| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, шүүгч Ц.А, шүүгч Д.Н нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч А.Х
Иргэдийн төлөөлөгч Ц.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х холбогдох эрүүгийн 242.0001.4601.66 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... өдөр Д.М суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, яс үндэс халх, ........ боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, эхнэр, ....... хамт амьдардаг, Д.а.Ө сумын ....-р баг ...... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Т.Х /РД: ...../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 17-19 цагийн хооронд Д.а.З сумын ... баг, ... гудамжны .... тоотод байрлах түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Н-н нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодон, түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: ...Тэгээд би машинтайгаа очоод Н-г аваад бид хоёр буцаад манайд ирэх замдаа дэлгүүр орж 0,75 литрийн хараа архи аваад гэртээ ирж эхнэрээр хоол хийлгүүлээд тэр хоорондоо архинаасаа 2 татаад хоолоо идчихээд гарч нүхээ ухангаа архиа уусан. Н манай түрээсэлж суусан байшингийн ар талын хашаанд түр байж байсан юм билээ. Тэгээд байж байтал Н согтчихоод над руу хандан агсраад үгээр идээд байхаар нь Н-г гэрт нь буюу Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 17-1 тоот дахь гэрт нь оруулж амраачихаад өөрөө ганцаараа гарч ирээд хэсэг нүх ухаж байгаад орой болж гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь би босож ирээд машинаа өөр хүнд өгч урагшаа гаргачихаад өөрөө буцаж гэртээ ирээд пиво уумаар санагдаад байхаар нь дэлгүүр орж 3 сав 2.5 литрийн "Сэрүүн” нэртэй пиво авч эхнэр Хандмаатай хамт гэртээ уугаад сууж байтал гаднаас Н нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд Н бид хоёр манай гэрийн ойр байдаг хоёр давхар ногоон дэлгүүр дээр очиж Н 0.75 литрийн "Хараа" архи, ундаа болон манай хүүхдүүдэд 2 ширхэг зайрмаг зэргийг аваад бид хоёр манай гэрт очиж ундаа болон зайрмагаа хүүхдүүдэд өгчихөөд 0.75 литрийн архи Х, Н бид гурав хувааж уугаад бид гурав дахин архи уухаар болж 36-80 УНК улсын дугаартай "Aqua" маркийн тээврийн хэрэгсэлтэй "С” дэлгүүрийн дээр очиж Х, Н-н картын авч ороод 0.75 литрийн "Хараа" архи болон ундаа аваад бид гурав шууд машинтайгаа А-н гэрт очсон. Тухайн үед бид нар С дэлгүүр дээрээс 16 цаг 40 минутын үед гараад шууд А-н гэрт очоод А хамт архи уухуу гэхэд А би архи уухгүй ажилтай байна гэж хэлээд машинаа унаад гараад явах үед нь би араас нь гүйцэж очоод Н-г Азаагийн машин дээр буулгаж орхиод шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад архиа уугаад сууж байтал удалгүй Н манай гэрт ороод ирсэн бөгөөд надад хандан би сая А-р хүргүүлээд ирлээ муу новшийг цус нөжтэй нь хольчихоод ирлээ гэж хэлж байсан. Яг тэр үед би нилээн согтсон байсан. Тэгээд би шууд тэр дор нь А руу залгаад Н чамайг зодсон гээд энд тэгж хэлээд томроод байна гэж хэлтэл А миний өөдөөс наадах чинь мөрөөдөж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд Х, Н бид гурав архиа уугаад сууж байтал Н гэнэт намайг чи бол намайг барахгүй би чамайг нэг л шаана гэж хэлсэн тэр үед миний уур хүрээд чи ямар их хүн нэг шаадаг юм бэ гэж хэлээд Н-г гарнаас нь чирч гаргаж ирээд байшингийн гадаа урд айлын хашааны ард талд зогстол Н гараа атгаж байгаад миний дээд уруулны хэсэгт нэг удаа цохисон тэр үед би баруун гараа атгаж байгаад Н-н эрүү, шанааны хэсэгт нэг удаа цохитол Н ухаан алдаад унаад өгсөн. Тэгээд газар унасан хойно нь зүүн шанааны хэсэгт нь 2-3 удаа хөлийнхөө өсгийгөөр дэвссэн. Тэгтэл манай эхнэр Х хүн аллаа цагдаа дуудаарай гэж орилоод урд айлын хашаа руу гүйгээд орсон. Тэр үед би Х барьж авах зорилгоор тэр айлын хашаанд яваад ортол Х харагдахгүй байсан бөгөөд айлын эзэн бололтой нэг эмэгтэй гарч ирээд надад хандан юун хүн бэ? ямар учиртай хүн хашаанд дураараа орж ирээд байгаа юм бэ гэж хэлсэн би өөдөөс нь эхнэрээ авъя гэж хэлтэл тэр эмэгтэй яахаараа танай эхнэр манай хашаанд орж ирдэг юм бэ гэж хэлтэл тухайн айлын хашааны хойд хэсгээс Х гэнэт гараад ирсэн. Тэгээд би Х аваад шууд гэртээ орсон. Тэгээд гэрт байсан архинаас 1-2 удаа татаад тасраад унтаад өгсөн байсан. Намайг унтсан хойгуур манай эхнэр Х миний гар утсаар манай дүү рүү ярьсан байна лээ. Б, найз Т нар ирээд Н өргөж гэрт оруулж унтуулсан байсан. Тэгээд би өглөө буюу 2024 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн үед сэрээд гэрт үлдсэн байсан архинаас 2 татаад сууж байтал Н хойд өрөөнд унтаж байсан бөгөөд би Н-г сэрээх гээд очтол Н-н нүүр ам хөхөрч хавдаад аймар болсон байсан. Тэгээд гайхаад хараад байж байтал Н таталт өгсөн. Тэгээд би айгаад шууд дүүтэйгээ ярьж дуудаад Н-г авч нэгдсэн эмнэлгийн яаралтай дээр очтол эмч нар Н-г үзээд их хүнд байна ар гэрийн хүмүүсийг нь дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би шууд Н-н эхнэр рүү нь залгаж дуудсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч яваад хэлтэс дээр авч ирэн эрүүлжүүлэхэд оруулсан. ...Би гараа атгаж байгаад баруун гараараа Н-н нүүр хэсэгт нэг удаа цохитол Н ухаан алдаад газарт унасан тэр үед нь би нүүр болон зүүн шанааны хэсэгт нь баруун хөлийн өсгий хэсгээр 2-3 удаа дэвссэн тэгтэл Х хүн аллаа гээд орилоод гүйх үед нь би Н-г зодохоо больсон. ...Би найзыгаа санаатай ална гэж бодоогүй эр улсууд хоорондоо зодолддог шиг л зодсон тэгтэл найз маань ийм айхтар хүнд гэмтэл авч сэрэхгүй олон хоног сараар ухаангүй байж байгаад нас барсанд маш их харамсаж байна. Би хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Мөн ар гэрт нь очиж уучлалт гуйж чадаагүй санаа зовоод дээр нь айгаад байсан. ...Би сэжигтнээр хоёр удаа өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир дахин мэдүүлмээргүй байна. Өөрийн хийсэн үйлдэл, болсон зүйл бүгдийг үнэн зөвшөөр мэдүүлсэн. Би найзынхаа амь насанд хүрэх санаа байгаагүй эр улсууд хоорондоо зодолдож л байдаг тэгтэл талийгаач найзынхаа толгой дээр хөлөөрөө өшиглөж гар хүрч биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас найз маань нас барсанд их харамсаж байна өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-100, 3-р хх-ийн 82-83/
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Улаанбаатар хотоос талийг зачийн ах нь миний .... дугаарын гар утсаар залгаад Х.Н Замын-Үүдэд хүнд зодуулаад эмнэлэгт ухаангүй байдалтай байна гэнээ гэхээр нь Замын-Үүд суманд байдаг таньдаг хүний гар утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь дахиад нэг өөр найз руугаа залгаад чи эмнэлэг дээр очоод нехцел байдал ямар байна хэрээд өгөөч манай дүү Х.Н нь хүнд зодуулсан миний найз хараад өгөөч гэсэн чинь манай найз эмнэлэгт очиж харсан тэгээд над руу дахин залгаад танай дүү чинь эмнэлэгт ухаангүй байна хүнд зодуулсан гэж байна зодсон хүн нь хажууд нь байна нүүр ам хамар нь цус болсон байдалтай эмчтэй нь уулзсан чинь ар гэрээс нь 2 хүн дууд энэ хүн их хүнд шүү гэхээр нь Дорноговь аймгаас ээжийгээ мөн хүргэн дүүгээ аваад, бид нарын араас талийгаачийн эхнэр нь Ө сумаас ирсэн З суманд ирээд эмнэлэгт байгаа дүүгээ харсан чинь ямар ч хариу үйлдэл байхгүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Тухайн үед талийгаачийг зодуулдаг өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аавдаа эм захих гээд талийгаачийн гар утас руу залгасан чинь танихгүй залуу утсыг нь аваад та дугаар андуурсан байна гээд байхаар нь салгаад дахин нягталж харсан чинь миний дүүгийн утас мөн байсан тэгээд дахин залгаад дүүтэйгээ Х.Н ярьмаар байна гэсэн чинь аан Нуу би сая хойно буулгаад өгсөн гээд утсаа салгасан. Тэгээд орой нь 17 цагийн, үед дахин талийгаачийн гар утас руу залгасан чинь утасны цаана хүмүүс дугараад шуугилдаад байсан тэгтэл талийгаач цаана нь дугараад байхаар нь би утсаа салгасан. Түүнээс хойш талийгаачтай яриагүй. Энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Архи ууна гэхдээ амьдарлаа алдаад уугаад явдаггүй ах эгч нарынхаа хажууд уудаггүй. Хувиараа том тэрэг барьдаг байсан ачаа бараа гээд машин барих гээд ирсэн байсан. Талийгаач дүүгийн маань амь насанд хүрсэн хүнийг огт танихгүй хүн байсан. Талийгаач маань хүнтэй ярьж чадахгүй орчиндоо харьцаагүй зөвхөн нүд хөл гар нь хөдөлнө гэхдээ энэ хэргээс хойш 20 гаруй хоногийн ар дээр нүд нь нээгдэж хөл гар нь хөдөлж хэлсэн хүнтэй харилцах бүрэн чадваргүй болсон байсан. Талийгаачийн маань амь насанд хүрсэн хүнийг хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмчилгээний болон бусад зардал оршуулгын зардлыг нэхэмжлэх болно. Мөн тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан бол ямар ч байх байсан юм би лав маш их гомдолтой байна гэжээ. /1-р хх-ийн 105-107/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: 6 сарын 23-ны өдөр манай дүү над руу залгаад Н-г хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Би өмнө нь олон удаа мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд сумын хойд авто пүүн дээр байж байтал орой 17 цаг 48 минутын үед Хүүхэнбаатар миний гар утас руу залгасан бөгөөд би гар утсаа автал Х гар утсаар түүний эхнэр Х согтуу залгаад энд Х хүнтэй маргалдаад зодолдоод байна гэж хэлээд Х ирээд ав гэж хэлсэн. Тэгээд намайг ажилтай байх үед ойр ойрхон залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгтэл Б 18 цаг 56 минутад залгаад андаа хаана байгаа юм бэ намайг ирээд аваач ах хойд гэртээ хүнтэй зодолдоод байна гэж байна хоёулаа очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа амжуулчхаад 19 цаг 07 минутын үед Б гэрээс нь очиж аваад шууд Х гэрт очсон. Тэгтэл Х байшингийн гадаа буюу урд талын айлын хашааны хойд талд нэг залуу унтаж байсан. Тэгээд тэр залуу дээр очоод хартал зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн шанаа нь хавдсан байдалтай хурхираад унтаж байсан. Тэгээд бид хоёр Х гэрийн хаалгыг таттал цоожтой байсан бөгөөд хаалгыг Х нээсэн. Тэгээд дотогш ортол Х голынхоо өрөөнд тасарчихсан унтаж байсан. Тэгээд Б бид хоёр гадаа унтаж байсан хүнийг гэрт нь унтуулж амраахаар болоод Б голын өрөөнөөс гудас аваад арын өрөөнд дэвсээд бид хоёр гарч ирээд тэр гадаа унтаж байсан залууг Б цээж хэсгээс нь би хөлийн хэсгээс нь өргөж гэрт оруулж байшингийн хамгийн хойд өрөөнд дэвссэн байсан гудсан дээр хэвтүүлсэн. Тэгээд Б бид хоёр шууд буцаад гараад явсан. ...Тэр үед Х байшингийнхаа голын өрөөнд унтаж байсан харин эхнэр Х нь хаалга тайлж өгсөн 3 хүүхэд нь гэртээ байж байсан байшин дотор өөр хүн байгаагүй, байшингийн гадаа нэг үл таних залуу унтаж байсан өөр ямар ч хүн байгаагүй. ...Тэр үед байшингийн гадаа байсан хүнийг Б хараад Х байна гэж хэлж байсан бөгөөд тэр хүний зүүн чихний хэсгээс бага зэрэг цус гарсан зүүн шааны хэсэг бага зэргийн хавдартай байсан бөгөөд дөхөөд очих үед хурхирч байгаа нь сонсогдож байсан. ...Тэр үед гадаа унтаж байсан залууг өргөөд байшинд оруулж хэвтүүлэх үед тэр залуу сэрээгүй бөгөөд ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй биеэ сул тавиад унтаж байгаа хүн шиг хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хэрэг болдог өдөр төрсөн ах Т.Х гэрт хамт байгаагүй харин эхнэр Х нь над руу залгаад ах чинь хүнтэй зодолдоод байна ирж ав гэж холбогдсон. Тэгээд би ажлаа амжуулаад найз Т хамт очиход манай ах Т.Х гэртээ том өрөөндөө унтаж байсан харин тэдний гэрийн гадаа талийгаач байшингийн хажууд хэвтэж байсан. Тэгээд би энд юу болсон талаар бэр болох Х асуусан чинь танай ах чинь Н ахтай зодолдоод гэхээр нь гэрийн гадаа хэвтэж байсан Н найз Т хамт өргөж оруулаад ахын гэрт хэсэг сууж байгаад явсан. Үүрээр Т.Х ах дахин намайг дуудаж машины түлхүүр аваад ир эмнэлэг ормоор байна гэхээр нь би тэдний гэрт ирэхэд Т.Х ах талийгаачийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байна гээд бид хоёр талийгаачийг өргөөд машины арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг рүү хамт явсан. Тэгтэл удалгүй цагдаагаас дуудаж ах бид хоёроос мэдүүлэг авсан. Талийгаачийг ахын гэрт өргөж оруулахад хамар амнаас нь цус гарсан согтуу хүн шиг яраглаж гараа татаад байсан тэгээд би гэрт оруулж хэвтүүлээд гал тогооны өрөөнд байсан уснаас ууж тамхи татаад сууж байхад талийгаач чигтэйхэн хурхираад унтаад өгсөн тэгээд би ахын гэрээс гараад явсан. ...Талийгаач манай ахын гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд хашааны хажуу талын элсэн дээр унтаж байсан. Ахын гэрийн үүднээс миний багцаагаар 2-3 метр л байсан. Тэгээд би найзтайгаа өргөж гэрт оруулсан. Миний төрсөн ах Т.Х нь архи уухаараа хэвийн ууж иддэг харин ууж байгаа хүмүүсээс шалтгаалдаг байхаа сагсуу хүмүүстэй уухаараа адилхан зан гаргадаг харин даруу төлөв хүмүүстэй архи уухаараа хэвийн унтаад өгдөг хүн тийм ч айхтар агсам согтуу тавиад байдаггүй. ...Манай эгч Х мөн адил согтуу байсан гэхдээ надтай юм ярьж байсан. ...Найз Т хамт талийгаачийг хоёр талаас нь өргөөд гэрт оруулахад би цээж хэсгээс нь өргөсөн харин Т хөлөөс нь өргөх үед талийгаач гараа татаад өргүүлэхгүй яраглаад хөлөөрөө жийгээд байсан тэгээд согтуу хүн ер нь ингэдэг юм даа гэж бодоод шууд өргөөд гэрт оруулсан өөр зүйл болоогүй. ...Тийм боломж байхгүй машин зам ойрхон гэхдээ машинд дайрагдсан бол ямар нэгэн байдлаар зулгаралт тархи толгой юу ч үгүй болох байх мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тул ямар нэгэн байдлаар элсэн дээр хэвтэж байхад машин тэрэг дайрсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/
Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би Дорноговь аймаг Замын-Үүд сум ... баг ... тоот дахь гэртээ хүүхэдтэй хоёулаа хамт байж байтал манай нохой учиргүй боргоод хуцаад байсан. Тэгээд би хүүгээ гаргаад юу болж байгааг мэдээд ир гээд гаргатал манай хүү гарч харчхаад эргээд орж ирээд манай хашаанд нэг үл таних согтуу ах орж ирчихсэн аавын машиныг түшээд зогсоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй дахиад нохой хуцаад байхаар дахин хүүгээ гаргаад араас нь би өөрөө гараад очтол манай хашаанд нэг үл таних уранхай футболктой согтуу залуу зогсож байсан. Тэгээд би тухайн залууд хандан чи юун хүн бэ айлын хашаанд яахаараа зогсож байдаг юм бэ гэтэл тэр залуу манай эхнэр танай хашаанд байгаа эхнэрээ авах гэсэн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь танай эхнэр чинь хаана байгаа юм гэтэл манай хашааны хойд талаас нэг үл таних согтуу эмэгтэй хүн гарч ирсэн тэр эмэгтэй дээгүүрээ хар өнгийн мактай доогуураа ногоон цайвар өнгийн шорттой хөл нүцгэн эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд би тэр залууд хандан эхнэр чинь энд байгаа юм биш үү гэтэл тэр залуу тухайн эмэгтэйг явъя гэж хэлээд тэр эмэгтэйг авч явах гэтэл тэр эмэгтэй зугтаагаад байсан. Тэгээд би тэр хүмүүсийг хаанаас гарч ирсэн хүмүүс юм бэ та нар манай гэрийн энд байдаг хүмүүс биш байна гэж хэлсэн. Тэр үл таних хүүхэн би танай хашааны ард талд байдаг байшинг түрээслэж байгаа хүн байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүүхэн гар утсаа барьчхаад ээжээ гээд яриад байх шиг байсан тэгж байгаад тэр хоёр хүн манай хашаанаас гараад явсан. Тэгээд би гэртээ ороод тухайн хүмүүсийн түрээсэлж байгаа гэх байшингийн эзний эгч болох М гэх хүний ... дугаарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны 18 цаг 24 минутад өөрийн гар утсаар залгаж танайх байшингаа түрээсэлж байгаа юм уу согтуу хүмүүс манай хашаагаар орж гараад байна гэж хэлтэл эгч нь байшингийн эзэнд хэлье гэж хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс чимээгүй болсон. ...Манайх Д.а.З сум ... баг ... тоотод амьдардаг бөгөөд тухайн хүмүүсийн түрээсэлж байгаа байшин нь хаяг тоот байхгүй буюу яг манай хашааны ард талд гудамжинд буюу Д.а.З сум .... баг ..... тоотод болон манай хашааны дунд байх гудамжинд зөвшөөрөлгүй баригдсан байшин байдаг юмаа. Тэр байшинг тэр хүмүүс түрээсэлж байгаа гэж надад хэлсэн. …Би тэр хүмүүсийг хаашаа явсан талаар араас нь гарч хараагүй ямар ч байсан манай хашаанаас тэр үл таних эмэгтэй гараад хойш чиглэлтэй явахад нөгөө залуу араас нь гараад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/
Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед би нөхөр байхгүй байсан болохоор ганцаараа архи уугаад байж байтал манай нөхөр ирээд чи ганцаараа яагаад архи уугаад сууж байгаа юм бэ гэхээр нь чамд хамаагүй гэтэл манай нөхөр уурлаад чи наад архиа боль гэсэн. Тэгээд бүтэн биш талаас доош архи байсан болохоор дууссан. Тэгээд би дахин нэг шил архи авчраад гэрийн сүүдэрт нөхөртэйгөө хамт авчирсан архи задлаад хамт уугаад байж байсан чинь талийгаач ирээд за сайн уу та хоёр архи ууж байгаа юм уу гээд Хүүхэнбаатарыг дагуулаад дэлгүүр орж дахин 750 грын архи 3 хүүхдэд чихэр боов идэх юм аваад ирсэн. Тэгээд бид гурав архиа ууж байгаад талийгаач согтоод байхаар нь манай нөхөр таньдаг айлд нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тэгтэл удаагүй нэг цагийн дараа дахиад нэг шил архи барьчихсан манай гэрт ороод ирсэн Т.Х хөлөөрөө өшиглөж сэрээч гээд босгосон. Тэгээд манай нөхөр Т.Х босоод талийгаачтай хамт дахин бид гурав архи уусан тэгтэл манай нөхөр согтоод хажуу талаараа хэвтээд өгсөн тэр үед талийгаач Х.Н нь миний гуяыг илэхээр нь та яаж байна Х их хартай шүү гэж хэлээд Х сэрээж наад Н ах чинь миний хөлийг илээд байна шүү гэтэл манай нөхөр уурлаад Н чи ууж идэж чадахгүй бол яв гэсэн чинь талийгаач манай нөхрийг цохиж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Би нөхрийгөө архи уучихаад яагаад байгаан амар гэж хэлсэн харин талийгаачийг та яв гэсэн чинь тэр хоёр салахгүй хоорондоо дахин муудалцаад талийгаач дахин манай нөхөр Т.Х-г гараараа цээж рүү нь нэг удаа нударч авсан. Тэр хоёр гэрээс гараад нөхөр маргаж байгаад Т.Х гэрт орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд хаасан чинь талийгаач гэрийн хаалгыг чанга нүдээд цохиод байсан. Тэгтэл нөхөр хаалгаа тайлаад зүгээр байгаач гээд цааш нь түлхээд гэрийн гадаа тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхад манай нөхөр Т.Х талийгаачийг газарт унагаад толгой дээр нь таавчигтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж байсан тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан. Удалгүй тэр хоёр ноцолдохоо болиод гэрт орж ирэхээр нь нөхөр Х том өрөөндөө оруулж амраасан. Тэгтэл талийгаач байшингийн хажууд хэвтэж байгаад 22 цаг өнгөрч байсан. Би тэр үед нөхрийн дүү болох Б утсаар дуудаж ах чинь архи уугаад манайд ирсэн хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл Б найзтайгаа ирээд гэрийн гадаа хэвтэж байсан талийгаачийг Б найзтайгаа өргөж оруулаад жижиг өрөөнд хүүхдийн гудас авч өгөөд та наагуураа амар гээд унтуулсан. Тэгтэл нөхрийн дүү Ц.Б нь найз Т хэсэг сууж байгаад буцаад явсан. Тэгтэл үүрээр талийгаач дээшээ доошоо хөрвөөгөөд чанга дуугаар хурхираад байсан болохоор Т.Х сэрээгээд талийгаачийг их сонин болсон байна гэтэл Т.Х сэрээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байхаа гээд төрсөн дүү Б утсаар дуудаж эмнэлэг рүү хамт аваад явсан. Түүнээс хойш цагдаа эмнэлэг гээд бөөн юм болсон би өөр зүйл мэдэхгүй байна. ...Талийгаач манайд анх ирэхдээ архи уучихсан халамцуу орж ирсэн. ...Тухайн үед манай нөхөр Т.Х талийгаач Х.Н хоёр хоорондоо зодолдоод салахгүй байхаар нь айсандаа урьд талын айлын хашаанд орж нуугдсан бусдаар ямар нэгэн нөхөртөө зодуулаад орсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 23-ны өглөө 08 цагийн үед хохирогч Х.Н нь хүнд үүрүүлсэн байдалтай ухаангүй хурхирсан хүргэгдэн ирэхээр нь амилуулах өрөөнд оруулж үзлэг хийхэд хохирогч Х.Н биеийн байдал хүнд үзлэгээр даралт унасан зүрхний цохилтын тоо ихэссэн хүчил төрөгчийн хэмжээ унасан байхаар нь хүчил төрөгч залгаж үзлэгийг үргэлжлүүлэхэд хариу урвал үзүүлэхгүй хүүхэн хараа нэг талдаа өргөссөн нөгөө талдаа нарийссан гэрлийн хариу урвал байхгүй. Амнаас нь цус гарсан толгойн ар дагз хэсэгт хавдсан нүүр нь цус болж хавдсан зүүн талын чихнээс цус гарч хатсан байдалтай байсан. Хохирогч нь өмдөндөө шээж шингэн алдсан байхаар нь үүрч ирсэн найз гэх өндөр бор царайтай залуугаас энэ хүн яасан юм бэ гэж асуутал тэр залуу бид зодсон юмаа. Бид хоёр найзууд юм шөнө бид хоёр хамт архи уугаад хоорондоо муудсан. Тэр намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд зодолдсон. Тэгтэл манай найз газар унахаар нь толгой доор нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би тасраад унтсан. Тэгтэл өглөөгүүр миний хажуугаас цохиод байхаар нь харсан чинь манай найз таталт өгсөн хамаг бие нь чангараад байхаар нь аваад ирлээ гэж хэлж байсан. Найз гэх залуугаас нь асуумжаа асууж дуусаад цааш үзлэгийг үргэлжүүлэн хийхэд өвчтөн гаднаас харахад илтэд гэмтэл авсан ухаангүй байсан учир гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Гэмтлийн эмч дуудаж үзээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би талийгаач Х.Н 2004 онд танилцаж 2006 онд гэр бүлээ батлуулж 2007 онд дундаасаа Баярмаа гэж охинтой болж Дорноговь аймгийн Өргөн суманд амьдарч байсан. Манай талийгаач нөхөр маань 2008-2013 он хүртэл "...." ХХК-д жолоочоор ажиллаж байгаад 2015-2020 он хүртэл ... ХХК-д жолооч хийж байсан. Түүнээс хойш Дорноговь аймгийн Замын- үүд Ханги боомтын чиглэлд том оврын машин барьж ажил хийдэг байсан. Талийгаач нь Замын-Үүд суманд ах дүү бараг байхгүй харин үеэл У.Э гэх хүний машиныг барьж явдаг байсан. Талийгаач маань Замын-Үүд суманд ямар найз нөхөдтэй найзалж хаана хонож өнждөг талаар би сайн мэдэхгүй байна. Талийгаач маань архи уудаггүй гэж хэлэхгүй гэхдээ байнга биш хааяа архи уучихдаг хүн. Гэр орондоо агсам согтуу тавьдаггүй байсан. Зан аврын хувьд догшин ширүүн биш хүнд тусархуу дөлгөөн хүн байсан. ...Талийгаачтай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу том машинтай хамт яваад замдаа машин эвдэрч бид хоёр 4 хоног болж машинаа янзлаад буцаад 2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө Дорноговь аймгийн Өргөн сумын салдаг уулзвар дээр би бууж үлдээд талийгаач маань Замын- Үүд сум явсан түүнээс хойш дахин уулзаагүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 20-22-ны хооронд утсаар холбогдож ярьж байсан. Мөн 22-ны өглөөний 10 цагийн үед видео калл хийж ярихад хэрэг болдог газрын хажуу талын монгол гэрт эрүүл саруул орондоо хэвтэж байсан. Ярьж байхад машин эвдрээд болохгүй байна гэртээ харьдаг юм уу гэж ярьж байсан. Би тухайн үед сонгуулийн ажилтай завгүй явж байгаад орой нь 17 цагийн үед талийгаач руу ярихад бага зэрэг архи уусан байдалтай ярьж байсан. Түүнээс хойш би талийгаач руу дахин залгаж үзэхэд холбогдоогүй. Харин охин маань аав руугаа 18 цагийн үед залгахад утас нь дуудаж байгаа мөртлөө утсаа авахгүй байсан. Тэгтэл 2024 оны 06 дугаар сарын 23-ны өглөөний 07 цагийн үед Х ангийн групп чат дээр энэ дугаар луу яаралтай залга гэж чат үлдээсэн байхаар нь гайхаад залгатал Х утсаа аваад яанаа найз нь танай нөхрийг хөлөөрөө толгой дээр нь дэвссэн чинь сонин болчихлоо би эмнэлэг дээр аваад ирсэн байна. Надаа регистрийн дугаарыг нь явуулаач гэсэн. Тэгэхээр нь би итгээгүй Х чи битгий худлаа яриад бай гээд хэлсэн чинь Х үнэн чи итгэхгүй бол жижүүр эмчтэй нь ярь гэхээр нь би эмчтэй нь ярьсан чинь Н гэх хүн ирсэн биеийн байдал маш хүнд байна гэхээр нь төрсөн дүү болон ээж охиноо дагуулаад Замын-Үүд сумын эмнэлэг дээр ирсэн чинь талийгаач маань ухаан байхгүй ямар ч хариу үйлдэл байхгүй хүнд байсан. Замын-Үүдийн эмнэлэгт 2 шөнө 3 өдөр байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 26-ны өглөө яаралтай тархины хагалгаанд орж сэхээнд байж байгаад Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн төв эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 05-ны өглөө шилжин очиж эмчлүүлж байгаад 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед нас барсан. Талийгаач маань олон хоног сараар ухаангүй хэвтэрт байж байгаад нас барсанд гомдолтой байна. Талийгаачтай манай ангийн залуу Т.Х хамт архи ууж зодож биед нь хүнд гэмтэл учруулсанаас болж олон сараар ухаангүй хэвтэж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өвчтөн Н нь Замын-Үүд сумаас 2024 оны 06 дугаар сарын 25-нд аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Э хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-нд мэс засалд орж тархи дарагдлыг чөлөөлсөн хагалгаанд орж, хагалгаа амжилттай болж, хагалгааны явцад хүндрэл гараагүй. Анх ирэхдээ биеийн байдал ухаангүй, маш хүнд глазго 7-н балл /маш хүнд/ тархинд цусархаг, тархины эдийн няцралтай, зүүн талд хатуу хальсны доор цусан хураатай, тархи хавагнасан, зүүн талын хацар, хамрын ясны хугаралтай, цээжинд баруун талын 4, 5 дугаар хавирга хугаралтай, гэмтлээс хойш хоол ундны дутагдалтай, гуурсаар хооллодог, хэвтрийн 100 хувь хүний асаргаанд байсан. Манай эмнэлэгт сар гаруй хугацаанд мэс засал, эрчимт эмчилгээ, тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ухаангүй, хүнд байж байгаад 8 сарын эхээр Улаанбаатар хот Цэргийн төв эмнэлэгт шилжсэн. Өвчтөнд хагалгаа хийснээр амьдрах хоног хугацааг уртасгасан зүйл гэсэн үг. Өвчтөн цаашид амьдрах магадлал маш муу, бага байсан. Өвчтөн Н нь амьдрах, ухаан орох боломжгүй байсан. Өвчтөн Н нь эм тарианы хүчээр байнгын хяналтад эмчлэгдэж байгаад шилжсэн, ер нь цааш амьдрах тодорхойгүй хүн байсан. ...Н нь эмнэлэгт эмчлэгдэх хугацаандаа өөрийн ухамсарт ухаангүй, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, юм балгахаар хахаж цацдаг, цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай, бүрэн хүний асаргаанд эмнэлгээс гарсан. Тухайн үедээ эмчлэгдэгч Н нь өөрийн ухамсарт хөдөлгөөн хийж байгаагүй. ...Эмнэлгээс гарахдаа тархины гэмтлээсээ шалтгаалаад өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/
Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс Х.Н гэж өвчтөн манай цэргийн төв эмнэлэгт мэдрэл судлалын тасагт ирсэн. Тухайн хүн нь биеийн байдал хүнд асуумжинд хариулахгүй ...трахейстомын гуурстай, давсагт гуурстай, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүнд хүн хүлээж авсан. Өвчтөний асуумжийг түүний төрсөн эгчээс нь асуумж авч үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад өвчтөн Х.Н нь гавал тархины гематонтой байсан учир хагалгааны дараах автоматчилсан хөдөлгөөнтэй байсан. Энэ нь зориудын бус гэмтлийн ухамсарт ухаангүй үйлдэл гэж хэлнэ. ...Амь хохирогч Х.Н тархины битүү гэмтэл олон эрхтний дутагдалд орж нас барьсан. Харин уушигний хатгалгаагаар нас бараагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 185-188/
Гэрч Т.Г 2025 оны 04-р сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн: “Амь хохирогчид 2024 оны 08 сарын 05-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд Сайншандад хагалгаанд орсон байсан. Стори нээхдээ үзлэг хийчихээд асуумжаа авчхаад системдээ оруулахад таарч байсан. Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...08 сарын 09-ний өдөр шинжилгээ нь тасарч байсан байна. Өрөвсөл нь арилахгүй байсан шинжтэй байсан. Тухайн үед амь хохирогчид хагалгаа хийгээд гуурсыг нь сольж угаагаад цэвэрлэсэн. Тархи хавагнасан байсан учраас хаван хөөх эмчилгээ анхнаасаа авсан байсан. Уушгины өрөвсөл нь олон эрхтэн мөн сүүж цоорсонтой холбоотойгоор халдвар авах магадлал өндөр байсан. Тархи нь хавагнасан бол хүн өөрийн мэдэлгүй гараа савчдаг эсхүл өөрийн мэдэлгүй гарт тааралдсан зүйлээ шүүрэх шинж тэмдэг илэрдэг. Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. 1,3,5 өдөр хүмүүс ирж хэвтдэг. Манайх 50 ортой тухайн үед 4,5 эмч амарсан би 2 эмчтэй 3-уулаа байсан. Өдөрт 30 хүний стори нээдэг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 114-115/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай цэргийн төв эмнэлэгт ухаангүй байдалтай, ар гэр нь сандарсан, өвчтөнг галт тэргээр зөөвөрлөж, манай эмнэлгийн хашаанд тээврийн хэрэгслээр зөөгөөд яаралтай тусламжийн үүдэнд аваад ирсэн байсан учир хамгийн түрүүнд харьяалал харгалзахгүй өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврахын тулд манай эмнэлэг хүлээн авсан. Тухайн өвчтөн ухаангүй байдалтай хүнд хүн байхаар нь эрхлэгч эмчийн хувьд эмчлэгч эмч томилж яаралтай үзлэг оношилгоо, эмчилгээнд оруул гэж Т.Г-т үүрэг өгч маш яаралтай арга хэмжээ авхуулсан. Миний хувьд өвчтөн Наранхуягт гардаж эмчилгээ хийгээгүй, харин эмчлэгч эмч Ганзоригийн эмчилгээг хянаж хяналт тавьж байсан. Хяналтын явцад өвчтөн тархины битүү гэмтэлтэй хүнд хагалгаанд орсон байсан. Амь хохирогч нь манай эмнэлгийн үзлэг оношилгоонд ороход тархины битүү гэмтэл, олон эрхтний дутагдал, уушигны хатгалгаа, ухаангүй, хамрын нүхээр зоондтой гуурсаар хооллодог, цагаан мөгөөрсөн хоолойд зоондтой гуурстай, ходоодны зоондтой байсан. Уушигны хатгалгаа нь юунаас үүсдэг вэ гэвэл өвчтөн удаан хугацаагаар ухаангүй, хэвтрийн, цусны эргэлт зогсож байснаас уушиг, хэвтрийн хатгалгаа болдог. Ийм учраас өвчтөн уушигны хатгалгаагаар нас бараагүй, харин тархины хүнд битүү гэмтэл тархины эдэд цус харвалт, зүрх судас төвийн дарангуйллаас болж амьсгал зогсож нас барсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191-194/
Шинжээч эмч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Амь хохирогч Х.Н нь толгойдоо хагалгааны сорвитой, олон хоногоор эмчлүүлж байгаад биеийн ерөнхий байдал турж эцсэн байдалтай, задлан шинжилгээгээр тархинд хүнд гэмтэл авч, тархи үхжиж, олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч Х.Н нь авсан гэмтлийн хувьд тархины гэмтэл нь хүнд үхжилт үүссэн гэмтэл авсан цагаасаа хойш эдгэрэх, эрүүл саруул болох, ухаан орох ямар ч боломж байхгүй. Харин Анагаах ухааны хувьд тайлбарлахад өвчтөн сэргэх боломж байхгүй, тархи үхжиж биеийн олон эрхтэнд нөлөөлж үхэлд хүргэсэн, энэ нь өвчтөнд тариа, эмчилгээ хийж эм тариагаар амьдарч байсан байна гэж тайлбарлана. Гэмтэл авсан цагаас хойш эмнэлэгт хагалгаанд орсон ч ямар ч амьдрах боломж байхгүй. ...Тиймээ амь хохирогч нь энэ гэмтлийг авсан цагаас хойш хагалгаанд орж эмчлүүлсэн ч гэсэн цаашид ямар ч амьдрах боломж байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-118/
Шинжээч Н.Э 2025 оны 04 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 сарын 12-ны өдөр Баянзүрх цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А нь 18 цагийн үед задлан шинжилгээ хийсэн. Уг задлан шинжилгээгээр дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: 38 настай эрэгтэй, амь хохирогч Х.Н-н цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархай хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. ...Архаг хууч өвчин гэдэг нь зүрх судасны өвчин, амьсгалын амин чухал эрхтэнг хамааруулж ойлгоно. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй байна гэсэн үг. ...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, цэргийн төв эмнэлгийн өвчний түүх зэргийг бүхэлд нь судалж үзээд дүгнэлтийг гаргасан. Эмнэлэгт үзүүлэхэд ухаан санаа нь баларсан байдалтай байсан. Эдгээр өвчний түүхүүдээс харахад амьдрах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан байна гэж харахаар байна. ...Амь хохирогчийн амь насыг нь аврах боломж муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад сэргэхгүйгээр нас барсан нь амь насыг нь аврах боломж муу байсныг илтгэж байгаа юм...” гэжээ /4-р хх-ийн 112-113-р тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогч Х.Н 13,374,879 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Иймд гарсан зардалаас яллагдагч Т.Х /РД:......../-аас төрд учирсан 13,374,879 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2778 тоот “1.Амь хохирогч Х.Н-н цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархайн хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. 4.Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. 6.АВО системээр В/III/ бүлгийн цустай байна..” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-39/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 105 дугаартай “1.Амь хохирогч Х.Н-н биед тухайн үед буюу 2024.06.23-ны өдөр тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн хацар ясны нумны дотогш цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зүүн чихний шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хавирганы хугарал гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах механизмаар үүснэ. 3.Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. 5.Зүүн хацар ясны нумны дотогш цөмөрсөн хугарал, баруун 4, 5-р хавирганы хугарал нь тус журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зүүн чихний шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 6.Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хурааны улмаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт цусан хураа авах мэс засал хийлгэсэн байна. 7.Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-54/
Мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр “Үхсэн ч гомдолгүй Н-т гомдолгүй үхсэн ч гомдолгүй Х, Н” гэж бичигдсэн баримт /2-р хх-ийн 84-96/
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 682 тоот “1.2.Т.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. 3.Т.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Т.Х нь хэрэг шүүн таслах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох чадвартай байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 60-62/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 1384 тоот хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний “1.Тухайн гэмт хэргээс амь хохирогч Х.Н-н төрсөн эгч болох Х.Н-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 75-77/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/
Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14/
Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/
Х.Н-н ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүн /1-р хх-ийн 122/
Амь хохирогч Х.Н-н Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 133-153/
Амь хохирогч Х.Н-н Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 155-177/
Амь хохирогч Х.Н-н Дорногвь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 179-2-р хх-ийн 29/Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 82-86/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 сарын 29-ний өдрийн шинжээчийн .... дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 88-96/
Амь хохирогчид үзүүлсэн эмчилгээний эм тариа, оршуулгын болон бусад зардлууд /2-р хх-ийн 109-225/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 17-19 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын гудамжны 17-0 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байх үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Н-н нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодон, түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 105-107/, гэрч Т.Г-н 2025 оны 04-р сарын 11-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг “Амь хохирогчид 2024 оны 08 сарын 05-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд Сайншандад хагалгаанд орсон байсан. Стори нээхдээ үзлэг хийчихээд асуумжаа авчхаад системдээ оруулахад таарч байсан. Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...08 сарын 09-ний өдөр шинжилгээ нь тасарч байсан байна. Өрөвсөл нь арилахгүй байсан шинжтэй байсан. Тухайн үед амь хохирогчид хагалгаа хийгээд гуурсыг нь сольж угаагаад цэвэрлэсэн. Тархи хавагнасан байсан учраас хаван хөөх эмчилгээ анхнаасаа авсан байсан. Уушгины өрөвсөл нь олон эрхтэн мөн сүүж цоорсонтой холбоотойгоор халдвар авах магадлал өндөр байсан. Тархи нь хавагнасан бол хүн өөрийн мэдэлгүй гараа савчдаг эсхүл өөрийн мэдэлгүй гарт тааралдсан зүйлээ шүүрэх шинж тэмдэг илэрдэг. Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. 1,3,5 өдөр хүмүүс ирж хэвтдэг. Манайх 50 ортой тухайн үед 4,5 эмч амарсан би 2 эмчтэй 3-уулаа байсан. Өдөрт 30 хүний стори нээдэг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 114-115/, шинжээч Н.Э-н 2025 оны 04-р сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг “2024 оны 08 сарын 12-ны өдөр Баянзүрх цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А-н тогтоолоор 18 цагийн үед задлан шинжилгээ хийсэн. Уг задлан шинжилгээгээр дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: 38 настай эрэгтэй, амь хохирогч Х.Н-н цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархай хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. Архаг хууч өвчин гэдэг нь зүрх судасны өвчин, амьсгалын амин чухал эрхтэнг хамааруулж ойлгоно. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй байна гэсэн үг. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, цэргийн төв эмнэлгийн өвчний түүх зэргийг бүхэлд нь судалж үзээд дүгнэлтийг гаргасан. Эмнэлэгт үзүүлэхэд ухаан санаа нь баларсан байдалтай байсан. Эдгээр өвчний түүхүүдээс харахад амьдрах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан байна гэж харахаар байна. Амь хохирогчийн амь насыг нь аврах боломж муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад сэргэхгүйгээр нас барсан нь амь насыг нь аврах боломж муу байсныг илтгэж байгаа юм.” /4-р хх-ийн 112-113/, гэрч Д.Т-н “...Х-н байшингийн гадаа буюу урд талын айлын хашааны хойд талд нэг залуу унтаж байсан. Тэгээд тэр залуу дээр очоод хартал зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн шанаа нь хавдсан байдалтай хурхираад унтаж байсан. Тэгээд Б бид хоёр гадаа унтаж байсан хүнийг гэрт нь унтуулж амраахаар болоод Б голын өрөөнөөс гудас аваад арын өрөөнд дэвсээд бид хоёр гарч ирээд тэр гадаа унтаж байсан залууг Б цээж хэсгээс нь би хөлийн хэсгээс нь өргөж гэрт оруулж байшингийн хамгийн хойд өрөөнд дэвссэн байсан гудсан дээр хэвтүүлсэн. ...Тэр үед тэр гадаа унтаж байсан залууг өргөөд байшинд оруулж хэвтүүлэх үед тэр залуу сэрээгүй бөгөөд ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй биеэ сул тавиад унтаж байгаа хүн шиг хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/, гэрч Ц.Б-ны “...Үүрээр Т.Х ах дахин намайг дуудаж машины түлхүүр аваад ир эмнэлэг ормоор байна гэхээр нь би тэдний гэрт ирэхэд Т.Х ах талийгаачийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байна гээд бид хоёр талийгаачийг өргөөд машины арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг рүү хамт явсан. Талийгаачийг ахын гэрт өргөж оруулахад хамар амнаас нь цус гарсан согтуу хүн шиг яраглаж гараа татаад байсан тэгээд би гэрт оруулж хэвтүүлээд гал тогооны өрөөнд байсан уснаас ууж тамхи татаад сууж байхад талийгаач чигтэйхэн хурхираад унтаад өгсөн тэгээд би ахын гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/, гэрч З.А-н мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/, гэрч Ц.Х-н “...Тэр хоёр гэрээс гараад нөхөр маргаж байгаад Т.Х гэрт орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд хаасан чинь талийгаач гэрийн хаалгыг чанга нүдээд цохиод байсан. Тэгтэл нөхөр хаалгаа тайлаад зүгээр байгаач гээд цааш нь түлхээд гэрийн гадаа тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхад манай нөхөр Т.Х талийгаачийг газарт унагаад толгой дээр нь таавчигтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж байсан тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан. Удалгүй тэр хоёр ноцолдохоо болиод гэрт орж ирэхээр нь нөхөр Х-г том өрөөндөө оруулж амраасан. Тэгтэл талийгаач байшингийн хажууд хэвтэж байхад 22 цаг өнгөрч байсан. Би тэр үед нөхрийн дүү болох Б-г утсаар дуудаж ах чинь архи уугаад манайд ирсэн хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл Б найзтайгаа ирээд гэрийн гадаа хэвтэж байсан талийгаачийг Б найзтайгаа өргөж оруулаад жижиг өрөөнд хүүхдийн гудас авч өгөөд та наагуураа амар гээд унтуулсан. ...Тэгтэл үүрээр талийгаач дээшээ доошоо хөрвөөгөөд чанга дуугаар хурхираад байсан болохоор Т.Х-г сэрээгээд талийгаачийг их сонин болсон байна гэтэл Т.Х сэрээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байхаа гээд төрсөн дүү Б-г утсаар дуудаж эмнэлэг рүү хамт аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/, гэрч Э.З-н “...23-ны өглөө 08 цагийн үед хохирогч Х.Н нь хүнд үүрүүлсэн байдалтай ухаангүй хурхирсан хүргэгдэн ирэхээр нь амилуулах өрөөнд оруулж үзлэг хийхэд хохирогч Х.Н-н биеийн байдал хүнд үзлэгээр даралт унасан зүрхний цохилтын тоо ихэссэн хүчил төрөгчийн хэмжээ унасан байхаар нь хүчилтөрөгч залгаж үзлэгийг үргэлжлүүлэхэд хариу урвал үзүүлэхгүй хүүхэн хараа нэг талдаа өргөссөн нөгөө талдаа нарийссан гэрлийн хариу урвал байхгүй. Амнаас нь цус гарсан толгойн ар дагз хэсэгт хавдсан нүүр нь цус болж хавдсан зүүн талын чихнээс цус гарч хатсан байдалтай байсан. Хохирогч нь өмдөндөө шээж шингэн алдсан байхаар нь үүрч ирсэн найз гэх өндөр бор царайтай залуугаас энэ хүн яасан юм бэ гэж асуутал тэр залуу бид зодсон юмаа. Бид хоёр найзууд юм шөнө бид хоёр хамт архи уугаад хоорондоо муудсан. Тэр намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд зодолдсон. Тэгтэл манай найз газар унахаар нь толгой доор нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би тасраад унтсан. Тэгтэл өглөөгүүр миний хажуугаас цохиод байхаар нь харсан чинь манай найз таталт өгсөн хамаг бие нь чангараад байхаар нь аваад ирлээ гэж хэлж байсан. Найз гэх залуугаас нь асуумжаа асууж дуусаад цааш үзлэгийг үргэлжүүлэн хийхэд өвчтөн гаднаас харахад илтэд гэмтэл авсан ухаангүй байсан учир гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Гэмтлийн эмч дуудаж үзээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч М.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/, гэрч Л.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/, гэрч Ц.С-н мэдүүлэг /3-р хх-ийн 191-194/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/, Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/, амь хохирогч Х.Н-н Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 133-153/, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 155-177/, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 179-2-р хх-ийн 29/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-39/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн .... тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 45-54/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-н “...амь хохирогч нь олон гуурс тавьсантай холбоотойгоор халдвар авсан байх магадлалтай шинжилгээний хариу гарсан. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр гарсан цусны цагаан эс маш өндөр, шинжилгээгээр маш их өрөвсөлтэй гарсан. Гэрч Г нь халдвар авах магадлал өндөр байсан гэж мэдүүлэг өгсөн. Уушиг өрөвсөлтэй, хатгаатай байсан учраас хоёрдогчоор халдвар авах магадлал өндөр байсан нь нотлох баримтуудаар авагдсан. Мөн эмчээс нянгийн эсрэг эмчилгээгээр 2 антибиотик авсан гэж мэдүүлсэн. Гэрч Э-н мэдүүлэгт мөн шүүх хуралд өгсөн мэдүүлэгт олон эрхтний дутагдалд орсон гэж мэдүүлэг өгсөн. 116-118-р талд тархинд цусан хурааны улмаас олон эрхтний дутагдал орж нас барсан гэж мэдүүлсэн боловч гаргасан дүгнэлт нь хэрэгт авагдсан тархины IMR зураг дээр ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж авагдсан атал энэ нь мэдүүлгээс зөрүүтэй байгаа. Мөн Г эмчийн мэдүүлэгт ухаан орох боломжгүй гэж мэдүүлсэн боловч яаралтай тусламжийн хуудсаар биеийн байдал хүндэвтэр асаргаа хэрэгтэй гээд эмнэлгээс гаргасан. Мөн энэ нь өөрийнх нь өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна гэж харж байна. Гэрч С-н мэдүүлэгт хүнд хүн байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. 138-р талд авагдсан яаралтай тусламжийн хуудсаар каманд биелүүлдэг ухаантай, асуултад тод хариулж байсан гэдэг зүйлийг бичсэн байсан. Иймд өмгөөлөгчийн зүгээс эдгээр эргэлзээтэй нотлох баримт байна шүүгдэгчийн учруулсан гэмтэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн байна уу эсхүл сторт авагдсан шинжилгээний хариу болон бусад нянгийн өрөвслийн улмаас үхэлд хүрсэн байна уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байна. Иймээс улсын яллагчийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт нь дараахь нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Үүнд:
Гэрч Т.Г-н 2025 оны 04-р сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн: “Амь хохирогчид 2024 оны 08 сарын 05-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд Сайншандад хагалгаанд орсон байсан. Стори нээхдээ үзлэг хийчихээд асуумжаа авчхаад системдээ оруулахад таарч байсан. Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...08 сарын 09-ний өдөр шинжилгээ нь тасарч байсан байна. Өрөвсөл нь арилахгүй байсан шинжтэй байсан. Тухайн үед амь хохирогчид хагалгаа хийгээд гуурсыг нь сольж угаагаад цэвэрлэсэн. Тархи хавагнасан байсан учраас хаван хөөх эмчилгээ анхнаасаа авсан байсан. Уушгины өрөвсөл нь олон эрхтэн мөн сүүж цоорсонтой холбоотойгоор халдвар авах магадлал өндөр байсан. Тархи нь хавагнасан бол хүн өөрийн мэдэлгүй гараа савчдаг эсхүл өөрийн мэдэлгүй гарт тааралдсан зүйлээ шүүрэх шинж тэмдэг илэрдэг. Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. 1,3,5 өдөр хүмүүс ирж хэвтдэг. Манайх 50 ортой тухайн үед 4,5 эмч амарсан би 2 эмчтэй 3-уулаа байсан. Өдөрт 30 хүний стори нээдэг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа.” гэх мэдүүлэг/ 4-р хх-ийн 114-115/ зэргээр “амь хохирогч нь ухаан санаа саруул, биеийн байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай шөнө сайн унтдаг байсан, мэдрэлийн эмчийн үзлэгт хүний хэлснийг ойлгодог, тухайн цаг хугацаанд хэвийн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. шинжээч эмч Н.Э-н 2025 оны 04 сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 112-113/, гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвчтөний асуумжийг түүний төрсөн эгчээс нь асуумж авч үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад өвчтөн Х.Н нь гавал тархины гематонтой байсан учир хагалгааны дараах автоматчилсан хөдөлгөөнтэй байсан. Энэ нь зориудын бус гэмтлийн ухамсарт ухаангүй үйлдэл гэж хэлнэ. ...Амь хохирогч Х.Н тархины битүү гэмтэл олон эрхтэний дутагдалд орж нас барьсан. Харин уушигний хатгалгаагаар нас бараагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 185-188/, гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Замын-Үүдийн эмнэлэгт 2 шөнө 3 өдөр байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 26-ны өглөө яаралтай тархины хагалгаанд орж сэхээнд байж байгаад Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн төв эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 05-ны өглөө шилжин очиж эмчлүүлж байгаад 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед нас барсан. Талийгаач маань олон хоног сараар ухаангүй хэвтэрт байж байгаад нас барсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/, гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Анх ирэхдээ биеийн байдал ухаангүй, маш хүнд глазго 7-н балл /маш хүнд/ тархинд цусархаг, тархины эдийн няцралтай, зүүн талд хатуу хальсны доор цусан хураатай, тархи хавагнасан, зүүн талын хацар, хамрын ясны хугаралтай, цээжинд баруун талын 4, 5 дугаар хавирга хугаралтай, гэмтлээс хойш хоол ундны дутагдалтай, гуурсаар хооллодог, хэвтрийн 100 хувь хүний асаргаанд байсан. Манай эмнэлэгт сар гаруй хугацаанд мэс засал, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ухаангүй, хүнд байж байгаад 8 сарын эхээр Улаанбаатар хот Цэргийн төв эмнэлэгт шилжсэн. Өвчтөнд хагалгаа хийснээр амьдрах хоног хугацааг уртасгасан зүйл гэсэн үг. Өвчтөн цаашид амьдрах магадлал маш муу, бага байсан. Өвчтөн Н нь амьдрах, ухаан орох боломжгүй байсан. Өвчтөн Н нь эм тарианы хүчээр байнгын хяналтад эмчлэгдэж байгаад шилжсэн, ер нь цааш амьдрах тодорхойгүй хүн байсан. ...Н нь эмнэлэгт эмчлэгдэх хугацаандаа өөрийн ухамсарт ухаангүй, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, юм балгахаар хахаж цацдаг, цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай, бүрэн хүний асаргаанд эмнэлгээс гарсан. Тухайн үедээ эмчлэгдэгч Н нь өөрийн ухамсарт хөдөлгөөн хийж байгаагүй. ...Эмнэлгээс гарахдаа тархины гэмтлээсээ шалтгаалаад өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ... тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 45-54/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа болно.
Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийг тухайн цаг үед шүүгдэгч Т.Х-т зодуулсны улмаас авсан тархины хүнд гэмтэл авсан даруйдаа ухаан алдсан, өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх чадваргүй болсон, олон хоног ухаан орохгүй байсаар нас барсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.Х-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Т.Х-н хохирогчийг цохиж, унаган толгой дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “Х нь Н-н амь насыг хувийн таарамжгүй, муудалцсаны улмаас хохироосон байна. Н-н амь насыг хохироосон буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хохирлын талаар:
Иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дулам шүүгдэгч Т.Х-с хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн сангаас зарцуулсан 13,374,879 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлөөгүй тул шүүгдэгчээс 13,374,879 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүгдэгч Т.Х-с амь хохирогчийн эмчилгээний болон эм тарианы зардалд 4,885,173 төгрөг, оршуулгын зардалд 23,571,372 төгрөг, шатахууны зардалд 1,309,585 төгрөг, амь хохирогчийн 49 хоног хураасан зардал 326,000 төгрөг, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн амь хохирогчийн төрсөн охин Н.Б-н тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 923,801-540,000=383,801 төгрөгийг 9 сараар тооцож 3,454,209 төгрөг, Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 28,405,382 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 15,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийн материал танилцахад зарцуулсан зардал 720,000 төгрөг нийт 77,671,721 төгрөг нэхэмжилжээ.
Амь хохирогч Х.Н-н эхнэр М.Н-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй амь хохирогч Х.Н-н төрсөн эгч Х.Н-г оролцуулах хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн ээж болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоосон бөгөөд нэг хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг олгох учир хууль ёсны төлөөлөгч Х.Наранцэцэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хувиар тооцож олгохоор шийдвэрлэв.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас амьдарлын баяр баясалгүй болох, хувийн зан байдалд нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсан, эрүүл мэндийн байдал дордсон зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 8,573,400 төгрөгөөр тогтоосон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-н нэхэмжилсэн 77,671,721 төгрөгөөс шүүх амь хохирогчийн Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 28,405,382 төгрөгийг, сэтгэцийн хор уршигт илүү нэхсэн 6,426,600 төгрөг нийт 34,831,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 42,839,739 төгрөгийг хангаж, шүүгдэгчийн төлсөн 11,800,000 төгрөг хасч тооцон үлдсэн 31,039,739 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Х.Н нь шаардах эрхгүй учир нь хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар амь хохирогч Х.Наранхуягийн ажил хийж байхдаа авсан цалингийн зээл байх тул иргэний эрх зүйн харилцаанд Х.Наранцэцэг оролцоогүй тул зээлийг шаардах эрхгүй этгээд. Иймд цалингийн зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29, 2025 оны 04 сарын 11-ний өдрөөс 2025 оны 08 сарын 11-ны өдрийг хүртэл нийт 183 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардалаас тодорхой хэмжээний төлбөрийг барагдуулсан, үлдэх хохирлын төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Х-т 2025 оны 02 сарын 27-ны 2025/ЦХШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилэр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах нь зүйтэй.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Х /РД: ../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-н цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-с 13,374,879 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, 31,039,739 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дугаар баг, Д-н 8-808 тоотод оршин суух У овогт Х.Н /РД: ЕЭ75110461/-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,831,982 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Т.Х-т 2025 оны 02 сарын 27-ны 2025/ЦХШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилэр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Д.Н
Ц.А