Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/03068

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

     10 сар       11  р                               184/ШШ2022/03068

                                                  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш овогт ******* /РД: / Хаяг: ******* дүүрэг, .... дугаар хороо, Хайрхан ... дүгээр гудамж .... тоот

Хариуцагч: О овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, ... дугаар хороо, Хайрхан ... дүгээр гудамж ... тоот

1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр *******-тэй аман гэрээ хийж манай байшингийн бохирын ажил хийж манай бүх холболтыг угсарч, мөн байшингийн дотор заслыг хийлгэхээр 4,000,000 төгрөг нэмээд 1,400,000 төгрөг нийт 5,400,000 төгрөгөөр тохирсон. Эдгээр ажлуудыг 3-10 хоногт багтаан хийж дуусгахаар тохирсон. Ингээд 7 дугаар сарын 5-ны өдөр материал авна гэж хэлээд 800,000 төгрөг явч яваад машин эвдэрсэн гэж хэлээд ирээгүй. 7 дугаар сарын 6-ны өдөр 100,000 орчим төгрөгийн үнэлгээ бүхий хуванцар хоолой цөөхөн ширхэгийг авч ирээд тэр өдөртөө ажил хийгээгүй. 7 дугаар сарын 8-ны өдөр материал авахаар хамт явахдаа 1,500,000 төгрөг авсан.1,150,000 төгрөгийн үнэлгээ бүхий суултуур, ванн, угаалтуур бусад дагалдах хэрэгсэл авсан. Энэ бүхнийг зөөвөрлөхөд такси, ачих машин зэргийн хөлсөнд би 100,000 төгрөг төлсөн. 7 дугаар сарын 9-ний өдөр холболтын материал авна гэж хэлээд 200,000 төгрөг авч яваад ирээгүй. 7 дугаар сарын 10-ны өдөр худаг ухуулж кольцо суулгана гээд 850,000  төгрөг авсан. 5 тонны багтаамжтай худаг ухаж том кольцо суулгах байсан ч нэг бүрийн үнэ 120,000 төгрөгийн 2 ширхэг жижиг кольцоог суулгасан. Ухуулсан тракторт 150,000 төгрөг өгсөн байх. Ингээд 5,400,000 төгрөгийн 1,400,000 төгрөгөөр нь байшингийн дотор засвар хийхээр тохирсноос 800,000 төгрөг аваад дотор засварын ажил 60 хувьтай хийгээд алга болсон. Үлдсэн 40 хувийн гүйцэтгэлийг бид өөрсдөө хийж дуусгасан. Иймд ******* гэгч анхнаасаа залилж мөнгө олох зорилготой байсан нь тодорхой байна. Бохирын ажлыг 2ширхэг кольцо суулгасныг эс тооцвол ямар ч ажил хийгээгүй хаяад алга болсон нь биднийг цаг хугацаа, эд материалаар маш их хохироолоо. Одоо л гэхэд 2 кольцо суулгаад гарсан шороогоо хашаа налуулж, хаалга таглаж асгаснаас болж хашаа гадагшаа унаж болзошгүй хазайсан, хаалга тагласан хэсгийг ухаж хаалга онгойлгож байгаа, гражийн хаалга бүр онгойхгүй болсон. Иймд *******-с дутуу орхисон ажлын, хийгээгүй орхисон огт эхлээгүй ажлын өртөг зэргийг нэхэмжилж байна. Миний энэ нэхэмжлэлийг даруй шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр материалаа авна гэж ярилцаад, дэлгүүр хаалттай байсан тул 7 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгчтэй хамт материалаа авсан. Би мөнгө аваагүй биш авч байсан. 7 дугаар сарын 6, 7 дугаар сарын 7-ны өдрийн аль нэгэнд нь 800,000 төгрөг авсан. Ажил хийх нөхцөл бүрдэхгүй, өрөөнийхөө доторх эд зүйлийг суллаж өгөөгүй, би өөрөө сулласан. Заслын ажлыг бүгдийг хийж өгсөн. Сангийн ажлыг 4,000,000 төгрөгөөр тохирсон. 4,000,000 төгрөгөөр тохирохдоо материалыг би өөрөө авах байтал нэхэмжлэгч өөрөө байдаг мөнгөөрөө материалаа авсан. Үнэтэй материал авах байсан бол хөлсөө нэмэх байсан. Би гадна бохирын худгийн 2 кольцо суулгаж, тагийг нь тавьсан, доторх шугам явуулах нүхийг ухсан, бохирын шугам явуулахад бэлэн болгосон. Удаад байсан болохоор нь би хөдөө ажилтай байсан тул явсан. Хүнээр хийлгүүлэхээр авчруулсан боловч тэр хүнийг маань янз бүрээр хэлээд, уурлуулаад явуулчихсан. Тэр хүнтэйгээ нэг өдөр хамт ажилласан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ажил гүйцэтгүүлэхээр амаар хэлэлцэн тохиролцож, хөлсийг  тохирсон ч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж, хариуцагч тохиролцсон ажлыг дутуу гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх боловч, нэхэмжлэгч өөрөө дур мэдэн үнэтэй материал авсан, ажиллахаар ирсэн хүнийг ажиллах боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9-332А тоотод байрлах хувийн сууцны дотор заслын ажлыг  4,000,000 төгрөгөөр, бохирын худаг суурилуулах ажлыг 1,400,000 төгрөгөөр, нийт 5,400,000 төгрөгөөр 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр  харилцан тохиролцжээ.

Гэрээ байгуулсан, ажлыг дутуу гүйцэтгэсэн, нийт 3,350,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан тухайд хариуцагч маргаагүй мөн хэрэгт авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч *******-н 5096018986 тоот дансны хуулгаар нотлогддог. /хх-ийн 5/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байна.

Нэхэмжлэгч шаардлагаа засварын ажил зориулж авсан бараа, материалын үнийг хасаад 800,000 төгрөг, бохирын худаг суурилуулах ажлыг хийгээгүй,  2 кольцо суулгаад алга болсон тул газар ухуулсан хөлс, 2 ширхэг кольцоны үнэ 500,000 төгрөг хасаад 900,000 төгрөг, нийт 1,700,000  төгрөг гэж тодорхойлсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 346 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, талууд  өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ хөдөө ажлаар явах шаардлага гарсны улмаас өөр хүнээр гүйцэтгүүлэхээр явуулсан ч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэж тайлбарласан нь үндэслэл муутай бөгөөд тухайн ажлыг өөрийн биеэр хийж гүйцэтгэхээр тохирсон, зохих хөлсийг авсан байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байх, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь  хариуцагчийн хийж, гүйцэтгээгүй ажлын хөлсөнд төлсөн мөнгийг эргүүлэн шаардсан нь үндэслэлтэй.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн төлсөн 3,350,000 төгрөгөөс бараа материал авахад 1,150,000 төгрөг, тээврийн зардал 100,000 төгрөг, бохирын кольцо авах, газар ухуулах зардалд 500,000, болон засвар хийсэн хөлс 300,000 төгрөг, нийт 2,050,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохоор байна.

Иймд хариуцагч *******-с 1,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх  хэсэгт  заасныг баримтлан хариуцагч *******-с 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 400,000 /Дөрвөн зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1,1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг бариимтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        *******