| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0216/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Тунгалагтуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Т.Тунгалагтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвдүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000254 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 17 цаг 25 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 сарын 06-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бүс дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1-р баг, Баян-Өлзийт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хөвдүүд овогт ******* ******* /РД:*******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн хоолой” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ******* сураар ороолгон *******ийн биед баруун хацар, шанааны няцарсан шарх, баруун тохой болон баруун тохойн хонхор орчим, зүүн тохой орчмын няцарсан шарх, цээжний урд зураасан зулгаралт, 2 талын өвдөгний няцарсан шарх, баруун шилбэний няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Хөвдүүд овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн хоолой” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ******* сураар ороолгон *******ийн биед баруун хацар, шанааны няцарсан шарх, баруун тохой болон баруун тохойн хонхор орчим, зүүн тохой орчмын няцарсан шарх, цээжний урд зураасан зулгаралт, 2 талын өвдөгний няцарсан шарх, баруун шилбэний няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
2. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөдөө гэртээ ганцаараа байж байхад манай найзалдаг хүүхэн болох ******* нь хүүхдүүдтэйгээ манай гэрт ирээд, хамт хоносон. Мөн манай хамаатны хоёр залуу болох , /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ мотоциклтой, 2,5 литрийн савтай пивотой 23 цагийн орчимд ирсэн. Ингээд , хоёртой хамт пивоо хувааж уугаад хамт хоносон. Маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 06 цагийн орчим энэ хүүхэнтэй чинь унтчихъя гээд надад хэлсэн тэгэхээр нь үгүй гээд гэрээсээ хөөсөн. Тэгээд , хоёр яваад өгсөн ба буцаад 11 цагийн орчимд , хоёр дахин 075 литрийн 2 шил архитай дахин ирсэн. ... намайг уухуу гээд байхаар нь би уугаагүй. Тэр хоёр архиа уугаад 14 цагийн орчимд дууссан ба нь ихэвчлэн архинаасаа их уугаад байсан. Архиа ууж дууссаны дараа над руу дайраад миний хоолойг бооно гэж сүрдүүлсэн, дараа нь гартаа сур барьчихсан миний хөл, гар луу сурдсан, тэгээд чамайг ална, гал тавина гэж айлгасан. Тэгээд нь утсаараа бичлэг хийгээд байсан. Мөн хонь өг гээд уурлаад байсан. ... би зодуулсандаа гомдолтой байна. Учир нь , нар нь намайг байнга зодож дээрэлхэдэг ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
3.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
4.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/
4.Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-р тал/
5.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдртийн ДОР/0725/358 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан ... баруун хацар, шанааны няцарсан шарх, баруун тохой болон баруун тохойн хонхор орчим, зүүн тохой орчмын няцарсан шарх, цээжний урд зураасан зулгаралт, 2 талын өвдөгний няцарсан шарх, баруун шилбэний няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй тухай хүсэлт гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 77-р тал/
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Хөвдүүд овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд 28350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... МN090090100900020080 дугаартай дансанд төлж барагдуулсан тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбаргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөвдүүд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 /хорин найман мянга гурван зуун тавин төгрөг/ төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ