-************** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /

Хариуцагч: дүүрэг, 4 хороо, Наадамчдын гудамж, 20******* байр, 65 тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Хариуцагч: ******* дүүрэг, 6 хороо, Ханын материал, тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: НФ880*******0210/

Өмчлөгчөөр тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Г., хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г., М.Хонгорзул нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д.******* миний төрсөн эгч нь 20 оны 04 сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 20 оны 08 сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээгээр ХХК-аас ******* дүүрэг, 6 хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах, 4*******.******* м кв хоёр өрөө орон сууцыг 7******* *******89 000 төгрөгөөр захиалж, худалдан авсан. Орон сууцны урьдчилгаа 2 000 000 төгрөг, 28 000 000 төгрөгийг тус тус Г.ий ээж 20 оны 04 сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг миний төрсөн эгч нөхөр Баатарсүх, үлдэх *******4 *******89 000 төгрөгийг миний бие төлж, би тухайн орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 04 сарын 1*******-ны өдөр бүртгүүлсэн. 2016 оны эхээр эгч Д. хүү Д.ий эхнэр М.Хонгорзул нь Австрали улс руу сурч, ажиллах улмаар виз нь бүтвэл Солонгос улсад ажиллаж байсан Д. нь Монголд ирж хамт явахаар төлөвлөсөн, виз гарахад хөрөнгийн баталгаа шаардлагатай болсон тул дээрх орон сууцыг Д., М.Хонгорзул нарын нэр дээр 2016 оны 12 сард түр шилжүүлсэн.

Орон сууц шилжүүлэн өгсөний дараа гэрлэлтээ батлуулахгүй бол гэрлэлт батлуулсан байхыг шаардах юм байна гэж надад хэлсэн ба Г. нь 5 хоногийн хугацаатай БНСУ-аас ирж 20******* оны 08 сарын *******1-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн Австралийн виз гаргахын тулд хөрөнгийн баталгаа болгож орон сууц шилжүүлсэн, бодит байдал дээр *******2 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. М.Хонгорзул нь 2016 оны 12 сарын 09-ний өдөр *******2 000 000 төгрөгөөр орон сууц худалдсан мэтээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, ******* дүүргийн бүртгэлийн байгууллагад өгсөнийг 2022 оны 01 сарын эхээр мэдсэн. Д. энэ хугацаанд Солонгосд ажиллаж байсан бөгөөд виз бүтээгүй тул Г. нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр Монголд ирсэний дараа М.Хонгорзул нь Г.өөс салах нэхэмжлэлийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. М.Хонгорзул нь миний төрсөн эгчийн хүү Г.өөс гэр бүлээ цуцлуулж байгаа тул би орон сууцаа өөрийн нэр дээр буцааж бүртгүүлэх эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу М.Хонгорзул, Г. нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Г. хариу тайлбартаа: Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн үед миний бие Солонгос улсад ажиллаж байсан. Найз охин М.Хонгорзул Автрали улс руу суралцах хүсэлтэй, хэрэв виз нь бүтвэл миний бие хамт явж ажиллах боломж байсан тул виз бүтэхэд хөрөнгийн баталгаа шаардлагатай байснаас ээжийн дүү Д.*******ын нэр дээрх орон сууцыг М.Хонгорзул бид хоёрын нэр дээр түр шилжүүлэхийг зөвшөөрсөн. Мөн гэр бүлээ батлуулах шаардлагатай гэснээр БНСУ-аас 5 хоногийн чөлөө авч Монголд ирж гэрлэлтээ батлуулаад буцсан. Миний Солонгос улсаас М.Хонгорзулд явуулсан итгэмжлэлээр орон сууц бид хоёрын нэр дээр шилжсэн болохоос Д.*******оос худалдаж авсан, гэрээ хийсэн, мөнгө авсан зүйл байхгүй. Д.******* эгч бид хоёрыг гадаад улс руу явахад тус болох үүднээс өөрийн байрыг бидний нэр дээр түр шилжүүлсэн, иймд орон сууцыг Д.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.******* нь энэ орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан гэдгээ нотлох үүрэгтэй, ийм баримт хэрэгт байхгүй. Орон сууц авах эх үүсвэр нь Г. нь БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа цуглуулж орон сууц авахаар ээжийнхээ нэр дээр гэрээ хийж, мөнгийг шилжүүлсэн нь түүний тайлбараар нотлогддог. Г.ий явуулсан мөнгөөр орон сууцны эхний *******0 000 000 төгрөг төлсөн нь гэрлэлтээ батлуулахаас өмнөх үйл явдал тул орон сууц нь Г.ий хуваарт хөрөнгө юм. Энэ орон сууцанд М.Хонгорзул халдах эрхгүй боловч Г. нь гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгө хуваах нэхэмжлэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаас хойш Д.******* нь дүүгийнхээ орон сууцыг М.Хонгорзулд алдахгүй гэж энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэстэй. Орон сууц худалдах-худалдан авах гэрээнд гэрээний үнийг тодорхойлсон, нотариатаар баталгаажуулсан, Г. нь худалдах-худалдан авах эрхийг итгэмжлэлээр М.Хонгорзулд олгосон тул гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулснаас хойш М.Хонгорзул нь 2021 оны 11 сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандах хүртэл ******* жилийн хугацаанд Д.******* нь яагаад шүүхэд хандаагүй, нэхэмжлэл гаргаагүй вэ, нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. 2016 оны 12 сарын эхээр Г. нь Солонгосоос М.Хонгорзултай утсаар яриад нагац эгч Д.*******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан орон сууцаа яаралтай өөрсдийн нэр дээр болгох хэрэгтэй байна гээд 2016 оны 12 сарын 09-ний өдөр М.Хонгорзулд итгэмжлэл явуулсан. Энэ итгэмжлэлд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхийг зөвшөөрч, өөрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг М.Хонгорзулд олгосон. Итгэмжлэл ирсний дараа М.Хонгорзул нагац эгч Д.*******той орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, орон сууцны үнийг *******2 000 000 төгрөгөөр тодорхойлж, орлогын албан татварын *******0 000 төгрөгийг М.Хонгорзул өөрийн Хаан банкны 500758*******056 дугаар данснаас бэлнээр авч ******* дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкны 26010*******06*******4 дугаар данс руу Д.*******ын нэрээр тушаасан байдаг. М.Хонгорзул нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 сарын *******1-ний өдөр Г.ийг хариуцагчаар татаж гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1988 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байсныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 0******* сарын 09-ний өдрийн 0*******580 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г. нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Хонгорзулыг хариуцагчаар татаж, гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө 115 94******* *******44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс М.Хонгорзулд ногдох хувийг өгөхгүй гэсэн санаа агуулж, нагац эгчийнхээ орон сууц мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь 000550895 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, өглөг, авлагын дэлгэрэнгүй лавлагаа, 20 оны 08 сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 20 оны 04 сарын 28-ны өдрийн орлогын маягт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн албан бичиг, 2022 оны 02 сарын 09-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 184/ШЗ2022/02705 дугаар захирамж, /хэргийн 7-******* тал/

Хариуцагч М.Хонгорзул нь 2016 оны 12 сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орлогын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.*******ын ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах нь гэх баримт, 20******* оны 09 сарын -ний өдрийн орлогын баримт, 2016 оны 07 сарын 01, 2018 оны 10 сарын 18-ны өдрийн Зуучлалын гэрээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 0******* сарын 09-ний өдрийн 184/ШЗ2022/0*******580 дугаар захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын -ний өдрийн 18*******/ШЗ2022/0227******* дугаар захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 0******* сарын *******0-ны өдрийн 18*******/ШЗ2022/05048 дугаар захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 18*******/ТМ2022/02*******28 дугаар тэмдэглэл /хэргийн 27-42, 55-57/

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын ******* дүүрэг, 6 хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах, 4*******.******* м.кв талбай бүхий орон сууцны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс мөн хаягт байрлах орон сууцны хувийг хэргийг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 9*******-95, 105-160 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Д.*******ын нэхэмжлэлтэй Г., М.Хонгорзул нарт холбогдох ******* дүүрэг, 6 хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 12 сарын 09-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: нагац дүү Г., бэр М.Хонгорзул нар нь Австрали улс руу явах виз гаргуулахад хөрөнгийн баталгаа шаардлагтай байна гэж гуйсны дагуу өөрийн орон сууцыг тэдгээрийн нэр дээр түр шилжүүлсэн боловч Г.Хонгорзул нь орон сууцыг *******2 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх гэрээ байгуулсныг хожим мэдсэн, бодит байдал дээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж,

Хариуцагч Г. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч: нагац эгч Д.******* нь М.Хонгорзул бид хоёрыг Австрали улс руу явахад дэмжлэг үзүүлж, өөрийн орон сууцыг бидний нэр дээр түр шилжүүлснээс бус орон сууцыг худалдсан, худалдан авсан зүйл байхгүй тул буцаан өгнө гэж,

Хариуцагч М.Хонгорзул татгалзлаа дэмжиж: Г.өөс олгосон итгэмжлэлийн дагуу түүний Солонгос улсад ажиллаж байхдаа явуулсан мөнгөөр тухайн орон сууцыг худалдаж авсан, худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан үйл баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийлүүлэгч констракшн ХХК, захиалагч нар 20 оны 04 сарын 28-ны өдөр орон сууц захиалгын 5*******5 дугаар гэрээ байгуулж, захиалагч нь ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 102 байр, 1*******0 тоот хаягт байрлах 58.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагч нь төлбөр төлөх үүрэг хүлээжээ. /хэргийн 112-1******* тал/

Нийлүүлэгч констракшн ХХК, захиалагч нар 20 оны 08 сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний 5*******5/1 дүгээр нэмэлт гэрээ байгуулж, үндсэн гэрээнд заасан орон сууцны үлдэгдэл төлбөр 68 702 000 төгрөгийг гэрчилгээ гарснаас хойш хоногийн дотор нийлүүлэгчид төлөх нэмэлт гэрээ байгуулсан. /хэргийн 118 тал/

Нийлүүлэгч констракшн ХХК, захиалагч нар 20 оны 12 сарын 1*******-ны өдөр орон сууц захиалгын гэрээний 5*******5/2 дугаар нэмэлт гэрээ байгуулж, үндсэн гэрээнд ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 102 байр, 1*******0 тоот хаягт байрлах 58.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж заасныг ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 106 байр, 157 тоот хаягт байрлах 4*******.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж өөрчилж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 700 000 төгрөгөөр тооцож нийт үнийг 7******* *******72 000 төгрөгөөр тогтоосон. /хэргийн 119-120 тал/

Нийлүүлэгч констракшн ХХК, захиалагч Д.******* нар 2015 оны 04 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээний 5*******5/******* дугаар нэмэлт гэрээ байгуулж, захиалагч нь ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 106 байр, 157 тоот хаягт байрлах 4*******.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгын үндсэн, нэмэлт гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг дүү Д.*******д шилжүүлжээ. /хэргийн 12*******-124 тал/

Нийлүүлэгч констракшн ХХК, захиалагч Д.******* нар 2015 оны 04 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээний 5*******5/4 дүгээр нэмэлт гэрээ байгуулж, 5*******5/2 дугаар гэрээнд ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 106 байр, 157 тоот хаягт байрлах 4*******.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж заасныг ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд баригдах Содон орон сууцны хороолол, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж өөрчилж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 700 000 төгрөгт бодож нийт үнийг 7******* *******89 000 төгрөгөөр тооцсон. /хэргийн 121-122 тал/

2015 оны 04 сарын 10-ны өдөр ******* дүүрэг, 6 хороо, ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчөгчөөр Д.******* бүртгэгджээ. /хэргийн 129 тал/

Төлөөлүүлэгч Г. нь 2016 оны 12 сарын 09-ний өдөр ******* дүүрэг, 6 хороо, ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахад худалдан авагч Г.ийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр төлөөлөгч М.Хонгорзулд 2016 оны 02 сарын 09-ний өдрөөс 2021 оны 0******* сарын 28-ны өдөр хүртэл олгосон. /хэргийн 1*******6 тал/

Худалдагч Д.*******, худалдан авагч Г., М.Хонгорзул нар 2016 оны 12 сарын 19-ний өдөр ******* дүүрэг, 6 хороо, ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэн *******2 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагчийг төлөөлж М.Хонгорзул гарын үсэг зуржээ. /хэргийн 1*******4-1*******5 тал/

******* дүүрэг, 6 хороо, ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчөгчөөр М.Хонгорзул, Г. нар 2016 оны 12 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн. /хэргийн 7, 1*******9 тал/

М.Хонгорзул нь Бриж Блү Монголия ХХК-тай 2016 оны 07 сарын 01-ний өдөр Австрали улсад суралцах зуучлалын гэрээ байгуулж, үйлчилгээний хураамж 1 229 000 төгрөг төлсөн, 2018 оны 10 сарын 18-ны өдөр Австрали улсад суралцах дугаар зуучлалын гэрээг Intellectual Center for Mongolian Youths Education байгууллагатай байгуулжээ. /хэргийн *******0-************** тал/

Зохигчид орон сууц захиалгын гэрээ байгуулсан, М.Хонгорзулыг Австрали улсад суралцах виз гаргуулахаар холбогдох баримт бүрдүүлж байсан тухай маргаагүй, орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус эсэх тухай маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дугаар заалтаар хүчин төгөлдөр бус хэлцэлийг зохицуулж, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэлийг ойлгодог.

Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д зааснаар 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнд худалдагч Д.******* нь ******* дүүргийн 6 хороо, ханын материал 18062, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Г., М.Хонгорзулд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнэ *******2 000 000 төгрөгийг худалдагчид тус тус шилжүүлэхээр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ гэх үндэстэй. Өөрөөр хэлбэл гэрээний талууд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, үр дагаварыг ойлгож, харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өмчлөгчийн эрхийг зөрчсөн бусдын үйлдэл нь, тухайлбал, эзэмшил нь хууль бус болох нь нотлогдсон байх ёстой боловч ******* дүүргийн 6 хороо, ханын материал 18062, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь хариуцагч Г., нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон.

2016 оны 07 сарын 01, 2018 оны 10 сарын 18-ны өдрийн зуучлалын гэрээг шинжлэн судлахад Австрали улсад суралцахад хөрөнгийн баталгаа, гэрлэлтийн баталгаа шаардлагтай талаарх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ямар үйл баримт, бичмэл баримтыг үндэслэж гэрлэлийн баталгаа, хөрөнгийн баталгаа шаардлагатай гэсний дагуу орон сууцаа шилжүүлсэн гэх тайлбар нотлогдохгүй байна.

Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны төлбөрийн баримтууд, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.өөс М.Хонгорзулд олгосон итгэмжлэл, зуучлалын гэрээ, талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ. Тодруулбал 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй, Г., М.Хонгорзул нарт холбогдох ******* дүүргийн 6 хороо, ханын материал 18062, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, 41 тоот хаягт байрлах 4*******.******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР