Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/02694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

    09 сар       07  р                    184/ШШ2022/02694

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: *******аянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Сөүлийн гудамж,  дугаар байр

Хариуцагч: ******* овогт ******* /РД: / Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 2,971,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “*******” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 4,799,900 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээл авсан. Хариуцагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1,946,682.13 төгрөг, зээлийн хүүд 287,742.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 575.8 төгрөг, нийт 2,235,000 төгрөг төлсөн. ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн зөрчилтэй төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа сануулж хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 6.2.5-д заасны дагуу зээлдүүлэгч талын санаачилгаар 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, ******* тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 2,853,217.87 төгрөг, зээлийн хүү 118,545.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213.08 төгрөг, нийт 2,971,976.28 төгрөгийг болсон байна. Иймд хариуцагч *******-с ******* тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 2,971,976.28 төгрөгийг гаргуулан, “*******” ХХК-д олгуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *******арьцаат зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн хүсэлт, Зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,971,976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь  нэхэмжлэгч “*******” ХХК-тай  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,799,900  төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. /хх-ийн 8/

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч ******* нь үндсэн зээлээс 1,946,682 төгрөг, зээлийн хүүнд  287,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 575 төгрөг, нийт 2,235,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр үндсэн зээл 2,853,217 төгрөг, хүү 118,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213 төгрөг, нийт 2,917,976 төгрөг байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдсон. /хх-ийн 13/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө  цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг  нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.  

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 2.7 дахь заалтаар  нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцжээ. 

Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байх,  нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******-с 2,971,976 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 2,971,976 /Хоёр сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,502 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 62,502 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.*******АТСҮХ