Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/02695

 

       2022 оны өдөр

    09 сар       07  р                                        184/ШШ2022/02695

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: *******аянзүрх дүүргийн  дугаар хороо, ******* хотхон,  дугаар байрны  тоот

Хариуцагч: ******* овогт *******.М  /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, *******аянхайрхан,  тоот

*******арилгын ажлыг бүрэн дуусгахыг даалгах, 2,256,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******.М-тэй 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 8х8 хэмжээтэй орон сууцны зориулалттай байшин бариулж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн ашиглалтад оруулан, хүлээж авах нөхцөлөөр гэрээ байгуулсан. Үүний дагуу би нийт зардал болох 56,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд *******.М-н дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 6,000,000 төгрөгт харилцан тохиролцож, зуслангийн зориулалттай газар өгсөн. Ажил гүйцэтгэгч *******.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь дуусгаагүй дутуу орхисон учир барилгын ажлыг бүрэн дуусгахыг даалгаж өгнө үү. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д заасны дагуу алданги тооцож /50 хоног 0.5 хувь 45,127 төгрөг/ нийт 2,256,387 төгрөгийг *******.*******гээс нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч *******.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, ажил гүйцэтгэж эхэлсэн. 50,000,000 төгрөгийн буюу 80-90 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа учраас энэ хугацаанд ямар нэгэн маргаан гараагүй. Үлдэх 6,000,000 төгрөгт гэрчилгээгүй газрын бичиг баримт шилжүүлчихсэн. *******и тэр газрыг зарах гэж хүмүүст үзүүлсэн боловч гэрчилгээгүй гэх нөхцөл байдлаар газар зарагдах боломжгүй байсан учраас ажлыг гүйцээх боломжгүй, хугацаа алдсан. Алдангийг өгөх боломжгүй, учир нь ажил явагдаж байх хугацаанд газар над руу шилжсэн учраас газрын зарагдах хүртэл надад алданги тооцохгүй, гэрчилгээгүй газар учраас зарагдах хугацаа удаан гэх нөхцөл байдал үүссэн. Одоо нэхэмжлэгч газраа буцаан авч, 6,000,000 төгрөгийг олгоно уу, алдангийг төлөх боломжгүй.  

Хэрэгт авагдсан баримтуудын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******.М-д холбогдуулан барилгын ажил бүрэн дуусгахыг даалгаж, 2,256,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж тайлбарлах бөгөөд хариуцагч барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө, харин үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг өгсөн тохиолдолд ажлыг дуусгана гэж тайлбарлаж байна.

Талууд  2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч  нь хувийн сууцны зориулалттай, 8х8 хэмжээтэй барилгыг 45 хоногийн дотор барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч 56,000,000 / 2022 оны 4 дүгээр сарын 21-ны дотор 31,000,000 төгрөг, ажил дууссаны дараа 25,000,000 төгрөг/ төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6/

Гэрээ байгуулсан, хариуцагч *******.М 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн тухайд талууд маргахгүй, харин 6,000,000 төгрөгт тооцон зуслангийн газар гэж өгсөн, газар эзэмших эрхийг нотолсон баримт бичиггүй болохоор худалдан борлуулах боломжгүй болсон гэж хариуцагч маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, мөн захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгт тооцон зуслангийн газар хариуцагчид өгсөн гэх боловч тухайн газрыг эзэмшдэггүй, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 346 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, талууд  өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр зохицуулжээ.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч тал барилгыг барьж хүлээлгэн өгсний дараа захиалагч хөлсийг бүрэн өгөхөөр тохирсон байх бөгөөд хариуцагч барилгын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх, захиалагч барилгыг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг даалгахаар шаардсан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.3, хэсгүүдэд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар  иргэний эрхийг хамгаалахаар заажээ.

Иймд нэхэмжлэлийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг дуусгаж барилгыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дахь “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд анзын талаар тохиролцсон ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон хэрхэн тооцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Д.М-д нэхэмжлэгч *******-тай 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 8х8 метрийн хэмжээтэй хувийн сууцны зориулалттай барилгын ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс алданги 2,256,387 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1,1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг бариимтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.*******АТСҮХ