| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/03315/И |
| Дугаар | 184/ШШ2022/02972 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2022/02972
| 2022 оны өдөр | 10 сар 04 р 184/ШШ2022/02972 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... тоот
Хариуцагч: Б овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, .... дугаар хороо, Содон хороолол, .... дүгээр байр, .... тоот
Зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь хариуцагч *******-тэй 2019 оноос хамтран ажиллаж, түүнийг махны лангуу ажиллуулдаг байсан учраас өөрийн мал аж ахуйгаас мал авчирч заруулж тухайн үедээ хөлсийг тохиролцож өгдөг байсан. Хамтран ажиллах ажиллагааны явцад ******* нь махны лангуу ажиллуулахад эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд борлуулсан махны мөнгийг удаа дараа зээлж авсан боловч эргүүлж төлөөгүй, бизнесийн үйл ажиллагаанд эргэлдүүлж ашиг олох хөрөнгийг буцаан өгөлгүй хугацаа алдсан . Иймд өмнө нь махны борлуулалтын цувуулан зээлж авсан 5,000,000 төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагч *******-тэй харилцан тохиролцож, нотариатчаар гэрчлүүлэн, бүртгэлийн ******* тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай, cap тутамд 10 хувийн хүүтэй, зээл, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй хийсэн. Хариуцагч ******* нь ийнхүү гэрээг байгуулсан ч мөн тодорхой хугацаа, нөхцөл, шалтаг тооцон удаа дараа амлалт бичиж өгдөг ба түүнд би итгэдэг, зарим тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг багасгаж ч болтугай буцаан төлөхийг шаарддаг байсан. Гэвч хариуцагч ******* зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй, өөрөө өнөөг хүртэл лангуун дээрээ зогсож, махныхаа бизнесийг эрхэлсээр, миний өмчлөлийн мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж ашиг олсоор байна. *******-н удаа дараа итгэл төрүүлэн, хууран мэхэлсэн дээрх бусармаг ажиллагааг үл тэвчин Нийслэлийн ******* дүүргийн Цагдаагийн газар өгсөн ч Дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3180 тоот тогтоолоор үүний эрх зүйн маргаан гэж үзээд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өмнө нь 2021 онд ч *******-н иргэний үнэмлэхийн хаягаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хаягт байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийг буцаасан. Хариуцагч *******-н сүүлийн буюу одоо оршин сууж байгаа хаягийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн төлбөрөө төлөх тухай ээлжит бичгээр бичиж өгсөн амлалтаас тодорхой болж ийнхүү харьяаллын дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч *******-өөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг төрөл болох алданги төлөхөөр тохиролцсон тул ийнхүү алдангид 5,500,000 төгрөг нийтдээ 16,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр *******-с 5,000,000 төгрөг авч зээлийн гэрээ хийгээгүй. ******* намайг айлгаж сүрдүүлж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн 990,000 төгрөг ,мөн 9 тооны хонины мах авсан түүний 1,350,000 гаран төгрөгийг өгсөнгүй би чамайг цагдаад өгнө гэж дарамталж хийлгэсэн хууль бус зээлийн гэрээ юм. Энэхүү гэрээгээр мөнгө хүлээн аваагүй сүүлд нөхөн хийсэн гэрээ юм. Нэхэмжлэгчид төлөх нийт 2,350,000 төгрөгөөс хүү, алданги тооцоод нийт 3,728,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжилсэн 16,000,000 төгрөгийн үлдэх хэсэг 12,272,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/07342 дугаартай захирамж, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3180 дугаартай прокурорын тогтоол, хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0041 дугаартай итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй тул үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг хүлээн аваагүй, өмнө нийлүүлсэн махны үнэ, зээлсэн 990,000 төгрөгийг тооцон зээлийн гэрээ хийсэн, нэхэмжлэлээс 3,728,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлан маргаж байна.
Талууд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч ******* нь зээлдүүлэгч *******-с 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 6/
Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, хариуцагчид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 990,000 төгрөг, заруулахаар өгсөн махны үнийг нэмж тооцон гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3180 дугаар тогтоол, хариуцагч *******-н Хаан банкинд эзэмшдэг ******* тоот дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 11, 39/
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, зээлийн гэрээний харилцаа үүссэн, худалдаж авсан махны үнэ болон зээлсэн 990,000 төгрөгийн тооцоог талууд нэгтгэн тооцож, хариуцагч 5,000,000 төгрөгийн нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч шаардлагаа зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 6,000,000 төгрөг /12 сарын хугацаатай, хүү сарын 10 хувь, 500,000х12=6.000.000/ төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээгээр мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг буюу хүү, алданги тооцон нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн *******-н гарын үсэг бүхий “Гэрээний тодотгол” гэх баримтад 2021 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 3,500,000 төгрөг, төлөөгүй тохиолдолд гэрээнд зааснаар алдангийг төлөх агуулгатай байгаагаас үзэхэд зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй болох нь нотлогдож байна. /хх-ийн 14/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож тогтоосон 5,000,000 /махны үнэд 4,100,000, зээлүүлсэн 990,000 төгрөг/ төгрөгийн хэмжээнд хангаж, нэхэмжлэлээс үлдэх 11,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 5,000,000 төгрөг /Таван сая/ гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******