| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0084/Э/220/2025/0818 |
| Дугаар | 2025/ШЦТ/1431 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1431
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бийн Зийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 435 /дөрвөн зуун гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 1,214,845,760 төгрөгийг гаргуулж,
Үүнээс хохирогч Ж.Дд 265,360,000 төгрөг, хохирогч Б.Од 22,300,000 төгрөг, хохирогч Г.Мт 54,000,000 төгрөг, хохирогч З.Эт 65,000,000 төгрөг, хохирогч Г.Эд 60,000,000 төгрөг, хохирогч Ё.Бд 50,000,000 төгрөг, хохирогч Б.Мд 30,900,000 төгрөг, хохирогч А.Бд 36,400,000 төгрөг, хохирогч Ц.Бд 50,900,000 төгрөг, хохирогч Б.Мт 3,000,000 төгрөг, хохирогч Ц.Эт 2,500,000 төгрөг, хохирогч М.Бд 2,500,000 төгрөг, хохирогч Б.Хд 2,500,000 төгрөг, хохирогч Ж.Уд 3,500,000 төгрөг, хохирогч Ц.Бд 71,140,000 төгрөг, хохирогч Г.Мд 154,000,000 төгрөг, хохирогч Б.Эд 7,292,960 төгрөг, хохирогч Н.Бад 5,000,000 төгрөг, хохирогч Ч.Эад 5,000,000 төгрөг, хохирогч Б.Тд 2,500,000 төгрөг, хохирогч Б.Сд 30,742,800 төгрөг, хохирогч Г.Нод 60,700,000 төгрөг, хохирогч Н.Нт 34,450,000 төгрөг, хохирогч Б.Чт 30,000,000 төгрөг, хохирогч Ц.Эд 63,430,000 төгрөг, хохирогч Ц.Ад 2,500,000 төгрөг, хохирогч Ж.Нд 350,000 төгрөг, хохирогч М.Гд 390,000 төгрөг, хохирогч Б.Бт 25,990,000 төгрөг, хохирогч Л.Дд 22,400,000 төгрөг, хохирогч Ц.Гт 50,100,000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Г-ийн У /РД:ЧМ75092500/-ын өмчлөлд бүртгэлтэй Toyota Fourrunner маркийн 04-58 УНҮ улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг хохирогч З.Эын өмчлөлд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.ОТГОНБААТАР
М.ОЧБАДРАХ