| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
2025 03 20 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Б.Солонго
Шүүгдэгч *******, *******, *******,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт **************, Баатууд овогт **************, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт , нарт холбогдох 2421005000043 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 58 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуран хотхоны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй ******* овгийн ************** /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 11 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамтаар Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Баатууд овгийн ************** /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 01 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн механикч мэргэжилтэй, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарт харуулчин ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Ухаанууд овгийн /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2007 оны 05 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Бодонгууд овгийн /РД: /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч овогтой *******, овогтой******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ташгайт” рестораны хойд талд “зам дээр аятайхан яваач” гэх шалтгааны улмаас маргалдан, зодолдож биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун нүд, баруун, зүүн хацар, баруун чамархай, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, үүдэн 2 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Өсвөр насны яллагдагч овогтой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ташгайт” рестораны хойд талд иргэн *******, ******* нартай “зам дээр аятайхан яваач” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож *******гийн биед дух болон зүүн тохой хэсгийн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч овогтой *******, овогтой******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ташгайт” рестораны хойд талд “зам дээр аятайхан яваач” гэх шалтгааны улмаас маргалдан, зодолдож биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун нүд, баруун, зүүн хацар, баруун чамархай, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, үүдэн 2 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
Шүүгдэгч овогтой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ташгайт” рестораны хойд талд иргэн *******, ******* нартай “зам дээр аятайхан яваач” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож *******гийн биед дээд уруулын салстын төв хэсгийн язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
Өсвөр насны яллагдагч овогтой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ташгайт” рестораны хойд талд иргэн *******, ******* нартай “зам дээр аятайхан яваач” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож *******гийн биед дух болон зүүн тохой хэсгийн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49 тал/,
2. Хохирогч *******гийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр 11-ний орой найз*******н хамт Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин худалдааны төвийн зүүн талд байх Мотив баарнаас гарч яваад Хэрлэн сумын 6 дугаар баг Сүхжин байрны хойд талаас такси барих гээд зогссон. Тэгсэн Сүхжин байрны хойд талын автобусны зогсоол дээр усан цэнхэр өнгийн автомашин зогсож байхаар нь очоод таксинд явах уу гэхэд дотроос нь 5 залуу бууж ирж бид хоёртой маргалдсан, бидэн рүү дайрч биднийг зодсон....Тэдгээр хүмүүс бид хоёрыг зодож байгаад зугтсан. Гэтэл нэг залуу нь үлдэхээр нь бид хоёр тэр залууг барьж авч үлдсэн. Тэгсэн нөгөө бусад 4 залуу нь эргэж хүрч ирээд бидэн рүү тоосго шидэж "ахыгаа авья" гээд байсан. Тэгээд Сүхжин байрнаас нэг хүн цонхоороо "болиоч, цагдаа дуудлаа" гэж хашгирахад тэдгээр хүмүүс цааш явсан. Харин бид хоёр үлдсэн нэг залууг нь барьж аваад хүлээж байтал цагдаа ирсэн...Миний толгой язарсан, тохой шалбарсан, ер нь бид харилцан зодолдсон. .. Миний хувьд гаргах гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ авсан зүйл байхгүй, гарсан эмчилгээний зардал байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68х,71х/
3. Хохирогч *******н “...Би өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр 11-ээс 12-нд шилжих шөнө найз*******гийн хамт Хэрлэн сумын 10 дугаар баг Хэрлэн номин худалдааны төвийн зүүн талд байх Мотив баарнаас гарч яваад Хэрлэн сумын 6 дугаар баг Сүхжин байрны хойд талаас такси барих гээд зогссон. Тэгсэн Сүхжин байрны хойд талын автобусны зогсоол дээр усан цэнхэр өнгийн приус-30 маркийн автомашин зогсож байхаар нь очоод таксинд явах уу гэхэд дотроос 5 залуу бууж ирж бид бидэн руу дайрч “та нар юу вэ, хаанахынх юм бэ, гараа ингэж өргөдөг юм уу” гээд бид хоёр руу томорсон. Миний бодлоор би такси барих гэж зогсохдоо гараа буруу өргөсөн юм шиг байгаа юм. Ингээд бидний хооронд маргаан болоод бие биенээ түлхэлцээд эхэлтэл Сүхжин байрны орчмоос нэг эгч “цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн. Тэгсэн тэдгээр хүмүүс бид хоёртой зодолдож, тэнд зодоон болсон. Тэр эгч цагдаа дуудлаа шүү гэхэд тэдгээр хүмүүс зугтсан. Нэг залууг нь бид хоёр барьж үлдсэн... Миний уруул язарсан, гар шалбарсан байна.. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тэдгээр хүмүүс ч мөн архи уусан байсан... Миний хувьд гаргах гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ авсан зүйл байхгүй, гарсан эмчилгээний зардал байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76х, 79х/
4. Хохирогч “...Миний хувьд хэрэг болох тухайн цаг хугацаанд согтуу байсан. Ямар ч байсан машин жолоодоод, Энхбат, нартай машинтай явж байсан. Тухайн үед би архи, пиво их хэмжээгээр уусан байсан тул ямар хүмүүстэй зодолдсон, хэнд зодуулснаа огт санахгүй байна. Нэг мэдэхэд л өглөө цагдаагийн газарт сэрсэн, нүд, ам, хамар хавдаж хөхөрчихсөн, зодуулсан байдалтай байсан. Миний хувьд хохирлын мөнгө гэж*******,******* гэх хоёр хүнээс 4 000 000 төгрөг авсан, гэвч эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, одоо цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хор уршгийг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84х,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, дух, баруун нүд, баруун зүүн хацар, баруун чамархай, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн ар болон урд хэсэг, баруун хацарт зулгаралт, дээд доод уруулын дотор салстанд язарсан шарх, үүдэн 2 шүдний хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4. Тогтоогдсон тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, дух баруун нүд, баруун зүүн хацар, баруун чамархай, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, үүдэн 2 шүдний хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн чамархайн ар болон урд хэсэг, баруун хацрын зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснар хохирлын зэрэгт хамарахгүй ... гэжээ./хх-ийн 93-95х/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. *******гийн биед дух болон зүүн тохой хэсгийн няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэжээ. /хх-ийн 98-99х/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. *******н биед дээд уруулын дотор салстын төв хэсгийн язрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гарын дунд хурууны угийн үе орчмын зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи дээд уруулын дотор салстын төв хэсгийн язрал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэжээ. /хх-ийн 102-103х/
Шүүгдэгч *******ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 54 тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-62 зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч Б. өмгөөлөгч А.Мөнхбат нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно./хх-ийн 226-230 тал/
Энэ гэмт хэргийн улмаас , *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч од шүүгдэгч *******, ******* нараас 4 000 000 төгрөг эмчилгээний зардалд төлж барагдуулсан бөгөөд бусад хохирогч нар буюу *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, *******, *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч, хохирогч од сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэг, *******, ******* нарт сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэг тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч , *******, ******* нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй, мөн эмгэлгийн байгууллагаар үзүүлж, үйлчилгээ авсан зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 71, 79, 84/
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1.Прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 дахин багасгаж 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 дахин багасгаж 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
өсвөр насны шүүдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , *******, ******* нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр нэхэмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 18.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт **************, Батууд овогт ************** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ухаанууд овогт , өсвөр насны шүүгдэгч Бодонгууд овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************, ************** нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр,
шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр,
өсвөр насны шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Б. нарт мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч, өсвөр насын шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ