Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/02563

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо,**** дүгээр хороолол, дилав хутагт гудамж  тоот хаягт оршин суух, Б овогт Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Н овогт С.Б /рд:ФМ/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ****тоотод оршин суух, Б овогт Х.Г/рд:ГЭ75110910/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол *** тоотод байрлах, “Д Ч ХХК” ХХК

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагч, гуравдагч этгээд “Д Ч ХХК” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсуурийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Нэхэмжлэгч Б.Тнь Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж  байр,  тоот 3 өрөө 68 м.кв орон сууцны байрны улсын бүртгэлийн Үтоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл тухайн байранд иргэн Х.Гболон С.Бнар нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу түүнтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, тодорхой эрх зүйн харилцаагүй байхад хууль бусаар орон сууцны байранд оршин суусаар байгаа юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Х.Гболон С.Бнарыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  дугаар байрны  тоот 3 өрөө 68 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

Эхнээс нь яг болсон зүйл нь С.Бгийн гэр бүл 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаад, энэ байрыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Анх 92,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 20 сая төгрөг дүүгээсээ аваад өгнө гэсэн. Үлдсэн мөнгийг нь урамшууллын мөнгөө авахаараа өгнө гэж хэлсэн. Тийм учраас С.Бгийн гэр бүлийг байрандаа амьдруулахаар болсон. Х.Гбайрыг худалдаж авахаар надаас түлхүүр авч, байранд орсон.

2020 оны 4 дүгээр сард С.Б, Х.Гнартай уулзсан. Цар тахлын үед байнга уулзаж чадахгүй байсан. Тэд “...манай дүү хөдөө явсан, ирж чадахгүй байна” гэж хэлсэн.  2021 оны 3 дугаар сард С.Б, Х.Гнарыг дагуулан, Богд банканд очиж, ипотекийн зээлийн судалгаанд оруулсан. Х.Гажил хийдэг хэдий ч эхнэр нь ажил хийдэггүй байсан учраас ипотекийн зээлийн судалгаанд оруулахад тэнцээгүй. Тийм учраас байраа худалдахаа больсон. Тэд удахгүй байрыг суллаж өгнө гэсэн боловч одоог хүртэл суллаагүй байна. Барьцаанд байсан байрыг худалдаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Зээлийг судлаад, зээд олгогдохоор бол байрыг худалдана гэдгээ хэлж байсан.

2022 онд С.Б, Х.Гнар нь 6 сарын 01-ний өдөр байрнаасаа гарна, удаасанд уучлаарай, гарахдаа байрыг сайхан засаж өгнө гээд, эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ нь хавтаст хэргийн 153 дугаар талд авагдсан. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эвт констракшн ХХК нь "Д Ч ХХК" ХХК-тай 400 сая төгрөгийн арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 20 хувьд нь байр оролцуулахаар болсон. Намайг хашаанд нь очиж үзэхэд, маш сайн чанарын арматурууд байсан учраас итгээд гэрээ хийсэн. Захиалгаа өгөөд, урьдчилгаанд 32,500,000 төгрөг өгсөн. Урьдчилгаа шилжүүлсэн баримт нь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан. 7 хоногийн дараа арматураа ачих гээд очтол байхгүй байсан учраас ганцхан боодол материал ачаад явсан. 5 сараас хойш 7 сар хүртэл арматураа нийлүүлээгүй. Манайх гэрээний дагуу байрыг шилжүүлсэн зүйл огт байхгүй. Манайх "Д Ч ХХК" ХХК-тай нэг л удаа харьцаж байсан. Бид нар тухай бүрд нь мөнгөө өгөөд, авахаа аваад явж байсан. "Д Ч ХХК" ХХК нь арматур нийлүүлж чадаагүй учраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалсан. Манайх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д Ч ХХК ХХК-тай тооцоо нийлж, баримт үйлдсэн. С.Б, Х.Гнар нь байртай холбоотой нэг ч төгрөг өгөөгүй. Д Ч ХХК ХХК нь манайд тодорхой хэмжээний арматур нийлүүлсэн нь үнэн. Бид ч нийлүүлсэн арматурынхаа төлбөр тооцоог хийсэн. Д Ч ХХК ХХК, С.Б нарт энэ байр ямар ч хамааралгүй. Эв констракшн ХХК нь "Д Ч ХХК" ХХК-тай гэрээ байгуулах үед байр барьцаанд байсан. Гэрээнээс энэ үйл баримт харагдана.

Би итгэлцлийн үндсэн дээр С.Бг гэр бүлийн хамтаар байрандаа оруулсан. С.Б, Х.Гнар нь намайг арматур худалдах, худалдан авах гэрээний үүргийн 20 хувьд байраа тооцуулан шилжүүлэх гэж байгааг мэдсэн. Тэд байрыг хямд үнээр авах боломжтой гэдгийг мэдэж байсан. Би "Д Ч ХХК" ХХК-ийн гэрээний дагуу урьдчилгаанд 32,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ гэрээ нь маргаан бүхий байртай ямар ч хамааралгүй.  Д Ч ХХК ХХК-д байрыг чөлөөлөх тухай хэд хэдэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Х.Гтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, харин  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр амаар тохиролцсон.  Тэгээд байранд Гийнх 2019 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдөр л орсон.  Орон сууцны өмчлөгч Б.Тбол миний төрсөн хүүхэд,  байртай холбоотой асуудлаар Б.Таас надад өгсөн итгэмжлэл болон ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Б.Тхариуцагч С.Б, Х.Гнарт байраа худалдахыг зөвшөөрсөн. С.Б, Х.Гнарын зээлийг Б.Төөрөө Богд банканд дагуулж очиж, судлуулсан. Миний хувьд зуучлалын л үүрэг гүйцэтгэж байсан.  Би Эв эе констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал нь байсан. Одоо би өөрийн ажлаа Б.Тт хүлээлгэж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Тгүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байгаа. Гэхдээ энэ асуудал байрны маргаантай ямар ч хамааралгүй. Манайх 96 сая төгрөгт ногдох арматураа авсан, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр "Д Ч ХХК" ХХК-тай тооцоо нийлээд өглөг, авлагын асуудал дууссан.

Хэрэв манайх 32 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол надад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан баримтаас харвал бид тооцоо нийлсэн актаа үйлдээд, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа шивүүлж авсан байгаа учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Гнь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Д Ч ХХК” ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдон ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд байгууллагаас нь ажлын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж байгууллагад бартераар ирсэн гэх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж  дугаар байр  тоотод байршилтай 3 өрөө 68 м.кв орон сууцанд амьдрах зөвшөөрөл өгсөн гэр бүлийн хамт нүүж орсон. Нэхэмжлэгч Т буюу миний эцэг “Эв констракшн” ХХК-ийн захирал С.Б нь Д Ч ХХК ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 460,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур, катанги худалдаж авахаар гэрээ байгуулсан байна. Тус гэрээний 3.3-т гэрээгээр худалдах барааны нийт үнэ 460,000,000 төгрөг үүнээс бэлэн мөнгөөр тооцоо хийх 80 хувийн төлбөр 368,000,000 төгрөг, бартер хийх 20 хувийн төлбөр болох 92,000,000 төгрөг үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 72 дугаар байр 3 тоотод байршилтай 3 өрөө 68 м.кв орон сууц оролцуулан тооцно гэсэн гэрээний дагуу уг байр нь “Д Ч ХХК” ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Гэрээг байгуулснаас хойш худалдан авагч нь гэрээ байгуулмагц урьдчилгаа төлбөрийг төлсний дараа барааг Улаанбаатар хотод хүлээлгэн өгч бартерын эд зүйлийг шилжүүлэн авна гэж гэрээнд заасан боловч худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бартерийн зүйлийг шилжүүлэхгүй явсан бөгөөд Богд банкны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21/199 дугаар албан тоотоос бартерт өгсөн байр нь банкны барьцаанд байсан болохыг мэдсэн. Харин нэхэмжлэгч Б.Тнь тус байрыг “Д Ч ХХК” ХХК-д бартераар шилжүүлсэн болохыг мэдэж байсан бөгөөд өөрөө зөвшөөрч бараа материал худалдан авах гэрээ байгуулсан, мөн гэрээний үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Б.Тбуюу “Э****” ХХК нь орон сууцны талаар маргаан гаргах бол “Д Ч ХХК” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй билээ. Нэхэмжлэгч Б.Тнь бусдын барьцаанд байсан байраа бартерт өгч, одоо шүүхэд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар орон сууцанд оршин сууж байна нэхэмжлэл гаргаж байгаа зэрэг нь бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл буюу эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээд "Д Ч ХХК" ХХК нарыг төлөөлөн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Тнь гуравдагч этгээд "Д Ч ХХК" ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч маргаан бүхий байрыг гэрээний үнийн төлбөрт тооцож өгсөн. Нэхэмжлэгч орон сууцыг эрхийн зөрчилгүй, бусдад барьцаанд тавьж, худалдаагүй хэлбэрээр өгнө гэж тохиролцсон боловч байрыг барьцаанд байсныг нуун дарагдуулсан. Мөн нэхэмжлэгч "Д Ч ХХК" ХХК-аас авсан арматурыг бүтэн жилийн хугацаанд хэрэглэж байгаад, төлбөрөө заасан цаг хугацаандаа өгөөгүй. Тус арматурын төлбөрт 30 гаруй сая төгрөг дутуу байгаа учраас байрыг чөлөөлж өгөхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах нотолгооны гол хэрэгсэл нь гэрчийн мэдүүлэг байсан. Арматур  худалдах, худалдан авах гэрээний дагуу тохиролцсон үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч "Д Ч ХХК" ХХК-аас арматур худалдаж аваад, түүнийхээ төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч тухайн байр нь банкны барьцаанд байсан. Тиймээс төлбөрийн хэрэгсэл хэрэгжээгүй буюу төлбөр төлөгдөөгүй гэсэн үг юм. "Д Ч ХХК" ХХК нь бартераар байр авсан гэж ойлгоод, компанийнхаа ажилтан Х.Гийг байранд амьдруулахаар оруулсан. Банкнаас ирж, байрнаас гарахыг шаардахад нь барьцаанд тавигдсан байсныг мэдсэн. Анхнаасаа гэрээ байгуулахдаа хууран мэхэлж, итгэл төрүүлсэн. Энэ гэрээний дагуу 30 сая төгрөг төлөгдөөгүй гэж хэлсэн. Үүнийг гэрч Х.Гантулга нотлох ёстой байсан. Нэхэмжлэгч нь "Д Ч ХХК" ХХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа учраас байрыг суллаж өгөх боломжгүй гэж тайлбарладаг. С.Б байрыг шударгаар эзэмшиж байгаа, энэ нь арматур худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн харилцаа юм. С.Б, Х.Гнар нь 3 жилийн өмнөөс байрыг шударгаар эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч байраа зарсан боловч хариуцагч мөнгөө өгөөгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь хүний байранд зүгээр ороод амьдарсан зүйлгүй. Арматур худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар эзэмшиж байгаа юм. Хэрэв байр банкны барьцаанд байгаагүй бол "Д Ч ХХК" ХХК-ийн өмчлөлд 100 хувь шилжих боломжтой байсан. Байр барьцаанд байгаа учраас өмчлөх эрх нь үүсэхгүй байгаа юм.

Энэ маргаан **** ХХК, Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн маргаан юм. "Д Ч ХХК" ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, арматураа нийлүүлсэн, арматурын төлбөрт буюу төлбөрийн хэрэгслийг байраар хангахаар заасан. Гэтэл байраар төлбөрийг тооцох боломжгүй болсон. "Д Ч ХХК" ХХК байрыг өмчлөлдөө шилжүүлж, компанийн ажилтнаа амьдруулах гэтэл байр барьцаанд байгааг мэдсэн. Энэ үйл баримт нь тусдаа шийдвэрлүүлэх асуудал биш. Маргаан бүхий байр нь "Д Ч ХХК" ХХК-ийн бартерын төлбөрт ирсэн учраас эзэмших эрхийнхээ хүрээнд ажилтандаа шилжүүлж өгсөн. Хэрэв анхнаасаа байрыг барьцаанд байгаа гэсэн бол арматураа нэхэмжлэгчид нийлүүлэхгүй байсан. Манайх гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, арматураа хүлээлгээд өгчихсөн.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний төлбөрийн 20 хувьд тооцож, байрыг өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ байр нь барьцаанд байсан учраас төлбөртөө тооцох нөхцөлгүй болсон. Бид байрыг төлбөр тооцоондоо шилжүүлж авлаа гэж ойлгосны үндсэн дээр С.Бг оруулсан. Тиймээс энэ маргаан нь тусдаа асуудал биш, нэг үйл баримт юм. Тийм ч учраас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...Д Ч ХХК" ХХК  болон нэхэмжлэгч нарын хооронд ямар асуудал үүссэн бэ, үүний үр дагавраас шалтгаалан, С.Б, Х.Гнар орон сууцны шударга эзэмшигч мөн эсэхийг шүүх тодруулаагүй байна” гэж үзэж, хэргийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Эв констракшн ХХК арматурын төлбөрөө дутуу хийсэн учраас байрыг төлбөрт суутгасан. Хэрэв танайх төлбөрөө гүйцэт хийчихвэл байрыг буцааж өгөхөөс татгалзах зүйлгүй. Хариуцагч С.Б нь байрыг гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр суллаж өгөх боломжгүй. Учир нь гэрээнд заасны дагуу С.Бд байрыг шударгаар эзэмших эрх үүссэн гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий байрыг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу урьдчилгаанд тооцож, "Д Ч ХХК" ХХК-д хүлээлгэж өгөөгүй бол энэ асуудал анхнаасаа үүсэхгүй байсан. Мөн нэхэмжлэгч тал байрыг Ариг банкны барьцаанд байгааг гэдгийг хэлэлгүй, бодит байдлыг нуун дарагдуулсан. Б.Тнь Эв констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас энэ гэрээний үүрэгтэй хамааралтай болж таарч байна. Тиймээс гэрээнд заасны дагуу энэ маргаан нь шүүхээр харьяалан шийдвэрлэгдэхгүй, арбитр шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 000699005 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, “Богд банк” ХХК-ийн зээлдэгч Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, С.Батсуурийн ХААН банк дахь ****тоот данс дэлгэрэнгүй хуулга *** хуудас, Богд банкны 2021-09-24-ний 21/380 тоот Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, Богд банкны 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, “Д Ч ХХК” ХХК, “Эв констракшн” ХХК-ын хоорондын төлбөрийн баримт, Х.Гийн гэх 2022-02-25-ны огноо бүхий дэвтэрийн хуудас цаас дээрх гар бичмэл 1 хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.

Хариуцагчаас “Д Ч ХХК” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал, “Эв констракшн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Д Ч ХХК ХХК”-д Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Богд банк ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21/199 дугаартай Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, “Д Ч ХХК” ХХК, “Эв констракшн” ХХК-иудын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Д Ч ХХК ХХК-ийн 2019-05-06, 2019-05-12, 2019-08-09, 2019-07-21-ний өдрийн Зарлагын баримтууд 4 хуудас зэрэг баримтыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч С.Бд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Тнь Сонгинохайрхан дүүргийн ****-р хороо, ****-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас С.Бг гэр бүлийн хамтаар албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа “...хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй тул албадан гаргуулна, ...С.Б, Д.Г нар байрыг худалдан авахаар тохиролцсон боловч ипотекийн зээл нь бүтээгүй, мөнгөө төлөөгүй тул байраа худалдахаа больж, эргүүлэн байраа суллаж өгнө гэсэн боловч өнөөг хүртэл суллаж өгөөгүй байна.  ....2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эв констракшн ХХК, "Д Ч ХХК" ХХК нарын хооронд байгуулсан 400 сая төгрөгийн арматур худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 20 хувьд нь байр оролцуулахаар болсон. Гэхдээ гэрээний дагуу тохиролцсон чанартай арматур байхгүй, ... "Д Ч ХХК" ХХК нь арматур нийлүүлж чадаагүй учраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалсан... Манайх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д Ч ХХК ХХК-тай тооцоо нийлж, баримт үйлдсэн. Манайх гэрээний дагуу байрыг шилжүүлсэн зүйл огт байхгүй. Манайх "Д Ч ХХК" ХХК-т арматурын үнийг  тухай бүрд нь өгөөд, авах зүйлээ аваад явж байсан. Гэрээ байгуулагдахад миний хүү Б.Таас надад болон Эвт констракшн ХХК-д байрын өмчлөлийг шилжүүлэн өгөөгүй, ямар нэгэн итгэмжлэл ч өгөөгүй байсан..., С.Б, Х.Гнар арматур худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй, өөрсдөөсөө нэг ч төгрөг төлөөгүй, байрыг буцааж өгөхийг зөвшөөрдөг боловч Д Ч ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болиулчихаад байдаг юм..., ...байр гэрээ байгуулагдах үед банкны барьцаанд байсан нь үнэн..., ...одоо байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...С.Б нь байрны шударга эзэмшигч бөгөөд шударгаар эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авсан. Энэ нь Эв констракшн ХХК, Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн маргаан юм. "Д Ч ХХК" ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, арматураа нийлүүлсэн, арматурын төлбөрт буюу төлбөрийн хэрэгслийг байраар хангахаар тохиролцсон.  "Д Ч ХХК" ХХК байрыг өмчлөлдөө шилжүүлж, компанийн ажилтнаа амьдруулах гэтэл байр барьцаанд байгааг мэдсэн. Маргаан бүхий байр нь "Д Ч ХХК" ХХК-ийн бартерын төлбөрт ирсэн учраас эзэмших эрхийнхээ хүрээнд ажилтандаа шилжүүлж өгсөн. Хэрэв анхнаасаа байрыг барьцаанд байгаа гэсэн бол арматураа нэхэмжлэгчид нийлүүлэхгүй байсан. Бид байрыг төлбөр тооцоондоо шилжүүлж авлаа гэж ойлгосны үндсэн дээр С.Бг оруулсан боловч байр нь барьцаанд байсан учраас төлбөртөө тооцох нөхцөлгүй болсон. Тиймээс энэ маргаан нь тусдаа асуудал биш, нэг үйл баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...”  гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, ***-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцны өмчлөгчөөр Батсуурийн Т эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр авч, нэхэмжлэгч уг бүртгэлийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхээ тодорхойлжээ. /хх-ийн 5-р хуудас/

Уг байрны өмчлөгч нь Б.Тмөн бөгөөд хариуцагч С.Б гэр бүлийн хамтаар 2019 оны 12 дугаар сараас хойш өнөөг хүртэл амьдарч, эзэмшиж байгаа талаар талууд маргадаггүй.

Харин нэхэмжлэгч тал уг байрыг С.Б, Д.Г нарт эзэмшүүлж, тэднийг орон сууцанд амьдруулах болсон үндэслэлээ худалдаж, худалдан авахаар тохиролцсоны дагуу шилжүүлэн өгсөн боловч төлбөрөө төлөөгүй учир буцаан чөлөөлүүлнэ гэж, хариуцагч тал 2 хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнгийн 20 хувьд тооцон бартераар шилжүүлэн авч Д Ч ХХК ХХК өөрийн ажилтан болох Д.Гт шилжүүлэн өгч амьдруулах болсон гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Б болон түүний нөхөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Х.Гнартай амаар болон бичгээр энэ талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд Д Ч ХХК ХХК-ийн төлөөлөгч нар Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д Ч ХХК ХХК нь Эв констракшн ХХК-д барилгын арматур, катангийг 1 тн бүрийг 1,850,000 төгрөгөөр тооцон нийт 460,000,000 төгрөгийн арматур катангийг нийлүүлэх, төлбөрийг төлөхдөө нийт үнийн дүнгийн 80 хувь буюу 368,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож төлөхөөр, үлдэх 20 хувийн төлбөр болох 92,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцыг оролцуулан тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан, улмаар уг орон сууц байрыг гэрээний төлбөрт оруулан тооцох үед уг байр нэхэмжлэгч Б.Тын Богд банк ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгө байсан болох талаар маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул энэ талаарх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Харин уг гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар болон 20 хувьд шилжүүлэн өгсөн орон сууцны өмчлөл, эзэмшлийн талаар талууд маргаж мэтгэлцэж байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэн аль нь гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал “... энэ маргаанд 460,0 сая төгрөгийн гэрээ огт хамааралгүй, хариуцагч тал 460,000,000 төгрөгийн үнийн дүнд тохирсон чанартай барилгын арматур, катангийг нийлүүлээгүй, урьдчилгээ 32,0 сая төгрөгийг шилжүүлэн өгч,  20 хувьд тооцон өгөхөөр тохиролцсон орон сууцны үнийг оролцуулалгүйгээр нийт 96,000,000 төгрөгийн арматур, катангиийг худалдан авч тооцоо дуусгасан, өр төлбөр байхгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй учир орон сууцыг өгөх үндэслэлгүй...” гэж, хариуцагч тал “...орон сууцны үнэ болох 92,0 сая төгрөгт тохирсон арматур, катангийг нийлүүлэн, орон сууцыг бартерт тооцон авч ажилтандаа эзэмшүүлсэн боловч уг байр барьцаанд байсан учир гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлэн өгөх төлбөрөө бүрэн төлсний дараа орон сууцыг шилжүүлэн өгнө...” гэж татгалзаж байна. Хэргийн 57-60-т хуудас авагдсан 4 ширхэг зарлагын баримтаар Д Ч ХХК ХХК-иас Эв констракшн ХХК-д нийт дүнгээр тооцон үзвэл 96,692,936 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Мөн хэргийн 67-68-р хуудаст авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн ХААН банк дахь 5 тоот данснаас 5 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 63,000,000 төгрөгийг “төмөр үнэ” гэх утгатайгаар шилжүүлсэн, мөн хэргийн 73-р талд авагдсан Богд банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 33,568,087 төгрөгийг Дулаанчанар ХХК-ийн 5121033487 тоот данс руу Эв констракшн ХХК-иас шилжүүлж, нийт 96,568,087 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд дээрх байдал нь хэрэгт мөн авагдсан татварын албанд илгээсэн Төлбөрийн баримт гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн арматур худалдах худалдан авах гэрээний талаарх дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзвэл Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу дээрх маргаан бүхий орон сууцанд Д Ч ХХК ХХК нь өөрийн ажилтан болон Х.Гийн гэр бүл буюу хариуцагч С.Бгийн гэр бүлд эзэмшүүлсэн боловч дээрх  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний талуудын хүсэл зориг бүрэн хэрэгжиж гэрээ дуусгавар болоогүй, үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн аль нь  хохирлоо шаардах эрхтэй боловч энэ талаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Тнь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар С.Б, Х.Гнарын тодорхойлон гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хариуцагч С.Б, Х.Гнар нь эхнэр нөхөр, гэр бүлийн хүмүүс тул зайлшгүй 2-уулаа байх шаардлагагүй, нөхөр Х.Гийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна...” гэх хүсэлтийг гарган хариуцагчаар Х.Гийг оролцуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч С.Бд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцнаас С.Бг гэр бүлийн хамт чөлөөлүүлнэ гэж тодруулдаг. Улмаар шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн Х.Гийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх бөгөөд талуудын гаргасан тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б болон гуравдагч этгээд Х.Гнараас дээрх  Сонгинохайрхан дүүргийн ****-р хороо, ***-р хороолол, Хүнсчдийн гудамж, ***-р байр, *** тоот маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн агуулга бүхий бичгийн баримтыг үйлдэж гарын үсэг зурсан байна. /хэргийн 133, 139-р хуудас/  Мөн талууд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн ба уг гэрээгээр дээрх орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиолцсон байна. Хариуцагч С.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх бичгийн баримтуудыг үгүйсгэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас айлган сүрдүүлж, хүчирхийлж, дарамталж хүчээр хүсэл зоригийн эсрэг хууль бус үйлдэл хийлгүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогддоггүй.

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Тнь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь 000699005 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Тын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, ****-р хороолол, Хүнсчдийн гудамж, ****-р байр, *** тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай,*** өрөө  орон сууцыг хариуцагч С.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн ****р хороо, ****-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцыг хариуцагч С.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, дилав хутагт гудамж  тоот хаягт оршин суух, Б овогт Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 72 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, Н овогт С.Б /рд:ФМ/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 72-3 тоотод оршин суух, Б овогт Х.Г/рд:ГЭ75110910/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 3-13 тоотод байрлах, “Д Ч ХХК” ХХК

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагч, гуравдагч этгээд “Д Ч ХХК” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсуурийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Нэхэмжлэгч Б.Тнь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж  байр,  тоот 3 өрөө 68 м.кв орон сууцны байрны улсын бүртгэлийн Үтоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл тухайн байранд иргэн Х.Гболон С.Бнар нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу түүнтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, тодорхой эрх зүйн харилцаагүй байхад хууль бусаар орон сууцны байранд оршин суусаар байгаа юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Х.Гболон С.Бнарыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  дугаар байрны  тоот 3 өрөө 68 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

Эхнээс нь яг болсон зүйл нь С.Бгийн гэр бүл 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаад, энэ байрыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Анх 92,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 20 сая төгрөг дүүгээсээ аваад өгнө гэсэн. Үлдсэн мөнгийг нь урамшууллын мөнгөө авахаараа өгнө гэж хэлсэн. Тийм учраас С.Бгийн гэр бүлийг байрандаа амьдруулахаар болсон. Х.Гбайрыг худалдаж авахаар надаас түлхүүр авч, байранд орсон.

2020 оны 4 дүгээр сард С.Б, Х.Гнартай уулзсан. Цар тахлын үед байнга уулзаж чадахгүй байсан. Тэд “...манай дүү хөдөө явсан, ирж чадахгүй байна” гэж хэлсэн.  2021 оны 3 дугаар сард С.Б, Х.Гнарыг дагуулан, Богд банканд очиж, ипотекийн зээлийн судалгаанд оруулсан. Х.Гажил хийдэг хэдий ч эхнэр нь ажил хийдэггүй байсан учраас ипотекийн зээлийн судалгаанд оруулахад тэнцээгүй. Тийм учраас байраа худалдахаа больсон. Тэд удахгүй байрыг суллаж өгнө гэсэн боловч одоог хүртэл суллаагүй байна. Барьцаанд байсан байрыг худалдаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Зээлийг судлаад, зээд олгогдохоор бол байрыг худалдана гэдгээ хэлж байсан.

2022 онд С.Б, Х.Гнар нь 6 сарын 01-ний өдөр байрнаасаа гарна, удаасанд уучлаарай, гарахдаа байрыг сайхан засаж өгнө гээд, эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ нь хавтаст хэргийн 153 дугаар талд авагдсан. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эвт констракшн ХХК нь "Д Ч ХХК" ХХК-тай 400 сая төгрөгийн арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 20 хувьд нь байр оролцуулахаар болсон. Намайг хашаанд нь очиж үзэхэд, маш сайн чанарын арматурууд байсан учраас итгээд гэрээ хийсэн. Захиалгаа өгөөд, урьдчилгаанд 32,500,000 төгрөг өгсөн. Урьдчилгаа шилжүүлсэн баримт нь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан. 7 хоногийн дараа арматураа ачих гээд очтол байхгүй байсан учраас ганцхан боодол материал ачаад явсан. 5 сараас хойш 7 сар хүртэл арматураа нийлүүлээгүй. Манайх гэрээний дагуу байрыг шилжүүлсэн зүйл огт байхгүй. Манайх "Д Ч ХХК" ХХК-тай нэг л удаа харьцаж байсан. Бид нар тухай бүрд нь мөнгөө өгөөд, авахаа аваад явж байсан. "Д Ч ХХК" ХХК нь арматур нийлүүлж чадаагүй учраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалсан. Манайх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д Ч ХХК ХХК-тай тооцоо нийлж, баримт үйлдсэн. С.Б, Х.Гнар нь байртай холбоотой нэг ч төгрөг өгөөгүй. Д Ч ХХК ХХК нь манайд тодорхой хэмжээний арматур нийлүүлсэн нь үнэн. Бид ч нийлүүлсэн арматурынхаа төлбөр тооцоог хийсэн. Д Ч ХХК ХХК, С.Б нарт энэ байр ямар ч хамааралгүй. Эв констракшн ХХК нь "Д Ч ХХК" ХХК-тай гэрээ байгуулах үед байр барьцаанд байсан. Гэрээнээс энэ үйл баримт харагдана.

Би итгэлцлийн үндсэн дээр С.Бг гэр бүлийн хамтаар байрандаа оруулсан. С.Б, Х.Гнар нь намайг арматур худалдах, худалдан авах гэрээний үүргийн 20 хувьд байраа тооцуулан шилжүүлэх гэж байгааг мэдсэн. Тэд байрыг хямд үнээр авах боломжтой гэдгийг мэдэж байсан. Би "Д Ч ХХК" ХХК-ийн гэрээний дагуу урьдчилгаанд 32,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ гэрээ нь маргаан бүхий байртай ямар ч хамааралгүй.  Д Ч ХХК ХХК-д байрыг чөлөөлөх тухай хэд хэдэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Х.Гтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, харин  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр амаар тохиролцсон.  Тэгээд байранд Гийнх 2019 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдөр л орсон.  Орон сууцны өмчлөгч Б.Тбол миний төрсөн хүүхэд,  байртай холбоотой асуудлаар Б.Таас надад өгсөн итгэмжлэл болон ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Б.Тхариуцагч С.Б, Х.Гнарт байраа худалдахыг зөвшөөрсөн. С.Б, Х.Гнарын зээлийг Б.Төөрөө Богд банканд дагуулж очиж, судлуулсан. Миний хувьд зуучлалын л үүрэг гүйцэтгэж байсан.  Би Эв эе констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал нь байсан. Одоо би өөрийн ажлаа Б.Тт хүлээлгэж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Тгүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байгаа. Гэхдээ энэ асуудал байрны маргаантай ямар ч хамааралгүй. Манайх 96 сая төгрөгт ногдох арматураа авсан, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр "Д Ч ХХК" ХХК-тай тооцоо нийлээд өглөг, авлагын асуудал дууссан.

Хэрэв манайх 32 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол надад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан баримтаас харвал бид тооцоо нийлсэн актаа үйлдээд, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа шивүүлж авсан байгаа учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Гнь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Д Ч ХХК” ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдон ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд байгууллагаас нь ажлын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж байгууллагад бартераар ирсэн гэх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж  дугаар байр  тоотод байршилтай 3 өрөө 68 м.кв орон сууцанд амьдрах зөвшөөрөл өгсөн гэр бүлийн хамт нүүж орсон. Нэхэмжлэгч Т буюу миний эцэг “Эв констракшн” ХХК-ийн захирал С.Б нь Д Ч ХХК ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 460,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур, катанги худалдаж авахаар гэрээ байгуулсан байна. Тус гэрээний 3.3-т гэрээгээр худалдах барааны нийт үнэ 460,000,000 төгрөг үүнээс бэлэн мөнгөөр тооцоо хийх 80 хувийн төлбөр 368,000,000 төгрөг, бартер хийх 20 хувийн төлбөр болох 92,000,000 төгрөг үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 72 дугаар байр 3 тоотод байршилтай 3 өрөө 68 м.кв орон сууц оролцуулан тооцно гэсэн гэрээний дагуу уг байр нь “Д Ч ХХК” ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Гэрээг байгуулснаас хойш худалдан авагч нь гэрээ байгуулмагц урьдчилгаа төлбөрийг төлсний дараа барааг Улаанбаатар хотод хүлээлгэн өгч бартерын эд зүйлийг шилжүүлэн авна гэж гэрээнд заасан боловч худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бартерийн зүйлийг шилжүүлэхгүй явсан бөгөөд Богд банкны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21/199 дугаар албан тоотоос бартерт өгсөн байр нь банкны барьцаанд байсан болохыг мэдсэн. Харин нэхэмжлэгч Б.Тнь тус байрыг “Д Ч ХХК” ХХК-д бартераар шилжүүлсэн болохыг мэдэж байсан бөгөөд өөрөө зөвшөөрч бараа материал худалдан авах гэрээ байгуулсан, мөн гэрээний үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Б.Тбуюу “Эв констракшн” ХХК нь орон сууцны талаар маргаан гаргах бол “Д Ч ХХК” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй билээ. Нэхэмжлэгч Б.Тнь бусдын барьцаанд байсан байраа бартерт өгч, одоо шүүхэд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар орон сууцанд оршин сууж байна нэхэмжлэл гаргаж байгаа зэрэг нь бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл буюу эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээд "Д Ч ХХК" ХХК нарыг төлөөлөн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Тнь гуравдагч этгээд "Д Ч ХХК" ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч маргаан бүхий байрыг гэрээний үнийн төлбөрт тооцож өгсөн. Нэхэмжлэгч орон сууцыг эрхийн зөрчилгүй, бусдад барьцаанд тавьж, худалдаагүй хэлбэрээр өгнө гэж тохиролцсон боловч байрыг барьцаанд байсныг нуун дарагдуулсан. Мөн нэхэмжлэгч "Д Ч ХХК" ХХК-аас авсан арматурыг бүтэн жилийн хугацаанд хэрэглэж байгаад, төлбөрөө заасан цаг хугацаандаа өгөөгүй. Тус арматурын төлбөрт 30 гаруй сая төгрөг дутуу байгаа учраас байрыг чөлөөлж өгөхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах нотолгооны гол хэрэгсэл нь гэрчийн мэдүүлэг байсан. Арматур  худалдах, худалдан авах гэрээний дагуу тохиролцсон үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч "Д Ч ХХК" ХХК-аас арматур худалдаж аваад, түүнийхээ төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч тухайн байр нь банкны барьцаанд байсан. Тиймээс төлбөрийн хэрэгсэл хэрэгжээгүй буюу төлбөр төлөгдөөгүй гэсэн үг юм. "Д Ч ХХК" ХХК нь бартераар байр авсан гэж ойлгоод, компанийнхаа ажилтан Х.Гийг байранд амьдруулахаар оруулсан. Банкнаас ирж, байрнаас гарахыг шаардахад нь барьцаанд тавигдсан байсныг мэдсэн. Анхнаасаа гэрээ байгуулахдаа хууран мэхэлж, итгэл төрүүлсэн. Энэ гэрээний дагуу 30 сая төгрөг төлөгдөөгүй гэж хэлсэн. Үүнийг гэрч Х.Гантулга нотлох ёстой байсан. Нэхэмжлэгч нь "Д Ч ХХК" ХХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа учраас байрыг суллаж өгөх боломжгүй гэж тайлбарладаг. С.Б байрыг шударгаар эзэмшиж байгаа, энэ нь арматур худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн харилцаа юм. С.Б, Х.Гнар нь 3 жилийн өмнөөс байрыг шударгаар эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч байраа зарсан боловч хариуцагч мөнгөө өгөөгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь хүний байранд зүгээр ороод амьдарсан зүйлгүй. Арматур худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар эзэмшиж байгаа юм. Хэрэв байр банкны барьцаанд байгаагүй бол "Д Ч ХХК" ХХК-ийн өмчлөлд 100 хувь шилжих боломжтой байсан. Байр барьцаанд байгаа учраас өмчлөх эрх нь үүсэхгүй байгаа юм.

Энэ маргаан Эвт констракшн ХХК, Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн маргаан юм. "Д Ч ХХК" ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, арматураа нийлүүлсэн, арматурын төлбөрт буюу төлбөрийн хэрэгслийг байраар хангахаар заасан. Гэтэл байраар төлбөрийг тооцох боломжгүй болсон. "Д Ч ХХК" ХХК байрыг өмчлөлдөө шилжүүлж, компанийн ажилтнаа амьдруулах гэтэл байр барьцаанд байгааг мэдсэн. Энэ үйл баримт нь тусдаа шийдвэрлүүлэх асуудал биш. Маргаан бүхий байр нь "Д Ч ХХК" ХХК-ийн бартерын төлбөрт ирсэн учраас эзэмших эрхийнхээ хүрээнд ажилтандаа шилжүүлж өгсөн. Хэрэв анхнаасаа байрыг барьцаанд байгаа гэсэн бол арматураа нэхэмжлэгчид нийлүүлэхгүй байсан. Манайх гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, арматураа хүлээлгээд өгчихсөн.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний төлбөрийн 20 хувьд тооцож, байрыг өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ байр нь барьцаанд байсан учраас төлбөртөө тооцох нөхцөлгүй болсон. Бид байрыг төлбөр тооцоондоо шилжүүлж авлаа гэж ойлгосны үндсэн дээр С.Бг оруулсан. Тиймээс энэ маргаан нь тусдаа асуудал биш, нэг үйл баримт юм. Тийм ч учраас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...Д Ч ХХК" ХХК  болон нэхэмжлэгч нарын хооронд ямар асуудал үүссэн бэ, үүний үр дагавраас шалтгаалан, С.Б, Х.Гнар орон сууцны шударга эзэмшигч мөн эсэхийг шүүх тодруулаагүй байна” гэж үзэж, хэргийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Эв констракшн ХХК арматурын төлбөрөө дутуу хийсэн учраас байрыг төлбөрт суутгасан. Хэрэв танайх төлбөрөө гүйцэт хийчихвэл байрыг буцааж өгөхөөс татгалзах зүйлгүй. Хариуцагч С.Б нь байрыг гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр суллаж өгөх боломжгүй. Учир нь гэрээнд заасны дагуу С.Бд байрыг шударгаар эзэмших эрх үүссэн гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий байрыг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу урьдчилгаанд тооцож, "Д Ч ХХК" ХХК-д хүлээлгэж өгөөгүй бол энэ асуудал анхнаасаа үүсэхгүй байсан. Мөн нэхэмжлэгч тал байрыг Ариг банкны барьцаанд байгааг гэдгийг хэлэлгүй, бодит байдлыг нуун дарагдуулсан. Б.Тнь Эв констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас энэ гэрээний үүрэгтэй хамааралтай болж таарч байна. Тиймээс гэрээнд заасны дагуу энэ маргаан нь шүүхээр харьяалан шийдвэрлэгдэхгүй, арбитр шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 000699005 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, “Богд банк” ХХК-ийн зээлдэгч Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, С.Батсуурийн ХААН банк дахь 5 тоот данс дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Богд банкны 2021-09-24-ний 21/380 тоот Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, Богд банкны 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, “Д Ч ХХК” ХХК, “Эв констракшн” ХХК-ын хоорондын төлбөрийн баримт, Х.Гийн гэх 2022-02-25-ны огноо бүхий дэвтэрийн хуудас цаас дээрх гар бичмэл 1 хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.

Хариуцагчаас “Д Ч ХХК” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал, “Эв констракшн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Д Ч ХХК ХХК”-д Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Богд банк ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21/199 дугаартай Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, “Д Ч ХХК” ХХК, “Эв констракшн” ХХК-иудын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Д Ч ХХК ХХК-ийн 2019-05-06, 2019-05-12, 2019-08-09, 2019-07-21-ний өдрийн Зарлагын баримтууд 4 хуудас зэрэг баримтыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч С.Бд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Тнь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас С.Бг гэр бүлийн хамтаар албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа “...хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй тул албадан гаргуулна, ...С.Б, Д.Г нар байрыг худалдан авахаар тохиролцсон боловч ипотекийн зээл нь бүтээгүй, мөнгөө төлөөгүй тул байраа худалдахаа больж, эргүүлэн байраа суллаж өгнө гэсэн боловч өнөөг хүртэл суллаж өгөөгүй байна.  ....2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эв констракшн ХХК, "Д Ч ХХК" ХХК нарын хооронд байгуулсан 400 сая төгрөгийн арматур худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 20 хувьд нь байр оролцуулахаар болсон. Гэхдээ гэрээний дагуу тохиролцсон чанартай арматур байхгүй, ... "Д Ч ХХК" ХХК нь арматур нийлүүлж чадаагүй учраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалсан... Манайх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д Ч ХХК ХХК-тай тооцоо нийлж, баримт үйлдсэн. Манайх гэрээний дагуу байрыг шилжүүлсэн зүйл огт байхгүй. Манайх "Д Ч ХХК" ХХК-т арматурын үнийг  тухай бүрд нь өгөөд, авах зүйлээ аваад явж байсан. Гэрээ байгуулагдахад миний хүү Б.Таас надад болон Эвт констракшн ХХК-д байрын өмчлөлийг шилжүүлэн өгөөгүй, ямар нэгэн итгэмжлэл ч өгөөгүй байсан..., С.Б, Х.Гнар арматур худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй, өөрсдөөсөө нэг ч төгрөг төлөөгүй, байрыг буцааж өгөхийг зөвшөөрдөг боловч Д Ч ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болиулчихаад байдаг юм..., ...байр гэрээ байгуулагдах үед банкны барьцаанд байсан нь үнэн..., ...одоо байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...С.Б нь байрны шударга эзэмшигч бөгөөд шударгаар эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авсан. Энэ нь Эв констракшн ХХК, Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн маргаан юм. "Д Ч ХХК" ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, арматураа нийлүүлсэн, арматурын төлбөрт буюу төлбөрийн хэрэгслийг байраар хангахаар тохиролцсон.  "Д Ч ХХК" ХХК байрыг өмчлөлдөө шилжүүлж, компанийн ажилтнаа амьдруулах гэтэл байр барьцаанд байгааг мэдсэн. Маргаан бүхий байр нь "Д Ч ХХК" ХХК-ийн бартерын төлбөрт ирсэн учраас эзэмших эрхийнхээ хүрээнд ажилтандаа шилжүүлж өгсөн. Хэрэв анхнаасаа байрыг барьцаанд байгаа гэсэн бол арматураа нэхэмжлэгчид нийлүүлэхгүй байсан. Бид байрыг төлбөр тооцоондоо шилжүүлж авлаа гэж ойлгосны үндсэн дээр С.Бг оруулсан боловч байр нь барьцаанд байсан учраас төлбөртөө тооцох нөхцөлгүй болсон. Тиймээс энэ маргаан нь тусдаа асуудал биш, нэг үйл баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...”  гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцны өмчлөгчөөр Батсуурийн Т эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр авч, нэхэмжлэгч уг бүртгэлийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхээ тодорхойлжээ. /хх-ийн 5-р хуудас/

Уг байрны өмчлөгч нь Б.Тмөн бөгөөд хариуцагч С.Б гэр бүлийн хамтаар 2019 оны 12 дугаар сараас хойш өнөөг хүртэл амьдарч, эзэмшиж байгаа талаар талууд маргадаггүй.

Харин нэхэмжлэгч тал уг байрыг С.Б, Д.Г нарт эзэмшүүлж, тэднийг орон сууцанд амьдруулах болсон үндэслэлээ худалдаж, худалдан авахаар тохиролцсоны дагуу шилжүүлэн өгсөн боловч төлбөрөө төлөөгүй учир буцаан чөлөөлүүлнэ гэж, хариуцагч тал 2 хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнгийн 20 хувьд тооцон бартераар шилжүүлэн авч Д Ч ХХК ХХК өөрийн ажилтан болох Д.Гт шилжүүлэн өгч амьдруулах болсон гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Б болон түүний нөхөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Х.Гнартай амаар болон бичгээр энэ талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд Д Ч ХХК ХХК-ийн төлөөлөгч нар Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д Ч ХХК ХХК нь Эв констракшн ХХК-д барилгын арматур, катангийг 1 тн бүрийг 1,850,000 төгрөгөөр тооцон нийт 460,000,000 төгрөгийн арматур катангийг нийлүүлэх, төлбөрийг төлөхдөө нийт үнийн дүнгийн 80 хувь буюу 368,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож төлөхөөр, үлдэх 20 хувийн төлбөр болох 92,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцыг оролцуулан тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан, улмаар уг орон сууц байрыг гэрээний төлбөрт оруулан тооцох үед уг байр нэхэмжлэгч Б.Тын Богд банк ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгө байсан болох талаар маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул энэ талаарх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Харин уг гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар болон 20 хувьд шилжүүлэн өгсөн орон сууцны өмчлөл, эзэмшлийн талаар талууд маргаж мэтгэлцэж байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэн аль нь гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал “... энэ маргаанд 460,0 сая төгрөгийн гэрээ огт хамааралгүй, хариуцагч тал 460,000,000 төгрөгийн үнийн дүнд тохирсон чанартай барилгын арматур, катангийг нийлүүлээгүй, урьдчилгээ 32,0 сая төгрөгийг шилжүүлэн өгч,  20 хувьд тооцон өгөхөөр тохиролцсон орон сууцны үнийг оролцуулалгүйгээр нийт 96,000,000 төгрөгийн арматур, катангиийг худалдан авч тооцоо дуусгасан, өр төлбөр байхгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй учир орон сууцыг өгөх үндэслэлгүй...” гэж, хариуцагч тал “...орон сууцны үнэ болох 92,0 сая төгрөгт тохирсон арматур, катангийг нийлүүлэн, орон сууцыг бартерт тооцон авч ажилтандаа эзэмшүүлсэн боловч уг байр барьцаанд байсан учир гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлэн өгөх төлбөрөө бүрэн төлсний дараа орон сууцыг шилжүүлэн өгнө...” гэж татгалзаж байна. Хэргийн 57-60-т хуудас авагдсан 4 ширхэг зарлагын баримтаар Д Ч ХХК ХХК-иас Эв констракшн ХХК-д нийт дүнгээр тооцон үзвэл 96,692,936 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Мөн хэргийн 67-68-р хуудаст авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн ХААН банк дахь 5 тоот данснаас 5 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 63,000,000 төгрөгийг “төмөр үнэ” гэх утгатайгаар шилжүүлсэн, мөн хэргийн 73-р талд авагдсан Богд банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 33,568,087 төгрөгийг Дулаанчанар ХХК-ийн 5121033487 тоот данс руу Эв констракшн ХХК-иас шилжүүлж, нийт 96,568,087 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд дээрх байдал нь хэрэгт мөн авагдсан татварын албанд илгээсэн Төлбөрийн баримт гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн арматур худалдах худалдан авах гэрээний талаарх дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзвэл Эв констракшн ХХК болон Д Ч ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу дээрх маргаан бүхий орон сууцанд Д Ч ХХК ХХК нь өөрийн ажилтан болон Х.Гийн гэр бүл буюу хариуцагч С.Бгийн гэр бүлд эзэмшүүлсэн боловч дээрх  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний талуудын хүсэл зориг бүрэн хэрэгжиж гэрээ дуусгавар болоогүй, үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн аль нь  хохирлоо шаардах эрхтэй боловч энэ талаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Тнь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар С.Б, Х.Гнарын тодорхойлон гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хариуцагч С.Б, Х.Гнар нь эхнэр нөхөр, гэр бүлийн хүмүүс тул зайлшгүй 2-уулаа байх шаардлагагүй, нөхөр Х.Гийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна...” гэх хүсэлтийг гарган хариуцагчаар Х.Гийг оролцуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч С.Бд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцнаас С.Бг гэр бүлийн хамт чөлөөлүүлнэ гэж тодруулдаг. Улмаар шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн Х.Гийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх бөгөөд талуудын гаргасан тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б болон гуравдагч этгээд Х.Гнараас дээрх  Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, 72-р байр, 3 тоот маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн агуулга бүхий бичгийн баримтыг үйлдэж гарын үсэг зурсан байна. /хэргийн 133, 139-р хуудас/  Мөн талууд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн ба уг гэрээгээр дээрх орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиолцсон байна. Хариуцагч С.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх бичгийн баримтуудыг үгүйсгэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас айлган сүрдүүлж, хүчирхийлж, дарамталж хүчээр хүсэл зоригийн эсрэг хууль бус үйлдэл хийлгүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогддоггүй.

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Тнь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь 000699005 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Тын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, 72-р байр, 3 тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцыг хариуцагч С.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000699005 дугаартай гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, Хүнсчдийн гудамж, -р байр,  тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө  орон сууцыг хариуцагч С.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.