Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 189/ШШ2019/00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******ы *******ны *******од оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******ы *******ны *******од оршин суух, овогт ийн /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.той танилцан 2002 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б. төрсөн. Гэтэл бид 2003 оны зунаас эхлэн зан харилцааны хувьд таарч тохироогүйгээс тусдаа амьдрах болсон ба энэ хугацаанд дахин хүүхэдтэй болсон. Гэтэл А. зөвшөөрөөгүй учраас үр хөндүүлсэн. Намайг ажил хийж байхад А. өөр бусадтай хардаж, байнга маргаан гаргадаг байсан учир 2008 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Би 2008 оны 9 дүгээр сард эргэж хамтдаа амьдрахыг хэлсэн боловч А. зөвшөөрөөгүй. Тухайн үед өөр хүнтэй болсон байсан. Би түүнээс хойш 6 жилийн дараа өөр хүнтэй хамт амьдарсан. Би дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа, хариуцагч энэ орон сууцыг охины нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.*******тай 2001 онд танилцан гэр бүл болж, 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш 7 жилийн хугацаанд хамт амьдарсан. М.******* нь хамт амьдарч байх хугацаанд өөр хүнтэй харилцаатай болсон. Тухайн хүн нь манай гэрт ирж агсам согтуу тавьж, хэл амаар доромжлон хаалга эвдэж байсан. Би орон сууцаа өөрийн охины нэр дээр шилжүүлнэ, энэ талаар тохиролцож, нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч А. гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.

 

  Үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар  заасан ба нэхэмжлэгч М.******* нь  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

  Нэхэмжлэгч М.*******, хариуцагч А. нар 2001 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ны Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тодорхойлолт, хүүхдийн санал, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч М.*******ын тус шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн дагуу Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, ажиллагаа дуусгавар болсон ба тэдгээрийн өөр гэр бүлтэй гэх тайлбар нь гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд гэрлэгчид 2008 оноос хойш хугацаанд тусдаа амьдарсан, охин Б. 2008 оноос хойш эцэг А.гийн асрамжид байгаа, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэгчдийн хэн аль нь зөвшөөрч тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч М.******* хүүхэдтэйгээ уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг эрх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.-т эцэг эх тусдаа амьдрах болж, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.

 

Улсын бүртгэлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001793578 дугаар баримтад ...Иргэн ******* овогтой *******гийн ******* /*******/-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна... гэх баримт хэрэгт авагдсан, хариуцагч А. уг орон сууцыг охин Б.ийн нэр дээр шилжүүлэх тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Иймд нэхэмжлэгч М.*******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 13.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг батлах үндэслэлтэй гэж үзнэ.  

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон, тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.гоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн нэг шаардлагыг талаар хариуцагч А.той тохиролцож, уг шаардлагаас татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.450 төгрөгийн улсын төсвийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112.225 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 106 дугаар зүйлийн 106.5., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД:*******/, овогт ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон, тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

3. Нэхэмжлэгч М.*******ын дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 13.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх,  суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй болохыг эцэг А., эх  М.******* нарт мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.гоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.450 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112.225 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   Л.НАРАНГЭРЭЛ