Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 2025        02          04                                     

                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2421000000394 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын *******  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар 13 хоногийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Боржигон овогт ******* ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух хохирогч ******* хашаанаас усны тэрэг, хашаанд байрлах эд зүйл хураах зориулалт бүхий жижиг модон байшинд /пинд/ хууль бусаар нэвтрэн орж гагнуурын аппарат, тогоо зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  авч хохирогч ******* 329,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сансай" зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг битүү чанагч тогоо, төмөр сав зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 544,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар  баг Ялалт хороололын тоотод байрлах хохирогч эзэмшилийн модон байшингийн цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хуванцар сав, 9 ширхэг өндөг зэрэг эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,800 төгрөгийн хохирол учруулахыг завдсан, 

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Авъя” ХХК-ний “18 супермаркет” дотроос хохирогч “Аcer” маркийн нөүтбүүк, нөүтбүүкний цүнх, тооны машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 636,600 төгрөгийн, хохирогч Самсунг Эс-20 ултра маркийн гар утас, кейсны хамт, иргэний үнэмлэх, нүдний будаг, гарын тос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 568,800 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивс хороолол тоотод байрлах хохирогч гэрт  хууль бусаар нэвтрэн орж  монгол дээл 1 ширхэг, 3 метрийн урттай торго зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 75,000  төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод оршин суух хашаанд байсан Тоёото приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн 199/65R15 хэмжээтэй 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух иргэн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, Самсунг Эс3, Самсунг Эс7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоотод байрлах хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж Haier маркийн 32 инчийн зурагт, ханын цаг, очиртой 20x40 хэмжээтэй сувнер зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 357,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-02 тоот хашаанд оршин суух иргэн хашаанаас 40 литрийн багтаамжтай 2 ширхэг бетон, 30 литрийн багтаамжтай 1 ширхэг хөнгөн цагаан тогоо, 20 литрийн багтаамжтай 1 ширхэг цайран тогоог тагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 528,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рашааны тоотод оршин суух хашаанд ил хураалттай байсан бараанаас унадаг дугуй, дээл, өмд гэсэн эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч 765,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотын хашаанд байх хохирогч монгол гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛСД зурагт, ДДиш станц, гар утас, хар өнгийн үүргэвч, хүүхдийн хүрэм, шаргал өнгийн даавуун бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч 635,348 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний тоотод оршин суух хохирогч байшингийн гадна талын цоожийг эвдэн нэвтэрч Dell  маркийн зөөврийн комьпютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 504,000 төгрөгийн хохирол учруулсан,                                   

 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод байрлах эзэнгүй шавар байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж хувцас, хар өнгийн хос гутал, бүтээлэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлахыг завдсан,  

  2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух иргэн Монгол эсгий гэрийн цоожыг эвдэн нэвтэрч LD  гэх нэршилтэй 50 блок тамхи, 20,000 төгрөг, усны тэрэг, чийгний гудас, хохирогч иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуль бусаар авч хохирогч 1,637,300 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоот хашаанд оршин суух  иргэн хашаанаас усны тэрэг, 1,5 метрийн урттай 20 ширхэг брус мод, 3 ширхэг банз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 387,024 төгрөгийн хохирол учруулсан,

  2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод байрлах хохирогч монгол  гэрт  хууль бусаар нэвтрэн цамц 1 ширхэг, өмд 2 ширхэг, дотуур өмд 2 ширхэг, оймс, углааш, зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 89,200 төгрөгийн хохирол учруулсан,  

 

            2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод  байрлах хохирогч *******ын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, малгай, мөнгөн бөгж, цөгц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч 350,200 төгрөгийн, улмаар тухайн монгол гэр болон доторх эд зүйлийг галдан шатааж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж хохирогч *******д 8,435,700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн уншиж өгсөн яллах дүгнэлт бүгд үнэн. Би хэргээ хүлээгээд 3 сар болж байгаа бөгөөд миний бие үнэхээр дийлэхгүй, гүйцэхгүй байна. Би батлан даалтад гарах тухай өргөдөл бичээд удаж байгаа боловч хорих байгууллагад манай эхнэр өгөөгүй байж магадгүй. Бүх зүйл тодорхой байна. Би хохирогч *******д ямар ч өс хонзон байхгүй, түүний 2, 3 дүүтэй нь их сайн найзууд байсан. Би улсын яллагчийн дүгнэлтийг нэг үг алгасахгүй ойлгосон ба надад холбогдох хэргийг би яах аргагүй хийсэн нь үнэн. Гэхдээ би ганцаараа 3 тогоог хулгайлахгүй шүү дээ. Намайг явах юм бол захын ядуу архичид бүгд шоронд орох байх гэж би бодож гайхдаг. Бүх зүйл тодорхой байхад би хэргийн талаар ярих илүүц биз...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... зах дээр явж байдаг гэдгээр нь зүс мэднэ. Намайг ажилд явах хооронд буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дээрх явдал болсон байсан. ******* манай орон гэрийг мэдэхгүй баймаар юм, хүн явуулчихдаг юм болов уу гэж би бодсон. Шатсан гэр нь манай эцэг, эхийн гал голомт байсан бөгөөд тухайн гэрийг янзлахад нэлээн хүч хөдөлмөр орсон. Намайг ажилд яваад 3, 4 хонох хооронд дээрх явдал болсон учраас ******* явчихлаа гээд хүн явуулсан юм болов уу гэж хардаж байна. Би хамаг эд зүйлээ шатаалгаж, орох орон гэргүй, үүдний жижиг пинг янзлаад амьдарч байгаа. Надад олдох зүйл байгаа болов уу гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь гэм буруугийн асуудалд маргадаггүй бөгөөд бүх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, хэргийг нотлох үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулан зарим илрээгүй хэргээ өөрөө илчилж, нийт 17 айлд нэвтэрч хулгай хийсэн, 1 айлыг шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэгтээ бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс шүүгдэгчид тухайн зүйл ангид оногдуулах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...тоот хашаанд өөрийн 3 ханатай жижиг гэрээ барьж, ганцаараа оршин сууж байгаа. 2024 оны 03 сараас хойш эхнэр хүүхдүүдээсээ тусдаа амьдрах болсон. Тус 3 ханатай эсгий гэр нь миний аав, ээжээс минь өвлөгдөж ирсэн гэр байгаа юм. Гэтэл өнөөдөр гэр шатсан талаар дуулаад ажлаасаа ирлээ. Болсон хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна.Миний гэр бол 3 ханатай, эцэг эхээс өвлөгдөж ирсэн гэр байгаа юм. Гэр дотор дээр үеийн хоёр арслантай авдар, хувцаснууд, дээлнүүд, эмээл хазаар зэрэг олон эд зүйлс байсан. Миний хувьд аав, ээжийн гал голомт гэдгээр нь гэрийнхээ модыг шинээр будаж сэргээн засаж, тохилог болгож бариад байсан юм. Манай гэрт байсан эд зүйлс бүгд шатсан. Миний хувьд шатсан эд зүйлсийн талаар өөрийн санаж байгаа эд зүйлээ жагсааж бичин гаргаж өгсөн. Бичиж өгөөгүй, санахгүй байгаа эд зүйлс ч мөн байгаа.Надаар таниулсан жижиг мөнгөн аяга, жижиг зэс аяга, мөнгөн бөгж, судалтай саарал өнгийн малгай зэрэг нь манай гэрт байсан, миний эд зүйлс мөн тул би таньж, тухайн эд зүйлээ хүлээн авсан.Эдгээр эд зүйлсийг ******* нь манай гэрээс хулгайлчихаад, дараа нь гэрийг минь шатаасан гэж үзэж байна...“ гэх мэдүүлэг /4-р хх-ийн 156-157,160/

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт ...тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хашаанд байх пингэн дотроос гагнуурын аппарат, тогоо хашаан дотроос манай өөрсдийн хэрэглэгдэг усны тэрэг хулгайд алдсан. Тухайн үедээ цагдаад бүртгүүлсэн боловч дуудлага ихтэй байна, эргэж надтай холбогдоё гээд холбогдоогүй.Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Шүр захд байрлах хөгжмийн дэлгүүрт байж байхад манай гэрийн ойролцоо амьдардаг зах дээр махан дээр суудаг  Сараа эгч ирснээ танай гэрээс хулгайд алдагдсан усны тэрэг, гагнуурын аппаратыг манай гэрийн зүүн хашааны буланд түрээд явж байсан гэсэн, тухайн үедээ танайхаас алдагдсан гэдгийг мэдээгүй болохоор тэгээд явуулсан юм. Тэгсэн харин сая Тана захын энд явж байна, нөгөө усны тэрэг түрээд гагнуурын аппарат аваад явж байсан залуу мөн байна гэхээр шууд цагдаад дуудлага өгөөд нөгөө залууг бариад явуулсан...”,

“...Тэгэхэд цагдаа нар ирээд тухайн залууг ******* гэж дуудаад байсан. Манай гэрээс алдагдсан эд зүйлийг түрээд явж байхыг нь манай гэрийн ойролцоо амьдардаг Сараа эгч харсан болохоор гэрчтэй гэж үзэж байна. Тэгээд цагдаа нар ирэхээр нь тухайн залууд хандаж усны тэрэг, гагнуурын аппарат хаана байна гэсэн авсан хүнийг нь би мэднэ гээд согтуу ухаан нь орж гараад байгаа бололтой тасраад хэвтчихсэн.Тэр ******* гэх залууг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан... Дамно ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилэх болно. Өөр энэ хэрэгт алдсан зүйл байхгүй. Миний хувьд бол алдсан эд зүйлээ буцааж аваагүй байгаа учраас хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 12-13, 15/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2024 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Сансай” гэх хоолны газарт хулгай орсон гэж ярьсан бөгөөд манай ажилчид алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 3 тооны битүү чанагч, 1 тооны төмөр сав алдагдсан байсан. Битүү чанагчаа 1 ширхгийг нь 100,000 төгрөгөөр, төмөр саваа 120,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115, 117/

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 10 цагийн орчимд ажил дээрээ байж байхад бага хүү утсаар залгаж “ээжээ манай гэрт хулгайч орсон байна” гэж хэлэхээр нь “яаж мэдсэн юм бэ” гэж асуусан чинь “хүн нь энд байна” гэхээр нь такси бариад гэрлүүгээ очсон.  Гэртээ очиход манай бага хүү нь найз нарын хамт нэг үл таних бөгтөгөр нуруутай ахимаг насны эрэгтэй хүнийг барьсан. Манай гэрээс 9 ширхэг өндөг хуванцар сав, чанасан мах зэргийг авч явахаар бэлдсэн байсан. Манай байшингийн цонхыг хагалсанд гомдолтой байна нэхэмжилн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  153/

 

 Хохирогч “...Миний хувьд Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулах "Авья" ХХК-ийн 18 супермаркетад менежер ажилтай. Миний хувьд 2024 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 13-14 цагийн хооронд ажил дээрээ байгаагүй бөгөөд энэ хооронд ******* гэх хүн манай супермаркетаас тус компанийн эзэмшлийн "Асег” маркийн хар өнгөтэй ноөтбүүк, хар өнгийн нөүтбүүкний цүнх, хар өнгийн тооны машин, тус компанийн үйлчлэгч эзэмшлийн цэнхэр өнгийн Самсунг Эс-20 ултра маркийн гар утас /шар өнгийн хальстай/, иргэний үнэмлэх, нүдний будаг, гарын тос зэргийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч явсан байна. Миний хувьд цагдаагийн байгууллагад дуудлага өгч ******* гэх хүнийг олж тогтоон миний алдагдсан эд зүйлийг буцаан авч өгсөн...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195, 197/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулах "Авья" ХХК- ийн 18 супермаркетад үйлчлэгч ажилтай. Миний санаж байгаагаар 13 цаг 45 минутын үед ******* гэх хүн манай супермаркетад орж ирсэн бөгөөд орж ирээд энүүгээр, тэрүүгээр холхиод 10 орчим минут болсон. Улмаар гарахдаа манай супермаркетаас тус компанийн эзэмшлийн "Асег” маркийн хар өнгөтэй нөүтбүүк, хар өнгийн нөүтбүүкний цүнх, хар өнгийн тооны машин, миний эзэмшлийн цэнхэр өнгийн Самсунг Эс-20 ултра маркийн гар утас /шар өнгийн хальстай/, иргэний үнэмлэх, нүдний будаг, гарын тос зэргийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч явсан байна. Миний хувьд Самсунг Эс-20 ултра маркийн гар утсаа 500,000 төгрөг, гар утасны кейсээ 5,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202, 204/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 7 цагт 00 ороод буцаж орох гээд явж байхад манай хашаанд байх манай эзэмшлийн дотор нь хүн байдаггүй гэрийн цоож нь байхгүй байсан, гэрт ороод үзэхэд авдарыг нь нээсэн дотор байсан эд зүйлийг ил гаргачихсан, жигнэмэгийн төмөр саванд эд зүйл хийгээд шатаасан байдалтай байсан. Гэрээс манай ээжийн улаан дан тэрлэг дээл, 3 метрийн урттай дээлний даавуу зэрэг эд зүйл алдагдсан байсан. зулны шар тос хайлуулдаг гүц зэргийн шатаасан байсан. Миний хувьд гэр маань шатаагүй үлдсэнд баярлаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246,248/

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хорооллын .....тоотод би гэр бүлийн хамт 1997 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. ...өчигдөр шөнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай хашааг давж орж приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн 15 хэмжээтэй обудтай 4 ширхэг дугуйг хулгайлаад аваад явчихсан байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50, 52/

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Ялалтын ...тоотод амьдардаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн орчим Халхгол сумаас гэртээ иртэл манай гэрийн цонхыг хагалж ороод гэрт зурагтны доод талын шүүгээнээс 2 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн аяга алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна”. ...“Манай гэрийн урд талын айлын амбаарын цонхыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уруулаа будсан шар царайтай, хөл нүцгэн хүн хагалсан байсан уг хүнийг сэрдэж байна. ...Миний хувьд алдсан эд зүйл болох 2 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг нийт 310,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд алдсан эд зүйлээ буцааж аваагүй байгаа учраас хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. ...Сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108-109, 111/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ... тоотод оршин суух хаягтай юм... 2024 оны 09 сарын 18-ны өглөө 09 цагийн үед манай ах над руу яриад”танай байшин чинь онгорхой байна, чи ирж хоноо юу” гэж ярьсан.Миний хувьд ирж хоноогүй ба өнөөдрөөс 3 хоногийн өмнө ирж байшингаа шалгачихаад явсан, тэр үед хаалга үүд хэвийн, хаалттай байсан.Манай ахынх ...тоот хашааны хажуу талын хашаанд байдаг юм. Ингээд ахыг ярихад нь би байшин дээрээ ирж үзэхэд дотор хаалганы цүүг хөшиж онгойлгоод хулгайч орсон, тавиур дээр байх зурагт, ханын цаг, мөн хананд өлгөөтэй байсан сувнер алга болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Алдсан эд зүйлийн үнэлгээг нийт 357,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...Сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно...”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-156, 158/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өглөө 06 цаг 30 минутын орчимд манай ээж намайг сэрээгээд гэрийн үүдэнд байсан усны бетонууд алга болсон байна гэхээр нь би босож харахад манай гэрийн үүдэнд хаалганы хажууд байсан 40 литрийн 2 ширхэг бетон алга болсон байсан.Тухайн үед манай бетонд байсан усыг асгаад бетонуудыг аваад явсан байсан.Тэгээд би цагдаагийн газар дуудлага өгсөн.Цагдаа ирэхээс өмнө өөр алга болсон зүйл байгаа эсэхийг шалгаж үзэхэд жижиг пингийн үүдэнд байсан цайран цагаан тогоог маань бас тагтай нь хулгайлаад авч явсан байсан.Ажилтай байж байгаад гэртээ ирээд цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр явлаа гэхэд манай ээж өчигдөр үүдэнд байсан хоёр талдаа бариултай хөнгөн цагаан костарул бас алга болсон байна гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн  216-217, 219/

 

             Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед сэрээд харахад унадаг дугуй байхгүй байсан ба гэрийн хажууд хураасан байсан зүйлийг задлаад дотроос нь хувцаснууд алдагдсан байсан. Дүү Номингоос асуухад өглөө 08 цагийн үед унадаг дугуй байсан" гэж хэлсэн. Би гэртээ унтаж байсан. 29-ийн хэмжээтэй унадаг дугуй, цэнхэр өнгийн гол хэсэгтээ GL гэсэн бичигтэй, энэ дугуйг өчигдөр 499,000 төгрөгөөр худалдаж авсан. Чемадон дотроос эмэгтэй хүний цэцгэн хээтэй хар өнгийн дээл 1 ширхэг, 2023 онд 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ногоон эмжээртэй ягаан өнгийн дээл алдагдсан, 2024 онд 300,000 төгрөгөөр хийлгэж байсан. Огт өмсөж байгаагүй эрэгтэй хүний дотуур саарал өнгийн өмд 40-50 мянгад авч байсан. Манайх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энэ тоот хаяг дээр нүүж ирсэн, тэгээд үүдний амбааpaa барьж амжаагүй, өөрсдийн эд хогшлоо гэрийн гадна хураалттай орхисон байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20, 22-23/

           

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд гэрээсээ гарсан. Би гэрээсээ гараад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд өөрийн ажил болох тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Малын эмийн санд ажиллаж байгаад орой өөрийн гэр болох 11 дүгээр баг Хивсний тоотод хүргүүлсэн юм. Гэтэл гэрт ороод ирэхэд манай гэрийн хаалга онгорхой харуй бүрий болсон байсан тул гэрэл асаалттай гэрийн дотор эд зүйл эмх замбараагүй мөн миний өөрийн эзэмшлийн саарал өнгийн 2 жилийн өмнө 1.2 сая төгрөгөөр худалдан авч байсан нөүтбүүк /зөөврийин компьютер/ алга болсон байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Миний хувьд алдсан гэх Dell маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг 2022 онд 1,200,000 төгрөгөөр үнэтэй байхад нь худалдан авч байсан. миний алдсан гэх зөөврийн компьютерийг 504,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэхдээ өөрийн алдсан зөөврийн компьютероо худалдан авсан гэх баримт нь одоо алга болсон учраас дахин үнэлгээ хийлгэх боломжгүй байна. Ийм учраас уг үнэлгээг би хүлээн зөвшөөрч тухайн үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжлэх болно. Мөн уг үнэлгээг холбогдох байгууллагаар нь гаргуулахад Дамно ХХК-ийн ажилтны данс руу үнэлгээний төлбөр 28,900 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь надаас гарсан зардал учраас би үүнийг нэхэмжлэх болно. ...Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 139-140,142/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хэрлэн сум 10 дугаар баг  Ялалт тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Мөн дээрээс манайх 100-05 тоот байшинтай юм. Болсон асуудлын талаар гэвэл өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед манай дүү Анхбаяр надруу залгаад Ялалтын гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь яваад очсон. Тэгээд очиход хашаан дотор байсан урд талын пингийн хажууд байсан усны тэрэг байхгүй хоёр гэрийн голд байгаа хойшоо харсан хаалгагүй пин дотроос 5-6 метр урттай чийгний гудас алга болсон. Манай баруун талын эсгий гэрийн гаднах төмөр цоожыг нь эвдээд гэрийн гадаа шидчихсэн байсан. Тэгээд гэр рүү ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд баруун хойд буланд орны дэргэд байсан 50 блок 1 блок дотроо 10 ширхэг хайрцагтай тамхи гэхээр нийтдээ 500 ширхэг хайрцагтай Ld нэртэй тамхи, мөн бурханы өмнө байсан 20.000 төгрөг байхгүй болсон байсан. ...Усны тэргийг нь хэзээ авч байснаа санахгүй байна, манайд олон жил болж байгаа болохоор үнэ ханшийг нь мэдэхгүй байна. Чийгний гудсыг болохоор 2024 оны 08 дугаар сард Хятад улсаас монгол мөнгөөр 12.500 төгрөгөөр авч байсан. 50 блок Ld тамхи нь 1 блок нь 25.000 төгрөг 50 блок гэхээр 1.250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 230,232/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод эхнэрийн хамт энэ хаяг дээрээ 28 орчим жил амьдарч байна. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ 13 цагийн орчим ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан тухайн үед хашаанаас юм алга болсоныг би мэдээгүй анзаараагүй юм. Нөгөөдөр нь буюу 05 дугаар сарын 18-ны өдөр 08 цаг өнгөрч байхад сэрээд усандаа явах гээд усны тэргээ хайгаад олоогүй хаалганы үүдэнд манай тэргэн дээр тавьдаг жижиг давцангийн мод байсан тэгээд манай хойд айлын камерт манай хашаа харагдаж байсан тул тухайн айлын камерыг шүүхээр холбогдоход Японд явж байна гээд ирээд шүүхээр болсон тэгээд одоо ирсэн боловч камер нь ажилахгүй байна гээд шүүх боломжгүй байгаа тул би цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай усны тэрэг хүрэн өнгийн 1 метр 50 см орчим урттай, эксэл машины эстүзтэй дугуйтай, 13 номерын папришкатай төмөр усны тэрэг байсан. Харин брус мод нь 1.50 метрийн урттай, 20 орчим ширхэг байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 33-34, 36/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би үеэл ах , эхнэр нарын хамт Хэрлэн сум 10 дугаар баг Ялалтын тоотын хашаанд 2024 оны 05 дугаар сарын 15-наас хойш гэр бариад түр оршин сууж байгаа юм. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 25-ны орой найз Г. манайд ирж хоносон бөгөөд өглөө 09 цагийн орчимд ах , эгч , бид дөрөв хамт гэрээс нь гарсан юм. Ингээд буцаад ах Болд бид хоёр 11 цагийн орчимд гэртээ ирж гэр рүү ороход цүнхтэй хувцас онгойлгоод хувцасыг нь авсан байсан. Тэгээд шалгаж үзэхэд миний хар өнгийн цүнх, чемодон дотор байсан малгайтай хар өнгийн цамц, бор өнгийн даавуун өмд, биеийн тамирын хар өмд, түрсинк-2 ширхэг, 3 ширхэг оймс, cross гэсэн бичигтэй углааш зэрэг алга болсон байсан. Бусад эд зүйлс нь хэвийн байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 91-92, 94/

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ”...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Судал" төвийн урд хэсэгт явж байх үед хар өнгийн савхин куртик, жинсэн өмд, хар түрүүтэй гутал өмссен 50 гаран настай, үл таних эрэгтэй хүн хажуудаа дугуй барьчихсан энэ дугуйг 100,000 тегрегеер зарна" гээд явж байсан ба надтай зам дээр таарсан, тэгээд би тэр хүнээс яагаад ийм байгаа юм бэ хулгайн юм биш биздээ гэж асуухад тэр хүн хулгайн зүйл биш ээ. Ямар нэгэн асуудал байхгүй ээ гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сод" нэртэй хүнсний дэлгүүрт ороод худалдагч эгчээс 60,000 төгрөг зээлээд, мөн тэр дэлгүүрээс 10,000 төгрөгний үнэтэй архи 2 ширхэгийг зээлж аваад тэр үл таних эрэгтэй хүнд өгөөд тэр зарах гээд явж байсан унадаг дугуйг нь авсан, тухайн үед би ажилтай байсан, ажил тарах болоогүй байсан болохоор тэр "Сод" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч эгчээс "...энэ дугуйг түр танай дэлгүүрт орхиод, эргэж ирээд авъяа..." гэж гуйж хэлээд орхисон, тухайн үед тэр үл таних эрэгтэй хүн явсан байсан. Тэгээд намайг ажилаа хийгээд байж байх үед цагдаа нар ирээд тэр унадаг дугуйг хулгайд алдагдсан талаар мэдсэн. ...би тэр үл таних эрэгтэй хүнд өгсөн бэлэн 60,000 төгрөг, 10,000 төгрөгний үнэ бүхий 2 шил архи, нийт 80,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26/

 

  Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн цагдаагийн газарт нягтлан бодогч ажилтай байгаа юм. Тус цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас хэрэr бүртгэлтийн 232100186 дугаартай хэрэгт алдагдсан гэх зурагт, ДДиш станц, гар утас бусад эд зүйлсд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөлтэй "Дамно" ХХК-ныг сонгож шинжилгээ хийлгүүлсэн. Тухайн шинжээч томилон дугнэлт гаргуулахад шаардлагатай 19800 төгрөгийг "Дамно" хөрөнгийн үнэлгээний дансанд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. ...дүгнэлт гаргуулахад зарцуулсан 19.800 төгрөгийг яллагдагчаар татагдах гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 100/

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат ...тоот нь хүнгүй, эзэнгүй айл байгаа юм. Тухайн хаяган дээр амьдарч байгаа хүмүүс манайд албан ёсоор шилжиж ирээгүй, үндсэн бүртгэл айл биш байгаа юм. Хаанахын хүмүүс байдаг талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ямартай ч тухайн хаяган дээр хүн амьдрахгүй 2-3 жил болж байгаа. Миний хувьд Хэрлэн сумын 4 дүгээр багийн ажлын албанд зохион байгуулагчаар ажилдаг болохоор тухайн хаяган дээр бүртгэлгүй, манай баг дээр албан ёсоор хаягаа шилжүүлж ирээгүй, хүнгүй эзэнгүй айл байгаа учир тухайн айлд учирсан хохирлын өмнөөс багийн ажлын албанаас албан ёсоор томилогдон оролцож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 197/

 

Иргэний нэхэмжлэгч ийн “...Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа. Эрүүгийн 2421004920486 дугаартай хэрэгт хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ны эдийн засгийн шинжээчээр иргэн Пүрэвийн Мандалд учирсан хохирлын үнэлгээг үнэлүүлж дүгнэлтээр гаргуулсан. Тус дүгнэлтийн зардал нь 118,000 төгрөг болсон бөгеед тухайн зардлыг Дорнод аймгийн цагдаагийн газрын 2024 оны батлагдсан төсвийн зардалаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Дамно" ХХК-н худалдаа хөгжлийн банкны 470019159 тоот дансанд 118,000 төгрөгийг манай байгууллагын төрийн сангийн 100070012001 тоот данснаас шилжүүлсэн. Энэ төлбөрийг энэ хэргийн буруутай этгээдээс гаргуулан авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 182/

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явж байсан чинь Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 26 дугаар эгнээнд ******* гэх хар өнгийн савхи куртиктэй, хөл нүцгэн хүн хулгай хийгээд явж байгаа бололтой усны жижиг тэргэн дээр гагнуурын аппарат, тогооны таг, тогоо зэрэг эд зүйлсийг ачаад явж байсан. Тухайн хүн сэжигтэй санагдсан болохоор түүний зургийг дараад хэсгийн байцаагч Хосбаяр руу явуулсан. Тухайн хүн согтуу байсан бөгөөд ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би өөрөө жижүүрийн хэрэг бүртгэгчээр гарч байсан юм. Тухайн өдрийн өглөө 09-10 цагийн үеэр манай багийн иргэн гэх эмэгтэй надруу залгаад гэрээсээ гараад явж байхад нь нэг хулгайч царайтай нөхөр гудамжинд усны тэрэг гагнуурын аппарат түрээд явж байхад нь би утсаараа зургийг нь дараад авсан. Тэр зургийг нь надруу өгч байсан. Тэгээд надруу фейсбүүк чатаар явуулсан зургийг нь харсан чинь Хандаа овогтой ******* гээд орон байрны хулгайч нөхрийн зураг байсан. Тэр зураг нь одоо миний утсан дээр байна. Тэгээд тухайн үедээ зургийг нь авч үлдээд усны тэрэг, гагнуурын аппарат хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирвэл шалгагдаж байгаа мөрдөгчид нь өгөх гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн. Байшингийн жижиг тороор хаалт хийсэн хаалганы тор нь салсан байдалтай байхаар дотор ороод харахад зарим зүйл эмх замбараагүй байсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд 3 тогоо, 1 ширхэг төмөр сав алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119/

 

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 09 цаг өнгөрч байхад сургуулиасаа гэрлүүгээ явсан. Хашаандаа ороод гэрийнхээ түлхүүрийг төмөр сав доороос аваад байшинруугаа явах гэтэл манай байшингийн урд талын 2 цонхны зүүн талыхан цонх хагарсан байсныг анзаарсан. Ингээд би найз Даваагийн хамт гэрийнхээ хаалганы гаднаас нь онгойлгож ороход манай гэрийн жижиг өрөөний урд талын хананд байрлуулсан толинд нэг эрэгтэй хүн өөрийгөө хараад зогсож байсан. Ингээд бид 2 түүнийг байлгаж байгаад би ээж рүү гар утсаараа залгаж гэрт хулгайч орсон байна гэдгийг нь хэлсэн. Утсаар ярьж дуусаад гэр доторх зүйлсээ харахад байшингийн том өрөөний буйдан дээр сагстай 9 ширхэг өндөг, жижиг ягаан хуванцар саван дотор чанасан мах, даршилсан ногоо зэргийг хийж авч гарах гэж байгаа бололтой бэлдээд тавьсан байсан. Мөн манай хөргөгчний хаалгыг тэр чигт нь дэлгээд орхисон байсан. Манай гэр бүлийнхэн бол хэзээ ч буйдан дээр тийм зүйлс тавьж орхиж байгаагүй бөгөөд уг хулгайч л авч гарах санаатай бэлдсэн болох нь тодорхой байсан. Ингээд манай ээж 10 цаг 10 минутын орчимд гэрийн гадаа ирээд байгаа байдлыг нь харж байгаад цагдаагийн байгууллагад хандсан .Уг этгээд нь манай гэрт орохдоо байшингийн урд талын 2 цонхны зүүн талынх цонхны шилийг нь бүхэлд нь хагалж дотогшоо орсон байсан. Миний хувьд хувцсаа солих гэж гэртээ ирээд уг хулгайчыг үйлдэл дээр нь барьсан юм. Хэрэв би тухайн үед найз Даваагийн хамтаар ирээгүй бол уг хулгайч манай гэрээс өөр ч эд зүйлс хулгайлаад гарах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний ээж Алтантуяа нь Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулах "Авья" ХХК-ийн 18 супермаркетад үйлчлэгч ажилтай бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед гэрт ирээд “******* гэх хүн манай супермаркетаас манай компанийн эзэмшлийн Асег маркийн хөр өнгөтэй нөүтбүүк, хар өнгийн нөүтбүүкийн цүнх, хар өнгийн тооны машин, миний эзэмшлийн цэнхэр өнгийн Самсунг эс-20 ултра маркийн гар утас /шар өнгийн кейстэй/, иргэний үнэмлэх, нүдний будаг, гарын тос зэргийг хулгайлсан" гэж хэлсэн. Ээжийн маань хувьд гар утаснаасаа бусад эд зүйлсийг хүлээн авсан гэсэн бөгөөд ээжийн эзэмшлийн Самсунг эс-20 ултра маркийн гар утас /шар өнгийн Кейстэй/ нь хаана байгаа нь тодорхойгүй байна. Мөн тухайн гар утасны код gmail зэргийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “…Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны 14:00 цагийн орчимд ажил дээрээ байж байх үед манай найз залгаад “Надад 3-н ширхэг обудтай 195/65R15 размертай чиний машинд таарах дугуй байна. Чи хүрээд ирээ” гэхэд нь би ажил дээрээ байгаа болохоор очиж чадахгүй гэтэл миний дугаар руу үе, үе залгаад байхаар нь би утсаа аваад ярьтал ..., , өөр нэг үл таних миний үеийн 30 орчим насны залуугын хамтаар зогсож байсан. Ингээд би машинаасаа буутал машины замын хажуу талд 3-н ширхэг 5-н салаа хайлшин обудтайгаа 195/65R15 размертай өвлийн дугуй байсан бөгөөд тухайн үед  120.000 төгрөгөөр энэ 3-н ширхэг дугуйг худалдаад авчих гэхэд нь тухайн үед надад 20.000 төгрөг байсан болохоор тэрийгээ гаргаж өгөөд цалин буухаар үлдэгдэл 100.000 төгрөгийг нь өгье гэж хэлээд ад 20.000 төгрөг өгөөд 3-н ширхэг дугуйг нь машиныхаа ард хийгээд , , өөр нэг үл таних найзынх нь хамт ыг гэрийн үүдэнд нь буулгаж өгсөн…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56/

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд би гэртээ ганцаараа жаахан юм уучихсан халаалттай байх үед гаднаас манай ээжийн төрсөн ахын хүүхэд  Бадарч гэх 50 орчим насны ах маань нэлээн согтуу орж ирсэн. Ингээд намайг "ахын дүү асуух юм байна гараад ир” гэхэд нь би гэрээс дагаад гарахад “ахад нь машины 3-н ширхэг дугуй байна. Манай найзынх юм аа, иймээ тиймээ асуудал байхгүй. Ах нь хашаанд нь оруулаад ирье” гэхэд нь би “үгүй ээ ахаа хашаандаа янзан бүрийн юм оруулуулахгүй ээ” гэхэд "иймээ тиймээ юм байхгүй ээ тэгвэл чи дагаад явчих, ах нь заагаад өгье” гэж хэлээд хэлээд намайг дагуулаад явган Ялалт хорооллын баруун талаар 10-р баг Ялалтын 12-р эгнээ хавьд баруун талаасаа 2-3 айлын хашаа өнгөрөөд өндөр ургасан зэрлэгэн дотор 3-н ширхэг жижиг машины обудтай дугуйг зааж өгсөн. Ингээд би тухайн 3-н дугуйг ахаас “хулгайн дугуй юм уу?" гэж асуухад “үгүй ээ янзан бүрийн юм байхгүй, чи ахдаа энэ 3-н дугуйг зараад өгчих" гэхэд нь би тухайн үед зөвшөөрөөд тухайн дугуйнуудаа тэнд нь орхиод гэртээ харьсан ...Ингээд бид 2 нөгөө Хэнтий аймгийн гэх залуутай 3-лаа ын найз Доржоо //-г дугуй байсан эгнээндээ дуудаад ирхэд нь Хэнтий аймгийн гэх залуугын машины дугуй гэж хэлээд Доржоо /-д хэлээд 20.000 төгрөг бэлнээр аваад тухайн 3-н ширхэг дугуйг машиных нь арын багажинд нь хийгээд явуулсан …Тухайн өдрөө би 24-р байрны гадна хүмүүстэй архи ууж байгаад Хэрлэн сумын 11-р баг Цаг уурын зүүн талын засмал зам дээрээс хар бараан өнгийн такси аваад явж байхдаа 40 орчим насны эрэгтэй жолоочоос нь би “жижиг машины 3 ширхэг обудтай дугуй хямдхан зарна, та байгаа мөнгөндөө авчих” гэж хэлхэд жолооч нь очоод харъя гэж хэлээд тухайн 17-р эгнээнд байх Дамдингын хашааны хойно очоод дугуйнуудаа хартал байж байсан. Ингээд дугуйнуудаа гаргаж ирээд жолоочид нь үзүүлхэд тухайн жолооч нь “байгаа нь 70.000 төгрөг байна" гэхэд нь би зөвшөөрч таксины жолоочид 70.000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “…2024 оны 09 дүгээр сарын эхэн санагдаж байна. дугаарлуу залгаад "чи дугуй авах юм уу, энд обудтай 3-н ширхэг дугуй байна" гэж хэлтэл “ямар дугуй юм одоо хаана байгаа юм бэ” гэхэд нь би “чи хүрч ирээд үзээ гээд Ялалтын 11-р эгнээний баруун буланд байгаа” гээд байгаа газраа зааж өгөөд 0 минтуын дараа өөрийн эзэмшлийн саарал өнгийн приус 20 маркийн машинтайгаа ирээд тухайн 3-н ширхэг машины дугуйг үзэж байгаад тай тухайн 3-н дугуйны үнэ ханашаа тохироод 120.000 төгрөг гэж байсан. Харин “байгаа нь 20.000 төгрөг байна, цалин буухаар үлдэгдэл мөнгийг чинь өгчихье" гэхэд зөвшөөрөөд тухайн 3-н дугуйг машиных нь арын багажинд хийж өгөөд гэртээ хүргүүлсэн юм. Ингээд машинтайгаа яваад өгсөн. Харин үүнээс хойш 2 хоногийн дараа надруу залгаад “энэ зарсан дугуй чинь хулгайн дугуй байна шдээ, би асуудалд орвол яах юм бэ?” гэхэд нь би өөрөө бас хулгайн дугуй гэдгийг нь мэдээгүй учир “тэгвэл наад дугуйг нь буцаагаад т өгчихгүй юу даа” гэж хэлээд утсаа салгасан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад таамбарын гаднах доторх хаалга нь онгорхой байхаар нь г  ирсэн юм байх гэж бодсон.Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 09 сарын 18-ны өглөө хашаандаа юм хийх гээд багаж асуух гээд залгаад “Чи гэртээ ирсэн юм уу хаалга үүд чинь онгорхой байна” гэж хэлэхэд тэрээр “Би гэр рүү очоогүй ээ одоо очлоо гэж хэлээд тасалсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 160-161/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би энэ дугуйг яг хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй. Энэ унадаг дугуй манай хүнсний дэлгүүрээс байнга үйлчлүүлдэг нь энэ дугуйг авч ирээд "эгчээ энэ дугуйг энд орхиод маргааш авчихъя" гэж хэлсэн. Өчигдөр 11 цагийн үед орж ирсэн. нь "Энэ дугуйг худалдаж авсан юм аа" гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд агуулахын өрөөнд оруулчих гэж хэлсэн. Харин тэр саарал өмдийг өнөөдөр 11 цагийн үед намайг дэлгүүртээ байх үед гаднаас хар өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн орж ирээд энэ саарал өмдийг авах уу.  Манай хүүхэд авч өгсөн юм аа ах нь шартаж үхэх гээд байгаа архи, тамхиар зарна  гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...надтай 50 гаран насны хар өнгийн савхин куртиктай, цагаан малгайтай хүн 32-ын автобусны буудалд дээр таараад ногоон өнгийн унадаг дугуй зараад өг гэхээр нь би 80,000 төгрөгөөр 32-ын автобусны урагшаа явах буудал дээр нэг залууд зарж өгсөн юм. Тэгэхэд худалдан авсан хүн нь Сод хүнсний дэлгүүрт оруулж тавьж байсан..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 31/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газарт замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч ажил хийдэг. Эргүүлд гарах хувиарын дагуу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд эргүүлийн цагдаа, дэд ахлагч хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлээ аваад дуудлаганд явж байхад 09 дүгээр сарын 23-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат тоотод эзгүй айлд хулгай орж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн яаралтай очоорой гэж 102-оос станцаар мэдэгдсэн. Тухайн дуудлага өгсөн хаягаар очиход манай цагдаагийн газрын баруун талд байрлах засмал замын баруун талд гудамжны эхний айл модон хашаатай айл байсан. Тэгэхээр нь тухайн хашаа руу яваад ороход хашааны хойд талд урагш харсан хоёр цонхтой байшингийн зүүн талын цонхны жижиг цонх нь онгорхой, байшингийн урд гадаа цонхны дэргэд хувцаснууд бөөгнүүлээд овоолчихсон байсан. Тэгэхээр нь цонхоор шагайсан чинь манай цагдаагийн газарт байнга дуудлагаар эрүүлжүүлэх байранд ордог, орон байрны хулгайлах гэмт хэрэгт үйлддэг ******* тухайн байшин дотор орчихсон, том өрөөнд нь байж байсан. Тэгээд уг байшин руу орох гэсэн боловч гаднах хаалга нь цоожтой болохоор нь *******г жижиг цонхоор нь гаргаж ирээд жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж жижүүрт гарч байсан мөрдөгчид мэдэгдээд эрүүлжүүлэх байр руу авч явж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө хувиарийн дагуу 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүргийг замын зохицуулагч дэд ахлагч ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн шөнө 01 цаг өнгөрөөд ерөнхий жижүүр 102-оос Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиатын тоотод айлд хулгай орж байна гэсэн дуудлага ирсэн гэж станцаар хэлсэн. Тухайн дуудлаганд очиход манай цагдаагийн газрын баруун талаар хойшоо явсан засмал замын баруун талд хамгийн зүүн талын модон хашаатай айл байсан. Тэгээд хашаагаар нь ороход хашаандаа урагш харсан хоёр цонхтой байшинтай, өөр зүйл байхгүй айлын зүүн талын цонхны жижиг цонх нь онгорхой гэрэл нь асаалттай байхаар нь уг байшинд орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь цонхоор нь ойртоод дотогш харахад том өрөөнд нь ...Хандаа овогтой ******* сууж байсан. Тухайн байшингийн цонхны дэргэд хувцаснууд, орны бүтээлэг, хромон гутал зэрэг эд зүйлс гаргаад бөөгнүүлчихсэн байсан. Мөн гадаа цонхны дэргэд ягаан өнгийн орны даавуу үзүүр булан хэсгийг шатаасан байсан. Тэгээд тухайн айлд орох боломжгүй байсан болохоор нь *******г цонхоор гаргаж ирээд жижүүрийн бүрэлдэхүүн дуудаад эрүүлжүүлэх байр руу аваад явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 08 дугаар сарын 25-ны орой Хэрлэн сумын 6 дугаар баг 24-р байрны зүүн тийш харсан хүнсний дэлгүүрүүдийн гадуур зүс таних хүмүүсээр архи авхуулан авч уугаад байж байхад орой ******* ******* гэх нэлээн хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн 419-р хорих ангид хамт ял эдлэж байсан найз орой 20 цаг орчимд над дээр Улаанбаатар хотоос ирсэн гээд хүрч ирсэн. Ингээд бид 2 хамт хүмүүсээр архи авхуулж уугаад нэг мэдсэн орой баар сав хаацан хүний хөдөлгөөн татрах үед хонох газаргүй миний унтдаг 6-р баг Хас банктай ногоон байрны урдаасаа ордог орцны 5 давхарт довжоон дээр хамт хоносон юм. Түүнээс бол би тэр өдөр өөр хүн хартай харьцаж архи дарс уугаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103-104/

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд манай гэрийнхэн ажил төрөлдөө гарцгааж манай хашаанд хүн үлдээгүй. Манай гэрийнхэн бөөнөөрөө Хэрлэн сумын 9-р баг Хан Хэрлэн төв дотор Family Chicken нэртэй хоолны газар ажиллуулдаг бөгөөд өглөө бүгд ажилдаа явцгаасан байсан. Ингээд орой 16 цагийн орчимд манай гэрээс хойш байдаг эгчийн танил нь эгч рүү яриад танай хашаанд гэр шатаад байна гэж ярьсан байсан. Тэгээд бид бөөнөөрөө хашаа руу яваад очиход Мандал ахын гэр нь шатсан, онцгой байдлынхан галыг унтраасан байсан. Гэтэл хашаан дотор нэг үл таних хүн сууж байсан бөгөөд уг хүн нь Мандал ахын гэрийг шатаасан байна гэж Онцгой байдлынхан хэлж байсан. Мөн тэрээр гэрийн цоожийг нь эвдсэн бололтой байна гэсэн. Мөн хашаан дотор зүүн урд талд модон амбаар байдаг, тухайн амбаарны хаалгыг онгойлгоод багажны хайрцаг, хивс зэрэг эд зүйлс гаргасан, мөн зүүн хойд талын амбаарны хаалгыг онгойлгосон байдалтай байсныг цагдаа нар ирээд тухайн хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 164/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... 16 цаг 21 минутанд гал гарсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...тоотод очиход тус хашаанд дотор Монгол гэр бүрэн шатаж, нурсан байдалтай байсан. Онцгой байдлын алба хаагчид бид галыг бүрэн унтрааж, тус хашаан дахь хажуу айлын хүмүүсээс шатсан гэрийн эзэнтэй байсан эсэх талаар асуухад эзэнгүй цоожтой айл байсан гэж хэлсэн. Энэ үед хашаан дотор 50 гаруй насны эрэгтэй хүн гар нь шатсан байдалтай байсан бөгөөд тус хүнээс “та юун хүн бэ, юу хийж байгаа юм” гэж тодруулж асуухад тус хүн “би уг гэрт байсан юм,  хоол хийж идэх гэж орсон юм” гэж хэлээд өөр зүйл яриагүй. Тэгэхээр нь тус хүнийг гал тавьсан байх гэж бодоод хажуу тайлын айлд нь хүлээлгэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 166/ 

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01, 109-112, 147-150, 182, 234, 2-р хх-ийн 38, 96, 142, 3-р хх-ийн 03, 77, 127,183, 4-р хх-ийн  25, 135/  

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-5х, 235-238, 2-р хх-ийн 40-43, 98-100, 144-149, 206-209, 3-р хх-ийн 5-6, 79-83, 131-133, 185-187/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-107/,

            -Цагдаагийн дэслэгч аас гаргаж өгсөн” *******гийн усны тэрэг, гагнуурын аппарат, тогоо зэргийг түрээд явж байгааг харуулсан гэрэл зургуудыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-9/   

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024.09.22-ны өдрийн РЦ-24-246 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 33-38/

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024.10.01-ний өдрийн РЦ-24-264 дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 122-127/

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2024.10.04-ны өдрийн РЦ-24-266 дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 158-163/

- Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 208-213/

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2024.10.01-ны өдрийн РЦ-24-263 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 14-19/

- Дамно ХХК-ийн 4 ширхэг дугуйг 860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 69-74/

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2024.10.09-ны өдрийн РЦ-24-269  дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 176-181/

- Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 116-121/

- Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн  дүгнэлт /2-р хх-ийн 224-229/

- Дамно ХХК-ийн СБ-24-669 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 35-40х/

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023.05.01-ны өдрийн РЦ-23-138  дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 103-106/

- Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 149-154/

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 2024.10.29-ны өдрийн РЦ-24-324 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 169-173,186-193/

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 184-185, 189-190/

- Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн  239-241, 2-р хх-ийн  44-46,  101-104,  212,  3-р хх-ийн  84-86,  3-р хх-ийн  134-136, 188-189/

-Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /3-р хх-ийн 9-10/

-Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 20 дугаартай шиинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 1-9/

-Шүүх сэтгэц эмгэг Судлалын дүгнэлт /1-хх-ийн 27-29/

-Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2024.11.12-ны өдрийн 045/11 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 199-200/

            -Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн  7-8/

  -Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 11-15/

  -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 16/

- Шүүгдэгч *******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгүүд /1-р хх-ийн 54, 62, 64, 138,140, 174-175,177, 226, 228,  2-р хх-ийн  30-31, 33, 88-89, 91, 128-129, 137, 194-195,197, 240,243-244, 3-р хх-ийн 114, 117-118, 51, 163-164,166х, 4-р хх-ийн 205-206, 208,219-220, 241-243/

-Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж /хх-ийн 50-52/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн  68/

 -Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-хх-ийн 73-97/ болон тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр зөрчөөгүй, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болохоор хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух хохирогч ******* хашаанаас усны тэрэг, хашаанд байрлах эд зүйл хураах зориулалт бүхий жижиг модон байшинд /пинд/ хууль бусаар нэвтрэн орж гагнуурын аппарат, тогоо зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч ******* 329,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сансай" зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг битүү чанагч тогоо, төмөр сав зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 544,000 төгрөгийн хохирол учруулсан

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар  баг Ялалт хороололын 2273 тоотод байрлах хохирогч эзэмшилийн модон байшингийн цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хуванцар сав, 9 ширхэг өндөг зэрэг эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,800 төгрөгийн хохирол учруулахыг завдсан, 

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Авъя” ХХК-ний “18 супермаркет” дотроос хохирогч “Аcer” маркийн нөүтбүүк, нөүтбүүкний цүнх, тооны машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 636,600 төгрөгийн, хохирогч Самсунг Эс-20 ултра маркийн гар утас, кейсны хамт, иргэний үнэмлэх, нүдний будаг, гарын тос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 568,800 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивс хороолол тоотод байрлах хохирогч гэрт  хууль бусаар нэвтрэн орж  монгол дээл 1 ширхэг, 3 метрийн урттай торго зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 75,000  төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод оршин суух хашаанд байсан Тоёото приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн 199/65R15 хэмжээтэй 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр  сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух иргэн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, Самсунг Эс3, Самсунг Эс7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоотод байрлах хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж Haier маркийн 32 инчийн зурагт, ханын цаг, очиртой 20x40 хэмжээтэй сувнер зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 357,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-02 тоот хашаанд оршин суух иргэн хашаанаас 40 литрийн багтаамжтай 2 ширхэг бетон, 30 литрийн багтаамжтай 1 ширхэг хөнгөн цагаан тогоо, 20 литрийн багтаамжтай 1 ширхэг цайран тогоог тагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 528,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рашааны тоотод оршин суух хашаанд ил хураалттай байсан бараанаас унадаг дугуй, дээл, өмд гэсэн эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  хохирогч 765,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотын хашаанд байх хохирогч монгол гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛСД зурагт, ДДиш станц, гар утас, хар өнгийн үүргэвч, хүүхдийн хүрэм, шаргал өнгийн даавуун бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч 635,348 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний тоотод оршин суух хохирогч байшингийн гадна талын цоожийг эвдэн нэвтэрч Dell  маркийн зөөврийн комьпютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 504,000 төгрөгийн хохирол учруулсан,                       

 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод байрлах эзэнгүй шавар байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж хувцас, хар өнгийн хос гутал, бүтээлэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлахыг завдсан,  

 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух иргэн Монгол эсгий гэрийн цоожыг эвдэн нэвтэрч LD  гэх нэршилтэй 50 блок тамхи, 20,000 төгрөг, усны тэрэг, чийгний гудас, хохирогч иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,637,300 төгрөгийн хохирол учруулсан,  

 2024 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоот хашаанд оршин суух иргэн хашаанаас усны тэрэг, 1,5 метрийн урттай 20 ширхэг брус мод, 3 ширхэг банз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 387,024 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод байрлах хохирогч монгол  гэрт  хууль бусаар нэвтрэн цамц 1 ширхэг, өмд 2 ширхэг, дотуур өмд 2 ширхэг, оймс, углааш, зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 89,200 төгрөгийн хохирол учруулсан,  

2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод  байрлах хохирогч *******ын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, малгай, мөнгөн бөгж, цөгц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч 350,200 төгрөгийн, улмаар тухайн монгол гэр болон доторх эд зүйлийг галдан шатааж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж хохирогч *******д 8,435,700 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , , , , , , , , , , , , *******, иргэний нэхэмжлэгч

 нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн дэслэгч аас гаргаж өгсөн” *******гийн усны тэрэг, гагнуурын аппарат, тогоо зэргийг түрээд явж байгааг харуулсан гэрэл зургуудыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шиинжээчийн дүгнэлт, Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2024.11.12-ны өдрийн 045/11 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна шүүх гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Боржигон овогт ******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.  

 

Гэтэл шүүгдэгч ******* нь тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүгдэгч *******г 17 удаагийн үйлдлээр хулгайлах болон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийн хувьд нийт 16 602 858 төгрөгийн хохирол учирсан байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогч ******* 329,000 төгрөгийн, 544,000 төгрөгийн, т 206,520 төгрөгийн, 509,500 төгрөгийн, 75,000 төгрөгийн, 1.388,000 төгрөгийн, 310,000 төгрөгийн, 357,000 төгрөгийн, 765,000 төгрөгийн,  иргэний нэхэмжлэгч д 80,000 төгрөгийн, 635,438 төгрөгийн, 504,000 төгрөгийн, 1,637,300 төгрөгийн, 89,200 төгрөгийн, 387,000 төгрөгийн хохирогч *******д 8,785,900 төгрөгийн төлөх төлбөртэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дорнод аймгийн Цагдаагийн газраас 137,800 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гаар  уг зардлыг төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хохирогч тус бүрт мөрдөгчийн магадлагаагаар сэтгэцийн нэгдүгээр зэрэглэлийг тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулахыг хүссэн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т  зааснаар  хохирогч нар  сэтгэцэд учирсан хор уршигт нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт цугларсан баримтаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш, 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хүрэн өнгийн хос гутлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хорих ялаар тогтоосугай.    

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд *******гаас нийт 16,602,858 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч ******* 329,000 төгрөг, 544,000 төгрөг, т 206,520 төгрөг, 509,500 төгрөг, 75,000 төгрөг, 1.388,000 төгрөг, 310,000 төгрөг, 357,000 төгрөг, 765,000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч д 80,000 төгрөг, 635,438 төгрөг, 504,000 төгрөг, 1,637,300 төгрөг, 89,200 төгрөг, 387,000 төгрөг,  *******д 8,785,900 төгрөг тус тус олгосугай.

 

8. Хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 137,800 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

 

            10.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг  флаш, 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хүрэн өнгийн хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ОТГОНЖАРГАЛ