Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/03134

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

      10 сар       18  р                               184/ШШ2022/03134

 

                                       МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******” ХХК /РД: /. Хаяг: ******* дүүрэг, … дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, “*******” ны төв байр.

Хариуцагч:    ******* овогт Э.******* /РД: /. Хаяг: ******* дүүргийн ... дугаар хороо, Алтан-Овоо .... дугаар гудамж, .... тоот

Зээлийн гэрээний үүрэгт 11,134,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга *******.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк нь хариуцагч Э.*******-тэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдөр З*******17..........-в тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хугацааг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж өөрчилсөн. Э.******* нь З*******17..........-в тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн ч төлөөгүй 207 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 10,028,434 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,070,469 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35,783 төгрөг нийт 11,134,685 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,134,685 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч 1,000,000 төгрөгийг төлсөн тул хасч тооцох, хариуцагч зээл авсан болон зээлийн үлдэгдлийн хэмжээнд маргахгүй байгаа болно.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э.*******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,134,685 /Арван нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Э.*******-тэй  2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 17051..... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх-ийн 8/

Талууд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр З*******170..........-В дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” гэрээ байгуулж, зээлийн хугацааг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан байна. /хх-ийн 10/

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцооллын хүснэгт гэх   баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн үүрэгт 9,971,566 төгрөг, хүүнд 8,035,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,216 төгрөг, нийт 18,050,825 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр нь үндсэн зээл 10,028,433 төгрөг, хүү 1,070,468 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,782 төгрөг, нийт 11,134,685 төгрөг болох нь тогтоогдоно.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Зээлдэгч нь гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 600,000 төгрөг төлсөн, төлбөр төлөх хугацааг 207 хоногоор  хэтрүүлсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.  

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3.4 дэх хэсэгт зээлдэгч нь тохиролцсон хуваарийг дагуу зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. 

Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байх,  нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 11,134,685 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас 10,134,685 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******-с 10,134,685 /Арван сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож нэхэмжлэлээс 1,000,000  /Нэг сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 193,105 төлсөн төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 195,105 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                                       *******