Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2022/02973

 

 

 

 

 

         2022 оны өдөр

      10 сар       04  р                       184/ШШ2022/02973

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хүчний ...... дугаар анги /РД: /. Хаяг: *******  дүүрэг, .... дугаар хороо, өөрийн байр 

Хариуцагч: Д овогт ******* /РД: / Хаяг: ******* дүүрэг, .... дугаар хороо, Содон хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, .... дугаар байр, ..... тоот

8,871,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь ******* хүчний ******* ******* даргын 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус ангийн санхүүгийн даргаар томилогдон ажиллаж байх үед 2010 онд ******* хүчний ******* ******* Хяналт шалгалт, үнэлгээний газраас тус ангийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Тус шалгалтаар *******-т 8,871,360 төгрөгийн төлбөрт төлүүлэх акт гарсан нь ангийн санхүүгийн өр авлагын бүртгэлд бүртгэгдсэн. Дээрх өр авлагыг ******* нь одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд *******-с 8,871,360 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь тус ангид ******* хүчний ******* ******* даргын 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар тушаалаар санхүүгийн албаны даргаар томилогдон, 2010 он хүртэл ажиллаж байгаад, ******* хүчний ... дугаар ангид шилжин ажилласан. Энэ хугацаанд Батлан хамгаалах яамны мониторинг хяналт, шалгалтын алба болон ******* хүчний ******* ******* хяналт шалгалт, үнэлгээний газраас жил бүр санхүүгийн болон ангийн үйл ажиллагааны чиглэлээр шалгалт хийгддэг болсон. 2010 онд ******* хүчний ******* ******* хяналт шалгалт, үнэлгээний газраас санхүүгийн шалгалт хийн, шалгалтаар надад 8,871,360 төгрөгийн акт тавигдсан байна. Би тухайн үед хяналт шалгалт, үнэлгээний газрын санхүүгийн байцаагч, дэд хурандаа Баяргэрэлд холбогдох баримт, материалыг хүргүүлж, дахин шалгуулах хүсэлт гаргаж, баримтын шалгалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй. Баримтын шалгалтаар надад тавигдсан актад гэрээ, түрээсийн төлбөр, дулааны шугам ашигласны төлбөр, “*******етровис” ХХК-тай байгуулсан гэрээний дүнгийн урамшууллыг зориулалтын бус зарцуулсан гэх бусад зүйлээр тавигдсан байдаг. Миний бие аж ахуйн нэгжтэй дулаан, цахилгаан, бусад гэрээг хийдэггүй, төлбөрийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажилладаг. Гэрээг улирал бүр дүгнэж, тооцоо нийлдэг байсан. “*******” ХХК-тай байгуулсан гэрээний дүнг төрийн сангаас шилжүүлж, тооцоо нийлж, тооцоо нийлсэн акт үйлдэн, урамшуулал болох 0,01 хувийг шатахууны нярвын картад цэнэглэдэг байсан. Бусад үйл ажиллагааны орлогыг захирагчийн тушаалаар ангийн үйл ажиллагаанд зарцуулж ажилладаг байсан. 2013 онд зарцуулалтын тайлан холбогдох баримт бичгийг хяналт шалгалтын байцаагч болон ******* хүчний ... дугаар ангийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Сугарт өгсөн. Миний бие баримтын шалгалтын төлбөрөөс 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ангийн касст 1,200,000 төгрөгийг бэлнээр төлж, 800,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. ******* хүчний ... дугаар ангийн нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тус ангийн удирдлага, албан тушаалтнууд 3-4 удаа солигдож, тухай бүрд миний бие холбогдох баримтыг өгч, тайлан балансаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэж 2011 оноос хойш хүсэлт гаргаж байсан. Тус анги нь “таны асуудлыг шүүхийн шийдвэрээр тайлан балансаас хасаж, өр авлагыг барагдуул гэж ******* хүчний ******* штабаас үүрэг өгсөн гэж тайлбарладаг байсан. Миний бие тус ангид ажиллаж байх хугацаандаа төрийн өмч шамшигдуулаагүй, үнэнч шударгаар ажилласан. Намайг өөр анги руу шилжсэн үед баримтын шалгалтын акт тавигдсан байдаг. Тус актад ******* хүчний ******* ******* даргын тушаал, шийдвэр гараагүй, зөвхөн санхүүгийн байцаагчийн дүгнэлтээр тавигдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал нь 2005 оноос хойш 2010 оныг хүртэлх санхүүгийн үйл ажиллагааны үеийг хамарсан. 2010 оноос хойш 2-3 удаа цагдаа, шүүхэд дуудагдаж, шалгагдсан ч надад энэ асуудлыг хаагдсан гэж мэдэгдсэн. Ангийн өр, авлагын дансанд бүртгэлтэй байдаг асуудлыг үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс ******* хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын “*******” тухай албан бичиг, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хүчний .... дугаар анги нь хариуцагч *******-д холбогдуулан 8,871,360 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* хүчний .... дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* 2005 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2010 оныг хүртэл тус ангийн санхүүгийн даргаар ажиллаж байхдаа 8,871,360 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан нь ******* хүчний ******* ******* Хяналт, шалгалт үнэлгээний газрын шалгалтаар тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь надад хамаарахгүй, энэ асуудлаар намайг удаа дараа шалгасан, төлбөр тогтоосон эрх бүхий улсын байцаагчийн акт баримт гараагүй, 12 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан. 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч байгууллагад 2010 онд ******* хүчний хяналт-шалгалт, үнэлгээний газраас санхүүгийн шалгалт хийсэн, уг шалгалтаар 6,483,638 төгрөгийн зөрчил дутагдал гарсан талаар дүгнэж, 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нотломж үйлдсэн байна. /хх-ийн 2/

            Нотломжийн агуулгаас үзэхэд ЗХ-ний ... ангийн санхүүгийн үйл ажиллагаатай болон нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зөрчил дутагдлыг дурдаж, түүнийг арилгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг заажээ. /хх-ийн 2/

            Тухайн баримтаас үзэхэд тус ангийн санхүүгийн даргаар ажиллаж байсан *******-г буруутай гэх, төлбөрийг хариуцуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна *******-д хариуцлага тооцсон, уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий байгууллага, улсын байцаагчийн төлбөр тогтоосон  акт  гараагүй болох нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдсон.

Мөн  *******  хүчний хяналт-шалгалт, үнэлгээний газраас ЗХ-ний ... ангийн захирагч, санхүүгийн дарга нарт 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б/423 дугаартай “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” албан бичиг ирүүлж, 2009 онд хийсэн санхүүгийн шалгалтын акт, дүгнэлтэд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй талаар дурджээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн орлцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн даргаар 2005-2010 онд ажиллаж байхдаа санхүүгийн зөрчил дутагдал гаргаж, нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан, эрх бүхий байгууллагаас төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Тухайн шаардлагад холбогдох иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 8,871,360  /Найман  сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  ******* хүчний ... ангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ