| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***2т холбогдох 2516000000107 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ***-ийн *** нь “***” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягийн нэрийг нууцалж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *** зарын нэгдсэн Групп гэх пэйж хаягт иргэн ***-г “Арчаагүй янхнууд байх юм аа эхнэр нь мэддэг болов уу эмч ***-гийнд архи уугаад хэвтэж байгааг ккк тэгээд бас хүний нөхөр уруу татаж дуудна зураг байгаа шүү холбогдоорой...” гэж, “Янхнууд яах гээд байгаа юм бэ? Эхнэр нь мэддэг болов уу хөөрхий эмч архи гудраад байнга байж байдаг юм...” гэж, ***, *** гэдэг хоёр бузар үхээсэй бузрууд. Одоо та хоёрын зургийг оруулна аа. Ах дүүс авгай хүүхэд нөхрүүд нь одоо мэддэггүй юм байхдаа. Бузруудыг..” гэж бичин нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч ***-ийн *** нь “***” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягийн нэрийг нууцалж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *** зарын нэгдсэн Групп гэх пэйж хаягт иргэн ***-г “Арчаагүй янхнууд байх юм аа эхнэр нь мэддэг болов уу эмч ***-нд архи уугаад хэвтэж байгааг ккк тэгээд бас хүний нөхөр уруу татаж дуудна зураг байгаа шүү холбогдоорой...” гэж, “Янхнууд яах гээд байгаа юм бэ? Эхнэр нь мэддэг болов уу хөөрхий эмч архи гудраад байнга байж байдаг юм...” гэж, ***, *** гэдэг хоёр бузар үхээсэй бузрууд. Одоо та хоёрын зургийг оруулна аа. Ах дүүс авгай хүүхэд нөхрүүд нь одоо мэддэггүй юм байхдаа. Бузруудыг..” гэж бичин нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
1. Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд ажлаа хийж байхад хүмүүс над руу *** аймгийн зарын групп дээр нэрээ нууцалсан хаягаас чамайг фэйсбүүк дээр янз бүрийн юм бичсэн байна гэхээр нь би уншиж үзэхэд архичин янхнууд байх юмаа эхнэр нь мэддэг болов уу эмч ***-нд архи уугаад хэвтэж байгаа ккк тэгээд хүний нөхөр уруу татаж дуудна зураг байгаа холбогдоорой гэж, янхнууд яах гээд байгаа юм бэ? эхнэр нь мэддэг болов уу хөөрхий ***-ийнд архи гудраад байнга байж байдгийг гэж, *** гэдэг 2 бузрууд одоо та хоёрын зургийг оруулна аа ах дүүс авгай хүүхэд нөхрүүд нь одоо мэддэггүй юм байхдаа. Бузруудыг гэх утгатай юм бичсэн байсан. Тэр мэдээллээс болж миний даралт ихэссэн. Тэгтэл миний дугаар руу дугаараа нууцалсан эмэгтэй хүн залгаж чи муу янхан фэйсбүүк дээр байсан зүйлийг устгачихлаа чамайг дахин байнга ингэж бичнэ гэж хэлсэн. ***-той намайг хардаад байхаар ***-ийн ар гэртэй холбоотой байх гэж бодож байна. Маш их гомдолтой байна. Миний нэр хүндэд халдаж байна олон нийтийн сүлжээнд залруулга хийж уучлалт гуйлгах, би сэтгэл санааны дарамтад орж байна. Сэтгэл санааны хямралын нөхөн төлбөр авмаар байна. Энэ хүнд хуулийн арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р тал/
2. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз над руу Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын групп дээр *** гэдэг 2 бузар үхээсэй гээд бичсэн байна гэхээр орж харсан юм. Тухайн мэдээллийг *** гэх ***-ийн нууц амраг нь бичсэн байх. *** гэх хүүхэнтэй холбогдож 6 жил болж байгаа юм. Гэртээ огт тогтохгүй надтай хэл ам хэрүүл хийж байгаад л гадуур хонож явж байгаа. Тухайн мэдээлэл тавих өмнөх өдөр нь буудалд хоёулаа согтуу байсан юм шиг байна лээ. Ах дүүс нь эмнэлэгт хэвтэж байсан. Би нэг удаа бас тэдний тасагт эмнэлэгт Манай нөхөр ***-тай хайраа битгий уурла гэж чат бичсэн байхаар нь энэ юу нь учиртай юм бэ гэж асуухад хүнийг доромжлолоо гээд хэрүүл хийсэн юм. Түүнээс хойш юм хэлэхээр би ***-тай чинь хамт байна. Би ***-тай суучихвал жаргаж юмаар дутахгүй жаргаж амьдарна гэх мэтээр хэл амаар доромжилж хэрүүл хийдэг. ***-д юм хэлбэл чамайг ална шүү гэж хэлдэг. *** нар хонож өнждөг талаар би мэдэхгүй. Энэ зарын групп дээрх мэдээллийг хараад тавьсан хүнээс энэ талаар мэдээлэл авах юмсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-19-р тал/,
3. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “*** zariin negdsen group *** зарын нэгдсэн групп” админаар 5 жил болж байгаа. Тус групп нь 50 мянган гишүүнтэй. *** rэх шар хувцастай эмэгтэй хүний зурагтай хаягаас *** гэх утгатай пост 3 удаа, хэдэн хоногийн дараа нь ***-гаас уучлал гуйсан пост 1 удаа тус тус оруулсан байсан. Тухайн *** хаяг эзэмшигчийг танихгүй ээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р тал/,
4. Хохирогч ***-агаас тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Говь-Алтай зарын нэгдсэн группт нийтэлсэн гэх мэдээллийн хуулбарууд. /хх-ийн 3-4, 8-9-р тал/,
5. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Алтанчимэгийн “*** зарын нэгдсэн групп” фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 10-р тал/,
6. 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ***-ийн ***-ийн гар утас, Lynhua Dorj гэx фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-р тал/,
7. Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хараагүй *** над руу залгаж намайг чамтай хардаж бичсэн байна. Нэр төр сэргээж өг гэж хэлсэн. Би согтуу ***-тай цуг байхад манай эхнэр ***-гаа хамт байна уу гэхээр нь тийм байна гээд хэлсэн би согтуу даа л янз бүрийн юм ярьсан юм шиг байна. Түүнийг л *** бичсэн байсан. Би тухайн үед согтуу байсан юм. Тэгээд тийм мэдээлэл чи бичсэн юм уу гэж ***-аас асуухад би бичсэн гэж хэлсэн. Тэгэхээр би *** тухайн мэдээллийг залруулга болгож тавих гэж гомдол саналгүй гэнээ гэхэд *** өөрийнхөө дугаараас уучлалт гуйсан мессеж бичээд фэйсбүүк дээр залруулга хийж уучлалт гуйсан. Миний нэр төрд халдсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Эхнэр *** *** руу хайраа битгий уурла гээд чат бичсэн байна гээд уурлахаар нь би мэдсэн. Би харин согтуу байхдаа эхнэр рүүгээ бичих гэж байгаад л андуурч бичсэн юм шиг байгаа юм. Энэ үгнээс болж манай эхнэр Юмжирмаатай хардаж хэрүүл хийдэг юм. Түүнээс ***-тай ойр дотно харилцаа байхгүй. Манай аав, ээжийг эмнэлэгт хэвтүүлж хоол цай өгөх гэж л эмнэлгээр очдог байсан. *** гэх фэйсбүүк хаягтай...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
Шүүгдэгч ***-ийн нь “***” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягийн нэрийг нууцалж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *** зарын нэгдсэн Групп гэх пэйж хаягт иргэн ***-г “Арчаагүй янхнууд байх юм аа эхнэр нь мэддэг болов уу эмч ***-гийнд архи уугаад хэвтэж байгааг ккк тэгээд бас хүний нөхөр уруу татаж дуудна зураг байгаа шүү холбогдоорой...” гэж, “Янхнууд яах гээд байгаа юм бэ? Эхнэр нь мэддэг болов уу хөөрхий эмч архи гудраад байнга байж байдаг юм...” гэж, *** гэдэг хоёр бузар үхээсэй бузрууд. Одоо та хоёрын зургийг оруулна аа. Ах дүүс авгай хүүхэд нөхрүүд нь одоо мэддэггүй юм байхдаа. Бузруудыг..” гэж бичин илт худал мэдээллийг бичсэнээр хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.
Шүүгдэгч нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүйгээ нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч нь “***” гэх өөрийн зурагтай фэйсбүүк хаягийн нэрийг нууцалж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай зарын нэгдсэн Групп гэх пэйж хаягт иргэн *** “Арчаагүй янхнууд байх юм аа эхнэр нь мэддэг болов уу эмч **-гийнд архи уугаад хэвтэж байгааг ккк тэгээд бас хүний нөхөр уруу татаж дуудна зураг байгаа шүү холбогдоорой...” гэж, “Янхнууд яах гээд байгаа юм бэ? Эхнэр нь мэддэг болов уу хөөрхий эмч архи гудраад байнга байж байдаг юм...” гэж, *** гэдэг хоёр бузар үхээсэй бузрууд. Одоо та хоёрын зургийг оруулна аа. Ах дүүс авгай хүүхэд нөхрүүд нь одоо мэддэггүй юм байхдаа. Бузруудыг..” гэж бичин илт худал мэдээллийг тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй учраас шүүгдэгч ***-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Худал мэдээлэл тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч с-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоох саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч ***-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирогчид хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Линхуацэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР