| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/00408/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 445
2022 10 26 137/ШШ2022/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн ...тоотод оршин суух, Б овогтой С.О
Хариуцагч: Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Б овогтой С.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 14,685,487.61 төгрөг, зээлийн хүүгийн өр 6,163,120.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,624.17 төгрөг, нийт 20,988,232.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т банкны ... салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.О, хамтран зээлдэгч С.О нар нь Т банкны салбараас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ236/05/1032 тоот шийдвэрээр 17,500,000 төгрөгийг сарын 1,3% /жилийн 15,6% -ийн хүүтэй, 60 сар 5 жилийн хугацаатай цалингийн зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2020 оны 01 дүгээр сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрсэн ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 09 дүгээр сарын 13-ний байдлаар 20,988,232.36 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч С.О, С.О нараас зээлийн үлдэгдэл болох 20,988,232.36 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.О, С.О нар нь Т банкны З салбараас 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цалингийн зээл 12,500,00 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь 2020 оны 01 дүгээр сараас хойш үндсэн зээл болон, зээлийн хүүгийн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлдэгч нараас зэлийн үлдэгдэл болох 20,988,232.36 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хамтран хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.О миний бие Т банкнаас Замын-Үүд салбараас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 20,988,232.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд
-2018 оны 12 сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
-Зээлдэгч С.О, С.О нарын иргэниий үнэмлэхний мэдээлэл,
-Нэхэмжлэгч байгууллагын УТХ-нд 262,891.16 төгрөг тушаасан баримт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банкны З салбар нь хариуцагч С.О, С.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 14,685,487.61 төгрөг, зээлийн хүүгийн өр 6,163,120.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,624.17 төгрөг, нийт 20,988,232.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцагч С.О нэхэмжлэлийн нэг хувийг 2022 оны 09 сарын 21-ний өдөр гаргуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгсөн байна. Хариуцагч С.О нь мөн оны 10 сарын 04-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж үүрэгтэй байсан боловч өдийг хүртэл хариу тайлбар болон түүнтэй холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна
Нэхэмжлэгч Т банкны З салбар, хариуцагч С.О, С.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ236/05/132 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,700,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний нөхцөл, зээлсэн мөнгөн дүн дээр хариуцагч С.О нь маргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ236/05/132 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр Т банкны З салбар, зээлдэгчээр С.О, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Онар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Ийнхүү зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Т банкны З салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч С.О, С.О нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О шүүхэд дуудаж, 2022 оны 09 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар 2022 оны 10 сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй, хэрэв заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэх талаар тайлбарлаж өгсөн боловч тэрээр дээрх тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч С.О шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ236/05/132 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 14,685,487.61 төгрөг, зээлийн хүүгийн өр 6,163,120.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,624.17 төгрөг, нийт 20,988,232.36 төгрөгийг хариуцагч С.О, С.О нараас гаргуулан нэхэмжлэгч Т банкны З салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 262,891.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О, С.О нараас 262,891.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.О, С.О нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,988,232.36 /хорин сая, есөн зуун наян найман мянга,хоёр зуун гучин хоёр төгрөг, гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 262,891.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О, С.О нараас 262,891.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй
4. Иргэнй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц