Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 189/ШШ2020/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *******, ******* *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: , ны од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.тай 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү У., 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин У. нар төрсөн. Бид гэр бүл болсноос хойш 5 жил хамт амьдраад 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон.

Миний хувьд одоо хотод ажил хөдөлмөр эрхэлдэг, дүүгийн хамт амьдардаг, уулздаг өөр эрэгтэй хүн байгаа. Харин Д. өөр хүнтэй хамтран амьдардаг болсон. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй. Харин бид хоёр хоорондоо ярилцаад хүү У.ийг эцгийн асрамжинд, би охин У.г өөрийн асрамжинд авахаар тохирсон. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн ярьсан зүйлтэй санал нэг байна. Бид хоёр хүүхдээ нэг нэгээр нь асрамжинд авч байгаа ч байнга уулзаж, хоёр талаасаа тусалж, дэмжихээр тохиролцсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Д.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д. гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

  

   Үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж  заасан, нэхэмжлэгч нь  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

    Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нар 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү У., 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин У. нар төрж, одоо эцэг Д.гийн асрамжид байгаа нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү У., охин У. нарын төрсний гэрчилгээ, Багахангай дүүргийн цогцолборын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн болон өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн хариуцагч Д.гийн эрхэлсэн ажил, цалин хөлсний талаар Багахангай дүүргийн ын албаны ийн тодорхойлолтоор нотолно.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг эрх үүргийг биелүүлээгүй, таарамжгүй байдлын улмаас 2012 оноос тусдаа амьдарсан байна.

  Нэхэмжлэгч нь Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл болон уг ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтаар Э.******* хариуцагч Д. нарын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор дуусгавар болгож, шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлсэн.

Зохигч талууд гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэгчдийн хэн аль нь зөвшөөрч маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасан үндэслэлээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзнэ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү У.ийг эцэг Д.гийн асрамжид, 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин У.г эх Э.*******ийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.

  Гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон ч  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2.-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нар бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хоёр хүүхдүүдтэй уулзах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:*******/, овогт ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү У.ийг эцэг Д.гийн асрамжид, 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин У.г эх Э.*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй болохыг эцэг  Д., эх Э.******* нарт мэдэгдсүгэй.

5.Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нар бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хоёр хүүхдүүдтэй уулзах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/  төгрөгийг улсын  төсвийн орлогод  үлдээж, хариуцагч  Д.гаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ    Л.НАРАНГЭРЭЛ