Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2018/00004/И |
Дугаар | 189/ШШ2018/00013 |
Огноо | 2018-11-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 189/ШШ2018/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, “” хотхон, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: , , , од оршин суух, овогт ын /РД:9/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох 49.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Т., хариуцагчийн өмгөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Т.тай 2003 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Ц. нар төрсөн. Намайг 2010 оноос 2011 онд БНХАУ-д суралцах хугацаанд Т. гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон. Мөн 2013 онд 66.000.000 төгрөгийн байрыг 8 хувийн зээлээр худалдаж авсан ба байр худалдаж авахад Т. 6.000.000 төгрөг, би 13.000.000 төгрөгийг гаргасан. Би 2014 онд зохиогдсон “супер офицер” тэмцээнд түрүүлэн хоёр өрөө байраар шагнуулсан. Уг байрыг Т.гийн шахалтаар хямдхан зарж, түүний зээл 20.000.000 орчим сая төгрөгийг төлөөд зээлгүй болгосон. Зээлээр худалдаж авсан байрын төлбөр болох сарын 386.000 төгрөгийг би 2013 оноос хойш 2018 оны 6 сар хүртэл төлсөн, уг байранд бид огт амьдраагүй, Т. өөрөө сарын 400.000 төгрөгөөр хөлслөн өнөөдрийг хүртэл мөнгийг нь авч байгаа. Мөн Т. сар бүр 200.000 төгрөг өгч бай гэсний дагуу би өгсөөр ирсэн ба хоёр хүүхдийнхээ хувцас, хичээлийн зардалд тухай бүрт нь 300.000-500.000 төгрөг хүртэл өгсөн. Цаашид ч өгнө. Хоёр хүүхэд 2013 оноос хойш эх Т.гийн асрамжид байсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Ч.*******тай 2003 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Ц. нар төрсөн. 2012 онд Ч.******* Улаанбаатар хотод ажиллахаар болж, би нялх биетэй учраас Багахангай дүүргийн , , од оршин суух ээж Х.тэй хамт амьдарсан. 2013 онд *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, 2 өрөө байрыг 0.8 хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаа төлж худалдан авсан. Байрны урьдчилгааг төлөхөд ээж Х. Багахангай дүүргийн , , тоот, 2 өрөө байраа 15.000.000 төгрөгөөр зарж бид хоёрт 13.000.000 төгрөг өгсөн. Мөн Ч.*******ын аав ******* бидэнд 10.000.000 төгрөг зээлж урьдчилгааг төлсөн. Ч.******* 2014 онд шилдэг офицер болж 49мкв, хоёр өрөө байраар шагнуулсан. Энэхүү байрыг зарж миний цалингийн зээл 8.000.000 төгрөгийг төлсөн. 2.000.000 төгрөгийг хоёр хүүхэд болон намайг хэрэгцээндээ зарцуул гэж өгсөн. Мөн ааваасаа зээлсэн 10.000.000 төгрөгөө буцаан төлсөн. “ хотхоны байранд 2013 оноос 2015 оны хооронд Ч.******* өөрөө амьдарч байсан. Би 2016 оноос 2017 оны хооронд хүү Ц.ийн хамт амьдарсан. Уг байрыг 5 жил хөлслөн мөнгийг нь намайг авч байсан гэдэг нь худал, 2015, 2017 онуудад л хөлсөлсөн. Ч.******* т ажиллаж байхдаа 5-7 сард 200.000 төгрөг төлсөн ба тухайн мөнгийг Ц.ийн цэцэрлэгийн төлбөрт зориулдаг байсан.
Хүүхдийн хичээлийн бэлтгэл гэж 2 удаа 300.000 төгрөг авсан ба Ч.*******ын өгсөн мөнгийг хүүхдүүддээ зарцуулдаг. Ч.******* одоо өөр гэр бүл, хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. 2013 онд 55мкв, 2 өрөө байрыг 66.000.000 төгрөгөөр, 0.8 хувийн зээлээр авсан. Энэ байрны урьдчилгаа төлбөрийг төлөхөд миний ээж байраа зарж 13.000.000 төгрөг өгсөн. Мөн байр авахад банкинд зээлгүй байх ёстой гэсэн шаардлагын дагуу Ч.*******ын аав, ээж хоёроос 10.000.000 төгрөг авсан. 2014 онд нөхөр Ч.******* өөрийн авъяас чадвараар 49м2, 2 өрөө байраар шагнуулсан. Уг байрыг зарж, миний 8.000.000 төгрөгийг цалингийн зээлийг төлсөн. Мөн 2.000.000 төгрөгийг хоёр хүүхэд болон намайг хэрэгцээндээ зарцуул гэж өгсөн. Аав, ээжээсээ авсан 10.000.000 төгрөгөө мөн өгсөн. Үлдсэн мөнгийг яаж зарцуулсныг би мэдэхгүй байна. Ч.******* 2012 оноос 2018 оны хооронд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн ба 3 хүнтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Би 2015 онд Ч.*******тай дахин хамт амьдрахаар очсон боловч сэтгэл нийлэхгүй, муудалцаж, надад гар хүрсэн учраас дахин очоогүй. Манай нөхөр цэргийн хүн учраас нэг газраа тогтвор сурьшилтай ажилладаггүй. Би хоёр хүүхдээ бага наснаас нь өөрөө болон ээжийнхээ хамтаар өсгөн хүмүүжүүлсэн. Хүү Ц. төрсөн цагаасаа хойш эцгийн хайр халамж авч үзээгүй. Иймд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Харин эд хөрөнгийн талаар шүүх хуралдаанаас өмнө “” хотхоны 66.000.000 төгрөгийн байр нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө учраас өөрт болон хоёр хүүхдэд ногдох 49.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, 2 өрөө байрны зээлийн төлбөрт төлсөн 25.000.000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж, Ч.*******т ногдох 6.250.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, тухайн байрны үлдэгдэл 41.000.000 төгрөгийг Т. би өөрөө төлж, тухайн байранд 2 хүүхдийн хамт амьдрахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Уг шаардлагын хувьд нэхэмжлэгч Ч.*******тай ярилцаж, *******, *******, “” хотхон, *******, ******* 55 м2, 2 өрөө байрыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн, үлдсэн 41.000.000 төгрөгийн зээлийг төлж, 2 охины хамт амьдрахаар болсон. Мөн нэхэмжлэгч Ч.*******т 6.250.000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжлэгч Ч.******* 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тухайн байранд амьдрах ба амьдрах хугацааны ипотекийн зээл, хэрэглээний зардлыг төлөхөөр тохиролцож эвлэрсэн. Мөн тухайн байрыг охин Ц.ыг 18 нас хүртэл нь борлуулах, барьцаалахгүй байхаар тохирч эвлэрсэн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В. тайлбарлахдаа: Т. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд дундын өмч болох 55 мкв талбай бүхий 66.000.000 төгрөгийн үнэ бүхий байр байгаа. Гэр бүл болсноос хойш тухайн байрыг ипотекийн зээлээр авсан бөгөөд зээлийн төлбөрт нийт 25.000.000 төгрөгийг хамт амьдрах хугацаандаа төлсөн. Байрны зээлд төлсөн 25.000.000 төгрөгөөс Ч.*******т ногдох хувь буюу 6.250.000 төгрөгийг өгч, тухайн байрыг хариуцагч Т. өөрийн нэр дээр шилжүүлж, 2 хүүхдийн хамт амьдрах, үлдэгдэл 41.000.000 төгрөгийн зээлийг хариуцагч Т. төлж байхаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэв.
Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан охин Ц., хүү Ц. нарыг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин байрны асуудал дээр ярилцаад *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, хоёр өрөө байрыг Т.гийн нэр дээр шилжүүлэн өгнө. Харин байрны үлдэх зээлийг Т. өөрөө төлөх болсон. Мөн би тухайн байранд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдрах ба амьдрах хугацааны байрны зээл болон хэрэглээний зардлыг хариуцаж, охин Ц.ыг 18 нас хүртэл нь тухайн байрыг зарж борлуулах, барьцаалахгүй байхаар тохирч эвлэрсэн гэв.
Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.гаас гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч Т. гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зөвшөөрсөн болно.
Хариуцагч Т. Ч.*******т холбогдуулан 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц. нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох 49.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны явцад гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, хоёр өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, үлдэх 41.000.000 төгрөгийн ипотекийн зээлийг өөрөө хариуцаж төлж, зээлийн төлбөрт төлсөн нийт 25.000.000 төгрөгөөс Ч.*******т ногдох 6.250.000 төгрөгийг түүнд төлж, уг байранд охин Ц., хүү Ц. нарын хамт амьдрахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д ...гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн..., 126.2.-т ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна..., 126.2.4-т ...гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө...гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй ба гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, хоёр өрөө байрыг хариуцагч Т.гийн нэр дээр шилжүүлэх, зээлийн төлбөрт төлсөн нийт 25.000.000 төгрөгийн Ч.*******т ногдох 6.250.000 төгрөгийг Т. төлж, тухайн байранд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдрах хугацааны ипотекийн зээл, хэрэглээний зардлыг Ч.******* хариуцах, үлдэх зээлийн төлбөр /41.000.000 төгрөг/ -ийг Т. өөрөө хариуцаж төлөх, тухайн байранд охин Ц., хүү Ц. нарын хамт амьдрах, охин Ц.ыг 18 нас хүртэл орон сууцыг зарж борлуулах, барьцаалахгүй байх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрсэн.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан байна.
Нэхэмжлэгч Ч.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Т. нар нь 2003 онд танилцаж, 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Ц. нар төрж, хүүхдүүд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн , дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Багахангай дүүргийн Өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн Багахангай дүүргийн “” цогцолбор сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “...Ц. нь 4а ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-6-9/
Зохигчид дээрх үл хөдлөх хөрөнгийг 66.000.000 төгрөгөөр үнэлсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, хоёр өрөө байрыг хариуцагч Т.гийн нэр дээр шилжүүлэх, зээлийн төлбөрт төлсөн нийт 25.000.000 төгрөгийн Ч.*******т ногдох 6.250.000 төгрөгийг Т. төлж, тухайн байранд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдрах хугацааны ипотекийн зээл, хэрэглээний зардлыг Ч.******* хариуцах, үлдэх зээлийн төлбөр /41.000.000 төгрөг/ -ийг Т. өөрөө хариуцаж төлөх, тухайн байранд охин Ц., хүү Ц. нарын хамт амьдрах, охин Ц.ыг 18 нас хүртэл орон сууцыг зарж борлуулах, барьцаалахгүй байхаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг хуульд заасны дагуу батлах нь зүйтэй.
Эвлэрүүлэн зуучлагчийн гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тэдгээрийн өөр гэр бүлтэй, хүүхэдтэй гэх тайлбарыг гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэгчдийн хэн аль нь зөвшөөрч маргаагүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзнэ.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухай харилцан тохиролцож болдог.
Зохигч талуудын тохиролцсноор хүүхдийг эх Т.гийн асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлгийг эцэг Ч.*******аас сар бүр гаргуулж, охин Ч., хүү Ч. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хэвээр хадгалагддаг.
Харин нэхэмжлэгч Ч.******* цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй ба Т. охин Ч., хүү Ч. нарт зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ч.******* зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулийн дагуу хүлээх болно.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.гаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Т.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 624.450 /487.950+136.500/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.500 төгрөгөөс илүү төлөгдсөн 13.219 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Т.д олгож, мөн хүүхдийн асрамж болон хариуцагчаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамж 123.281 төгрөгийг Ч.*******аас гаргуулж Т.д олгож, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн 487.950 төгрөгийг зохигч эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулан Ч.*******аас 243.975 төгрөгийг, улсын төсвийн данснаас 243.975 төгрөгийг гаргуулан Т.д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, хариуцагч овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц. нарыг эх Т.гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ц., 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Ц., хүү Ц. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Ч.******* цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Ч.******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй болохыг эцэг Ч.*******, эх Т. нарт мэдэгдсүгэй.
7. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, *******, *******, “” хотхон, *******, ******* 55 мкв, хоёр өрөө байрыг хариуцагч Т.гийн нэр дээр шилжүүлэх, Т. зээлийн төлбөрт төлсөн нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн 6.250.000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Ч.*******т төлж, тухайн байранд Ч.******* 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдрах хугацааны ипотекийн зээл, хэрэглээний зардлыг хариуцах, үлдэх зээлийн төлбөр /41.000.000 төгрөг/ -ийг Т. хариуцаж төлөх, тухайн байранд охин Ц., хүү Ц. нарын хамт амьдрах, охин Ц.ыг 18 нас хүртэл орон сууцыг зарж борлуулах, барьцаалахгүй байхаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63.1.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.гаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Т.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 624.450 /487.950+136.500/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.500 /зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгөөс илүү төлөгдсөн 13.219 /арван гурван мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Т.д олгож, мөн хүүхдийн асрамж болон хариуцагчаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамж 123.281 /зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг Ч.*******аас гаргуулж Т.д олгож, эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн 487.950 /дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг зохигч эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулан Ч.*******аас 243.975 /хоёр зуун дөчин гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 243.975 /хоёр зуун дөчин гурван мянга есөн зуун далан тав/төгрөгийг гаргуулан Т.д олгосугай.
10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ